Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

К.Ханагат: Бие даагчдад намын эрх ашиг гэх ойлголт байхгүй

2020-5-14
0
ЖИРГЭХ

 УИХ-д бие даан нэр дэвшиж буй К.Ханагаттай ярилцлаа. 

-Баян-Өлгий аймагт бизнесийн орчин шударга байж чаддаг уу. Монгол Улсын баруун хязгаарын аймгуудад нийтлэг ямар хүндрэлтэй асуудал байдаг вэ?

-Төвөөс алслагдсан учраас амьдралын өртөг өндөр. ОХУ, БНХАУ болон манай улсын хилийн боомтууд нь 24 цаг ажилладаггүй учраас ард иргэд орж гарахад хүндрэлтэй. Хоёр хөршийн хилийн боомтуудын хүнд суртал маш их бөгөөд дээрэнгүй хандлагатай. Мал, малын түүхий эдийн үнэ бага. Ихэнх бараа таваараа хоёр хөрш болон нийслэлээс зөөдөг учир гадаадын зах зээлээс хараат байдаг. Өөрийн үйлдвэрлэл хөгжөөгүй ч ажилгүйдэл бусад аймгуудтай харьцуулаха хамгийн их байгаа. Төр засгийн зохистой дэмжлэг, бодлого үгүйлэгдэж байгааг нуух юун.

-Эдийн засгийг солонгоруулахад аймаг бүрийн нэрийн бүтээгдэхүүн, түүнийг дагасан үйлдвэрлэл хэтдээ том давуу тал болох гарц байгааг шинжээчид хэлдэг. Баян-Өлгий аймгийн брэнд ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд түлхүү гаргах боломж байна вэ?

-Манай аймаг газарзүйн байршлын хувьд хамгийн ашигтай. Үүнийг дагаж Аялал, Жуулчлал болон Казах үндэстний бүх төрлийн гар урлалын үйлдвэрлэл маш сайн хөгжих боломжтой.  Казах үндэстний брэнд болох “Каз”-ыг орчин үеийн аргаар боловсруулан дотоод, гадаадын зах зээлд түлхүү гаргах боломж бий.

Цагааннуурын чөлөөт бүсийг ашиглан бүх төрлийн импортын барааны  50-60 хувийг өөрсдөө үйлдвэрлэн, дотоодтоо нэмүү өртгийн бий болгож, гадагшаа урсах валютын урсгалыг зогсооход хувь нэмрээ оруулан, Баян-Өлгий аймгийн ажилгүй залуучуудыг ажлын байраар хангах бүрэн боломж бий.

-Намын харьяалал залуу хүнийг улс төрд ороход нь их саад бас том хана хэрэм мэт болдог талаар залуучууд хэлж байна. Хамгийн наад зах нь нэр дэвшигчийн дэнчин мөнгө. Энэ мэт асуудлаас болж танай аймагт ямар асуудал тулгарч байна вэ?

-Монгол оронд хаа сайгүй байгаачлан намын харьяалалаар ажилгүй болдог, төрийн халамжнаас ялгавартай хүртдэг, залуучуудыг үндсэндээ гадуурхах үзэгдэл Баян-Өлгий аймагт ч газар авсан. Насаараа аймгийн бодлогыг барьж, улс төрд зууралдсан хэдхэн хүн намын нэрээр албан тушаалтайгаа зууралдан, намын гишүүн, хамаатан садан нэрийдлээр боловсрол, чадварыг нь үл харгалзан төрийн бүх төрлийн албанд хүмүүсийг авдаг болсноор ганц хоёр чадвартай хүмүүсийг эс тооцвол төрийн алба маш сул дорой арчаагүй байдалд орж, тус ойртож, төрлийн алба болсон.

Улс төр залуучуудад маш халтай учраас залуучуудын төрд итгэх итгэл алдарч, ихэнх нь улс төрийн сонгуульд оролцохоо байсан байна.

Төр засгаас ард түмний цуглуулсан төсвийн мөнгөөр санхүүжүүлдэг сургууль, цэцэрлэг, зам гэх мэт байгууламжуудыг намын харьяалал, удирдлагуудын хамаатан садангууд авч гүйцэтгэдэг болсноор, мэргэжлийн ур чадвар дутагдаж ёстой л гурилаж, чанаргүй богино настай бүтээн байгуулалт хийдэг болжээ.

-Казак хүүхдүүд монгол хэлээ мэдэхгүй байгаа талаар нийгмийн сүлжээгээр нэвтрүүлэг цацагдсан. Казак үндэстэн монгол хэлийг мэдэх шаардлагагүй гэсэн бодолтой хүмүүс ч байх юм. Та энэ тал дээр өөрийн бодлоо хуваалцана уу?

-Казах хүн монгол хэлийг мэдэх шаардлагагүй гэх бодолтой нэг ч хүн Монголд байхгүй болов уу. Казах хүүхдүүдийн монгол хэл мэдэхгүй байгаа тухай нэвтрүүлгийг янз бүрийн нохойн замаар Төр засгийн тодорхой эрх мэдэлд хүрсэн цөөхөн хэдхэн хүмүүс зохион байгуулсан. Монгол хэлээ сайн мэдэхгүй байгаа нь үнэний хувьтай ч түүнийг МОНРТ-ээр гаргасан арга барил нь зохисгүй байсан. Асуудалд шийдэл олох ёстой байтал одоо болтол ямар ч шийдэлгүй хоосон шүүмжлэл болон хоцорсон. Төрийн хэлийг төрийн албан хаагч хэн ч бай маш өндөр түвшинд эзэмшсэн байх зайлшгүй шаардлагатай, үүрэгтэй. Харин эгэл жирийн ардууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмжээнд сурсан байх хэрэгтэй.

 Баян-Өлгий аймагт зөвхөн казах иргэд биш энд амьдарч байгаа урианхай, тува, дөрвөд болон бусад монгол хүүхдүүд ч сайн бичиж, мэддэгүй шүү дээ. Иймээс төр засгаас энэ асуудлаар манай аймагт дунд хугацааны цогц бодлого явуулж, асуудлын шийдлийг олох зайлшгүй шаардлага бий.

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Төрийн засгийн бодлогыг 30 жил барьсан улс төрийн намууд бүрэн хямарч, улс орныг дампуурлын ирмэгт авчирсан байна. Гадаад өр 30 тэрбум ам.доллар, газар авсан ядуурал, баян хоосны ялгаа, эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдал алдагдсан, авлига хээл хахууль газар авсан, боловсрол, эрүүл мэндийн салбарын уналт, гээд олон асуудлыг нам төвтэй Төр бий болгосон. Энэ бүхнийг олж харсан улс төрөөс ангид эх оронч, өндөр боловсролтой, ёс жудаг, өв соёлоо дээдэлсэн шударга иргэд төрийн бодлогыг гартаа авах нь зүйтэй гэсэн сэтгэлээр бие дааж байгаа гэж харж байна. Гэхдээ ямар нэгэн улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан, эсвэл намаасаа жийгдсэн нөхдүүд гэж бодохгүй байна.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Бие даагчдад намын эрх ашиг гэх ойлголт байхгүй. Цэвэр ард түмний төр дэх төлөөлөл болно. Олонх болсон тохиолдолд өөр өөрсдийн сонгогдсон бүс нутгийн ард иргэдийн тулгамдсан асуудлуудыг оруулан төрийн бодлогыг боловсруулах бүрэн боломжтой. Хамгийн гол нь Үндэсний тусгаар тогтнол, Ард түмний нэгдсэн эрх ашгийг л эн тэргүүнд тавих ёстой. Хэнбугай ч энэ хоёр эрх ашгийг өчүүхэн ч зөрчих ёсгүй. Улс оронд үүнээс том өөр эрх ашиг гэж байхгүй. Бие даагчид үүнийг яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй.

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    4 цаг 8 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    4 цаг 20 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    4 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    4 цаг 25 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    4 цаг 31 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    4 цаг 36 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    4 цаг 39 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК