Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР

2020-4-30
0
ЖИРГЭХ

-ХҮҮХДИЙГ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ-

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн улс орнууд  “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудыг эрэлхийлэхийг уриалдаг бөгөөд олон улсад 22, Монгол Улсад 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тодруулбал, 1998 онд энэ өдрийг анх АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орнууд нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болжээ. Харин Монгол Улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос энэ өдрийг анх олон нийтэд таниулсан. Улмаар 2018 оноос Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье аяныг өрнүүлж өдгөө 3 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Хэдийгээр манай улс хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдрийг 2006 оноос тэмдэглэж ирсэн ч хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо буурахгүй байна. Хамгийн сүүлийн үеийн буюу Ковид-19 вирусээс болж хөл хорио тогтоосон энэ үед гэр бүлийн хүчрхийлэл тэр дундаа хүүхдэд хүчирхийлэлд өртлөө гэсэн дуудлагын тоо нэмэгдсээр байна.

Зөвхөн 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв л гэхэд нийтдээ 27.050 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.  Үүнээс:

  1. Хүүхэд хамгааллын дуудлага 4456
  2. Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага 157
  3. Зөвлөгөө хүссэн дуудлага 1283
  4. Мэдээлэл, лавлагаа хүссэн дуудлага 8177
  5. Зорилтот бус дуудлага 241(хаяг байршил, утасны лавлагаа, үзвэр үйлчилгээ, бусад) тус тус ирсэн байна

 Хүүхэд хамгааллын 4456 дуудлагаас хүүхдийн эрх зөрчигдсөн, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 1326 дуудлага буюу хэргийн тохиолдолд хувийн хэрэг нээж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж өнөөдрийн байдлаар 252 хэргийн тохиолдлыг амжилттай шийдвэрлэжээ. Үлдсэн 1074 хэргийн тохиолдолд хяналт тавин үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэж байна.

Мөн 2020 оны нэгдүгээрдүгээр улирлын тоон мэдээллийг 2019 оны нэгдүгээр улирлын тоон  мэдээлэлтэй харьцуулахад нийт дуудлагын тоо 25.8 хувиар буурсан ч хэргийн тохиолдлын тоо 13,8 хувиар, хяналтанд байгаа хэргийн тохиолдлын тоо 38.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.4.т “Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” гэж заасан. Иймээс эцэг эхчүүддээ хандан ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЭХИЙГ уриалж байна.

Түүнчлэн коронавируст “COVID-19” халдварын цар тахлын энэ үед Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-д заасан чиг үүргийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд гэр бүлд, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилласаар байна.

ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХЭЭС ТАТГАЛЗАЯ

Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нь хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл болон шийтгэлийг устгах гол арга гэж НҮБ-аас тодорхойлсон. Иймд аав ээж ТА хүүхдээ өөртөө итгэлтэй, сайн хүн болгож төлөвшүүлье гэвэл сэтгэл зүйчдийн өгч буй зөвлөгөөг амьдрал дээр хэрэгжүүлээрэй. 

Мөн та дараах аргуудыг хэрэглэж болох юм. Үүнд,

Хүүхэдтэйгээ ярилцах, ХАМТ БАЙХ ЦАГ ЗААВАЛ ГАРГААРАЙ

  • Та хүүхэдтэйгээ хамт байж тэдэнтэй ярилцсанаар таны хүүхэд ирээдүйд өөртөө итгэлтэй, бие даасан хүн болж төлөвшихөд нь туслах юм.

Өөрөө ЗӨВ ҮЛГЭРЛЭ

  • Аав, ээж таны хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхнийг ХҮҮХЭД тань даган дуурайдаг тул ТА үргэлж ЗӨВ ҮГ, ЗӨВ үйлдлээр үлгэрлэж байгаарай.

Хүүхдээ хүндэлж, МАГТАН САЙШАА

  • Хүүхдийнхээ хийсэн зөв үйлдэл бүрийг анзаарч, магтан сайшааж, урамшуулж бай. Магтуулсан хүүхэд өмнөхөөсөө ч илүү ихийг хийж, мэдэх гэсэн чинь хсэлтэй болдог юм.

Үглэхээс ТАТГАЛЗ

  • Та хүүхдэдээ нэг зүйлийг олон удаа, давтаж хэлэх бус харин намуун зөөлөн хоолойгоор нүд рүү нь харж байгаад ярилцах нь илүү үр дүнтэй

ЗОДОЖ ШИЙТГЭХЭЭС ТАТГАЛЗ

  • Зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дуурайгч болон төлөвшдөг. Тиймээс аав, ээж та ХҮҮХДИЙНХЭЭ хийсэн АЛДААТАЙ үйлдлийг засахдаа тэдэнтэй ярилцаж, хийсэн буруу зүйл нь юу байсныг нь ойлгуулж, тэдэнд туслах нь чухал.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    13 цаг 35 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    13 цаг 47 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    13 цаг 51 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    13 цаг 52 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    13 цаг 58 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    14 цаг 3 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    14 цаг 6 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК