зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

​М.Энхсайхан: Миний охид оо, аав нь зөв юм хийж байснаа сайн мэддэг

2020-5-08
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр дууссан. Шүүхээс М.Энхсайханыг 2015 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, шүүхээс 4.6 жилийн хорих ял оноолоо. Тэрээр шүүх хурлаас өмнө цагдан хорих 461 ангид байхдаа бичсэн тэмдэглэлээ илгээснийг “Өдрийн сонин”-д нийтэлсэн байна.

Ерөнхий сайд асан М.Энхсайханы шоронгоос бичсэн тэмдэглэл

461: ТЭМДЭГЛЭЛ

2020.04.23

Шүүхийн шийдвэрээр хоригдохоор боллоо. Шийдвэр бичиг цаас болтлоо уддаг бололтой. Умгар нэгэн өрөөнд 8-9 хоригдолтой бараг 10 цаг болов. Энэ хооронд тэдэнтэй танилцаж юу эс ярихав. Ганц нэгээс бусад нь 20-30 насны залуус. Сонсоод байх нь ээ тэд алджээ. Харамсалтай нь хохирогч нь гомдолгүй гээд байхад яллачихдаг бололтой юм. Хүмүүсийг эвлэрэлдье гэхээр нь хагаралдуулчихдаг хуулийн заалтууд байгаа бололтой дог.

***

Харанхуй бүрийн боллоо. 461 рүү авч явахаар болов. Бүсэлхийгээр гинжилж, гарт хэлхээтэй даавуун бээлий углаж гавлав. Тээр нэгэн жил Хойт Солонгос Хятадын хилийн хот руу оргон зугтаасан гэмт хэрэгтнүүдээ өөрсдөө авъя гэсээр авч явахдаа бүгдийнх нь гарыг төмөх утсаар сүлбээд авч явснаас дипломат будлиан үүсч байсан явдал санаанд буув. Тэрэнтэй харьцуулбал Монгол маань хамаагүй ардчилсан юм аа. Журам юм чинь журмаараа л байг. Машинд суулгах зуур гадаа олон цагаар хүлээсэн эхнэр маань шүүхэл ирэхдээ өмссөн бажаанкыг пүүзээр сольж өгөв. Хармаа руу шүдний оо хийв. Түүнийг шалга гэсний дагуу цагдаа нэг үзсэн болоод хармаа руу шургуулав.

***

461-т биднийг авчирлаа. Шинэчлэгдсэн зүйл гэвэл хашааны хаалганаас шорон хүртэлх явсан замын хоёр талаар өргөст төмөр тор татжээ. Эмчийн үзлэгт оров. Даралт бага зэрэг өсчээ. Зүгээр ээ л гэлээ. Нэгэн камерт оруулсан нь өмнөхөөсөө ялгаатай нь хана туурга дээр бичсэн бичвэрүүдийг будаж янзалжээ. Даралт бууруулах эм өгөв. Өөрт байнга авч явдаг өвдөлт намдаах эмтэй цуг зооглож давсанд явлаа.

2020.04.24

Охидууд маань цочрол орчихоогүй байгаа гэсэн бодолтой сэрэв. Хэд хоногийн өмнө аавыг чинь шоронд хийх гээд байгаа гэж палхийтэл нь хэлсэн юм. Өөрөөр яаж хэлэлтэй билээ. Эхлээд цочроод дараа нь дуугаа хураагаад, шөнө дөлөөр интернэтээс шорон гэж юу байдаг тухай үзээд ээждээ ярьсан байна лээ. Маргааш нь надаас “Яагаад” гэж асуусан. Сайн, муу хүн гэж байдаг юм аа. Тэд л тэмцэлдэж байгаа юм гэсэн товч хариу л өгсөн. Одоо ойлголт нь бүрэн сайн болоо байлгүй.

***

Өчигдөр урьдчилан хорих байранд байхад англи хэл дээр гурван ном ирлээ. Хоёр номыг нь хоёр хоригдол гарын үсэг зуруулаад авчихдаг байгаа. Нас тогтсон хоёр хоригдолд орчуулбаас “Хүн ба Бурхад” утгачилбал “Хараал хэлэхгүйгээр амьдралаа өөрчлөх ид шид” гэсэн өгөв. Нэгийг нь уншсан, нөгөөг нь уншаагүй юм байв. Хэл усгүй ч номын гарчиг харчихаад ямар гоё ном бэ, заавал уншина аа, орчуулж уншсанаа танд явуулна аа гэв. Бусдад хэрэгтэй ном бол болж л байна гэж бодов.

***

Нэг хоригдол хашгирч байна. Тойргийн уртыг яаж олдог юм бэ? Юуг юутай харьцуулдаг юм бэ сда гээд тэвдээд байгаа бололтой. Хэн юу гэж хариулах нь надад сонин байлаа. Ихэнх нь энэ асуултад бүдэрч байгаа сонсогдоно. Гэтэл нэг хоригдол хоёрыг радиусаар нь тэгээд “п”-ээр үржүүл гэлээ. Сда “п” гэж юу юм бэ гэв. 3.14 гэснээр яриа өндөрлөв. Би эхлээд бүтэлгүй хариу сонсоод инээж байснаа зөв гаргалгаа олсонд нь битүүхэндээ баярлав.

***

Ура хоол угч байна. Өчигдрөөс хойш юм идээгүй надад бөөн таашаал. Надад үлдсэн нь “The Stress Test” нэртэй. Өөр ном байхгүй тул уншиж эхлэв. Хорвоо эргэлдэхэд яагаад зарим хүмүүс гутарч, дуугаа хурааж чимээгүйд живдэг, харин зарим хүмүүс улам хүчирхэг болдог тухай юм. Ницше гэдэг алдартны “Намайг алахаас бусад зовлон намайг хурцалдаг” гэсэн үгнээс эхлээд судалгаа хийжээ.

2020.04.25-26

Хүйтэн камерт даарсхийн хоноглов. Бусдаар бол зүгээр ээ. Эмч ирж даралт үзэв. Төмөр хаалганы нүхээр гараа гаргаж даралтаа хэмжүүллээ. Бусдаар бол зүгээр ээ.

***

Хоригдлууд коронавирусээр төдөн хүн өвдсөн гээд тоо уралдуулж байна. Гадаад орчноос таслагдсан бидэнд мэдэх юм алга. Дэмий л санаа зовох юм. Хүйтэн орон дээр удаан сууж бичлээ. Нуруу хөших шинжтэй. Энэ зуур торны завсраар болжмор орж гарч байгаа харагдана. Тэднийг хооллочихоод хөнжил дотроо хэвтэхээс...

***

Шоронд хагас, бүтэн сайн өдрүүдээр хаалгыг нь харуулууд ч онгойлгох эрхгүйгээр блоколдог юм байна. Эмч төмөр хаалганы нүхээр даралт хэмжээд байсны учрыг тайлбарлав. Жиндүүлээд нуруу гацаж магадгүй байна. Доороосоо зузаалах гудас байвал зүгээр байна гэсэн хүсэлт тавилаа. Төдий удалгүй гудас авчирч төмөр хаалганы жижиг нүхээр өгч авалцав. Гэрээс уншиж амжихгүй яваад байсан 2 ном иржээ. Японы иргэн Акира Оно (монгол нэр нь Огонуус Цогту ) ийн бичсэн “ Монгол хүн ба СОЁЛЫН ХУВЬСГАЛ “ “Төвдөд эргүүлсэн Япон сэлэм “ номыг амтархан уншлаа. Японы гадаад бодлогод нөлөө үзүүлсэн , японы судлаачид , улс төрчдийн анхааралд ихээхэн орсон судлаачийн бүтээл аж. Их Монгол улс байгуулж , дэлхийг эзэлж явсан монголчууд Юань гүрэн задарснаас хойш өөр хоорондоо нэшдэж үзээгүй явсаар хэрхэн коммунист Орос, коммунист Хятадын колончлолд орсон гунигт түүхийг баримттайгар бичжээ. Болоод өнгөрсөн явдал гэж бодох хэрэггүй. Түүх их багаар давтагддаг жамтай. Өөрийгөө улстөрч гэж үздэг хүн бүрт энэ номыг уншихыг зөвлөж байна.

*****

Хагас бүтэн сайнд хөл хөдөлгөөнгүй учир чангааар 2 цаг орчим зохиолын дуу тавив.

Хоригдлуудад үзүүлж байгаа төрийн үйлчилгээ л юм уудаа. Ямарч байсан социализмын үеийн шорон биш. Гэхдээ энд диско сонсдог газар биш шүү залуусаа.

*****

THE STRESS TEST” номоос -Австралид газар хөдөлжээ. Олон хүн хүний нэр мартах, барьсан тавьснаа санахгүй , анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан” гэнэ. Айдас хүнийг ингэтэл нь стресст оруулдаг аж.  Хувь хүний эрх, эрх чөлөө тухайн хүнд өгөгдсөн анхдагч өгөгдхүүн .Тэр тусмаа Монгол хүн Тэнгэрээс эрх чөлөөтэй төрдөг цор ганц үндэстэн.Түүнтэй нэгэн адил айдас бол тэр хүний өөрийнх нь өмч. Айдсаа бусдад эзэмшүүлбэл эрх чөлөөгөө алдахтай агаар нэгэн болой.

2020-04-28

Өнөөдөр өмгөөлөгч Пүрэвдулам, мөн Шинэбаяр нар ирэв. Пүрэвдуламыг орж, шилний цаанаас утсаар ярихыг зөвшөөрчээ. Шинээ гадаа үлдэж. Баригдаад 10 гаруй цаг болж байж ачигдсан юм. Тэр үед эхнэрийн маань дэргэд Дэнс бүсгүй маань зогсож харагдсан. Сэтгэлийн дэм өгсөн дайчин бүсгүйдээ баярлаж байгаа шүү.

Пүрэвдулам : Болж байгаа үйл явдал зөвхөн таны асуудал биш боллоо, Үндсэн хуулиар өөрийгөө өмгөөлөх эрх танд байдаг, эрхэнд чин халдсан байнаа гэж байна. Өөр олон мэдээлэл хуваалцав. Монголчууд маань мэдэх мэдэхгүй асуудлаар хоорондоо талцан хуваагдаж , харь орны бодлогын золиос болж байна гэдэг бодол маань бэхжлээ гэж хариу хэлэв.

****

Сэтгэл сэргэж камертаа ирээд хогоо шүүрдэе, шүүр хутгуур өгөөч гэсэн хүсэлт тавив. Хэсэг хугацааны дараа ишийг нь сугалж авч үлдсэн шүүр , хутгуур өглөө. Аюулгүйн талаасаа бодож ишийг нь авч үлдсэн байх.Шүүрний иш бариад би яав л гэж дээ. Өрөөгөө мөлхөж шүүрдлээ. Ноосорсон хог гардаг байна ш дээ.

2020-04-29.

Өглөө босоод өрөөндөө нойтон цэвэрлэгээ хийе, шалны алчуур , мод өгнө үү гэлээ. Гэтэл хажуу камерт хоригдож байгаа нэгэн залуу намайг өрөөндөө авчих, би өдөрт 3 цэвэрлэе гэнэ. Тийм бага уу гэтэл 6-7 цэвэрлэе , массаж хийж өгье , бухимдвал зодуулъя гэж инээдэм тарив. Залуус хараалын үг хэлэвч цайлган гэдэг нь мэдэгдээд байх юм. Шоронд байгаа нь харамсалтай юм.

2020-04-30.

Хэвтэж байтал төмөр хаалга тачигнав. Онлайн шүүхэд дуудаж байна гэлээ. Хэд хоногийн өмнө Эрдэнэбат өмгөөлөгч маань цагдан хорьсон шүүгчийн шийдвэрийг өөрчлүүлэхээр гомдол гаргасан, 24 цагийн дотор хэлэлцдэг гэж байсан нь санаанд орлоо. Тэрнээс хойш хэд хоночихож. Шүүх нь хуралдаад цагдан хорь гэсэн юм байлгүй гэж бодож байлаа. Гэтэл үгүй байж. Онлайн хурал гэдэгт нь орлоо, тавьсан гомдлыг олон хоног хоцруулж хэлэлцэж байгааг ойлгов. Шүүхийн танхимд хэн юу ярьж байгаа нь юу ч ойлгогдсонгүй бөөн шуугиантай , дуу нь тасалдсан орж гарсан юм л болж байх юм. Яллагдагч онлайнаар шүүхийн ажиллагаанд оролцсон гэсэн үзүүлэлт л хэрэгтэй байдаг бололтой юм. Надаас шүүгч санал , бодлоо хэлнэ үү гэв. Би “та хэдийн юу ярьсныг сонсож чадсангүй “ гээд Шүүхээр хэргийг шударга шийдье гэвэл прокурор , өмгөөлөгч , яллагдагч ижилхэн түвшинд баймаар байна .Шоронд яллагдагч нь суучихаад хэргийн материалаа ахин дахин нягтлах бололцоогүй , дээр нь бодлоо төвлөрүүлж чадахгүй байдал бий болж байна .Өмгөөлөгчийн маань саналыг авч хэлэлцэнэ үү гэсэн утгатай хүсэлт тавив. Шүүх зөвлөлдөхөөр юм боллоо. Төдий л удалгүй “Энхсайханы өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэв.Би ч хэвтэж байсан бол дээр байждээ гэсэн шүү камертаа орж орон дээрээ хэвтлээ.

2020-05-01.

Майн 1-ийг шоронд угтдаг хувь тавилантай юм байна би гэдэг хүн. Майн 1-ий мэнд хүргэе гэж чанга хэллээ. Залуус тэр чинь юун өдөр билээ гэж асууцгааж байнаа. Шинэ үе томорсны шинж юмуу даа.

*****

Ерөнхий Прокурорын Газраас нэгэн хэлтсийн дарга шалгалтаар ирж, товчхон уулзав.Ярианы өнгөөс нь харахад сошиалаар гарсан элдэв мэдээллээр явж байгаа юм байна . Түүнд дараахь саналуудыг сонордуулав.

1.Хуулийн алдаа мадаг,буруу хэрэглээнээс шорон залуусаар дүүрэн байна. Анхаарна уу гэлээ.

  1. Шоронд хүний эрх чөлөөг хязгаарласан болохоос хүн байх эрхийг нь хязгаарлаагүй. Хүн хүн байхын тулд мэдээлэл авдаг байх ёстой. Үүний тулд ном, сонин, хэвлэлээр хангах хэрэгтэй байна гэв. Гэрээс нь оруулж байгаа биздээ гэж асууж байна.Сонин хэвлэл авах чадалтай нэгэн байхад ,чадал хүрэхгүй нэгэн байгаа. 461-р ангиас энэ ажлыг зохион байгуулдаг болгомоор байна гэлээ.

  2. Өчигдөр онлайн шүүх хурал гэгч хуралд оролцлоо. Шүүхийн танхимд юу болж байгаа нь сонсогдоогүй , яллагдагч хуралд байлцсан нэр хэмээдэг гэв.Техникийн алдаа байсан юм боловуу гэж асууж байна. Техникийн алдаа бишээ хүний хувь заяаг шийдддэг хурлыг ингэж хийдэг баймааргүй байна гэлээ. Прокурор анхааръя гэлээ.

  3. Таныг 10 цаг хөл дээр нь зогсоосон, залхаасан гэж УИХ дээр хүртэл яригдлаа гэж прокурор хэлэв. Шүүхийн доор подвалд цонхгүй жижиг өрөөнд 8-9 хоригдол байсан. Миний шийдвэр гарахгүй 10 цаг болсон доо. Надаас болоод баахан хоригдол олон цаг саатах шиг санагдаад тэднээс уучлалт гуйсан гэдгээ хэллээ.( Тэд бид шорон руугаа яараад ч яах юм билээ гэж байсан шүү ) Прокурор хоол, унд өгсөн үү гэж асууж байна. Өгөөгүй гэлээ. ( За энэ том асуудал биш л дээ) Хүн хэлмэгдүүлчихвий гэж санаа зовоод тэнд байсан цагдаа нар ажлаа сайн хийж байсан шүү гэсэн үг дайв.

  4. Прокурор эмч үзэж байгаа юу биеийн байдал ямар байна гэж асуусан. Бие сайн байгаа , өвдөж зовж байснаа тоочвол “цэцгийн баглаа “ шиг болчихноо гэв. Анхааръя , санал хүсэлт байвал хэлээрэй гэснээр бидний ажил хэрэгч уулзалт өндөрлөвөө.

***

Хонгилоор явж байсан хоригдол “Ахаа зөвлөгөө өгөөч гээд шүүхэд шүүхэд гаргах” гомдлоо торон завсраар өгөв. Нэр чинь хэн билээ гээд асууж амжив. Өгсөн материалыг нь уншчихаад торны завсраар нэрийг нь дуудтал хариу өгч байна. Чангаар зөвлөгөө өгөв. Өөрөө өмгөөлөгч авчихсан, хуул ийн зөвлөгөө авч ажиллаж байгаа мөртлөө шоронд бусдад хуулийн зөвлөгөө өгдөг өдөр байлаа.

2020-05-02.

Хагас сайн өдөр болжээ. Хөгжим эгшиглүүлж байна. 2 хоногийн дараа шүүх хурал болох гэж байдаг. АТГ -ын “зохиол”-ыг ахин дахин нягталж үзмээр, өөрийнхөө хэлэх үг, олон нийтэд хүргэх мэссэж дээр суумаар байдаг .Шоронд бодол санаа энд тэнд тэнээд байдаг . Миний байж байгаа царай гэж өөрийгөө хараасан ч энэ нь Монголын маань царай болчихвий гэж санаа зовов.

***

Гэрээс сахлын машиныг дөхүүлжээ. Нэлээд удаж байж камертаа биш, нэгэн бяцхан даргын өрөөнд сахлаа хусах бололцоо олдлоо.Толинд харлаа. Цав цагаан сахал. Шүүх шударга ч бай , шударга бус ч бай Монголынх учир царай алдаж очоод яахав гэсэн бодолтойгоор сахалаа хусч орхив.

2020-04-26

Сайн уу Миний охидуудаа? Аав нь энд сайн байна. Хоол нь дажгүй. Хичээлээ сайн хийгээрэй. Өрөөндөө ганцаараа. Ээжийнх нь явуулсан ном, бүх зүйлийг авсан. Номнуудыг бүгдийг нь уншаад дуусгачихсан. Санаа зовох хэрэггүй ээ. Хичээлээ сайн хийнэ шүү. Аав нь зөв юм хийж байснаа сайн мэддэг. Буруу ойлгодог хүмүүс байж л байдаг. Том болохоороо бүүр сайн ойлгодог болох байхаа. Охидууддаа маш их хайртай шүү. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (48)

  • Зочин (66.181.161.47)
    Ohind ni uhaantai bol aaviinhaa unen zurgiig uneheer todruulj oilgoh blguide yg unenee mongoliin gazar nutgiig hyatdad uguh bodlogo ulam tsaim yvuulj bsan hun shuu
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.188.89)
    Өөрсөдөө ажиллуулж чадах Таван толгойг маань гадаадын компанид өгөх гэж их хичээсэн дээ та гуай. Бидний хувьцааг яах бол гэхэд тэр хамаагүй гээд зогсож байсныг чинь олон хүн санаж бгаа. Тэр бол үнэхээр эх орноосоо урвах үйлдэл бсан. Чиний замаар явсан бол өнөөгийн ТТ оос орж ирж бгаа мөнгө гадагш урсах байлаа. Эх орноо нэгт тавьж байсан бол одоо юу гэж ингэж суухав дээ. Энэ нь дараа дараагийн хүмүүст сургамж болно. Хууль энэ удаа шудрага ажиллаа.
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Иргэн (66.181.161.38)
    Луйварчид төрд шургалсан авилагчдын аяыг харж хэлсэн бүхнийг нь үг дуугүй дагаж баярлуулж явахгүй бол хонгилын аманд хэн ч бай очих болно төрийн эрх мэдэл хууль төрийн албаны өшөө хорсол оо тайлах илд болж шудрага үнэн 1000 жилийн алсад булшлагджээ
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • Иргэн (66.181.161.38)
    Монголын хууль хяналтын байгууллага түүний дотороос АТГ д итгэх итгэл огт байхгүй жинхэнэ хонгилын эзэд болохыг биеэр мэдэрлээ АТГ г шинэчлэх буюу татан буулгах цаг болжээ
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
  • Соргог сонгогчид (66.181.179.176)
    Төрд машин шахсан болгоныг ялладаг бол ч мэнгэт Нямдоржоос эхлээд иөн ч олон хүн шоронд орох байх! Гэвч тэгэхгүй нь харамсалтайгаас гадна машин зарах ч бхга хэрэг! Гадаадад Монголын ЗГ- ын нэр дээр илэрсэн 1 тнн хар тамхины наймаа хийсэн ЕС болон түүний дипломат нэртэй хар тамхины бүлэглэлийг яахав! Монголыг дэлхийгээрээ үзэн ядаж, жигшиж байгааг мэдэж байна уу?
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэд (59.153.112.84)
    Яг хэдий хир хохирол улс болон олон нийтэд учруулсан , яг гарсан хохирол нь юу болох, хэд болохыг ил тод тайлбарлаж өгөөч?!!!! Тэгээд улсынхаа эсрэг хэрэг хийчихсэн нь , улс маань хохирчихсон цаашдаа ч хохирохоор бол ийм бага ял өгдөг юм уу гэж шүүхээс асуумаар санагдах юм!!!!
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зайла (202.126.88.59)
    Өмхий хужаа амнаас чинь өмхий үг л гарна лалраа
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэн (202.9.46.133)
    Энхсайханыг хэлмэгдүүлчихсэн бишүү, жинхэнэ ашиг хонжоо хайгчид, хөрөнгө мөнгө идэгчид, улс эх орон, ард түмнийхээ эсрэг үйлдэл хийсэн нөхдүүдийг яаж ч чадахгүй юм даа.
    2020 оны 05 сарын 09 | Хариулах
    • Ард түмэн
      Хэдэн тэрбумаар нь хулгайлчихаад төр түмний толгой дээр залрагсад цаашид дахиад л ууж иднэ гээд ангалзаад байхад хардаггүй сонсдоггүй шүүхтэй , төрийн өндөрлөгүүдтэй ч байх гэж дээ халаг гэж....
      2020 оны 05 сарын 09
  • АРД (66.181.160.102)
    ӨГӨР ХУЖАА ШОРОНДОО ХАТАЖ ҮХЭЭРЭЙ ЧИ
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • МОНГОЛ (66.181.160.102)
    Тиймээ чи гадаад эзэддээ маш сайн үйлчилж Монголыг маш их хоролсон чи ажилаа сайн хийсэн бэлцийсэн бээжин хаваа
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
    • Элдэв
      Нээрээ тэгсэн шүү
      2020 оны 05 сарын 08
  • МОНГОЛ (183.81.171.139)
    Хятад хун гэж энэ дээ ! Одоо бусад хятадуудыг нь барьж хорих хэрэгтэй ! Да. Ганболд , Сан овогт Баярцогт , Ж.Эрдэнэбат , гээд л олон хужаанууд бий...
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (31.127.70.191)
    Шүрээгээс салсаний дараа өөрийнхөө охидууд шиг 1 биш шүү 2 охинийг жирэмсэн болгож одоо 2 ач зээ шигээ 2 хүүхэдтэй хүн дээ бузар хүн шүү,ер нь тгд урьд зүгийн хүмүүсийн санаа юм шиг бгм...
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (183.81.171.139)
    Харин ч багадуулсан байна ялыг нь...! Энэ этгээдэд монголчуудын хувь тавилан хамаагуй мэт аашилж байсан... Тэр евгедийнхее нутгын телее монголчуудыг эрсдэлд оруулсан , оруулаз шахсан муу зар зятад...
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
    • SN
      Үнэн үг хэлжээ. Одоо энэ олж бгаа жаахан мөнгийг цааш урсгах шахсан шүү:
      2020 оны 05 сарын 08
  • Би (66.181.177.248)
    Төсөл боловсруулаад ЗГ аар хэлэлцүүлээд УИХ д өргөн мэдүүлсэн нь яахаараа ноцтой гэмт хэрэг болдог байнаа онигоотой юм
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
    • Элдэв
      Биднийг хохироох төсөл барьж их зүтгэсэн дээ!
      2020 оны 05 сарын 08
    • Ард
      Сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн нь яллагддаггүй, төлөвлөсөн бодсон нь яллагдах нь ариун явдал уу!!!!!! Шүүхийн шүүгчид, яамны сайдаа!!!!!!
      2020 оны 05 сарын 08
    • Зайла
      Өмхий хужаагийн төсөл, улс орныг маш ихээр хохироохыг завдсан, новшоо
      2020 оны 05 сарын 08
  • Зочин (202.55.188.34)
    Эх Орон , Ард Түнээ 30 жил амьдын хар тамд булшилчихаад , одоо өрөвдүүлэх тактик хэрэглээд битгий нохой муу хар авилгач
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Ар гэрийг чинь ар түмэн бид ад үзэхгүй ээ (91.231.169.123)
    Онгой байдалийн хэдэн сайхан залуучуудийг бороо орж түймэр унтарсан байхад буруу шийдвэр ггаргаж янаглан хорлож нисдэг тэрэгтэй нь сүйрүүлж амь үрэгсэдийг ар гэрт нь зарлахдаа гавьяа байгуулсан мэт бахдалтайяаа инээж байгаад зарлаж байсанийг Монгол улсын ард түмэн мартаагүй мартах ч ёсгүй.Булган сүүлтэй байж бузар хийсэн хань хамсаатнууд чинь шудрага шүүх,поркурор хууль хүчний тушаалаар удахгүй араас чинь очиж хань болно гэдэгт ард түмэн итгэж байна.Ар шэртээ санаа бүү зов ард түмэн бид тийм хувиа бодож хорлон сүйтгэх ажиллагаа хийдэг хүмүүс биш зөв зам руу аль болох чиглүүлж байх болн.Ер нь та нар өрөвдүүлэх тактиканд бүгд шилжижээдээ.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Би (202.126.89.86)
    Импортын татварыг тэглэж үндэсний үйлдвэрлэлээ элгээр нь хэвтүүлээд өөрийг нь шалгаж эхлэнгүүт. Тагнуулын ерөнхий газрыг татан буулгаж Таван толгойг 100 жилээр хятадуудад өгөх хорлон сүйтгэх ажиллагааг явуулж байсныг чинь мартахгүй шүү!!!!
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Сайд байхадаа энэ шоронгоо сайжируулж байхгүй ядаж өөрсдөө орохдоо даарч өлсөж байхгүйн зовлонг мэдэхгүы байх байж дээ муу д ажилласан байгах биз дээ өөрөө биеээрээ мэдэрлээ (66.181.178.109)
    Зочин
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Zochin (192.82.72.4)
    Enhsaihan ch harin bolowsroltoi shaggvi tulahtai uls turchduu hairan hvnii oyun uhaaniig turd ashiglawal daanch sainsan
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
    • Иргэн
      Ухаантай болоод төрд олон жил ажлаад үр дүн нь өнөөгийн нийгмийн дүр төрх болоод байхад цаашаа юу өөрчлөгдөнө, ямар ухаан гарна гэж ч найдах билээ. Хамсаатнууд нь л араас нь очих нь үлдэж байгаа байхдаа.
      2020 оны 05 сарын 08
  • irgen (31.165.215.200)
    yag ynendee bol toriinhon bygd shorond baih estoi um shig l haragdaad baina daa huuliinhan shudarga ajilladag bol…….
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.219.55)
    Гол эзэд захиалгач нар нь цэвэр мултарсан гэхэд энэ хунийг еревдеж бн. Элбэгдоржийгоо хурэлсух дуу нь хир халдаахгуй авч гарна гэсэн тангарагтай гэсэн, ев залгамжлагчийн хувьд.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Zochin (109.40.242.189)
    Zuvhun 4 Jil , baga bna. Eh oron, gazar nutgaa zarsan hund.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Энэ бузар хулгайч чинь Монголын (202.21.104.2)
    Энэ бузар хулгайч чинь Монголын мянга мянган хүүхдийн хоолгы булааж идэх бузар гэрээ хийгээд явж байсан биз дээ. Онцгой байдлынхан амь үрэгдэхэд ярзайтлаа ИНЭЭЖ байсан биз дээ. Хүүхдээрээ түрий барихгүй эээ Энхсайхан та!! Бузар нүгэлдээ та нар ялаа үүрэх ёстой.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    sain baina bogino hugazaand huuliinhan yaj hyn yalladag, huulia guivuulj baigaag ….yalangya zaluusiig buruu deer ni zaash tylhdeg huuliinhanii archaagui shiidver gargadag ni oilgomjtoi bolood baina
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.71)
    niix ch tiim buruu xvn bish bxaa
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • бат (122.201.23.226)
    Би энэ хүний талаар нэг их юм мэдэхгүй... Гэхдээ 1996 онд ЕС болсноос хойш гадарлана... Бас ч бүр яадгаа алдчихсан хүн бол биш шүү... Аливаа асуудлыг нь сайн нягтлах хэрэгтэй... Тэрнээс наад машин авсан гэдэг зүйл анги бол цэвэр хэлмэгдүүлэлтийн шинжтэй харагдаж байна...
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.105.12)
    Сайн нягтал.... Хүрэлсүх 14 тэр бум Женко овоолсон шороо Харин ч зальтай хэргээсээ суграад үлдсэн ...
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.46.169)
    Чиний хийсэн юм зөв байсым бол ард түмэн улс орон яагаад ийм болчов чи элгээр нь хэвтүүлнэ гээд хэвтүүлээ биз дээ. Босож чадахгүй байна тийм болохоор чи буруугийн бурууг хийсэн хог ш дээ
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Z ой санамжаа алдсан хүн юм.
      2020 оны 05 сарын 08
    • Z
      bitgii iim teneg bail daa
      2020 оны 05 сарын 08
  • Zas (192.82.70.51)
    Uhaj uhaj gants mashinii hergiig ni l olsiimuu. Ariuhan amitad ch boldoo
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    эх орноо худалдасан хүн шоронд орох ёстой бүх насаар нь хатаа
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Unshigch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch enhsaihan hulgaich mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchin elbegdorjid yilchilsen. Tarvagan tahal aluurchin elbegdorj erdenet yildveriig huvidaa avah, gadaad ezdiinhee hamtaar tom tom tolgoi orduudiig huvidaa avahad enhsaihan hulgaich mash ih tusalsan tul sweded elchingeer tomiligdson. Aluurchin elbegdorjtoi niilj Mongolchuudiig haraan zyhej zanan basamjlan tohuurhan doromjilson hulgaich daa. Mongolchuudiig doromjilj, mongoliig samardaj shulsan deeremdsen manan mafiin 1 gishyyn
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Увс. (202.126.89.5)
    Харинч Энхсайханд 100 хувь итгэдэг шүү. Энэ хүнээс эх орны эсрэг юм гарахгүй тийм сэтгэхүй ч байхгүй. Адгийн шаар болсон нямдоржийн далдуур хийж буй ажил. Ард нь женко, хүүк 2 хийчихлээ гэж харагдуулах л ажил.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
    • Элдэв
      Энхсайханд 100 хувь итгэдэг ч гэх шиг тоглоод бна уу :)
      2020 оны 05 сарын 08
    • Монгол.
      Хар хятадын зулбасга энэ эрлийз монголчуудын эсрэг ямар буруу зуйлууд хийснийг нь мэджзгуй гэж уу???
      2020 оны 05 сарын 08
  • Иргэн (59.153.112.182)
    Зайл новшоо
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.20.3)
    Лаа лараа зөв хиисэн бол шоронд орохгүй байхгүй яасан хуцдаг ху жаа вээ шонд дүүжлүүлэх болноо толгойг
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.115.53)
    БАТҮҮЛ ЭЛБЭГДОРЖ С.ЭРДЭНЭ ЭНХСАЙХАН НАРЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД МӨНГӨ ЦАЦАЖ ГЭМТ ХЭРГҮҮДЭЭ ЦАЙРУУЛАХ МӨРӨӨ БАЛЛАХ ӨРӨВДҮҮЛЭХ ТАРХИ УГААЛТ ШИРҮҮН ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ. СЭРЭМЖИЛ .
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.240)
    ТТ-н гэрээнд ЗГ цэрэг ярьвал гэрээ цуцалж 30-н жилийн ашигтай тэнцэх төлбөрт унана гэсэн гэрээний заалт хийснээрээ өөрийгөө хэн бэ гэдгийг ард түмэнд харуулсан новшийг үхэн хатан өмөөрөөд үхэх байгааг ойлгохгүй юм.
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.31.252)
    ШИНЖЛЭХ УХААН МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН МОБИКОМЫН САЛБАРЫН 3 ТООТ -Д СУУДАГ ЭМЭГТЭЙГЭЭСНЭГЖ АВАХ ГЭЖ ЯМАР ИХ ДАРАМТЛУУЛАВ? ЭНЭ ЭМЭГТЭЙ МОБИКОМООС ӨӨР ОПЕРАТОРЫН АЖИЛТАН БАЙХАА ЯМАР МУУХАЙ ХАРЬЦААТАЙ ЯМАР УДААН ТЭГЭЭД КОМПЬЮТОРОО АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ СКАЙТЕЛ НЬ ДЭЭР ЮМАА ЭНЭ НӨХРИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    12 цаг 46 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    13 цаг 10 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    13 цаг 12 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    13 цаг 24 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    13 цаг 44 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    13 цаг 50 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    14 цаг 2 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    15 цаг 16 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    16 цаг 4 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    16 цаг 42 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    16 цаг 54 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    17 цаг 3 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    17 цаг 42 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    17 цаг 45 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    18 цаг 4 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    18 цаг 16 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    18 цаг 40 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    18 цаг 42 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    19 цаг 1 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    19 цаг 12 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК