Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бат-Үүл хүүгийнхээ хамт шүүхийн савраас "зугтаж", сонгуульд өрсөлдөх боломжоо өвөртөллөө

2020-5-13
0
ЖИРГЭХ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дордуулсан заалтыг овжиноор ашигладаг, ашигласаар ч байгаа нэр бүхий хэд хэдэн этгээд бий. Тэдгээрийн нэг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл. Хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг дуэльд дуудаж, хамт нэг тойрогт өрсөлдөе гэж ам гарсан. Түүний дуудлагыг Ерөнхий сайд хүлээж авахгүй нь тодорхой. Үүнийг нь ч "ҮҮЛ" баатар мэдэж байсан. Гагцхүү сонгуулийн өмнө оноо цуглуулж, олны анхаарлыг өөртөө татах гэсэн санаа нь энэ байв. 

Асуудал нэг талаасаа ийм. Нөгөө талаасаа хотын дарга асан Э.Бат-Үүл удаа дараа шүүхийн үүд сахих болсон хэд хэдэн шалтгаан бий. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал. АН төр барьж байхдаа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн эл хөтөлбөрийг муу гэж дүгнэх иргэн ховор байх. Нийслэлийн олон мянган иргэнийг орон сууцжуулж, барилгын салбарыг хөл дээр нь босгоод зогсохгүй, агаар орчны бохирдол буурахад тодорхой нөлөө үзүүлсэн. Бид бусдын хийсэн бүтээсэн зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой. Энэ ч утгаараа гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдэд цаашлаад улс оронд өгөөжөө өгсөн хөтөлбөр гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг юм. 

Гэхдээ, гэхдээ нэг асуудал бий. 

Энэ нь өөрийн төрсөн хүү Б.Чулуудай болон нэр бүхий этгээдүүэд албан тушаал урвуулан ашигласан хэргээр АТГ-аас шалгаад эрүүгийн хэрэг. Багагүй мөнгөн дүн яригдах эл хэргийн араас АТГ цөөнгүй жил хөөцөлдөж, шүүхэд шилжүүлсэн. Гэвч Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс хуулиар олгогдсон эрх буюу шүүхэд удаа дараа гомдол гаргах замаар шүүхийн процессийг удаашруулсаар өнөөдөрийг хүрэв. Өнөөдөр буюу энэ сарын 13-нд Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал болох учиртай байсан. Гэвч дахиад л хойшилсон. Бүр сонгуулиас хэдхэн хоногийн өмнө болохоор товлогдсон.

Нэг ёсондоо хуулийн хийдэл буюу хуульчдын хэлдэгээр "ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ"-ийг удаа дараа ашиглах замаар шүүхийн тэр дундаа АТГ-ын савраас зугтаасаар байна.

Үүнийхээ ачаар ч ирэх сонгуульд нэр дэвшиж, бүр өрсөлдөх бломжийг бүрэн атгачихлаа. Товчхондоо бол АТГ-аас "Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн юм. Прокуророос ийн шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад БУЦААСАН байгаа юм.

Шүүхийн уг шийдвэрт нийслэлийн Прокурорын газраас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Гэвч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан аж. Үүнийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны наймдугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Эдгээр хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг ашиглаж хэрэг шалгах процесстой холбоотой үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хожсон үйлдэл гаргаж байгаа юм. Нэг ёсондоо хуулийн хийдэл буюу дээр хэлсэнчлэн ГОМДОЛ ГАРГАХ НЬ ИРГЭНИЙ ЭРХ гэх чөтгөрийн тойргийг Э.Бат-Үүл нар завсар зайгүй ашиглаж, хуулийн байгууллагын савраас зугтаасаар байна. 

Ингэж л байшингаас байшингийн хооронд эдгээр хэргүүд бүхэл бүтэн олон сар, жилээр хүлээгдэж буйг АТГ-аас онцолсон. 

Дээр хэлсэнчлэн Э.Бат-Үүл болон хань хамсаатнууд нь өөрсдөдөө холбогдох хэргийг ямар нэг шалтгаанаар хойшлуулсаар ирсэн. Энэ удаа ч гэсэн бас л шүүх хуралдаан хойшиллоо. Тиймээс хотын дарга асаны буруугаа хүлээж, зэмээ хүртэхийг харах хувь монголчууд бидэнд лав олдохгүй болов  уу.

Хэргийг сануулахад "АТГ-аас өнгөрсөн хугацаанд хотын дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, "ТОСК" ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ". 

Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банкны” банкнаас санхүүжүүлсэн “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа буруу гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон аж. Ингэхлээ тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 мянган ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан байдаг.

ТОСК-ын захирал асан А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм.

Эл хэргийн ээдрээг АТГ-ынхан тайлж, Эрүүгийн хуулиар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл хэрхэх нь тодорхойгүй байна.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • зочин (43.228.129.20)
    Бүх юмны шүүлтүүр цаг хугацаа цаг хугацааны шүүлтүүрээр орсны дараа зөвхөн үнэн ил гардаг, хар бол хараараа, цагаан бол цагаанаараа,тэгэхээр Батүүл цагаанаараа гарах болно, харин хэсэг хугацаанд гүтгэгдсэн хэлмэгдсэн нэр төрөө алдсан хохиролоо барагдуулж нэр төрөө сэргээлгэх нь тодорхой, Муу этгээдүүд нэг өдөр нэг цагч хамаагүй нэр төрийг нь гутааж байвал бах нь ханадаг болсон цаг яалтай билээ.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    Бүх юмны шүүлтүүр цаг хугацаа цаг хугацааны шүүлтүүрээр орсны дараа зөвхөн үнэн ил гардаг, хар бол хараараа, цагаан бол цагаанаараа,тэгэхээр Батүүл цагаанаараа гарах болно, харин хэсэг хугацаанд гүтгэгдсэн хэлмэгдсэн нэр төрөө алдсан хохиролоо барагдуулж нэр төрөө сэргээлгэх нь тодорхой, Муу этгээдүүд нэг өдөр нэг цагч хамаагүй нэр төрийг нь гутааж байвал бах нь ханадаг болсон цаг яалтай билээ.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (139.5.216.159)
    ЖДҮ сангаас мөнгө авсан гишүүдээс ямар ялгаатай юм бол
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.249)
    Энэ 76 ааг сонгохгүй байх хэрэгтэй яагаад гээч яагаад гэвэл энэ 76 дунд Монгол улсад цар тахал гарсан үeд нэг ч УИХ гишүүн хандив өргөөгүй, хүүхдүүдийн сурах бичиг хэвлэх гээд мөнгө байхгүй л гээд байсан ажлын тайлангаа хэвлүүлэх болохоор хэлэн зуун сая төгрөг гаргаад хэвлүүлж байна. Дээрхээс харвал энэ УИХ гишүүд наанаа эх орон гэх болов ч начир дээрээ хамгийн нарийн хүмүүс гэдгийг харлаа.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • харья! (192.82.72.167)
    Энхболд-Батүүл хоёрын хэн нь хэн вэ? гэдэг үлдлээ.Энэ хоёрын тойрог нэг шүү дээ амлаж аваад унах муухай.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Mongol hogjihgui (31.165.213.71)
    Mongoliin huuliinhan iim shiidver gargaj baihad mongol uls yaj hogjih vedee…..tegeed l en tord baisan baigaa hmyys heden terbumaar ideh geed l jiriin hymyys songuulid nereech devshyylj chadahgui baigaagiin tod jishee ene….. iim baidlaar mongol hogjihgui
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Zochin (66.181.184.62)
    Ajil hiideg humuusee harluuldag manai l mongol zan shdee. BATUULIIN ued niislel joohon ungu zus orson l doo. Batuul Hurelsuh gesen zangargatai humuus l heregtei yum bgay nam hamaagui shudarga hun heregtei udahgui bid songoltoo hiine.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.184.96)
    Бат-Үүлийг бол дэмжинэ шүү. Ардчиллын ганц улаан хамгаалагч болж үлдсэн сүүлчийн хүн.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Зоригийг алсанаараа юу
      2020 оны 05 сарын 13
  • Ard tumen (75.86.79.22)
    Энэ хахууль аваад санаатайгаар хурлыг хойшлуулаад байгаа ШҮҮГЧДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ,, төр засаг ,ард түмнийг доромжилчих юм аа
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.122.125)
    Сонгогч бид нар чамайг хүлээж бна гахай мнь сайхан шаана чмайг
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Х (202.21.108.144)
    Хөөрхий монголын хууль минь ийм л байна
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.46.242)
    Үүл бол хөгшин хулгайч!
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Хахаха (182.160.34.90)
    24 цаг Бат-үүлийг эсрэг сонгуулийн пиар хийлээ. 24 цагийнхаар Бат-үүл нэр дэвшихгүй юм байна. Бусад луйварчдаа бичээрэй.
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ХОГИЙН ХУЛГАЙЧУУД НЭГ Л ӨДӨР ХЭРЭГ ЧИНЬ ИЛ БОЛЖ ХЭРГЭЭ ХҮЛЭЭНЭ ДЭЭ. ӨНӨӨДӨР НЭГ УДАА АРГАЛАА Л БИЗ. ТА НАРЫГ ЦАГ ХУГАЦАА ЯЛЛАНА
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.18.113)
    muusain hulgaich luivarchinguud uhsenii chine songuulid ursulduh vee baih gazar n shoron
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.186.51)
    МАНАЙ МОНГОЛЫН ШҮҮХИЙНХЭНИЙ ХУЙВАЛДААН ХЭЦЭЭ ЭЦЭС БОЛОХ БОЛ ЛАВ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД ЭЦЭС БОЛОХГҮЙ БАЙХАА ДАА
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin (192.82.72.203)
    SHuuhiin shiidver etssiinh baidag yam shuuheer unen zuv ni togtoogdoogui baihad hen negnii zahialgaar hudal yam bichij hunii tolgoi erguulehee boli herev tsagdaa ATG ni unen zuviig togtoochihdog yam bol shuuheer yaah yam yamaa medej bulter
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.230)
    Ийм муухай хжлгайч байгаа юм энэ Бат/Үүл гэгч
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Батүүл Элбэгдоржийн "хонгилын" гэх шүүгч нартай байсан цагт ял авахгүй. Баярцогт, Сайханбилэг ,Хурц нарын хэн нь ч ял авахгүй. Удахгүй эд нар УИХ ын гишүүн болцгоогоод бидний дээр сууж байгаад том том баана даа
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    Энэ хахууль аваад санаатайгаар хурлыг хойшлуулаад байгаа ШҮҮГЧДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ,, төр засаг ,ард түмнийг доромжилчих юм аа
    2020 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    4 цаг 9 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    4 цаг 21 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    4 цаг 25 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    4 цаг 26 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    4 цаг 32 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    4 цаг 37 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    4 цаг 40 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК