Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Саруул: Муу муухайгийн эсрэг явахад ганц хүн ганцаарддаггүй юм шүү

2020-5-13
0
ЖИРГЭХ

УИХ-д бие даан нэр дэвшиж буй улс төр судлаач А.Саруултай ярилцлаа.


-Та олон жилийн өмнөөс шударга бус зүйл, төрийн шийдвэрийг эсэргүүцэн, жагсаал цуглаан хийсээр ирсэн.  Иргэн хүн ингэж тэмцээд хэр үр дүн гардаг вэ. Үе үеийн төрийн түшээд анхаарч сонсох нь хэр байсан бэ?

-Олон жил тэмцэхдээ нэг зүйлийг анзаарсан. Ганц дайчин ганцаарддаггүй юм байна лээ. Яагаад гэвэл тухайн асуудлыг нийгэмд таниулж ойлгуулахад заавал  олуулаа байх шаардлагагүй, асуудлын гол цэгийг хөндөж, гарсан үр дагаврыг баримттай дэлгэхэд учрыг ойлгосон хүмүүс аяндаа дэмжээд ирдэг. Асуудлыг дарга түшмэдүүд хэр сонсдог вэ гэж үү?

Тэд мэдээжээр хамгийн анхааралтай сонсдог, учир нь яг тухайн албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэг, эсвэл өөрийнх нь хариуцсан асуудал учраас мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Сонсоогүй царай гаргадаг л байхгүй юу.

Тэмцэл бүр үр дүнтэй. Заавал шүүхээр шийдэгдэж байж үр дүнд хүрлээ гэхгүй. Тухайн гэм хэрэг шүүхийн өмнө очоогүй хэрнээ өчнөөн олон хохирогчтой, өчнөөн их төсөв хөрөнгө хулгайлсан нь илэрхий учраас түүний цааш өсөх зам аяндаа хумигдаад ирдэг. Нийгэмд ёс зүйн үнэлэмж бий болоход илэрхий гэмт хэргүүдийн талаар мэдээлэл түгээх нь өөрөө ач холбогдолтой. Гүтгэж гүжирдсэн, хүний нэр төрд хуурамчаар халдсан хэргүүдийг хэлсэнгүй. Тийм муухай хүмүүсийг ч нийгэм өнөөдөр сайн ялгаж салгадаг болж.  Тийм баатруудыг ч нийтээрээ илчилдэг болж. Муу муухайгийн эсрэг явахад ганц хүн ганцаарддаггүй юм шүү.

-Та нэг хэсэг АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ажиллаж байсан.  Олон нийтийн зөвлөлийн үүрэг их ч нөлөөлөл бага байгаа нь анзаарагддаг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн буруу биш нөлөөлөл тогтоох боломжийг хааж байгаа хүмүүсийн үйлдэл гэж харж байна?

-ОНЗ-ийн гишүүн хэвээрээ. ОНЗ гол нь албан тушаалтны үйлдсэн авилгын гэмт хэргийн талаар АТГ-т ирүүлсэн өргөдөл гомдлыг хаана, ямар шатанд яваа талаар тодруулах, шаардах эрхтэй. Тэрнээс мөрдөн шалгах процесст оролцох зэрэг хамгийн чухал хаалга ОНЗ-ийн өмнө хаалттай шүү дээ. АТГ, прокурор, шүүхийн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төвшинд олж авдаг, илүү эрх дархгүй, цалин хөлсгүй сайн дурын байгууллага. АТГ-аас иргэдийн гаргасан гомдолд хариу хэлдэггүй сураг тасардаг талаар маш их гомдол ирдэг. АТГ өөрөө ерөнхийдөө ОНЗ-ийн өмнө хаалттай хэвээрээ байгаа. АТГ гэмт эхргүүдийг шалгаад прокурорт шилжүүлдэг, прокурор нь АТГ рүү буцаадаг.. Өнөөх л асуудал хэвээрээ. Та үнэхээр голыг олж хэллээ, үнэхээр манайд хуулийн засаглал хараат хэвээрээ л байна.

-Сонгуулийн дараа санал луйвардсан, мөнгө тараасан, хууль бус сурталчилгаа хийсэн гэх мэдэлээл ил болдог ч тэгсхийгээд л намжчих юм. Сонгуулийг шударга ямар нэгэн эргэлзээ маргаангүй явуулах ямар арга зам байдаг юм бол. Дэлхийн бусад орны бодитой жишээнээс та хэлж өгөөч?

 -Яг тэгээд байна. СЕХ сонгуулийн хууль илэрхий зөрчөөд байхад тоодоггүй, Гомдол гаргаад ч хэрэгсдэггүйг удаа дараа харж байна. Намууд сурталчилгаагаа аль хэдэн сарын өмнөөс эхэлснийг харсан хэрнээ таг л байна. Шударга явуулдаг улсуудын жишээ гэвэл өөрийнхөө сурсан ХБНГУ-ыг нэрлэе.

Сонгуульд нэр дэвшигчид манай улс төрчид шиг тэрбумыг цацдаггүй. Минйи таньдаг нэр дэвшигч зэрэг явагддаг  орон нутгийн, бундестагийн ба ЕХ-ны гурван сонгуульд хувиасаа ердөө л 320 евро зарцуулсныг би харсан. Сонгууль нь намыг жагсаалтаар, нэр дэвшигчдийг шууд сонгодгоос шалтгаалж, нам нь  таван хувийн босго давсан бол нэр дэвшигч нь сонгогддог. Иймээс нэг их улайраад хуураад гүйх шаардлагагүй. Тайван сайхан сонгууль явагддаг. Энд яагаад шударга явж байна вэ гэвэл:

1. Улс төргүйгээр ч сайхан амьдрах боломжтой. Бизнессээ хийгээд л явахад хангалттай сайхан нийгэм. Монголд бол улс төрөөс бүх зүйл дэндүү хараат.

2 Германд саналаа дугуйлж гарч ирэнгүүтээ сонгогч нэгэн түүвэр судалгаанд хамрагддаг. Санал өгсөн танхимын гадаа үүдэнд төв телевизийн хараат бус судалгааны төлөөлөгчийн хажуудаа тавьсан хайрцагт сонгогч яг адилхан саналын хуудас бөглөж хийнэ. Сонгогчдын тодорхой хувийн саналыг зуруулж аваад телевиз рүү очиж саналыг тоолно. Сонгуулийн хэсгийн хороо хаагдахаас цагийн өмнө тухайн түүвэр судалгааны дүнг телевизүүд цацаж эхэлдэг.

 Энэхүү дүнг зарласны дараа сонгуулийн хэсгийн хороодын жинхэнэ дүнг шууд дамжуулж эхэлдэг. Санал тоолж дуусмагц СЕХ руу шууд утасдаж тайлагнадаг хуультай. Ингэж тулгаж шалгахад сайндаа 0.1 хувийн л зөрүү гардаг байна.

3. Сонгуулийн тойргийн хүн амын тооны зөрүү 15%-д хүрэхэд сонгуулийн тойргуудыг шинээр хуваарилдаг. Бундестаг буюу ХБНГУ-ын парламент нь ард түмнийхээ төлөөлөл байхын тулд манайх шиг шударга бусаар тйоргоо хуваарилдаггүй.

4. ХБНГУ-ын сонгуулийн ажиглагч нар үнэхээр л ажиглах эрхтэй. Өрөөний голд тавьсан ширээн дээр саналыг тоолж байгааг ажиглан хажуугаас нь ажиглаж суудаг юм билээ. 5. Сонгуулиа шударга явуулах нь өөрөө маш сайхан хэрэг. Хуурч яадаг байна. Манай сонгуулийн лувйрын талаар ярихад тэд огт итгэдэггүй. Тийм төвшинд л ухамсарлаж явдаг хүмүүс дээ.

-Та хар машинаар тоолох нь шударга байж чадна гэдэгт хэр итгэлтэй байдаг вэ?

-Саналын хуудсыг гараар тоолдог байхад ямар аймшигтай байсныг хүмүүс мартчихсан болтой. Бэлэн бөглөсөн саналын хуудсуудыг алимны хайрцгаар зөөж авчраад, санал тоолж эхлэхийн өмнө хаа сайгүй гэрэл тасарч, бэлэн бөглөсөн хуудсуудаа хайрцагт хийдэг байсныг мартсан болтой. Саналын хайрцаг давхар ёроолтой, доор нь бөглөсөн хуудсууд хийчихдэг байв. Маш мухай бүдүүлэг луйврууд хийдэг байсан.  "Хар машин"-ныг манайхан буруу ашигладаг. Жишээ нь төв сервер гэж байхгүй. Уг нь нэгдсэн нэг төвтэй бол хэн нэг хүн хэд хэдэн газар санал өгөх боломжгүй л байхгүй юу. 2016 онд нэг том дарга өглөө нь Зуунмодод, үдээс хойш Хан-Уул дүүрэгт санал өгчихсөн тууж явсан нь илэрсэн. Уг нь тэр хүн хотод ирж хурууны хээгээ уншуулахад л "Та санал өгсөн байна" гэсэн аваарын дохио дугарах ёстой байхгүй юу. Бас тодорхой луйварддаг хэсгүүд дээр хакердаж үймүүлэх хүмүүүсээ бэлдсэн байгаа гэж сонслоо. Гараар тоолох нь үнэндээ илүү аймшигтай л гэж хэлмээр байна.

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

- Энэ жил үнэхээр нийгмийн тэсрэлт хийсэн сонгуулийг хүлээж байна. Манай улсад жишээ нь Щвейцари улс шиг иргэд нь намуудын адил санал хураалт явуулан шийдвэр гаргах эрхтэй байдагсан бол, намуудын гаргасан шийдвэрийг санал хураалтаар цуцалдаг, эсвэл засаж залруулдаг, тодорхой асуудлыг ард түмнинээсээ асуухгүйгээр шийдэх эрхгүй байдагсан бол яалаа гэж энэ олон бие даагчид шийдзвэр гаргах төвшинд очихоор шулуудах вэ дээ. Дан ганц намууд л шийдвэр гаргах туйлын дархан эрхтэй, гэхдээ тэр намууд нь үнэндээ хувийн эрх ашиг, эрх мэдлийг хамгаалах ашиг сонирхлын бүлэг байгаа учраас улсаа ингэтлээ дампууруулсан гэмт хэрэггнүүдээс иргэд эх орноо, үр хүүхдүүдээ аврахаар шийдсэн нийгмийн хавтгайрсан бухимдлын үр дүн.  Энэ бол тэсрэлт хийхийг шаардсан сонгууль.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Бие даагчдыг сонгогчид "ганцаараа хэн ч биш, хий суудал бөглөсөн, эрх мэдэлд дуртай хэдэн юм" хэмээн өмнөх ганц хоёр ганцаарчилсан тоглолт хийдэг нөхөдтэй зүйрлүүлж бодоод байгаа. Гэтэл намууд ч бодлого гаргаад байгаа юм алга байгааг бид бүгд харж байна. Энэ удаагийн нэр дэвшигчид бүгдээрээ нэг нэгнээ танихгүй, ганц нэгээрээ гүйлдэж яваад гэнэт улс төрд орохоор шийдсэн хүмүүс биш.  Тийм хүмүүс байгаа л байх. Харин миний таних олон хүн бие дааж дэвшихээр шийдсэн байна лээ. Бид санал бодлоо солилцож, сошиал сүлжээнд нэг нэгнээ мэддэг, үзэл бодол нийлсэн, гол нь нэлээд олон жил тодорхой сэдвээ судалсан, тодорхой чиглэлээр ажилласан тийм хүмүүс байгаа. Зарим тохиолдолд бүр хамтран ажиллаж байсан хүмүүс ч байна. Иймээс намын атганд базуулж, өөрийн бодлоо уралдуулах чадваргүй, намынхаа буянаар эрх мэдэлд хүрсэн учраас улсын төсвөөс намдаа хувь хүртээж, өөртөө төсөл хөтөлбөрүүдээс 10 хувийг зулгааж суудаг намын бүлгээс хувь илүү гэж бодож байна. Хулгай, луйвар, өр ширэнд баригдсан этгээдүүд ч бие даагч гээд дэвшиж яваа гэж дууллаа. Сонгогчид ялгаж салгах ухаан суусан шүү. Басаж доромжлох ёс зүйгүй битгий байгаарай тэд.

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Саруулд (150.129.142.229)
    Мэдлэгтэй боловсролтой байж магадгүй л юм. Гэвч мэргэн ухаангүй хэрүүлч авгай. санал нийлээгүй хүнээ хамгийн муухайгаар доромжилж гутаадаг. улс төрд бас нэг хэрүүлч нэмэгдэхийн нэмэр...Ярихаас цаашгүй хүнээр яадгийн...
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.75.192)
    Унаган хотын хүмүүсээ дэмжинээ. Хөдөөний хөөсөн мантуугаар яах юм. Тэд хөдөө нутгаа ярьж онгирхоос хотыг ярих байхгүй. Унаган хотынхон хот улсынхаа төлөө тэмцэнэ. Юуг ч бүү тоо. Ямар урьд зүгийн хольц юм уу. Хот гэдгийг нутаг шигээ ярих олон хүнтэй болноо
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.40.35)
    Ene huniig demjinee. Yaaj bsn shudraga zuv zarchim yaridag. Tuunchlen HUN nam zugeer sanagdaj bn. Olon jil 2 tom namd ugsn, luivarchdiin bulglel bolood udaj bn duu. MAN AN MAHN
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • irgen (31.165.213.71)
    Mongold toirog huviarilj baigaa ni yneheer hogiin baina dandaa taniluudaa chihsen…ta nart bie daagchidad l naidaj baina, ug ni SHINE-ed naidaj baisan bas huivaldaan luivar l um baina lee ter nam chin
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.22.210)
    Энэ хүнийг сонгоход буруутахгүй гэж боддог олон жил үнэний хойноос яваа
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Бие даагчид юу ч хийж чадахгүй гэдгийг олон эрдэмтэн , хуульч нар болон өөрөө бие даагч байсан хүн хэлээд гуйгаад байна шүү дээ. Иргэд минь бие даагчаар бурхан ирсэн ч бүү санал өгөөрөй тэгж улсаа хорлоод хэрэггүй сайн ч муу ч улсын хэмжээний мөрийн хөтөлбөртөй , зохион байгуулалттай аль нэг намыг гаргах нь зөв шүү
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.77.44)
    энэ авагай чинь кивигийн оросын эрлийз шарын ээж шүү дээ. тэгээд уран гэхээр эсэргүүцээд орилоод явдаг авгай юм байна лээ. далд санхүүжүүлэгч нь мэдээж манайхны хэлдгээр ах нар. ах нар ч гэж дээ монгол хөгжих вий монгол биднээс хараат бус болчих вий монгол нефттэй болчих вий монгол уцс бариад биднээс цахилгаанаас хараат болчих вий гэж байнга хар дарж зүүдэлдэг тэр ах нарын хөлсний яшка
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Битгий худлаа хуцаад бай!
      2020 оны 05 сарын 13
    • иргэн
      Өөө хөөрхий гадаадын хүнд шаааалгууулж байсан авгай байх нь
      2020 оны 05 сарын 13
  • зочин (203.91.116.118)
    Бие даагчид ямар ч зүйл УИХ-д хийж чадахгүй,,,гарч гэж бодоход аль нэг намруу орно,,,Бүлэгтэй нам юм уу олонх болсон нам л засгийн газараа байгуулж бодлого явуулна,, улс орныг удирдана шүү дээ,
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Энэ хүүхэн уул нь зөв юм ярьдаг, шударга хүн шиг санагддаг. Даанч гарч чадахгүй байх л даа.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    4 цаг 8 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    4 цаг 21 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    4 цаг 25 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    4 цаг 26 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    4 цаг 32 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    4 цаг 37 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    4 цаг 40 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК