Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Цэцэг түүсэн” АН

2020-5-15
0
ЖИРГЭХ

АН-ын дарга С.Эрдэнийн хэлснээр тус нам 200 мянга гаруй гишүүнтэй. Ердөө сар хүрэхгүйн өмнө С.Эрдэнэ дарга өөрөө хэлсэн болохоор үнэн статистик байх ёстой. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулах торгон мөч дөхөж байгаа энэ үед 200 мянган гишүүнтэй нам шигшиж, шилж шилдэг 76-гаа сойх нь тодорхой. Ийм олон гишүүнтэй намын хувьд хаанаас ч эрж хайхааргүйгээр 76 шилдэг нэр дэвшигч олдох л учиртай. Гэвч сүүлийн хэдхэн өдөр улс төрийн хүрээнд өрнөөд байгаа үйл явдлуудаас харахад АН үнэхээр 200 мянга гаруй гишүүнтэй нам мөн үү гэсэн асуулт ургаж гарч ирнэ. Үнэн бол УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчийн эрэлд ингэж гарах байсан гэж үү, АН. С.Эрдэнэ даргын үг хийгээд үйлдлээс харахад хоёрхон л гаргалгаа гарч байна. МАХН-аас нэр дэвшин сонгогдсон О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нарыг намдаа элсүүлэн нэр дэвших эрхийг хадаг болгон өгч байгаагаас нь харвал С.Эрдэнэ дарга АН-ыг 200 мянган гишүүнтэй гэж худал хэлсэн, эсвэл энэ 200 мянган гишүүндээ намын дарга нь огтоос итгэдэггүй гэсэн үг. Түүнээс биш эзнийхээ хэрэгцээнээс гарсан эд юмсыг цуглуулан “цэцэг түүж” улстөрийн оноо алдмааргүй юм. Уг нь нэр дурдсан, АН-ын шинэхэн гурван гишүүн нь улс төрийн хүрээндээ бол “цэцэг” юм шүү дээ. Тодруулахад, эзнийхээ хэрэглээнээс гарсан эд юмсыг Монгол руу ачуулахдаа БНСУ-д ажилладаг монголчууд “цэцэг түүлээ” гэдэг. Үүн лугаа улс төрийн хүрээнд аль хэдийнэ “цэцэг” болчихсон О.Баасанхүү, С.Жавхлан, Г.Уянга нарыг АН гишүүнээрээ элсүүлж, ирэх сонгуульд нэр дэвшүүлэхээр болж байна.

 

Н.Энхбаярын оймсноос Б.Хурцын халаас руу орсон О.Баасанхүү

Сүүлийн хоёр ч сонгуульд МАХН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон О.Баасанхүүд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тахин шүтэн, түүний төлөө тэмцэж явсан үе бий. Гэсэн ч Н.Энхбаяр даргын алдарт баривчилгааны дараанаас О.Баасанхүү нүүрээ буруулж эхэлсэн байдаг юм. Хаан байсан түүнийг харц болох үед нь хамгийн түрүүнд урвасан тойрон хүрээлэгчдийнх нь нэг нь түүний өмгөөлөгч байх юм гэж хэн мэдэх билээ. Уг нь тэрбээр хамгийн анх УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо Н.Энхбаярын “Шударга ёс” эвслээс сонгогдсон 11 гишүүний нэг нь болж байлаа. Холимог тогтолцоогоор явагдсан 2012 оны сонгуулийн намын жагсаалтаар УИХ-д орсон 28 гишүүний нэг болсон түүнийг “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж” парламентын босго давсан гэдэг нь үнэн. Гэсэн ч тэрбээр өөрийг нь УИХ-д хөтлөн оруулж байсан Н.Энхбаярыг улс төрөөс арчин явуулахахын төлөө ухамсарт амьдралынхаа гурван жилийг лав зарцуулж байна. Ердөө сар гаруйн өмнө Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг заалт нь Үндсэн хуульд харшлаагүй гэсэн шийдвэр гаргаснаар нэг ёсондоо Н.Энхбаяр их улс төрд орж ирэхэд бүрэн хаалт хийсэн. УИХ батлаж, Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг ийн шийдвэрлэсэн ч үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт зориулсан ийм заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулахаар улайран хөөцөлдсөн гишүүдийн нэг нь мөнөөх өөрийнх нь “оймсонд хавчуулагдаад” парламентад орж ирж байсан О.Баасанхүү нь байлаа. Энэ хуулийг батлагдсаны дараахан Н.Энхбаяр “О.Баасанхүү бол улстөрийн захиалгаар ажилладаг” гэсэн ганцхан тодорхойлолт хэлсэн билээ. Магад тэр нь үнэн биз ээ. Харин өдгөө түүнд АН хадаг барьж байгаа нь түүний захиалагчид хэн байсан бэ гэдгийг ил болгож байна. Түүнийг ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц хийгээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн заавраар ажилладаг гэсэн ил далд яриа байдаг. Улс төрийн хүрээнд “цэцэг” болчихсон түүнд АН хадаг барьж байгаа нь ч энэ яриаг үнэний ортойг батлаж байна. Учир нь, генерал Б.Хурц АН-ыг хөшигний ардаас удирдаж байна гэдгийг улс төрийн хүрээнд мэддэг болчихсон шүү дээ. Ингэснээр Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж улс төрд хөл тавьж байсан О.Баасанхүү Б.Хурцын халааснаас дахин нэр дэвших эрхээ гардаж байх шиг байна.

 

Балруулдаад ч арилахгүй бичлэгийн эзэн

Монголын төр болон парламентад шударга ёсыг тогтоож, хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө нэгдсэн гэж өөрсдөө тодорхойлсон 11 гишүүнтэй бүлэг байгуулан УИХ-д орж ирж байсан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэг гишүүн нь Г.Уянга байв. Харамсалтай нь энэ эвслийнхний олонхи урианыхаа яг эсрэг ажилласан бөгөөд “Шударга ёс” эвсэл шударга бусаар шантааж хийж ажилласан гэдгээрээ алдаршиж байлаа. Эвслийг ийм хоч зүүхэл гол үүрэг гүйцэтгэсэн тэрбээр Л.Цог, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Батцогт нарын хамтаар эвслийг орхисноор Монголын парламентад орж ирсэн гурав дахь хүчин албан ёсоор нуран унасан. Парламентад нэр дэвшин орж ирсэн намаа, эвслээ задлахад үүрэг гүйцэтгэсэн Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг шинээр байгуулж сонгуульд оролцсон. Гэсэн ч тэрбээр энэ сонгуульд үнэмлэхүй ялагдсан бөгөөд  энэ нь улстөрчийн сул тал гэхээс илүү хувь хүний хүн чанарт нь тавьсан сонгогчдын үнэлгээ байлаа. Учир нь, АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг, ажиллах хугацаандаа олон чухал хуулийн автор болж чадсан Л.Эрдэнэчимэг гишүүний бичлэгийг өөрийнхөө утсаар хийгээд, бусдад түгээсэн буруутан болж байв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бичлэгдүүлсэн Л.Эрдэнэчимэг нам гүмхэн хувийн бизнесээ эрхэлж, харин Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөх болон олны анхаарлын төвд байлаа. Гэхдээ тэрбээр одоо юу ч ярьсан, юу ч хэлсэн итгэх хүн ховор болсон гэдэгтэй маргах хүн бас л ховор биз ээ. Түүний нотолгоо нь гэхэд өмнөх парламентын эмэгтэй гишүүд хаа нэг уулзаж буйгаа зураг хөрөгтэйгөө бусадтай хуваалцахад ганцхан Г.Уянга л тэр дунд байдаггүй билээ. Өөрөө хэдийгээр үгүйсгэвч өнөөх хэд нь бичлэг дамжуулсан гэдэгт нь маргаангүй итгэдэг гэсэн үг л дээ. Балруулдаад ч арилахгүй бичлэгний эзэн тэрбээр өчигдөр АН-д элсэж бас л олны гайхшралыг төрүүлэв. Учир нь тэрбээр ердөө ганцхан сарын өмнө “АН-ын дэнчингийн мөнгө бол 60 тэрбумын схем” хэмээгээд “АН-ын өнөөх л С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл цоройсон бүхнийг цавчиж, торойсон болгоны толгойг тасдсаар өөрсдөө буг боллоо” гэж өөрийн цахим хуудсаар бичиж байсан юм. Гэтэл тэрбээр өнөөдөр өөрийнхөө тодорхойлсон цоройсон бүхнийг цавчиж буг болсон Э.Бат-Үүлтэйгээ хамт торойсон бүхний толгойг тасддаг С.Эрдэнээсээ нэр дэвших эрхээ горилж байна.

 

Ташуур барьсан бие даагч шүүр бариад намд элсэв

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан дуулдаг байхдаа л ард түмний хайртай хүү байсан. Харин бие дааж өрсөлдөөд азаар гишүүн болсон тэрбээр энэ дөрвөн жилд эргэлт буцалтгүйгээр улс төр дэх “цэцэг” болсон. Жамаараа бол улс төрийн ийм “цэцэг” хагдран унаад төгсөх ёстой юм. Харамсалтай нь хагдран унаж буй тэр “цэцэг”-ийг халамжлан түүх улс төрийн нам байжээ. Уг нь цагаан мориноос бууж, ташуур барин саарал ордны босгыг алхсан тэрбээр энэ дөрвөн жилд хаврын отгон чуулганд Төрийн дууллыг дуучныхаа хувиар дуулж хувь нэмэр оруулснаас өөрөөр хууль тогтоох байгууллагын ажилд гар бие чилээсэн нь үгүй. Түүний дараахан ардчиллын алтан хараацай алдарт С.Цогтсайханы “Хонхны дуу”-г дуулсныг нь сонссон олон хүн баярлаж байсан. Мэдээж түүнийг одоо л зөв замаараа алхах нь, улс төрийн хаалгыг чангахан хаагаад олон сайхан уран бүтээлээ туурвих нь гэж. Дуучин байх нь бусдад таалагддаг түүнд гишүүн байх нь таалагддаг ажээ. Гэнэт л хоёр хоногийн өмнө хогийн машинаас үсэрч буугаад хог ачаад, уутлаад байгаа дүрс нь цахимаар цацагдсан. Эргээд УИХ-д дэвших гэж байгаа юм биш байгаа гэсэн гайхшрал дуусаагүй байхад АН-ын үнэмлэхийг гардаж байх нь тэр. 200 мянга гаруй гишүүнтэй АН С.Жавхланг нэр дэвшүүлэхээр хадаг барьж байна гэхээр С.Эрдэнэ даргын хэлсэн гишүүнчлэлийн тоонд эргэлзээд байгаа юм. Эсвэл С.Эрдэнэ дарга 200 мянган гишүүндээ итгэдэггүй хэрэг үү?

Бүүр эсвэл энэ намын боловсон хүчний бодлого нь “цэцэг түүтлээ” алдагдсан юм болов уу?

А.Болд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Уяанга л биш шүү.Амжилт хүсье! (103.26.194.38)
    Уяанга л биш шүү..
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зохиолч Лувсангийн Пүрэвдорж (59.153.114.125)
    Бусдыг гүтгэж муулахгүйгээр аж төрж болдоггүй л юм байх даа. Дандаа ийм юм үйлдээд байвал тэрүүндээ ороод хар тамхичин шиг болох осолтой гэж сэтгэл зүйн ухаанд байдаг юм шүү дээ. Ер хүн, ялангуяа залуу хүн ийм зүдэг муухай зуршлаас болгоомжилж, өөрийгөө хамгаалж явууштай даа.
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.189.94)
    АН үнэхээр хүний дутагдалд орсон нь харагдаж байна.Ийм эрээвэр хураавар хүн цуглуулаад
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    АН-ыг С.Эрдэнэ бүүр газар доогуур оруулж байна даа,, АН-аас ер нь хүн гарахгүй боллоо шүү, тэр нь ч дээр байх даа
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Эрдэнэ дарга санаанд оромгүй нүүдэл хийж МАНгаруудыг ёстой шоконд орууллаа. Хэд хоног АН лидерүүд бутарлаа АН будаа гэж баярлаж хөөрч байсанодоо ёстой өмдөндөө бааж байгаа биз.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • zochin (43.228.130.73)
    tsetseg bishee sharilj tuujee
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Zorig (202.131.240.18)
    Songoj bolohugui humuus: Khurelsukh - MAN Nyamdorj - MAN Oyun-erdene - MAN Ayursaikhan - MAN Munkhbat - MAN Oyunchimeg- MAN Sarangerel - MAN g.m Erdenebat - AN A.Sukhbat Sumiyabazar - MAN NArankhuu - AN Javkhlan Batzandan, Uyanga, tegeed tsaash ni ta hed jagsaan uu!
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • өвгөн (103.57.92.123)
    АН хог түүж байгаа нь үнэн юм чинь "цэцэг түүж байна" гэж ёжлохоос өөр яах ч билээ
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    АН-Д Осоржамаа , Загдаа , Ганбууш нар элсэж УИХ -ын гишүүн болно
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (66.181.176.167)
    Юуных нь цэцг түүх.Миниихээр бол хогийн ургамал түүж намаа булигартуулсан на л болж байна.Нэг их гавьяа байгуулчихсан юм шг миний бие байнаг мэргэн сонголт хийдэг одоо энэ АН-д элс байгаа минь ч мэргэн сонголт эцэсдээ дуучин ч байхгүй улс төрч ч байхгүй лааз өшиглөнө биз.Уянга бол бүр балай.Ингэж на дамжсан новшуудыг өөртөө элсүүлж суудаг С.Эрдэнэ ч өөрөө хөөрхий
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (49.0.218.212)
    Баасанхүү ч яах вэ, дуучинцар жавхлан одоо ичээчээ, больдоо боль. Хэнч энэ хүний үгийг сонсохгүй, тоохгүй шүү дээ. 4 жил суудлын мануухай болсоныг ард түмэн хараа биздээ. Оронд нь өөр сайн хүн байсан бол дээр бсн юм. Харамсалтай.
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.67.127)
    хаха Цэцэг түүгээд байхдаа яахав дээ
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.67.127)
    Үнэндээ д даапаалчихаж
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.115.165)
    yag unen goe bichjee
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
    • ЯГ ТААРСАН. ОНОВЧТОЙ ҮГ БАЙНА. ЭЛСЭЖ БАЙГАА , ЭЛСҮҮЛЖ БАЙГААН. БҮГД ТААРСАН НОВШНУУД. ДАХИЖ СОНГОХГҮЙ БАЙХ. ХЭРЭГТЭЙ
      2020 оны 05 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    2 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    2 цаг 43 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    2 цаг 47 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    2 цаг 48 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    2 цаг 54 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    3 цаг 0 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    3 цаг 2 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    23 цаг 51 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК