Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БИЕ ДААГЧИД: "Гал гарах" Хан-Уул

2020-5-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу бие даан нэр дэвшигч нэр дэвших тойргийнхоо 801 буюу түүнээс дээш тооны сонгогчийн өөрийг нь дэмжсэн гарын үсгийг цуглуулах ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс дүүшгүй тооны сонгогчийн гарын үсгийг зуруулна” гэж хуульчилсан байдаг. Энэ удаагийн сонгуулийн бие даагчдын гарын үсэг цуглуулах хуулийн хугацаа өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Ингэснээр бие даан сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 208 горилогчийн хэн нь хаанаас нэр дэвших вэ гэдэг нь эхнээсээ тодорхой болж байна. Бие даан нэр дэвшигчдийн хувьд хамгийн сонирхолтой өрсөлдөөн УИХ-ын 29 дүгээр тойрог буюу гурван мандаттай Хан-Уул дүүрэгт өрнөх дүр зураг харагдаж байна. Энэ тойрогт зургаан бие даан нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд энэ нь УИХ-ын Тамгын газрын дарга асан, хуульч Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, хуульч Ж.Эрхэмбаатар, ХҮН-ын гишүүн, дуучин Т.Бат-Оргил, усны Д.Басандорж, Г.Батжаргал нар. Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигчдийг энэ удаа онцлон хүргэе.


Ц.Цолмон

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон бол мэргэшсэн хуульч. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн тэрбээр Их Британийн Эксетерийн, АНУ-ын Колумбын Их сургуульд мастер хамгаалсан. 1993 онд УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын даргаар ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Ц.Цолмон 2019 онд өөрийн хүсэлтээр уг албанаас чөлөөлөгдсөн. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол парламентаас гаргаж байгаа бүхий л бодлого шийдвэрийг хариуцаж, нугалдаг зөвхөн мэргэшсэн хуульчдын л хийдэг чухал алба. Төрийн албыг мерит зарчмаар хашсан тэрбээр УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль санаачлан боловсруулах тал дээр мэргэшсэн нэр дэвшигч гэж болно. Сонгогчдын хүсэж буй боловсролтой, нэр цэвэр нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд түүнийг нэрлэх нь зүй биз ээ.

 

Н.Номтойбаяр

УИХ-ын гишүүнээр хоёронтаа сонгогдсон Н.Номтойбаярын хувьд улс төрд шинэ хүн биш. Унаж босож, уруудаж өгсөж яваа улстөрчийн нэг. УИХ-ын сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөхөөр болж байгаа түүний хувьд энэ удаа гурван онцлогтойгоор нэр дэвших гэж байна. Нэгдүгээрт, МАН-ын гишүүн тэрбээр энэ сонгуульд анх удаагаа бие даан өрсөлдөх гэж байна. Өмнө нь намын суурьтайгаар нэр дэвшдэг байсан бол энэ удаа зөвхөн өөртөө найдан өрсөлдөхөөр боллоо. Хоёрдугаарт, хэдийгээр хоёр ч удаа ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болж байсан боловч энэ удаад анх удаагаа хотын тойрогт нэр дэвшиж байна. Нутгийн, намын гэсэн дэмжлэггүйгээр анх удаа сонгуульд оролцоно гэсэн үг. Гуравдугаарт, түүнийг гурван ч эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа энэ үед ганцаараа сөрөн гарч ирж байна. Хэрэгт сэрдэгдсэн улстөрчид нам гүмхэн байхыг илүүд үздэг бол Н.Номтойбаяр ингэж сөрсөн нь магадгүй шударга бусын эсрэг босч буйн илрэл байж болох юм.

 

Ж.Эрхэмбаатар

Хэнтий аймгийн Бор-Өндөрт төрж өссөн тэрбээр МУИС-ийг төгссөн. “Сувд” хууль зүйн товчоонд ажиллаж байгаад “Говь” ХК-ийн хуулийн хэлтсийн захирал болсон. “Легис партнерс”, “Монросконсалтинг” ХХК, “Ананд адвокет” хуулийн фирмд ажиллаж байсан ажлын намтартай тэрбээр АНУ-ын Беркелид мастер хамгаалсан. Сүүлийн хоёр жил сошиалд идэвхтэй байсны үр дүнд фэйсбүүк, твиттэр хэрэглэгчдэд чамгүй танигдсан. ЖДҮ-ийн зээлийн асуудал сөхөгдөх үеэр хэвлэлийнхэнтэй ойр ажиллахдаа Ёс зүйгүй улстөрчдөөс төрийн албан хаагчдаа хамгаалах цаг иржээ” хэмээн ярилцлага өгч байсан юм. Харин өнөөдөр хуулийн салбараас улстөрч болохоор нэр дэвшихээр явж байна.

 

Т.Бат-Оргил

Т.Бат-Оргилыг улстөрч гэхээс илүү дуучин гэдгээр нь иргэд хүлээж авдаг. Магадгүй хувь хүн талаасаа биш ардын жүжигчин Л.Цогзолмаагийн зээ хүү, ардын жүжигчин Н.Сувдын хүү гэдгээрээ ч олонд танигдсан байх. “Аж богдын харуул”, “Мөнхийн ус” зэрэг дууг дуулж анх олны танил болж байсан тэрбээр өнгөрсөн сонгуулийн өмнөхөн улс төрд орж ирсэн. Өнгөрсөн сонгуулийн өмнө ХҮН хэсэг мандах үед Т.Бат-Оргилын эзэмшлийн байранд нам нь байрлаж байв. Гэсэн ч нам нь удалгүй хоёр хуваагдаж сонгуульд оролцох эрхгүй үлдсэн юм. Түүний хувьд энэ удаа бие даахдаа ХҮН-ын дарга Т.Доржхандын дэвшихээр горилж буй Хан-Уул дүүргийг сонгож авчээ. Т.Бат-Оргил энэ удаа бие даахдаа Т.Ганболдын байгуулсан бие даагчдын платформын дэмжлэгтэйгээр орж байгаа бөгөөд Т.Ганболд, Т.Доржханд нар нь ХҮН-ын хагарлын үед хоёр талд нь байсан билээ.

 

Д.Басандорж

ШУТИС-ийн багш, доктор Д.Басандоржийг “усны” хэмээн тодотгодог. Тэрбээр энэ удаа Тордайн Ганболдын санаачилсан бие даагчдын платформын дэмжлэгтэйгээр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байна. Байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн тэргүүн тэрбээр бохир усыг бүрэн цэвэршүүлэх технологийг Гацуурт тосгонд туршсан. “Бохир ус бол ашиглагдаагүй нөөц” гэдэг Д.Басандорж доктор дээрх технологио “Хөвсгөл” гэж нэрлэснээ зарлаж байлаа. Ус бохирдуулсны төлбөрийн хуулийн хэрэгжилт муу байгааг шүүмжилдэг тэрбээр цагдаагийн бие бүрэлдэхүүнд экологийн цагдаа гэсэн алба нэгжийг нээсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг талархан дэмжиж байгаагаа илэрхийлсэн удаатай.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (103)

  • Зочин (202.9.46.248)
    манангийн хүн хогууд яг санал өгч харагдаач
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (202.72.247.170)
    мэргэжлийн хуульч гэдэгээр нь Цолмонг дэмжинэ.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (58.10.209.43)
    Tsolmon bol M. Enkhboldiin hun
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Иргэн (66.181.177.105)
    Цолмон гараасай Шудрага ёс зүй харилцаа тогтоосой
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Ard (103.26.194.126)
    Nomtoibayr t huuli vilchildeggvi . Ene hvniig songoj bolohgviee
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Ok (66.181.186.206)
    Tsolmon batorgil 2g demjne.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Zochin (66.181.186.206)
    Batorgiliig duuchin geed bgaa humuus bitgii unguts har. Ta nar ene hunii ajliin turshlaga, bolovsroliin sudlaad uz. Demjnee
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
    • Лиценз зарсан этгээд биздээ? Ашигт малтмалын газарын кадастрын дарга байхдаа
      2020 оны 05 сарын 13
  • Шүрэнгийн Галтмаа (192.82.68.84)
    БатОргил Шүрэн компаны захирал Галтмаа гэх хѳгшин хүүхний нууц амрагаар олон жил явж тэжээлгэсэн. Эхнэр 5 хүүхдээсээ салаад одоо нэг мѳнгѳлѳг хүүхэн дагах шив. Бат Оргил дан мѳнгѳлѳг хүүхнүүдийн нууц амраг болж бипэ үнэлж ирёэн. Эрх зүйчээр ажилласан туршлага байхгүй.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
    • ҮҮРНЭЭС ҮҮР ДАМЖДАГ ХӨХӨӨ юм бишшүү
      2020 оны 05 сарын 13
    • Монгол төр иймэрхүү хүмүүсийг яадаг билээ Гантулга
      2020 оны 05 сарын 13
  • Зочин (139.5.219.104)
    Монгол төрийн бодлого тодорхойлоход Цолмон шиг эрх зүйн өндөр боловсролтой, ажлын туршлага хуримтлуулсан хүн зайлшгүй шаардлагатай.
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Bbbb (202.126.89.106)
    Tsolmon mundag aa
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • зочин (103.26.194.94)
    Төрөө цэвэрлэх гэрээнд (АТОЗ)гарын үсэг зурсан хүнийг дэмжинэ. Одоо болно. Хулгайчуудаа.
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Иргэн (66.181.161.32)
    Цолмон л байна доо бусад нь цаашаа чаддаг ажилаа хий
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.58)
    Nomtiig demjine
    2020 оны 05 сарын 12 | Хариулах
    • Bas Tsolmon busad ni zail
      2020 оны 05 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    7 цаг 22 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    7 цаг 34 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    7 цаг 38 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    7 цаг 39 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    7 цаг 45 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    7 цаг 51 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    7 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК