Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Нямбаяр: Голомт банк жижиглэн худалдаа эрхлэгчдэдээ зориулан барьцаа хөрөнгө шаардлагаүй, уян хатан нөхцөлтэй зээлийг санал болгож байна

2020-8-19
0
ЖИРГЭХ

Голомт банкнаас худалдааны бизнес эрхлэгчдэд зориулан нэвтрүүлж буй зээлийн талаар тус банкны Бизнес хөгжлийн менежер Э.Нямбаяртай ярилцаж, тодрууллаа.


 

-Эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа энэ цаг үе дотоодын худалдаа үйлчилгээний салбарынханд хүндхэн сорилт болж байгаа тухай бизнес эрхлэгчид хэлж байгаа. Тэр дундаа жижиглэн худалдааны салбарт үзүүлж буй нөлөө цаашид хэрхэх төлөвтэй байна вэ?

-Худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж нь өөрөө үйлдвэрлэл явуулахгүй боловч үйлдвэрлэгчээс бараа, материал худалдан авч ямар нэг нэмэлт боловсруулалт хийлгүйгээр дахин худалддаг онцлогтой салбар. Жижиглэн худалдааны салбар дундаа удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн болох цахилгаан бараа, автомашины худалдаа буурахаар байгаа бол түргэн эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний худалдаа эргэн сэргэхээр байна. Учир нь өрхүүд хэрэглээний бүтэцдээ томоохон өөрчлөлт оруулж эхэлсэн бөгөөд удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авалтыг түр хойшлуулах төлөвтэй байна.

-Голомт банкны зүгээс жижиглэн худалдаа эрхлэгчдийн бизнесийг дэмжих тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Худалдааны салбар нь Монгол Улсын эдийн засаг, зах зээлд томоохон нөлөө үзүүлэхүйц, олон бизнес эрхлэгчид, ажлын байрыг багтаасан ач холбогдол бүхий салбар. Судалгаанаас харахад өнөөгийн байдлаар худалдааны салбарт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 35 орчим хувь төвлөрөн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бараа материалын татан авалт, эргэлтийн хөрөнгөөр тасралтгүй хангах, ажлын байр, түрээсийн төлбөр гэх мэт санхүүжилтийн хэрэгцээ шаардлагатай байдаг салбар. Манай банкны тухайд жижиг, дунд бизнесийн зах зээлд өргөн хүрээтэй судалгаа хийсний үр дүнд зах зээлийн голлох секторууд болох худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний сектор, тэдгээрийн нийт оролцогчдод өндөр үр өгөөжтэй, хялбар, хямд байх, зах зээл дэх мөнгөн урсгалыг сайжруулахад чиглэсэн иж бүрэн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна. Тухайлбал, худалдаа үйлчилгээний салбарын зах зээлд зориулан “Жижиглэн худалдааны зээл”, “Худалдаа үйлчилгээний талбай худалдаж авах зээл”, худалдаа үйлдвэрлэлийн зах зээлд зориулан “Үйлдвэрлэлийн зээл”, үйлдвэрлэл худалдааны гинжин хэлхээ буюу “Дилер финанс”, “Авлага барьцаалсан зээл” зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд анхлан болон шинээр нэвтрүүллээ.

-Жижиглэн худалдааны зээлийн талаар илүү дэлгэрэнгүй танилцуулбал?

-“Жижиглэн худалдааны зээл” нь судалгааны үндсэн дээр худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалттай, эргэн төлөлтийн ачаалал бага байхаар төлөвлөсөн, зээлийн судалгаа шийдвэр гаргалт, үр ашгийн тооцоолол, барьцаа хөрөнгийн үнэлгээ зэрэг асуудлыг маш хялбар, хурдан шуурхай байхаар шийдвэрлэсэн зээлийн бүтээгдэхүүн юм. Мөн бизнес эрхлэгчдэд үүсэж болох санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэх зээлийг жижиглэн худалдаа эрхлэгчдэдээ зориулан санал болгож байгаа. Үүнд, салбарын онцлогийг харгалзан ажлын байраа буюу худалдаа үйлчилгээний талбайгаа худалдан авах, өөрийн үндсэн хөрөнгө, хуримтлалтай болоход зориулсан урт хугацаатай “Худалдаа үйлчилгээний талбайн зээл”,  худалдааны үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгөд дарамт учруулахгүйгээр ажлын байрны түрээсийн төлбөрийн асуудлаа урьдчилан бөөнөөр төлөх, богино хугацаанд эрсдэлгүй шийдвэрлэхэд зориулсан зээл буюу “Худалдаа, үйлчилгээний талбайн түрээсийн төлбөрийн зээл”-ийг харилцагчдадаа санал болгож байна.

-Жижиглэн худалдааны зээл нь бусад зээлтэй харьцуулахад ямар онцлог, ач холбогдолтой зээл вэ?  Худалдааны бизнес эрхлэгч нарт ямар боломжийг олгох вэ?

-“Жижиглэн худалдааны зээл болон ПОС-ын орлого барьцаалсан зээл” нь зорилтот   зах зээлийн судалгааг өргөн хүрээнд хийсний үндсэн дээр худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг хэрэгцээ болох бараа материалаа татан авах замаар эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжийг олгодог. Мөн зээл авсны дараах эргэн төлөлтийн ачааллыг боломжит бага түвшинд байлгах, хамгийн гол нь харилцагчаас нэмэлт барьцаа хөрөнгө шаардалгүй өөрийн худалдаалж буй бараа материалыг өнөөгийн үнэ цэнээр үнэлүүлэн үнийн дүнгийн тодорхой хувьд нь өөрийн хүсэж буй зээлийг үр ашгийн тооцоолол, барьцаа хөрөнгийн үнэлгээ зэргээс хамааран уян хатан, хялбар, хурдан шуурхай байдлаар шийдвэрлүүлэн авах боломжтой юм.

-Бизнес эрхлэгчид уг зээлийн үйлчилгээг хэрхэн авч болох вэ? Энэхүү зээлд хамрагдахын тулд ямар нөхцөл, шаардлагуудыг хангасан байх ёстой вэ?

-“Жижиглэн худалдааны зээл” нь маш энгийн нөхцөлтэй. Тухайн бизнесээ 12 сараас дээш хугацаагаар эрхэлсэн байх, мөн нэр бүхий томоохон зах, худалдааны төвүүдэд түрээсийн болон өөрийн эзэмшлийн лангуу павильонтой байх, тэр нь түрээсийн гэрэээгээр баталгаажсан байхад л та өөрийн хэрэгцээт дүнгээр зөвхөн бараа материалаа барьцаалан энэхүү зээлийг авах боломжтой. Харин ПОС-ын орлого барьцаалсан зээлийн хувьд харилцагч тухайн бизнесээ 12 сараас дээш хугацаагаар эрхэлсэн, аль нэг банкны ПОС төхөөрөмжийг сүүлийн 6 сар ашигласан байх, мөн тухайн ПОС дээр хийгдсэн гүйлгээний дүн сард хамгийн багадаа 1-3 сая төгрөг байхад энэхүү зээлийг авах боломжтой юм. Харилцагчдад хүргэх үйлчилгээг мэргэшсэн, чанартай байлгах үүднээс “Жижиглэн худалдааны зээл”-ийг томоохон худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойрхон байрлах Голомт банкны салбар, нэгжүүдээр борлуулж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Худалдааны зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    35 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    1 цаг 9 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    1 цаг 14 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    16 цаг 9 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    16 цаг 48 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    17 цаг 38 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    17 цаг 40 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    17 цаг 52 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    18 цаг 39 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    19 цаг 28 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    19 цаг 34 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    21 цаг 20 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    21 цаг 28 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    21 цаг 49 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    21 цаг 53 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    22 цаг 1 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    22 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    22 цаг 56 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    23 цаг 8 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    23 цаг 12 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК