зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрийн зорилготой зохиомол хэргийн талаар Ц.Элбэгдорж юу гэж өгүүлэв?

2020-5-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим орчинд идэвхтэй нэгэн. Тэрбээр Япон улсаас тусгай үүргийн онгоцоор ирснээс хойш "Токио Инн" зочид буудалд 21 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ хөл хорионы дэглэм барьж буй. АТГ-аас түүнийг Тавантолгойн асуудлаар шалгаж эхэлснээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулгатай "цусгүй" дайн эхлүүлээд буй. Тиймдээ ч "Хулгайчийг барьж" өгөх лоозонтой мэдэгдэл хэд хэдэн удаа хийсэн. Үүнийхээ дараа улсын хил давж, хагас жилийн дараа шахам ирснийх нь дараа АТГ-аас баривчлахаар зэхэж буй гэх мэдээлэл цацагдсан.

Харин энэ талаар АТГ-аас тусгаарлалтад байгаа иргэнийг саатуулахгүй. Монгол Улсын хууль болон УОК-ын шийдвэрийг дагаж мөрдөнө гэсэн нь Ц.Элбэгдоржийг баривчлах эсэх нь цаг хугацааны асуудал болж үлдээд байна.

Нэгэн үе шударга бусын хонгилын эзэн гэдэг хардлагад өртөөд буй тэрбээр ийм эгзэгтэй цаг үед тэрбээр зүгээр суусангүй. Цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийн дээр өөрөө болон төрсөн хүүгээ сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ зарласан. Түүнчлэн улс төрийн хэлмэгдүүлэлт, зохиомол хэргийн талаар бичсэн бичвэрээ олон нийтийн сүлжээнд тараагаад байгаа юм. Гэхдээ нэгэнтээ шударга бусын хонгилын эзэн гэдэг нэр авсан тэрбээр ийн бичсэн нь өөрийгөө хилсээр хэлмэгдэх гэж буйг далд утгаар илэрхийлсэн санаа гэж харагдахаар. Ингээд улс төрийн зорилготой зохиомол хэргийн талаар тэр юу гэж өгүүлэв гэдгийг хамтдаа сонирхоцгооё. 

 

МОНГОЛ “ДЕЛО” (5), БААБАР(зөвшөөрснөөр)

"Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

Төмөр замын буудалд дэгдсэн хятад монголчуудын зодооны дело (хэрэг) 1966. Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлай 1959 онд Монголд айлчлахдаа 190 сая долларын тусламж бүтээн байгуулалтад зориулж амалжээ. Хоёр орны гэрээний дагуу энэ бүтээн байгуулалтыг босгохоор 35 мянган ажилчин оруулж ирэхээр тохирсон боловч хоёр орны харилцаа цаашид хүйтэрсэн тул 12 мянган ажилчин ирүүлээд цааших ажилчдаа хятадын тал нэмж илгээсэнгүй. Үүнээс болж ажил сунжирсаар 1966 он хүрсэн байна. 1966 онд Хятадад соёлын хувьсгал хэмээх хийрхэл мандах үед Хятадын тал бүх ажилчдаа эргүүлэн татлаа. Дуусгаагүй барилгын объект нэлээд үлдсэн. Тэд буцахдаа галт тэрэгний буудал дээр зохион байгуулалттайгаар Соёлын хувьсгалынхаа уриа лоозонг хашгирч баахан дөвчигнөв. Ийм юм болохыг урьдчилсан мэдсэн Монголын тал, НАХЯ- галт тэрэгний буудал руу бэлтгэгдсэн танхайчууд, хулигаан, өөрийн ажилтнуудаа явуулан томоохон зодоон үүсгэсэн.

Зөвлөлт цэргийн БНМАУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн боловч Монголын хуулиар хэлэлцэхгүй гэмт хэргийн дело (хэрэг) 1969-1990. 80-100 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй Зөвлөлтийн армийн хэсэг 1969 оноос Монголд байрлалаа. Х

оёр орны хийсэн нууц гэрээгээр зөвлөлтийн цэрэг офицерийн Монголд үйлдэх гэмт хэргийг Зөвлөлтийн шүүхээр шийднэ, үүнд Монголын талын оролцоо байхгүй гэж тогтжээ. Цэрэг байрласан хорь гаруй жилд зөвлөлтийн цэргийн үйлдсэн аллага, хүчин, дээрэм тонуул маш олон байсан ч бүгд онц нууцын зэрэглэлтэй байсан учир одоо болтол ямар ч материал ил болоогүй. Сайншандад нялх хүүхэд хүчиндэж алаад элсэнд булсан, Баянхонгорт бүтэн айлыг голомтоор нь устгасан зэрэг зарим дуулиантай хэрэг л ам дамжин дуулдаж байлаа. Айлын мал, ялангуяа хонь, тугал бяруу дээрэмдээд цэргийн ангид шорлог хийж идэх ба тэр нь талд холоос хурц үнэртдэг байнгын явдлыг хожим Оросын хэвлэлд бичсэн байдаг. Монгол хүүхнүүд тэмбүүтэй гэсэн цуу ярианаас болж цэргүүд ихэнхдээ сургуулийн сурагч охидыг хүчинддэг байжээ. Наяад оны үед Монголын НАХЯ-ыг хариуцаж байсан генерал С.Радченко хожим бичсэн дурсамждаа “зөвлөлтийн цэрэг монгол хүүхэн хүчиндсэнээс үүсэх гомдлыг хүнсний бүтээгдэхүүн, орос дэлгүүрийн пропуск зэргээр аргалж өнгөрөөдөг байлаа” гэжээ.

Зөвлөлт цэрэг ажилчдын автобус дайрсан дело (хэрэг) 1981. Шөний ээлжийн ажилчдыг гэр рүү нь зөөдөг автобусыг зөвлөлтийн цэргийн том оврын ачааны машин яг нийслэлийн төвд дайран онхолдуулснаас болж машин шатжээ.

Нэг залуу гал дундаас хүмүүсийн авран чирч гаргаж олон хүний амь аварсан ба тэр явцдаа өөрөө түлэгдэж үхсэн аж. Энэ зоригт эрийн тухай Залуучуудын үнэн, Улаанбаатарын мэдээ, Хөдөлмөр сонинд бичиж алдаршуулсан аж. Гэхдээ Зөвлөлт цэргийн БНМАУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн боловч Монголын хуулиар хэлэлцэхгүй делог баримтлан орос цэрэг, байлдааны машин зэргийг огт тоочсонгүй ердөө л “нэгэн том машин” гэсэн байлаа. Гэтэл зөвлөлтийн Элчин сайдын яамнаас Намын төв хороо, Улс төрийн товчоонд хаяглаж гомдол ирүүлжээ.Тэд Зөвлөлтийн цэрэг үйлдсэн гэмт хэргийн эзнийг тодорхой заагаагүй боловч далдуур санаатай дэвэргэн “Монгол-Зөвлөлтийн эвдрэшгүй, мөнх найрамдалд харшилсан үйлдэл хийж байна хэмээн буруутгасан аж. Асуудлын Намын Төв хороо даруй анхааралдаа аван дээрх сонинуудын эрхлэгч, хариуцсан ажилтнууд, бичсэн сэтгүүлчдийг шийтгэж цээрлүүлэв. Мөн Монгол-Зөвлөлтийн найрамдалд далдуур харшилсан материалыг анзааралгүй өнгөрч, сонор сэрэмж алдсан Хэвлэл Хянах газрын төлөөлөгч нарыг ч бас шийтгэсэн байна. БНМАУ-ын хэвлэл, мэдээллээр гарах бүх материалыг Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хэвлэл, утга зохиол хянах газрын агентууд нэгбүрчлэн уншиж, хэвлэхийг зөвшөөрсөн тамга дардаг байв. Тэдний цаашид бичих хэвлэх эрхийг хасч, аль болох бага цалинтай биеийн хөдөлмөр хийлгэхээр тараан явуулав. Барамсай, Жамъян, Дашдондог гээд олон авъяаслаг сэтгүүлч, зохиолчид хилс хэрэгт оосорлогдсон.

Хэвлэлийн алдааны дело (хэрэг) 1952-1984. Монотип машинаар цутгасан үсгийг нэг нэгээр нь өрж, тусгай жаазанд боож сонины эх бэлддэг байх үед “хань Сталин” гэсэн үг “хонь Сталин” болон хэвлэгджээ.

Дээд эгнээнд байсан “а” үсэг доош унаж ирснээс үүдсэн техник алдаа ажгуу. Ингээд Хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгч Уламбаяр баривчлагдан шүүхээр орж шоронд хоригдсон. Жараад оноос хэвлэлийн санаандгүй алдааны төлөө шоронд хорихоо больсон боловч хариуцсан хүмүүсийг ажлаас халах, намаас хөөх, хөдөө цөлөх болжээ. “Цэдэнбал”-ын нэрийн “б” үсэг гээгдүүлсэн хэргээр зохиолч Ц.Доржготов Утга зохиол урлаг сонины ажилтнаас халагдаж байв. “Монгол Зөвлөлтийн эвдэршгүй найрамдал” гэсэн өгүүлбэр дахь “эвдэршгүй” гэсэн үгийн “д” үсгийн доод хөндлөн зураас баларсан, “сүүний тасгийн айлууд” гэдгээс сүүлчийн үгийн “й” гээгдсэн, “Ардын их хурлын хуралдааны танхимд” гэдгээс “р” үсгийн орноос ”д” орсон, “намжмал байдлыг ариглаж” гэдгээс “г”, ”л” үсгүүд байраа сольсон зэрэг явдлууд бүгд хариуцсан ажилтных нь амьдралд нөлөөлж наад зах нь намын арга хэмжээ, цаашилбал ажил төрөлгүй болох, намаас хөөгдөх арга хэмжээнд өртөж байв.

Ринчингийн удам судрын (дело) хэрэг 1976. Нэрт эрдэмтэн Бямбын Ринчин, Зөвлөлтийн монголч Г.Санжеев нар хоорондоо таардаггүй байжээ. Санжеев Цэдэнбалд захидал бичин Ринчингийн эцэг, өвөг болон ах дүү хамаатан садан нь хувьсгалын эсэргүү, цагаантны тал байсан тухай мэдээлсэн байна. Ринчинд дургүй Цэдэнбал үүнийг олзуурхан их эрдэмтэнтэй холбоотой архивын материал болон хүмүүсийн сонссон янз бүрийн яриа дурсамж цуглуулахаар Зөвлөлт Буриад руу баг илгээжээ. Ингээд олдсон материалуудаа нэмж чимэн Ринчингийн эсрэг үзэл суртлын дайн эхлүүлж, түүний бүхий л өвөг дээдэс хамаатан садан Монголын дайсан байсан тухай том том өгүүлэл бараг бүх сонин сэтгүүлд зэрэг нийтлэгдэв. Ринчинг нийтээр жигших хөдөлгөөн өрнөв. Нэрт эрдэмтэн тун удалгүй нас барсан. Нью Йорк таймс сонинд “Монголын Солженыцын нас барлаа” гэсэн мэдээ гарсан. Харин монголын аль ч хэвлэл Ринчинг нас барсныг мэдээлээгүй.

Галсангийн дело (хэрэг) 1974. Баянхонгор аймгийн дунд сургуулийн монгол хэл уран зохиолын багш Тангадын Галсан шүлэг найраглал оролддог залуу байжээ.

Тус аймгийн залуу зохиолчидтай уулзан дэмжих томилолтоор зохиолч Даржаа ирэхэд залуу эхлэн бичигч Галсан түүнд бичсэн зарим шүлгээ уншиж сонирхуулав. Чухам эндээс нь улс төрийн далд ёгт утгатай хэдэн шүлгийг Даржаа илрүүлэн буцаж ирээд матсанаас хэрэг үүслээ. Галсанг ажлаас нь халж алс говийн суманд нэгдлийн тэмээ хариуцан маллуулахаар хөөж явуулсан. Үүнээс хойш ч “улс төрийн хэрэгт холбогдож байсан” тодорхойлолттойгоор олон жил гадуурхагдан ажил олдохгүй, их бодож л ачигч манаачаас дээш гараагүй.

Сайжаагийн дело (хэрэг) 1978. Цагдаагийн хошууч Р.Сайжаа уран зохиол оролддог нэгэн байв. Дэлгүүрт няравын ажилтай эхнэр Янжин нь кассын орлого 20 мянган төгрөгийг алджээ. Түүнийг хулгайлсан хэрэгт гүтгэн олон жилээр шоронд хорих ялаар шийтгэв. Тун удалгүй Сайжааг өөрийг нь эхнэртэйгээ хуйвалдсан хэрэгт татлаа. Прокурор Намжил энэ явдлаа Сайжаагийн уран бүтээлтэй холбон, цагдаагийн нууц баримтыг бичлэг маягаар нийтэд тараадаг гэж гүтгэсэн. Гурван жилийн дараа дэлгүүрийн кассын орлогыг хулгайлсан жинхэнэ эзэн баригдсанаар тэднийг шоронгоос сулласан. Шоронд байхдаа хүнд өвчин туссан Янжин тэндээс гаруутаа л өөд болжээ. Сайжаа ч удаагүй. Таван өнчин хүүхэд үлдсэн.

Академийн дело (хэрэг) 1981.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, Шинжлэх ухаан техникийн улсын хороон дарга Д,Майдар, Дээд боловсролын улсын хороон дарга Д.Цэвэгмид нарын хооронд Монголын шинжлэх ухааныг хэн нь тэргүүлэх асуудлаар нэлээд хэдэн жилийн өрсөлдөөн болжээ. Майдар, Цэвэгмид нар үгсэн Ширэндэвийг Цэдэнбал, Филатова нарт муучлан матсанаас болж ШУА-д Намын хянан шалгах хороо, Ардын хянан шалгах хороо, НАХЯ, Цагдан сэргийлэхтэй хамтарсан шалгалт оруулснаар хэрэг мандлаа. Ширэндэвийн эхнэрийн дагавар хүүгийн салсан эхнэр нь “Хангайн уулын хүү” нэртэй Ширэндэвийн тухай ном бичин Зөвлөлтөд хэвлүүлсэн явдал буудлагын гол бай болов. “Цэдэнбалын тухай намтрын ном гараагүй байхад Төв хорооноос зөвшөөрөл аваагүй,Улс төрийн товчоонд мэдэгдэлгүйгээр бэрээрээ ном бичүүлж гадаадад хэвлүүлсэн” гэж түүнийг буруутгасан тогтоолд заасан. Ширэндэвийг гутаан буруутгах үзэл суртлыг улс даяар өрнүүлж мэдээллийн хэрэгслэлээр өргөнөөр цацсан. Түүнийг буруутгахад Монголын шинжлэх ухааны голлох зүтгэлтнүүд бүгд идэвхийлэн оролцож, зориуд зохион байгуулсан ШУА-ийн намын хорооны хуралд уралдан үг хэлж байв. Голдуу “Биеэ тоосон”, “Зөвлөлтийн эрдэмтэдийг тоодоггүй” гэсэн буруутгал зонхилж байв. Намын хорооны хурлын протокол тэмдэглэлийг бараг бүх сонин хэвлэлд тавин “нийтийн хүртээл” болгосон. Яг үүнтэй зэрэгцэн Улсын Драмын Театрт “Академик” цол олгож таарчээ. Ард түмэн болсон үйл явдлыг элэглэн “Хотоор сонин юу байна гэж үү? Академи нь театр болоод театр нь академи л болчихсон гэнэ ээ” гэсэн онигоо гарсан нь нийтэд таржээ.

Чадраагийн дело (хэрэг) 1981. Ширэндэвийн делог дагалдаад Шинжлэх ухаан академийн дэд ерөнхийлөгч Чадраагийн гэмт хэрэг гэсэн дуулиан хүчээ авлаа.

Судалгаа шинжилгээний зориулалттай изотопыг түүний саналаар замын траншейнд хадгалжээ. Тэр үед цацраг идэвхит бодисыг агуулах сав төхөөрөмж Монголд байгаагүй учир аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авсан бололтой. Гэтэл мөнөөх изотоп алга болчихсон, одоо болтол олдоогүй. Ширэндэвийг шившиглэх ажиллагаа эхлэн мөрдлөг хийж байхдаа холбогдох хүчнийхэн зориудаар хулгайлан устгасан болов уу гэсэн таамаглал байдаг. Чадраад эрүүгийн хэрэг үүсгэн шоронд хорьсон. Цөмийн физикч Чадрааг шоронгоос сулласан хойноо үндсэн мэргэжлээс нь холдуулж хүн, малын бааснаас биохий гаргах төсөл дээр нэг хэсэг ажиллуулжээ.

Жалан-Аажавын дело (хэрэг) 1983.

Улс төрийн товчооны гишүүнээр олон жил ажилласан Жалан-Аажав нь нам төриййн талаасаа Цэдэнбалын орлогч – Намын төв хорооны нарийн бичгийн дарга, АИХ-ын орлогч дарга байлаа.

Гэтэл гэнэт 1982 онд тэтгэвэрт гаргажээ. Үүнтэй холбогдуулан түүнийг одон мядалиар шагнасан. Гэтэл хагас жилийн дараа тэтгэвэрийн өвгөн гэнэт улс төрийн онц ноцтой хэрэгт буруутгагдан, намаасаа хөөгдсөн ялтан болж хөдөө цөлөгдөв. Жалан-Аажав хуульч мэргэжилтэй учир Улс төрийн товчоондоо хуулийн чиглэл хариуцдаг, тухайн үедээ НАХЯ-ы сайд асан малын эмч мэргэжилтэй Дэжидийг байнга буруушаадаг, ажлыг нь голдог зэмлэдэг байжээ. Дэжид удалгүй Намын хянан шалгах хорооны дарга болсноор Жалан-Аажавын дээр гарчээ. Түүнийг тэтгэвэрт гарангуут нь Цэдэнбалд очин “1964 оны намын эсрэг бүлгийн далд удирдагч нь тэр байсан юм байна” гэсэн гүтгэлэг хүргэв. Жалан-Аажав нь Филатоватай таардаггүй байсан нь түүнийг хүсээгүй байхад нь тэтгэвэрт гаргасантай холбоотой. Жалан-Аажавыг гүтгэн шившиглэх ажиллагаа улс даяар өрнөв. Мэдээллийн хэрэгслэл үүнд бүрнээ татагдан орсон. Цэдэнбалын захирамжаар түүнийг Завхан аймгийн алслагдсан суманд нь цөлж, цагдаагийн офицер байсан хүүг нь халуулж аавыгаа асрах үүрэг өгөн сумын дэлгүүрийн ачигчаар бага цалинтай туслах ажилчин болгожээ. МУИС-д багш байсан охиныг нь халж ажилгүй болгон, байр сууцыг нь хурааж ихээхэн хэлмэгдүүлжээ. Урьд өмнө Жалан-Аажавтай хамт ажиллаж байсан, түүнтэй найз нөхөр багш шавийн барилдлагаатай бүх хүмүүсийг самнан намын шийтгэл оногдуулж ажил төрлөөс нь халсан.

Эрдэнэтийн дело (хэрэг) 1982. Эрдэнэтийн уул уурхайн цогцолбор 1980 онд бүрэн ашиглалтад орлоо.

Уг цогцолборын өртөг болох нэг тэрбум рублийн 50 хувийг Монголын тал Зөвлөлтөөс зээлж үүнийгээ хожим бүтээгдэхүүнээр төлөхөөр гэрээлсэн. Үйлдвэр ашиглалтад орсноор Монголын амьдралын төвшин гурав дахин нэмэгдэж багшийн цалингаар жишээлэхэд 600 төгрөг нь 1800 төгрөг болж өснө хэмээн олон жил сурталчилсан атал ашиглалтад орсноор Монголын тал алдагдалд орон жилд 40-60 сая төгрөгийг улсын төсвөөс гаргах боллоо. Хэргийн мөрөөр хөөвөл энэ асуудалд огт холбоогүй Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Майдар Москвад өөр хэргээр явж байхдаа Зөвлөлтийн Өнгөт металлургийн үйлдвэрийн яамтай гэрээний төсөлд дур мэдэн гарын үсэг зурж тохиролцжээ. Уг гэрээгээр Зөвлөлтийн тал байгаль ус ашигласан болон роялти зэрэг ямар ч татвар төлөхгүй ба зэсийн худалдах үнийг олон улсын тогтсон стандартаас 3-6 дахин бага үнээр орос рублиэр худалдан авахаар болсон аж.

Энэ асуудал санхүүгийн байгууллагаар дамжин Сайд нарын зөвлөлийн дарга Батмөнх, Улс төрийн товчоондоо эдийн засаг хариуцсан Моломжамц нарт хүрчээ. Асуудлыг зохицуулж Зөвлөлтийн талтай ярилцуулахаар төлөвлөгөөний комиссын дарга Д.Содномыг Москва руу явуулав. Содном Зөвлөлтийн Өнгөт металлургийн сайд Костинтой уулзан “Эрдэнэтийн талаар хэлэлцээ хийе” гэж гуйхад “Надад тийм зав алга” гээд хөөж гаргажээ. Энэ тухай Содномын бичсэн “маш нууц” гэсэн дүгнэлтийг Ж.Батмөнх, Д.Моломжамц, Н.Жагварал зэрэг товчооны гишүүд болоод Төлөвлөгөөний комиссын орлогч П.Жасрай, Төв хорооны хэлтсийн эрхлэгч Н.Мишигдорж, Сайд нарын зөвлөлийн орлогч М.Пэлжээ, Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хороон дарга П.Очирбат нар дэмжижээ.

Энэ явдлыг олж мэдсэн Филатова, Майдар, Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын орлогч Балбар нар Зөвлөлтийн холбогдох хүмүүстэй тохиролцон дээрх нөхдийг хуйгаар нь халж солин төрийн бүрэлдэхүүнийг тэр чигээр нь өөрчлөхөөр тохироод үүнийгээ Цэдэнбалаар зөвшөөрүүлсэн байна.

Энэ үед Зөвлөлт гүрний толгойд Константин Черненко гарчихсан байсан авч эмнэлэгт хадаатай байсан учир улсыг үнэн хэрэгтээ Гадаад явдлын сайд Андрей Громыко толгойлж байлаа. Монголд төрийн эргэлт бэлтгэгдэж байгаагаас чухал асуудал зөвлөлтөд тулгарсан байсан тул Филатова Майдар нарын төлөвлөгөөг таслан зогсоогоод Цэдэнбалыг огцруулах ажиллагаанд шилжсэн. Цэдэнбалыг огцруулах шалтгаан өөр үндэслэлтэй байсан, харин шалтаг болгосон нь Эрдэнэтийн асуудлаар дамжин Монголын нам төрийн удирдлагыг тэр чигээр нь солих гэсэн оролдлого ажгуу.

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе. 2020.4.5" гэжээ.

Түүний эл бичвэрээс үзвэл, улс төрийн зорилготой зохиомол хэргийн зохиол өөрөөр нь болон хамтран зүтгэж явсан нэр бүхий нөхдөөр нь үргэлжилж буй гэж хэлэх гэсэн санаа тод цухалзаж буйг харсан болов уу.

Үнэхээр Ц.Элбэгдоржид улс төрийн зорилготой зохиомол хэрэг үүрүүлэх гэж байна уу. Эсвэл тэрбээр гэмгүй гэж ард түмнийг дахин хуурах гэж оролдож байна уу???.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • Зочин (103.26.194.58)
    Digital Dental geed Shudnii emnelegiin emch Jigjidiin Bilgeegiin ohin Battsengeliin Temuuleng aluulchih Jenkogiin sda baigaa yum. Hetdee gai bolno. 40 Мянгатад байдаг гэр нь.
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
    • YХЭЛ идмээр байна. МИСС Б. ТЭМYYЛЭН АЛаад хядлаад
      2020 оны 05 сарын 10
  • ст хошигнол (46.2.234.1)
    сайн юмыг атаархаж биш дэмжиж хамтарч,,, алдаа гарвал адилхан засаж ,,, шоронд хийхдээ биш ,, алдааг яаж нөхөх аргыг олох нь чухал,,, хүн санаатай санаандгүй хэрэг хийжээ шоронд биш нөгөө ариун гэгээн лам сүм эрдэмтэн доктор профессор т өг тэд тэдэнд алдааг нь засаж хамтарч ажиллах нь адил эрх бүхий шудрага ёс болно
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • ст (46.2.234.1)
    ер нь хуучин социалист үе бол одоогийн Хойд Солонгос амьд жишээ байна ш дээ,,, тийм учраас ардчилал гарч ирээд ажилж алдаж онож бүтээж өөрчлөж унаж босож номоороо явж л байна ш дээ ийм үед нь дайрсан дээр давс гэрчээр хуучин соц баримтлагч нам шүүх цагдаа сайд эрх мэдэлтнүүд алдаа оноог нь засаж ардчилалыг мөрөө нь хөгжүүлэхгүй ,, харин ч эсрэгээр олзуурхан эртний муу хэлмэгдүүлэн гүтгэж байгааг ямарч тэнэг хүн ойлгож ядах юмгүй ил мэдээж байна ш дээ,,, ийм хялбар юм харж ойлгохгүй юм бол шинэ хэлбэрийн социализмын үед орж хойд Солонгос шиг л Хүрэлсүхийн юу хэлснээр за за яг зөв гэх юмуу,,, өнөөдөр Энхсайхан Элбэгдорж гэж хэлмэгдүүлэн маргааш Хүрэлсүхийн санаа оноонд дүгнэлт өгөхөд хэлмэгдэлд явхад бэлэн болох юм болж байна ш дээ ,,, ийм хялбар мэдээжийн юмыг ил тод хэлсэн Баавар яасан юм бэ хэрэгтэн юмуу болиод өгөөч дээ,,, ардчилалыг зөвөөр нь социализмтай хольж хутгалгүй хөгжүүлвэл бүгд ядахдаа бие биеэ атаархдаггүй болох сайхан зүйлийг бодоод үзээрэй
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Харахаас нүд хорсдог. (66.181.176.43)
    Энэний матёрийлыг тавиад байхаа болиочээ! Баривчилж хориулаач! Новш вэ!
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.166)
    Өөдөө чулуу хаяж болохгүй ээ. Өөрийчинь толгой дээр буунаа гэж өвгөд сургасаар байхад.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Энэ бузрын хийсэн хэргийг зохиомол гэх үү.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Элбэгдорж маш зальтай адгийн хорон санаатай хүн , их ч нүгэл хийсэн дээ . Уран цэцэн ярьж ард түмнийг хошигруулах , өрөвдүүлэх гэж их хичээж байх шиг гэхдээ нүгэл нь нүдээр гарна гэж үг бий дээ зангиагаа зүүгээд гутлаа үдээд хуулийн байгууллага дээр очхол үлдлээ дээ.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Иргэн (66.181.188.40)
    Хулгайч Элбэгдоржийн хуншгүй заль гэж энэ дээ.Өөрийнхөө хулгай бузраас олон нийтийн анхаарлыг холдуулах гэж өнгөрсөн үеийн тухай элий балай юм бичиж байна.Нохой зальтай муу новш юм шүү дээ.Элбэгдорж мэтийн хөгшин луйварчингуудын үе өнгөрсөн шүү.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • ZOCHIN (122.201.22.129)
    Humuusiig teneg ,yum oilgodoggui gej boddog heveeree l bhiimaa.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Irven (70.181.127.87)
    Ulsaa hudaldaj luivar hiisen hergeesee chi hezee ch salahgyi.olon tymniig odoo huurch chadahgyi.mongol ornii tusgaar togtnold oros ah nariin yyreg martagdahgyi ynen yum.chi tyyhiin guivuulj ard olnii tolgoi ergyylehee boli.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • МГЛ_ Иргэн. (150.129.141.125)
    ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БОЛ АРДЧИЛАЛААР ТҮРИЙ БАРЬСАН ХАМГИЙН "АЮУЛТАЙ ЛУЙВАРЧИН" ШҮҮ... АРДЧИЛАЛ, АН-ын НЭР хүндийг гутаасан хамгийн БУЗАР БУЛАЙ МӨРТЭЙ "ҮХЭЖ ДАЛД ОРОСОН Ч" МУУ МУУХАЙ ГАЙ нь дуусахгүй лалар шүү... МАШ ТҮРГЭН шуурхай УСТГАХ ХЭРЭГТЭЙ.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • h (104.175.209.178)
    ene novshiig bariach ee
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.194.58)
    Tiim muu hun bas bish Baihaa gej boddog. Jenkogiin doloogchid joohon tenegduu nuhduud baidag
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    ERDENETIIN 49%g LUIVARDAJ AVHAD OROLTSON CHINE HUDLAA YU ZORIGIIN HERGIIG HUURAMCHAAR HAAH GESEN CHINE HUDLAA YUUU ASEM GEJ HEND CH HEREGGUI YUM HIIJ OLONZUUN TERBUMIIG SHAASAN CHINE HUDLAA YUU OLON ARVAN UUL UURHAIN LITSENZ SHAASAN CHINE HUDLAA YU OYU TOLGOIG ZUGEER UGTSUN ODOO TER UNGURSUN ASUUDAL GEED GULIIGUUD BAIGAA CHINE HUDLAA YUUU LALARIIN HULGAICHAA CHINII HUDLAA HOSHGIRUULAH CHINE HEND HAMAATAI HEN SONSOH YUM BEEE HURDAN SHORONDOO UURD HAT LALARAA HARIN HAMUUDAA AVAAD YAVAHAA MARTVAAAA
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Z (98.169.40.24)
    Z Ih hurald baisan,odoo baigaa,ireeduid oroh huseltei humuusiin ners: Bidon, Bandaash, Benz, Huchin, Shantaaz, Hulgaich JDU, Mongo huulegch, Hoshgoruulagch, Ehneree zodogch, 2 Ehnert, Boh, Duuchin, geh met urgeljilj bainaa. Jinhene seheeten, bolovsroltoi, tolovshson, huvi hunii huvid togtvortoi humuusee gargaarai. Deer durdsan humuusees hol bai.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.19)
    Ардчиллын хулгайч нар шүүхээр орох болохоороо л зохиомол мохиомол гээд л анх гарч ирж байсан шигээ буруу зөвгүй бурж хуцаж гарахыг нь яанаа. Муу өмхий Баавар хулгайч Ховдогдорж хоёрын өмхий аманд 5-ын нарсан банз зуулгаж байгаад хулсан ташуураар хусасхийгээд гүйлгэчийсан
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
    • Зочин
      ЯГ ТИЙМ ЭД НАР АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЖ АХМАДУУДЫН БАЙГУУЛСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ҮГҮЙ ХИЙСЭН БУЗАРУУД
      2020 оны 05 сарын 07
  • Muu Sugnuudee (64.119.21.185)
    Elbeghudalchiig toirson garuud Suhbaatriin talbaig hurtel huwidaa awchihsan baisan gewel er ni hench itgehgui dee iim l Ardchilagch iim l shudragtanguud sh dee Manai AN iig zoohon heden Huwalznuud boomilsoon odoo ed naraar ingej Doromjluulahgui shuu !!!!
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.142.91)
    Энэ хүнийг харахаар л дургүй хүрээд байх юм юу гэж хошгоруулах бол гэхээс
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.19)
    Хулгайч Элбэгдорж хүн биш ээ? Нэн даруй хуйгаар нь устгавал таарах чөтгөр шулмас
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.19)
    Алтанхуяг EС-г ах дүү хамаатан саднаар нь хэрхэн яаж хомроглон шүүх цагдаа атг болгож байсныг чинь харж л байсын байна. Хөхүүл хүүхэдтэй цэл залуу бүсгүй-нягтлагг хэрхэн шорон оронгоор айлгаж ичээж байсныг чинь мэдэх л юм байна, энэ муу хүзүүгүй новшийн үед.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.183.85)
    Эрхэм ерөнхийлөгч асан та энэ улс орон ард түмнийхээ төлөө юу хийсэн бэ. Та хэн байсан. Хэн болсон бэ Та өөрийнхөө амьдралыг эргэн нэг хараач. Мөнхийн юм шиг бодох юм даа.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.19)
    Муу хулгайч луйварчин өмхий Баавар дандаа л ингэж өмхий сумаа тавьж социализмын ололтыг гутааж байдын. Социализмын үед байгуулагдсан бүх зүйлийг муу өмхий нохой Баавар улс орноо 30 жил шулж мөлжиж худалдсан чиний ардчилал гэг пизда тогтолцоо ардчилагч гэж өөрийгөө чамтай адил нэрэлсэн хулгайчууд хувааж идэсэн биз дээ.Муу өмхий хулгайч Баавар чи дэлхийд байхгүй өндөр тэтгэвэр авахаар булхайцах гээд С.Эрдэн зөвшөөрөхгүй болохоор алуурч талуурчид нь тулаад өмхийгөө тавьж байсан биз дээ? Хамгийн наад зах нь Хулгайч Ховдогдоржоос шилдэг зураачдын уран зургуудыг хулгайлж аваачаад гэртээ тавьсан зургуудыг нь эргүүлэн төрд нь өгүүлээрэй цаашлаад АСЕМ Эрдэнэт Оюутолгой гээд олон луйвар булхайг нь чи дарж чадахгүй шүү муу өмхий бохир хулгайчаа.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Ард (64.119.22.69)
    Илбэдорж гуай илбэ үзүүлээд гараад ирнэ ээ гэж
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (172.58.139.45)
    Ebi jenko sahal mafia mongoliig huurch ba jujug jenko bol badamjununai giin utsan kukel
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Н.Баярхүү (64.119.21.107)
    Элбэгдорж хамаг хэргийн эзэн хэнгэргийн дохиур байсан...түүнийгээ булзааруулж улирсан баларсан юм бичүүлж байх юм...эби гийн нохой залийг бүгд монголд мэддэг болсон шүү дээ...
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.27)
    Монголын баялагийг үнэгүйдүүлсэн улсаа гадаад өрийн ангалд унагаж, ард түмний амьдралыг элгээр нь хэвтүүлсэн 30-н жил байлаа,, өөрсдөө дэлхийд багатахгүй тэрбумтангууд болчоод дэмий үлгэр яриад яах вээ,,!!? Одоо наадахыг чинь сонсдог уншдаг хүн бхгүй байхаа,,
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.19)
    Баабар ч ясны хятадач үзэлтэй хүн дээ. Хотын хулигануудыг цуглуулж вокзал дээр жунгаа нартай зодоон үүсгэсэн энээ тэрээ гээд л өмөөрөх юмаа ч олждээ. Энэ Ардчилагчид гэгдэх ноход АН-ы хулгайч нар тэр чигтээ эрлийз хурлийз хүүрнүүд юм аа
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Unshihch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno. Alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno doo omhii aluurchin elbegdorj. Hyzyygyi aluurchin, tarvagan tahal elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchnaas avah odor ireh bolno. Amidraldaa gutal oims omsoj yzeegyi baisan ygeegyi guilgachin aluurchin elbegdorj onoodor mongoliig byhleer ni zalgichihaad byaluurch booljij bayarhaj mongolchuudiig basamjlan tohuurhan doromjilj am asuuj baina. Aliigaa aldaad Baas shees nus nulimsandaa holildood aluurchin elbegdorj oroh orongyi gishgeh gazargyi bolood ard tymniihee haraal hyrtej mongolchuudiig yzen yadaj zanaj zyhej horsoj baina
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Unshihch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Tttt (202.179.27.166)
    Baabarig odoo shalgah bolson sangiin said baihda yu idej turiin umch shamshagduulsanig mun6 shar sonin tsugaluuj huuli huchniihentei niilj nom bichij taraassan ene uvgun chavgantsig shalgaa
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Энэ хүн чинь Монголын өөдтэй өнгөтэй болгоныг цөлмөсөн гэж бичигдээд байгаа биздээ. Соц үед газар нутаг нь бүрэн бүтэн, ард түмэн нь амар амгалан байсан шүү...
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    элбэг доржийн тухай юм байх гэсэн чинь юу яасны чинь орос цэрэг мэрэг, жалан аажав мав болоод явчихав аа. Баабараа. Одоо бүр солиорч байгаа юм биш биз ээ. Баабарын үзэн яддаг СССр нь одоо байхгүй болцон ш дээ. Одоо чинь 21 дүгээр зуун гарчихаад хэдэн арван жил өнгөрчихөөд байна. ӨДӨР шөнөгүй түүх бодоод явна гэдэг бас нэг янзын солиорол байж магадгүй дээ.
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • gyhuj (49.0.213.196)
    bolcon yavdal yy,zoxiomol xereg yy? xyyli,shyyhiihen yalgachih baihoo.....itgeltei bna
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    mongolchuud chamaas ilyy tyyhee medne,…naad buzar amaa hamhinuu, chi shorondoo beltge
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Юу вэ (202.21.124.130)
    ЮУ ВЭЭ ЭНЭ ХУЛГАЙЧАА ХУРДАН ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧЭЭЭ
    2020 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    12 цаг 48 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    13 цаг 12 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    13 цаг 14 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    13 цаг 27 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    13 цаг 47 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    13 цаг 53 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    14 цаг 4 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    15 цаг 19 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    16 цаг 6 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    16 цаг 44 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    16 цаг 56 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    17 цаг 5 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    17 цаг 44 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    17 цаг 47 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    18 цаг 7 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    18 цаг 19 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    18 цаг 42 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    18 цаг 44 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    19 цаг 3 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    19 цаг 15 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК