Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Оймандах: Шударга бус тогтолцоог өөрчилсөн шилдэг туршлагыг нэн тэргүүнд нутагшуулах хэрэгтэй

2020-5-13
0
ЖИРГЭХ

УИХ-д бие даанн ннэр дэвшигч Олон улсын хуульч, доктор Ж.Оймандахтай ярилцлаа.

-УИХ-д эдийн засагч, хууль эрх зүйч хүмүүс түлхүү байгаасай гэсэн санал, хүсэл байгаад ч эцсийн дүнд хүссэн хүмүүс гарч чаддаггүй явсаар өнөөдрийг хүрлээ. Өөрөөр хэлбэл мөнгө, амлалтанд олон нийт хууртсаар байна. Та үүнийг засах ямар арга зам байна гэж хардаг вэ?

-Сонгуулийн тогтолцоог сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Тогтолцоог өөрчлөхийн тулд хуулиа өөрчлөх хэрэгтэй. Түүнээс гадна сонгуулийн явцын шударга, ил тод явуулах зорилгоор иргэний байгууллагуудтай бид болох ёстой. Төрийн бус байгууллагын институцийн нэмэр алга гэдгийг бид энэ 30 жилийн түүхээс харлаа. Одоо харин “олон нийтийн институц”-ийг Монголд хуулиар баталгаажуулах хэрэгтэй.

Олон нийтийн институц буюу тийм байгууллага нь төр, нийгэм болон хувийн хэвшлийн дунд нийгмийн төлөөллийг хангаж өгдөг дэлхийн хамгийн сүүлийн хөгжил болоод байна. Түүний өвөрмөц онцлог нь олон. Жишээлбэл, тийм байгууллага тэнцүү байдлаар төр, хувийн хэвшил болон олон нийтээс санхүүжилт аа авдаг тул аль нэг тал нь өөртөө илүү үйлчлэхийг шаардаж чаддаггүй юм. Харамсалтай нь одоогийн байдлаар “олон нийтийн институц”-ийг санаатайгаар Монголд үгүй болгож түүний оронд амархан нөлөөлөлд автах боломжтой институц буюу “ТББ”-ыг хөгжүүлээд байгаа нь цаанаа нууц тоглоом үүсгэж байгаа мэт хардах сэтгэл төрүүлж байна.

-Олон нийтийн шүүмжлэл дагуулдаг зүйлийн нэг нь бизнес эрхлэгчдээ дарамталдаг, шударга бус өрсөлдөөн байгааг онцолдог. Төр хувийн хэвшил рүү хэт халдан, бизнесийг нь унагах алхам, шийдвэр гаргадаг. Түүний нэг томоохон жишээ бол ЖДҮ. Та энэ мэт хууль бус үйлдлийг дахин давтагдахгүй байх ямар гарц байна гэж хардаг вэ?

-Энэ асуултад нэг өгүүлбэрээр хариулах боломжгүй юм. Гэхдээ аливаа алдаа, доголдлын суурь анхдагч шалтгааныг бид олж чаддаг болгомоор байна. Тэгээд тус шалтгааныг олчхоод хамгийн зөв бөгөөд нийгэмд ээлтэй шийдэл гаргаж сурмаар байна. Тэгсний дараа л зөв шийдэл яримаар байна.

ЖДҮ-ий сангаас мөнгө хулгайлсан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой. Тэр хүмүүст зөв бөгөөд хамгийн гол нь шударга хуваарилалт хий гэж өгөөд байхад бүр өөрсдөө авчихсан явж байсан шүү дээ. Ийм, жудаггүй “идэж, уусан” жишээ манай улсад хирээс хэтэрч байна. Шийдэл нь цогц арга хэмжээ авах шаардлагатай тул нэг өгүүлбэрээр яриад дуусахгүй, Гэхдээ нэг зүйлийг нэн яаралтай хийх хэрэгтэй. Тэр нь, бусад улсад хэрхэн ийнхүү асуудалтай тэмцэж чадсан сайн туршлагаас судлан нутагшуулах хэрэгтэй.    

- Бие даагчдыг дэмжихгүй байх тухай зарим нэг сайт, нийгмийн сүлжээнд мэдээлэл харагдах юм. Шинэ, намын харьяалалгүй хүн сонгох хэрэгтэй байгааг энэ олон жилийн сонголт бидэнд харуулж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан нийгмийн язгуур зарчим нь хүний эрх юм. Бие даагч бол хувь хүн. Тэр хүний эрхийг нь өөртөө булааж авах санаархал зарим жудаггүй намуудад харагдаад байна. Бие даагч бол аливаа намд захирагдахгүй хувь субъект болохоор түүнээс болгоомжилж эмээгээд байх шиг. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21-р зүйлд “Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй.” гэж заасан байдаг. Монгол Улс энэхүү тунхаглалыг хүлээн зөвшөөрөөд удаж байгаа.

Тэгэхээр, хэрэв бие даагчийн эрхэд халдах юм бол Монгол Улс олон улсын тунхаглалд халдаж олон улсад нэр хүндээ унагаан найрсаг харилцаагаа алдана гэсэн үг юм. Олон улсад нэр хүндээ алдвал олон “хар жагсаалт”-ад шууд орж Монголын эдийн засгийн болоод нийгмийн амьдралд шууд утгаараа аюул тулгарна. Иймд, бид амаа нээхээс өмнө тухайн салбарын олон зөвлөх экспертээс эхлээд сайтар судалдаг дадалтай болмоор байна гэдгийг хэлмээр байна.   

-Та яагаад бие дааж УИХ-д нэр дэвших болсноо тайлбарлаж өгнө үү?

-Улс төрийн тогтолцоо гажуудаж авилгын тогтолцоо ноёрхох аюултай Монгол Улсад тулгараад байна. Олон улсын зүгээс олон удаа биднийг өршөөж толгойг мань илсэн болов ч бид чин сэтгэлээсээ суралцаж хэрэгжүүлэх хүсэл алга. Үүнд, намуудын буруу хөгжил шууд нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Иймд, олон улсын сайн туршлагыг Монголд нутагшуулж харин нутагшуулсан олон улсын “муу” туршлагыг авч хаях ажлыг хийх хүсэлтэй. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагуудаас бидэнд санал болгосон хууль тогтоомжууд өөрчлөн өөрийн далд бүлгүүдэд зориулж оруулсан “муу, буруу, жудаггүй” зохицуулалтыг авч хаяж өөрчилнө гэсэн үг.    

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Шалтгаан нь маш энгийн. Хүмүүсийн намд итгэх илтгэл үнэмшил унасан, улмаар тодорхойгүй орон зай үүсч түүнп бие даагчид орж ирж байна.   

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Хамгийн том нь гэвэл намд захирагдахгүй түүнийг сонгосон ард иргэддээ л захирагдаж хариуцлага хүлээнэ.    

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.181.213)
    авсан авгай хүүхдээ тэжээж чадахгүй салсан суганы үс шд.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    4 цаг 6 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    4 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    4 цаг 22 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    4 цаг 23 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    4 цаг 29 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    4 цаг 35 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    4 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК