зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Бат-Оргил: Хоёр намын хэдхэн хүн л дэлхийн саятан, тэрбумтан аятай амьдарч байгаа нь гутамшиг

2020-5-15
0
ЖИРГЭХ

УИХ-д бие даан нэр дэвшиж буй эрх зүйч Т.Бат-Оргилтой ярилцлаа.


-ХҮН-ын гишүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн олон хүн байсан. Тус намынханд хүмүүс итгэл үзүүлж, шинэ хүчин хэмээн харж байсан ч төд удалгүй бараг тарах дээрээ тулсан. Та хуульч хүний хувьд ийм байдалд хүрсэн шалтгааныг юу гэж боддог вэ?

-Хүмүүс шалтгааныг хэн нэг хувь хүний буруугаас хайж, эсвэл ХҮН-ыг эрх баригчид гаднаас нь бутаргасан гэж боддог. Тийм тал байж болох ч, үүний цаад учир нь илүү гүн юм.

Нэгд, өнөөгийн улстөрийн буруу тогтолцоо шинэ, хуучин гэлгүй бүх намуудын хагарал, тэмцлийг гарцаагүй нөхцөлдүүлж байна. Үүний гол учир шалтгаан нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн алиныг ч эрхэлдэггүй, ямар ч орлогогүй нам гэсэн байгууллага үлэмж их зардалтай, тэр зардлыг хэн хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн асуудал аяндаа эрүүл бус суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Аль нэг эсвэл хэсэг мөнгөтэй этгээд, бүлэглэл намыг санхүүжүүлж эхэлснээр бүх ад зэтгэрийн суурь тавигдаж, улмаар төр булингартах шалтгаан болж байгаа билээ. Улмаар, төрийн доор байх ёстой нам нь түүнийхээ дээр гарч, өөрийгөө санхүүжүүлэхийн тулд бидний хамтын мөнгийг идэж, эсэргүүцсэн хэн бүхнийг хавчих, мөшгөх боллоо.

Хоёрт, шүүх, цагдаа намын дотоод асуудалд оролцохгүй гэдэг дэлхийд байхгүй гаж хууль дүрэм тогтоож, намуудыг эрх зүйн зохицуулалтын гадна гаргасан нь эх захгүй бужигнах нөхцөлийг бий болгосон. Жишээ нь, хэсэг хүн ХҮН-ын бага хурлыг огт өөр хүмүүсээр бүрдүүлж хуралдуулсныг хууль ёсны эсэхийг асууж шүүх, цагдаад хандахад “Хүн амины хэрэг гараагүй л бол өөр ямарваа асуудалд төр оролцохгүй” гэсэн итгэмээргүй хариу хууль сахиулах байгууллагуудаас авч байлаа. Мэдээж, энэ нь шинээр бүрэлдэж буй намуудад хамгийн эхэнд хүндээр тусч байгаа ч аяндаа эрх баригч намуудыг өөрсдийг нь ганхуулж, бүр дэлбэлэх хэмжээний “цагтай бөмбөг” гэдгийг тэд одоохондоо тоохгүй байна. Ухаан ороход нэгэнт оройтсон байх болно гэдгийг ч тэд ухаарахгүй байгаа бололтой.

Гуравт, бид өөрсдөө ч хувь хүмүүсийн хувьд төлөвшөөгүй байжээ. Үүнд би өөрийгөө ч оруулж, хэлж байгаа юм шүү. Эрдмийн дээд эв гэж өвөг дээдэс маань зүгээр нэг сургаагүй юм байна. Техникийн мэдлэг олоход харьцангүй хялбар, харин олон хүн эвээ олж ажиллана гэдэг нь түүнээс хамаагүй хэцүү эрдэм ажээ. Бас гадаад дотоодын их дээд сургууль төгссөн л бол сайн хүн гэсэн гэнэн төөрөгдөл одоо ч их түгээмэл байна. Гэхдээ хүний сайн муугаас үл хамаарч, өөрийн зарчимдаа үнэнч үлдсэн ч хэнтэй ч эв учраа олж ажиллаж сурах нь улс төрийн том ухаан гэж надад үлдсэн сургамж юм.

-1990 оноос хойш Монголын төрийг АН, МАН гэсэн хоёр нам удирдлаа. Нэг мэдэхэд л 30 жил өнгөрч. Энэ хугацаанд бид ухарсан уу, урагшилсан уу. Та юу гэж боддог вэ?

-Хадны мангааг дарах гээд явсан үлгэрийн хоёр хан хүү маань нэг мэдсэн өөрсдөө ганц хоёр толгой ургуулчисан, хүний мах иддэг болчихсон байна гэдгээ ухаарахгүй нэгнээ мангас гээд л зодолдоод байна даа. Анх юуг зориод хэний төлөө явж байсан, өөрсдөө хэн байснаа санах ухаан тэдэнд үлдээгүй бололтой. Тэд одоо биднийг төлөө байлдахаа больсон. Яг л үлгэрт гардаг шиг, хүнд бэрхийг давахад сэтгэлийн хат хүрсэн атлаа алдар цуу, мөнгө агуурсанд толгойгоо алдсан баатрууд өөрсдөө мангас болжээ. Хүний эрх, ардчилал, эрх чөлөө, тэгш эрх гэдэг үг тэд хэрэггүй үедээ тайлаад хаячихдаг хуяг нь л болохоос, энгэрт нь гэрэлтдэг онгон сахиус нь байхаа больжээ.

Энэ гучин жилд олсон ололт байлгүй яах вэ. Гэхдээ тэр нь дэндүү чамламаар байна. Бид үүнээс илүү ихийг хийж, бүтээж болох байсан, үүнийг хүмүүс бүгд зөнгөөрөө мэдрээд, бухимдаад байгаа юм шүү дээ. XXI зуунд хүн амын ихэнх нь гэр хороололд нүүрс түлж, өлөн зөлмөн суугаа нь гутамшиг. Тэрнээс ч илүү гутамшигтай нь энэ хоёр намыг тойрон хүрээлсэн хэдхэн хүн дэлхийн саятан, тэрбумтан аятай амьдарч байгаа явдал мөн. Хэн нэгэн баяжихад буруу байхгүй гэдэг ч, бусдыгаа хоосруулан байж баяжсан нь үнэхээр шударга ёсонд үл нийцэх билээ. Тэд өөрсдийгөө хамгаалдаг хуяг, тахартай, үйлчилдэг хиа, шивигчинтэй, хөдөлмөрөө мөлжүүлдэг хамжлага, сүнсээ худалддаг боолтой неофеодалын нийгмийг байгуулсныг дэвшил гэж үзэх үү, ухралт гэх үү. Олон улсын хамтын нийгэмлэг чухам үүнийг нь үнэлэн “муу” дүн тавьж “хар, саарал” жагсаалтанд оруулаад байна шүү дээ.

-Та нийгмийн амьдралд их идэвхитэй оролцдог. Таны мэдлэг чадвар хаана ч ямар ажил хийгээд явахад гологдохгүй. Харин яагаад улс төрд оролцож, дуу хоолойгоо байнга хүргэхийг хичээдэг юм бэ. Улс төрийг та сонирхохгүй бол улс төр таныг сонирхоно гэдэгтэй та санал нэгддэг үү?

-Манай гэрийнхэн өөрсдөө хэдий зориогүй ч түүнийгээ мэдэлгүй намайг төрийн албанд багаас бэлдсэн гэж боддог. Бага балчираас л хувиа битгий хичээ, үнэн, шударга яв гэж өсгөж, намайг түүхч болно гэж байхад гэр бүлийн хурлаар шийдэж хуульчийн мэргэжлийг сонгож, наймаг элсүүлсэн байдаг юм. Миний өвөг Цэндийн Намсрай гэж төр нийгмийн зүтгэлтэн хүн байсан юм. Өвөөгийн найзууд нь мөн л дандаа төрийн том хүмүүс, дандаа манайхаар орж гарч байдаг. Одоо бодохнээ албан бусаар төрийн хэргээ залгуулдаг байсан юм болов уу. ЗХУ-ын хараа хяналтанд байдаг байсан үе болохоор аминчлан тусдаа ярих зүйлүүд байдаг байсан биз. Намайг урлагийн хүн болчих вий гэж их болгоомжилно. Гэхдээ би цусан дуудлагаасаа хаа холдох билээ. Одоо ч гитараа барьсаар явна. Харин миний дуу бол миний иргэний байр суурийг илэрхийлдэг онцлогтой л доо.

Би 1995 онд Хууль зүйн яаманд мэргэжилтнээр орж, тэр цагаас хойш нийгэм, эрх зүйн реформын төлөө хүчин зүтгэсээр явна. Харамсалтай нь намайг төрийн албанаас 2009 онд шахан гаргасан. Гэвч улс орныхоо төлөө зүтгэхэд заавал төрийн албанд байх албагүй. Реформ клуб гэж байгууллага байгуулаад л зүтгэж байна. Салбарын бодлогын дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжинд оруулах чиглэлээр ажилладаг юм. Олон нийтэд тэр ажил ил харагддаггүй. Харин одоо улс төрд орж дорвитой өөрчлөлтүүдийг биечилж хийхгүй бол болохгүй гэдэг бат бөх итгэл үнэмшилтэй болсон. Эрх баригч намууд ийм болсон нөхцөлд реформудыг доороос хийх ямар ч боломжгүй боллоо. Өөрчлөлтүүдийг дээрээс нь шахаж, шаардан байж хэрэгжүүлэх цаг ирлээ.

-Залуусын дуу хоолой, орон зай Монголын улс төрд ус агаар мэт хэрэгтэй гэдэг ч бодит байдалд нөгөө л нэр бүхий хүмүүс сонгогдсоор нэр дэвшсээр байх юм. Өөрчлах гарц, боломж байна уу?

-Би зөвхөн залуучууд гэж хэлэхгүй. Залуу сэтгэлгээтэй хүмүүс хэрэгтэй байна. Ажлын туршлагатай, буурь суурьтай, нам дагаж намирдаггүй, мэргэжилдээ үнэнч хүмүүс ус агаар мэт хэрэгтэй байна. Тийм болохоор тийм хүмүүс бие дааж нэр дэвших хэрэгтэй, тийм хүмүүсийг харин ард түмэн маань дэмжих ухаантай гэдэгт би бат итгэлтэй байна.

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Хүмүүс хэрсүүжиж байна. Тэднийг тийм амархан хуурахгүй болсон шүү. Одоо энэ намуудын мөн чанарыг монголчууд маань нэвт харж, таньсан байна шүү дээ. Өнгөн дээрээ нэг их олон нам мэт байгаа болов ч цаагуураа хоёр том бүлэглэл улсын төсвийг хуваарилах гэж тэмцэлдэж байгааг хүмүүс зөнгөөрөө мэдрээд байна. Тийм ч учраас бүх намуудын нэр хүнд асар их унасан. Боломж сиймхийг хайж намууд өөрсдийн залуусыг ч хайрлахгүй бие даагч болгон нэр дэвшүүлж байна. Жинхэнэ итгэл үнэмшлээрээ бие дааж нэр дэвшиж байгаа мэргэжлийн олон сайхан хүн ч байна. Сонгогчид хэрсүү болсон тул хэнийг сонгохоо сайн мэдэж байгаа гэж бодож байна. Энэ цагт чинь нууц юм гэж байхаа больсон шүү дээ.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Яг жинхэнээсээ бие дааж дэвшиж байгаа хүн бол аль ч нам, түүний ард байгаа ашиг сонирхлын бүлэглэлд  барьцаалагдаагүй. Төрийн эрхэнд гарсан хойноо намуудыг төрийн дээрээс буулгах ажилд зоригтой оролцох болно. Энэ намуудыг бүгдийг нь татан буулгаж, маш тодорхой, өндөр шалгууруудыг тавьж шинээр хоёр гуравхан жинхэнэ үзэл баримтлалтай, зөв намуудыг эмхлэн байгуулах хэрэгтэй. Тэр бүх шалгуурыг давсан намуудыг төрөөс бүрэн санхүүжүүлэх юм бол элдэв бүлэглэлүүдийг савруудаас суллаж, гэмт бүлэглэлүүдээс ангижруулах үүд зам нээгдэнэ. Улмаар УИХ-ыг ч гэсэн төсөв мөнгөний хуваарилалтаас холдуулж, мэргэжлийн байгууллагуудын чадавхижуулж, төрийн хэрэгт оролцуулдаг болох ёстой юм. Үүнд бие даагчид өнөөгийн намуудын нөлөөллөөс ангид манлайлан оролцох үүрэгтэй байх болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн, хүлээлт үүсгээд буй ОНЦЛОХ асуудлууд
Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. ADITYA (197.211.61.114)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.61.114)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.109.44)
    tiimee ednig zailuulya 8udaa garna ch geh shig ednees bolj l iim bolson
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.16.215)
    Зөв бодолтой энэ хүн аль дүүрэгт дэвших вэ
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • irgen (31.165.213.71)
    mash zov hyn baina eldev namuudad naidlaga alga, nogoo SHINE nam bas hudlaa yarij garch ireed shudarga bish baij shudarga gej hashgirsaar hudlaa yarisaar udahgui iim zamaar orno muuhai tanil talaaraa ner devshij baigaa umnuud hudlaa zov hymyys eroosoo garaagui zovhon oorsdoo tord garah gesen ni il tod baina, Bie daagchidaas shildegyydiig negch namuudtai holboogui hymyysiig shilehed 76 shine bie daagch estoi zever tortei bolno shyydee !!!! irged ednees shildegyydiig no songoh heregtei., namuud hudlaa ni heveeree
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    4 мин
  • Үерийн эрсдэлийг бодит цагт хянах боломж бүрдлээ
    6 мин
  • Бороотой, сэрүүхэн өдрүүд айсуй...
    18 мин
  • УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн, хүлээлт үүсгээд буй ОНЦЛОХ асуудлууд
    41 мин
  • 200 км/цагийн хурдтай "Кажики" хал салхи Вьетнамын ард түмнийг айлгаж байна
    56 мин
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
    1 цаг 9 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Жапан таун хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
    1 цаг 21 мин
  • Өнөөдөр Налайх, Баянзүрх, Баянгол дүүрэгт цахилгаан хязгаарлана
    1 цаг 40 мин
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
    1 цаг 51 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
    2 цаг 16 мин
  • Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2 цаг 20 мин
  • Зурхай: Энэ долоо хоногт таны амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 28 мин
  • Улаанбаатарт өнөөдөр 25 хэм дулаан байна
    2 цаг 37 мин
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    17 цаг 7 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Уржигдар 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    2025-08-22
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2025-08-22
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    2025-08-22
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    2025-08-22
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2025-08-22
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК