Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу "гэр бүлээрээ" нэр дэвшинэ

2020-5-14
0
ЖИРГЭХ

Шинэ цагийн шинэ парламент бүрдэхэд ердөө 40-хөн хоног үлдээд буй энэ үед нэр дэвшигчдийн тойрог хуваарилалтын прогноз аль хэдийн гарчээ.

Өмнөх сонгуулиар аймаг, нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч зөвхөн Завхан аймагт АН-ын хоёр нэр дэвшигч цойлж гарч ирсэн нь УИХ-ын 2016 оны сонгуулийн онцлох үйл явдал болсон юм. Тодруулбал, Завхан аймгийн 17 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Я.Санжмятав ялалт байгуулсан. Түүнтэй МАН-аас Б.Энхболд, МАХН-аас Д.Балдан-Очир нар өрсөлдөж өвдөг шороодсон бол 18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч З.Нарантуяагийн эсрэг МАН-аас Ш.Батсамбуу, МАХН-аас Б.Батхуяг нар өрсөлдөөд ч бараагүй.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд ч тус аймаг хоёр мандаттай. Завхан аймгийнхан хэнд итгэл хүлээлгэх эсэх нь туйлын эргэлзээтэй байна. Одоогийн байдлаар тус аймагт МАН-аас гарьд Ц.Цэрэнпунцаг, Ш.Батсамбуу, О.Содбилэг нар нэр дэвшихээр яригдаж байгаа бол АН-аас УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа болон Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар өрсөлдөх талаар яригдаж байна. Мөн “Үнэн ба зөв” намаас УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу хүч үзэж магадгүй байна.

Нэр дэвшигчдийн нэрс энэ сарын 16-ны дотор тодрох ёстой бөгөөд хэрэв УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нэр дэвшвэл Завхан аймагт сонгуулийн нэгэн шинэ өнгө нэмэх нь дамжиггүй.

Түүний хувьд “Нарантуул” захын босс, 2008-2012 онд төр түшилцэж байсан гэдгээр нь андахгүй байх.

“Нарантуул” худалдааны төв гэх их айл 2000 оны эхээр байгуулагдах үед олон мянган ажлын байр бий болголоо, бараг л монголын эдийн засгийг өргөх хүч боллоо гэх нь халгүй түүнийг магтан сайшааж байв. Гэвч он цаг улиран өнгөрөхийн хэрээр түрээслэгчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг сэтгүүлчид дэлгэж, ядаж дулаан байраар хангахыг удаа дараа гуйсан, шаардсан. Гэвч түмний төлөөлөл болж төрийн эрхэнд гарсан “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбууд түрээслэгчдийн эрүүл мэнд огтхон ч хамаагүй аятай чихээ бөглөх нь холгүй суусан. Үүнийх нь гороор хүйтэнд бээрч, шороонд нүдүүлж, бороонд шалба норсоор нэг л мэдэхэд түрээслэгчдийн олонх нь бөөр, нурууны өвчтэй болцгоосон. Үүнийг нь тус худалдааны төвийн 400 гаруй түрээслэгч олон ч удаа хэвлэлээр уйлах нь холгүй ярьсан. Гэвч ингэлээ гээд тэд Нарантуулаас буурь сэлгэж зүрхлээгүй. Учир нь тэдний олонх нь гэр бүлээ тэжээдэг ганц бие эмэгтэйчүүд, эсвэл өр зээл тавин байж лангуу түрээслэсэн залуучууд.

Ийм л нийгмийн эмзэг бүлгийн эрэлт хэрэгцээнд дээр Нарантуулын босс Ш.Сайхансамбуу мөнгө хийж, хөлжиж ирсэн. Зах байгуулагдаад 20-иод жил болсон.

Гэсэн ч түрээслэгчид өвлийн хүйтэнд бээрч зогсдог хэвээр. Харин бэлтэй хөрөнгөтэй босс Ш.Сайхансамбуу нь тансаг хаусандаа тарвалзахын сацуу дахин төрийн эрхэнд гарахаар сонгуульд өрсөлдөх тухай горьдож сууна. Ингэхдээ бүр гэр бүлээрээ бүр тодруулбал, дүүгийнхээ хамт ирэх сонгуульд өрсөлдөхөөр зэхжээ. Түүний дүү Ш.Батсамбуу нь ШИНЭ намаас нэр дэвшихээр батламжаа гардсан бол Ш.Сайхансамбууг нь “Үнэн ба зөв” намаас нэр дэвшинэ гэх.

Ах, дүүсээр нийлж, сонгуульд өрсөлдөн төрийн эрхэнд гарах гэдэг жишиг ганц энэ удаагийнх биш.

УИХ-ын чуулганд барагтай суудаггүй, “хэрмэл тэнэмэл”-ээрээ гайхагддаг “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү, түүний дүү Б.Саранчимэг нар байна. Ах нь тойрогоо услах бүтэн дөрвөн жил завгүй гүйсэн. Харин эгч нь болох Б.Саранчимэг гишүүн түмэнд танигдах гэж Төрийн ордныг бүтэн дөрвөн жил гороолж, хаана, юу болно тэнд гүйж очдог байв.

Энэ мэт үзэгдэл хаа сайгүй бий. Тиймдээ ч энэ жишгийг ах дүү “Ш” овогтнууд үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой.

Ш.Сайхансамбууг 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан улстөрийн замналтай нэгэн. "Миний унаагүй машин, суугаагүй орон сууцанд амьдарч байгаа гарын үсгээр баяжсан луйварчид ордноор дүүрэн" гэж цагтаа баавартай нь аргагүй ярилцлага өгч байсан тэрбээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан Д.Балдан-Очир нар руу баавартай нь аргагүй салаавч гаргаж буй нь түүхийн хуудсанд мөнхрөн үлдсэн. Нэг их гайхуулаад байх түүхгүй түүний хувьд болхи, бүдүүлэгдүү иймэрхүү авир цөнгүй гарч байсан.

Тэрбээр Завхан аймагт горилож буй нь анх удаагийнх биш. МАН-ын бодлогоор УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулиар Завханаас нэр дэвших тухай яригдаж байсан ч бага хурлын гишүүд нь эрс эсэргүүцсэн. Тойроггүй болсон тэрбээр арга буюу бизнесийн замналаа үргэлжлүүлж ажин түжин амьдарсаар дахин улс төрд орж буйгаа ийнхүү зарлаж байх шиг байна.

Ингэхдээ бүр өөрийгөө муу удирдагч, муу бизнесмэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдлаар эхлүүлэх шиг болсон. Учир нь Нарантуул худалдааны төвийг өөрийн мэдлээс гарсан гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан 2020 оны гуравдугаар сарын эхээр мэдэгдсэн байдаг. Ингэхдээ "Нарантуул худалдааны төв сайн хүмүүсийн мэдэлд очсон, санаагаа бүү чилээ" гэсэн нь түрээслэгч нарт ээлгүй хандаж ирснээ батлах шиг болсон юм. Иргэдийн зүгээс ийм асуулт нэхэж түүнийг багагүй шалсан. Ийнхүү Нарантуул гэх бараан түүхээсээ салсан Ш.Сайхансамбуу ирэх сонгуульд нэр дэвшихээр горилох бололтой. Түүний хувьд ууган нам болох МАН боломж олгоогүй учир "Үнэн ба зөв" намыг санхүүжүүлэх тухай яриа гарч байсан. Үүнийг нь ч батлах мэт тус намаас нэр дэвших бололтой.

Түүний охин С.Эрдэнэтуулийн хувьд ИТХ-ын өмнөх сонгуулиар МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан юм. Охиных нь хувьд ч асуудал их өрнөдөг.

Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэж буй төсөл, хөтөлбөр дээр дураараа дургиж байгааг нэг хэсэг шуугисан. Мөн 2008 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж яваад зам хөндлөн гарч явсан хүүг дайрч, гэмтээсэн мэдээлэл бий. Түүгээр ч барахгүй хар тамхины хэрэгт холбогдож байсан талаарх ч яриа байдаг юм.

Товчхондоо, Ш.Сайхансамбуугийнх гэдэг айл хэл ам, асуудал ихтэйн дээр гэр бүлийн зарим гишүүд нь ардаа үлдээсэн багагүй бараан түүхтэй. Харин улстөрд дахин ирж, төрийн жолоог мушгихыг санаархаж буй нь ард түмнийг басамжилсан хэрэг гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Ер нь бол бэл бэнчинтэйгээ л гайхах хэрнээ хэдэн түрээлслэгчиддээ тав тухтай орчныг бүрдүүлж чадаагүй хүн бүх нийтийг төлөөлнө гэдэг юу л бол доо.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.9.40.35)
    мөнгөтэй хүмүүс сонгуульдаж мөнгөө жаал цацаг л даа. Гарна уу бн уу хэнд хамаатай юм.нутгийнхандхаа цөөн ч гэлээ хэдэн төгрөг таарах л байлгүй.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (202.126.89.250)
    Эгч дүүс ах дүүсээрээ эхнэр нөхөр бүгд нэр дэвшиж байгаа юм байна энэ арай дэндэж байнаа сонгууль сонгууль биш боллоо
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    zugeer xoshin shog bolloo ene songuuly
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • saraa (139.5.216.40)
    Neg l bisn humuus snig sanagdah um
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Ooo (202.179.27.251)
    Saihansambuuru Tserenpuntsag dairch ehellerde alalts
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Halh (202.179.27.134)
    Энэ Их хуралд суугаа луйварчдаас л хамаагүй шударга, шулуун зантай нөхөрдөө. Завханыхан маань энэ нэг лалрын шорон, эрүүгийнхний нам АН ын хулгарууд болох Санжмятав, Нарантуяа хоёрыг хамтад нь хөөж явуулах байлгүй дээ. Хийж гийгүүлсэн юмгүй идэж уухын улаан шунал болсон хулгарууд шүү!
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.21.109)
    Энэ Батсамбууг нь хэн сонгодог юм. Мөрөөд
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ИХ ХУРЛЫГ НАРАНТУУЛ ГЭЖ БОДСИЙН БАЙХ ДАА.
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    4 цаг 8 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    4 цаг 20 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    4 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    4 цаг 25 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    4 цаг 31 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    4 цаг 36 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    4 цаг 39 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК