Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Экс Ерөнхий сайд аавын хаалга татаж, хот босгох Ерөнхийлөгчийн мөрөөдөл босго давав

2020-5-10
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотыг дагуул хоттой болгох “мөрөөдөл” 10-аад жилийн нүүр үзэж буй. "Майдар", "Айросити" гэсэн сайхан нэртэй хот байгуулж, Улаанбаатар хотын хүн амын нягтралыг буурлууна гэж шан татсан ч өнөөдрийг хүртэл сураг алдраад байсан. Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт "Майдар" хот, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн "Айросити "хот байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. 

Майдар хотын автор нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр ЗТХБ-ын сайд байхдаа дагуул хотуудын төслийг ҮАБЗ-ийн бодлогын дагуу гаргасан.

Ингэхдээ Германы өндөр мэргэжилтэй эрдэмтэд, архитекторуудаар төслийг хийлгэсэн нь сураг алдарсан Майдар хот төсөл. Ерөнхий төлөвлөгөөгөөр 300-400 мянган хүн амьдрах эко хот босох ёстой. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээр улстөржилтөөс болж төсөл гацаанд ороод буй гэж гурван жилийн өмнө мэдэгдэж байв. Тэгвэл үүний дараа Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болж байв. Уг шавь тавих ёслолын ажиллагаанд оролцох үеэрээ тэрбээр "Майдар хотод 50 га талбайг хамарсан есөн студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор болно" гэж өнгөрсөн жил мэдэгдсэн ч төсөл бас л урагшлаагүй. Шалтгаан н мөнөөх л улстөржилт гэж бас мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Майдар хот гээд хэлчихээр зүйлээс ердөө 108 метр "Их Майдар" бурхны баримал босоод байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хичнээн оршин суугчтай байхаар тооцож хот байгуулах гэж байгааг асуухад салбар яамны зүгээс яг таг нарийн тооцсон зүйл байхгүй гэдгийг хэлсэн. Харин УИХ-ын гишүүн М.Энхболд багагүй шүүмжлэл хэлсэн. Тэрбээр “Тогтоолын төсөл гэнэт оруулж ирэх биш жаахан нухацтай судалж, оруулж ирэх ёстой байсан" гэдгийг мөн хэлсэн. Түүнчлэн “Аероситигийн хувьд Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн гэдэг утгаараа зөв шийдэл. Гэхдээ Төв аймаг 18-20 мянган хүн амтай, Сэргэлэн сум 2088-3000 орчим хүн амтай. Энэ үүднээс уялдаа холбоог тодорхой тусгамаар байна. Аеросити гэхэд 80 мянган хүн суурьшина гэж тооцоход нисэх буудалд ажиллах адба хаагчдаас бусад ажлын байр, эдийн засгийг ямар байдлаар зохицуулах юм бэ гэдгийг тодруулсан. Түүний хэлсэн энэ санаанаас үзвэл, одоо байгуу аймгийн төвүүдээ бүрэн утгаар нь хөгжүүлж чадаагүй атлаа дахин шинээр хот байгуулж чадах уу, эдийн засгийн хүндрэлийг шийдэж чадах уу гэсэн санаа цухалзаж байсан юм. Ингээд байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслүүдийг дэмжиж, чуулганы хуралдаанд шилжүүлэхээр болсон нь өнгөрч буй долоо хоногийн онцлох сэдэв байлаа.

Ерөнхийлөгчийн мөрөөдөл ийн босго давсан ч түүний бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий хоёр хүнийг Элчин сайдаар томилох санал шүүмжлэл дагуулаад байна. Учир нь БНХАУ-д суух Элчин сайдаар хошууч генерал Т.Бадралыг томилох санал чуулганаар дэмжигдсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр бодлогоор ОХУ болон БНХАУ-д генерал мөрдэстэй хүнийг томилж явуулах гэж буй гэсэн. Гэвч ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нь албан тушаалаа урвуулсан хэргээр яллагдагчаар татагдаад буй. Бүр тодруулбал, өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 30-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Энэ утгаараа дипломат албаны нэр төрд харшлах хүн сонголт юм.

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан, байгаа олон эрхэм авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогддог ч шүүхээс хэргийг нь шийдээд ял оноосон нь цөөн.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд шүүээс 4.6 жилийн ял оноосон үйл явал өнгөрсөн долоо хоногт боллоо. Түүнийг Тавантолгойн төслийн Ажлын хэсгийн ахлагч байхдаа улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэрэгт буруутайг гэж үзэн ийм ял оноосон. Харин “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр улс оронд хохирол учруулсан” гэдэг хэрэг нь прокурорт буцсан юм. Ингэснээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нуруу тэнийж, экс Ерөнхий сайд М.Энхсайхан аавын хаалга татав. Гэхдээ хэрэг явдал ингээд дуусахгүй. Шүүхийн шийдвэрийг М.Энхсайханы талынхан гардаж авангуутаа давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдэх зуураа гэмгүй, буруу зүйл хийгээгүй гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн бүхнээс үзвэл, М.Энхсайханаар дамжуулж Ц.Элбэгдоржийг онилсон байж мэдэх. Хэдий ийм байлаа ч улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь яах аргагүй нотлох баримт гэсэн.

Үүнтэй зэрэгцэн экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж М.Энхсайханыг өмөөрсөн шуум цахим орчинд тараахын зэрэгцээ өөрийн хүүгээ сонгуульд өрсөлдөхгүй гэж зарласан нь бас л сонин үйл явдал байлаа. Хэдий тэрбээр ийн мэдэгдсэн ч өөрөө сонгуульд нэр дэвших эсэхэд тодорхой хариулт өгөөгүй байгаа. Хамгийн сонирхолтой нь М.Энхсайхантай хамт Тавантолгойн асуудлаар шалгагдаж байгаа тэрбээр улс төрийн захиалгаар бусдад зохиомол гэмт хэрэг үргэлжлүүлдэг явдал тасрахгүй байна. Үүний нэг нь М.Энхсайхан болон өөрийгөө гэдгийг “зарласан” цуврал бичвэрээ бичиж цахим орчинд тараасан нь олны анхааралд эрхгүй өртсөн юм.

Энэ долоо хоногийн онцлох үйл явдалд дурдахагүй өнгөрч боломгүй хэд хэдэн зүйл бий. Энэ нь хууль батлах босгыг өндөргөсөн явдал. Тодруулбал, УИХ-ын гишүүд чуулган тасалдаг, нэгнийхээ өмнөөс кноп дардаг, кноп наймаалцдаг гэсэн асуудал саарал ордонд бугшаад цөөнгүй жил болж буй. Тэгвэл үүнийг таслахад бага боловч түүчээ болгох зорилгоор нөгөө талаасаа хууль батлах босгыг өндөрсгөх зорилгоор чуулганд суусан гишүүдийн олонхийн саналаар бус харин нийт 39-өөс доошгүй гишүүний саналаар тухайн хуулийг баталдаг байх хуулийн зохицуулалттай боллоо. Энэ бол хууль батлах тогтолцоонд орж буй томоохон өөрчлөлт. Үүнийг нь ч хуульчид хүлээн зөвшөөрч буй.

Хууль батлах босгыг ийн өндөрсгөх зуур УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өш авахаа зарлалаа. Түүнийг прокуророос удаа дараа дуудсан.

Гэвч тэрбээр очихоос татгалзаж, бараг л зугтаасан юмдаг уу даа. Аргаа бараад прокурор нь албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байгаа юм. Шүүх ч үүнийг нь хүлээн авч. Гэтэл Н.Номтойбаяр “Цензургүй яриа”-нд орсноос хойш ийм зүйл боллоо гэж бурууг өөрөөсөө бултуулаад зогсохгүй прокурор өөрт нь мэдэгдэхгүйгээр яллагдагчаар татсан, УИХ-ын ахмад гишүүд төрөөс зайл гэх ухаантай зүйл мэдэгдэв. Төрийн ородонд нэгэн үе заларч, хууль тогтоох байгууллагын эд эс нь байлцаж явсан нөхдүүд ийн өвөр хоорондоо жийлцэж байх хооронд УОК-оос Энэтхэг, Турк зэрэг улсад байгаа иргэдээ татан авах шийдвэр гаргалааа. Өөрөөр хэлбэл, Энэтхэг дэхь 200 гаруй ламхай эх орондоо эргэн ирэх боломжтой бол суралцахаар, эмчилгээ хийлгэээр очсон иргэдэд ч гэсэн ийм боломж бүрдээд байна.

Эдгээрээс гадна нүүрсний хулгайн асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал авсан Д.Ариунболдыг цагдан хорив.

Түүнийг нүүрсний хулгайн асуудлаар цагдан хорьсон гэх мэдээлэл бий. Эл асуудлыг сонгууль дөхсөн шоу гэж харах хүн бий. Гэхдээ хууль бол хууль. Нэгэнт шалгаж эхэлсэн бол эцсийг нь үзэх ёстой.

Түүнчлэн энэ долоо хоногийн баатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх байлаа. Хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгнө, зорилтот бүлэгт олгодог халамжийг хоёр дахин нэмэгдүүлэх зэргээр цар тахлын үед ард иргэдээ гэсэн шийдвэр гаргаж буйгаа зарласан. Эл шийдвэр нийгэмд таалагдсан ч цаашид ч, өмнө нь ч ийм байдлаар хандах боломжтой байсан, сонгууль угтсаэ хайр зарлалт гэж зарим нь шүүмжилсэн.

Алин ч байлаа гээд энэ бол цар тахлын үед авч хэрэгжүүлж буй төрийн шийдвэр. Ийнхүү төрийн болоод иргэдийн гаргасан бүх шийдвэр, алхам нь цар тахалтай уялдсан долоо хоног болж өнгөрлөө. Сонгууль угтсан ч бай, үгүй ч бай дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлыг монголчууд нэгдсэн санаа, зорилготой байж даван туулах нь дамжиггүй гэдгийг улам бүр батлан харуулсан долоо хоног болж өнгөрлөө.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Д.Энхтүвшин (202.9.46.90)
    Дархан-Уул аймаг гэж социализмын үед ЗХУ-ын хүчирхэгжиж байхад Зөвлөлтийн олон байгуулага барилага зургийн институтын зураг төсөлөөр төлөвлөгдөж хийгдсэн хот монголдоо л хамгийн сайн төлөвлөгдсөн. Гэтэл хаягдсан олигтой хөрөнгө оруулалт хийдэггүй 1990 оноос хойш удирдсан МАХН-МАН хөнгөн хүнсний болон барилга материалын үйлдвэрүүдийг үр ашиггүй хувьчилж балгас болгосон. Энэ алдаа дутагдалыг З.Энхболд маш зөв гаргаж тавьж байна. Эдгээр үйлдвэрүүдийг сэргээхэд л Дархан ажиллах хүчний дутагдалд орно. Дэд бүтэц хөгжсөн энэ хотодоо хөрөнгө оруулалт хийгээчээ. Усны дутагдалд орохгүй хажуугаар нь Хараа, Орхон гол урсаж байна хүнсний ногоо, тариалангийн бүс нутаг тэгэхэд тэр хүчин чадалтай мах комбинатаа зогсоочихоод хажууд нь сэндивичээр махкомбинат барьчихсан хэцүү байна даа. Дарханд хийх ажил их бна даа
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (66.181.161.53)
    ямар алдаатай бичдэг юм бэ? сэтгүүлч хүн....
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Үнэний төлөө тэмцэгч (202.9.40.64)
    Бадрал улсын мөнгө идэж шамшигдуулсан. 2019 оны зуны цагаар ХУД ийн ОБХ ийн жолооч нараар сөйжруулсан түлш зөөж нөөцөлсөн. Энэ хэний бизнес байсныг яаралтай шалгуулж тогтоолгоорой. Энэ талаархи мэдээллийг хамгийн сайн мэдэж байгаа хүн бол ХУД ийн ОБХ ийн дарга хурандаа Даваасүрэн байгаа юм.
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Bod mongol (202.126.89.142)
    Mongold daguul hot nertei hottoirson tuvulrul heregguisen. Mongoliig hot uls bolgoj huduu oron nutgiig ulam hunguijuuleh gadnii demjlegtei bodlgog gehees uur yu gehev. Aimgiin tuvuudee l chanarjuulj tuvulruluu huduuruu tataj ezentei bolgoh ni mongol turiin hiih ajil baimaar. Jaahan hun amaa negem tsunheeld buugnuuleh nide
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (43.250.126.130)
    Женко хулгайч монголын улстөр, нам эвсэл, их хурал ЗГ, хүчний байгууллагуудын үйл ажиллагааг унагах, хувь хүмүүсийг хагаралдуулан талцуулж, зориуд хорлоод байгаа юм шиг.
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Shudarga bukh ard tumenees (75.86.79.22)
    Nomtoibayrig uter turgen barivchilj yalig ni uuruulekh kheregtei. Munziu Nyamdorj bugdiig gerchilsen. Khun dairch alsan, Khuukhen khuchindsen, Baavgaig bambaruushtai ni alsan, Batkhuu agsanig alsan. Mongol toriin shudarga shuukh bukh nasaar ni khorikh yaliig ni onogduulj kharuytslaga tootsokh kheregtei. Ovchtei eruul ni medegdekhgui ulairsan gemt etgeed eree tseereegee aldaj baina. Mongol toriin bosgiig buu alkhuul!!!
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • GHY-nii ajiltan (103.57.94.173)
    Hursh ornuuddaa bodlogoor tsergiin hun tomilj baigaa gedeg chini edgeer ornuudtai militarist bodlogo yavuulna gesen ug uu Nuguu diplomat bodlogo yasan be Ingej boldog yum uu Tsogtbaatar said aa Deeheni ued Erhuu Kizil hoyort hiliin tsergiin 2 general eernunhii konsulaar zereg tavihad orosuud, ter dotroo GHY-amnii Aziin hegdugeer gazriin hun gaihaj alban busaar baisan shuu dee Hiliin budlian garsnuu gej baisan hun ch bii. Ih l; bodioh heregtei dee Hoyor hurshig Elchinnsaidaar tomiloh diplomat ajliin durtei hun alga uu. Odoo Ulaan Ud Erhuud bolomjiin humuus tomlooroi doo Tuvad tomilson shig handmaargui baina Hoyor hurshduu jaahan anhaarhiig husie Erhuugees Amarsanaa gej yu ch meddeggui hugshin tugtsugiig ovoo tataad tereer suuld suusan zahiragddaggui duraaraa barag medreliin gajigtai ehnerteigee hoid hil deer tusgaarlagdaj bga gesen Erhuugiinhniin tednees salgaj neg yum amraalaa gej baina. anhaarhad iluudehgui bn daa Erunhiilugch uu Erunhii said aa Tsogtbaatar said aa
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (2.221.103.59)
    Монгол улсын гадаад өрийн нийт дүн, Хар данс, 8, 9-н жил дуусдаггүй төмөр зам, 3-хан сая хүнд элбэгдсэн газар нутагт хөрөнгө ордоггүй дагуул хотууд, УБ-г тойрсон ядуусын гэр хороололууд гээд бодхоор усгүй, эзгүй талд хот байгуулах цаг билүү? Германчууд байтугай хэн ч байсан мөнгө төлбөл гоё ногоорсон талбайд үлгэрийн цэцэг ургуулаад зураг төсөл хийгээд өгөх л байх. Харин газар дээрээ Монголд тэгж ногоордог нь ердөө л зуны гурван сар, хүн шаваад эхэлбэл Эко биш тоос шороо л болдогыг 70, 80-н жил хотыг моджуулж мэддэгүй, тайрч мэддэг бидний Монгол мэднэ. Хаанаас ч юм илүүдээ гарсан мөнгөтэй баячууд гоё юм хийх нь гэж мөрөөдөж буй та, таны үр хүүхэд тэр үргүй зардлыг төлнө шүү!
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Zochin (150.129.140.77)
    Nomtoibayar odoo bolimoor um daa. Byyr amar. Khugshyyd zail ch gekh shig. Ikh khurliin tankhim yamar ternii khuvii companiin uruu n bgaa yu? Geree bitgii khel bie'ee ch zasaj chadaagyi baij ekhleed ter asuudluudaa zokhitsuulsan n deer dee. Er n ikh davitargyi l khyn um daa. Sayakhan l chukham fadagshaa yavj surna l gd bsan. Khaa bna. Iim bodlogoggyi, tavitargyi khymyys tird yostoi khereggyi um bna.
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.20.118)
    Хот байгуулах хөрөнгө мөнгө нь ард түмнийг өрд оруулахгүй газар нутгаа зараагүй барьцаалаагүй Олон жилээр төлөх өр хойч үедээ үлдээгээгүы байх л ёстой доо Хэдий том зээл хийхэд их хөрөнгө шаардах ч үр хүүхэд өрөн доороос босохоогүй болгочих вий гэдэг болгоомжлол байна Хот байгуулна хот босгоно гэдэг уг нь бол их сайхан санаа
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Иргэн (66.181.161.60)
    Гэмт хэрэгт холбогдсон нь үнэн бол яах гэж үймүүлж байгаа юм шиг томилдог юм бэ нэр цэвэр юм олдохгүй байна уу монголоос яаж хулгайч томилож чадаж байна аа эсвэл бүгд адилхан гудраачид юм уу
    2020 оны 05 сарын 11 | Хариулах
  • Бадрал бол яллагдагч (203.91.115.48)
    ОБЁГ ЫН ДАРГА БАДРАЛЫГ АТГ ААС ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ ХЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ НОТЛООД ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛСЭН.ХҮРЭЛСҮХ МАН ЫНХАН БУЛХАЙГАА ДАЛДЛАХААР БАДРАЛД ЯЛ ЗАВШУУЛАХААР ЭЛЧИНГЭЭР ТОМИЛОВ. ЁРӨНХИЙЛӨГЧДӨӨ НАЙДАЯ ДАА
    2020 оны 05 сарын 10 | Хариулах
    • ЗОЧИН
      ямар хэрэг хийсэн хүн бэ тэрнийгээ нийтэд ил гаргаа ч тэгээд томилгооны асуудалд нөлөөлөх ёстой биздээ
      2020 оны 05 сарын 10
    • Иргэн
      Хаха тэр элчин сайдын асуудлыг чинь Ерөнхийлөгч оруулдаг хуультай, энэ хүн УИХ д хэлэлцэгдэж байгаа бол чиний найдвар чинь оруулсан гэсэн үг. Хаха
      2020 оны 05 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    7 цаг 22 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    7 цаг 34 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    7 цаг 38 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    7 цаг 39 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    7 цаг 45 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    7 цаг 50 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    7 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК