Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Ганхуяг: Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгуулж ажиллана

2020-9-25
0
ЖИРГЭХ

Хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг олны анхааралд хүрч, хүүхэд хамгааллын чиглэлийн үйл ажиллагаанууд идэвхжиж эхлээд байна. Хамгийн гол нь ирээдүй хойч үеэ балмад этгээдийн хүчирхийллээс хэрхэн хамгаалах, ангид байлгах талаар иргэн, иргэний нийгмийн байгууллага, төр засаг гээд шат шатанд бодлого эрэлхийлж, шийдэлд хүрэхээр хэлэлцэж байна. Хүүхдийг эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй аавуудын оролцоо, дуу хоолой, акц үгүйлэгдэж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж лобби бүлэг байгуулахаар болжээ. Түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.


-Архи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахад төрийн бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллага, судлаачид онцолж байна. Үүний тулд архи худалдан борлуулах цэгүүдийн тоог багасгах, үнийг нэмэгдүүлэх, татвар тогтоох зэрэг олон асуудал ярьж байна. Таны хувьд ямар байр сурьтай байна вэ?

-Хүчирхийлэл нэмэгдэж байгаа шалтгааны нэг хэсэг архидан согтууралт яах аргагүй мөн. Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хувь гишүүнийхээ хувьд дэмжиж байгаа.

Архидан согтууралт нэмэгдэж байгаа шалтгаан нь ихэвчлэн ажлын байр, өрхийн эдийн засгийн байдалтай уялддаг. Хүмүүс ихэвчлэн стрессээ тайлах гэж согтууруулаа ундааны зүйл хэрэглэх нь түгээмэл. Тиймээс архины зөв зохистой хэрэглээг бий болгох шаардлага гарч байна. Бусад улс орнуудын туршлагаас харахад архи, согтууруулах ундааныхаа градус, савлагаас багасгах арга хэмжээ авсан байна. Тухайлбал, Солонгос, Япон улсын жишээг дурдаж болно. Мөн энэ төрлийн сурталчигааг давхар явуулах хэрэгтэй.  

-Нийгэмд гарч буй олон асуудалд зөвхөн ээжүүд, эмэгтэй гишүүд санаа тавих ёстой мэт дүр зураг ажиглаад байдаг. Аавууд, эрэгтэй гишүүд яагаад дуу хоолойгоо хүргэдэггүй юм бол гэсэн асуулт урган гарч байна л даа?

-Тийм болохоор 30 жилийн түүхэнд анх удаа эрэгтэй гишүүн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгуулахаар санаачилж байна. Хүчирхийлэл хамгийн өндөр байгаа Дархан, Баян-Өлгий аймгийн гишүүдтэй уулзлаа. Хамтраад ажиллая, дуу хоолойгоо нэгтгэе гэсэн. Лобби бүлэг 8-10 гишүүнтэй л байдаг. Явцын дунд эрэгтэй гишүүд манлайлаад оролцоод явах байх.

Одоогийн байдлаар лобби бүлэг байгуулах хүсэлтээ гишүүдээр зуруулах гээд явж байна. Эмэгтэй гишүүдийг мөн оролцох болов уу гэж бодож байна. Хүчирхийллийн асуудлыг эмэгтэй гишүүдийн ажил шиг боддог. Тийм биш. Би ч бас аав хүн. Хүүхдийн хүчирхийллийн асуудалд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй санаа зовних ёстой. Яах аргагүй нийгмийн захиалга болчихоод байна.

-Лобби бүлэг ямар чиглэлээр ажиллах юм бэ?

-Бүлэгт гишүүдийг өөрсдийнх нь саналаар оруулна. Ингэхдээ эрх зүй, төсөв мөнгөний асуудал ярихаас гадна сургуулиуд сэтгэлзүйчтэй болох уу, эсвэл нийгмийн ажилтан нь хариуцаад явах юм уу гэдэг ажил үүргийн хуваарийг бий болгоно. Бид бүх зүйлийг мөнгө рүү чихээд байна л даа. Мөнгөгүйгээр энэ асуудлыг шийдэх арга замыг хайна.

-Хүчирхийлэлд өртсөн хүнд зөвлөгөө өгч, дахиад өртөхгүйн тулд ямар арга зам байна тэр гаргалгаань нь гаргаж өгдөг. Мөн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг байх нь чухал юм шиг?

-Хүчирхийллийн эсрэг эрх зүйн хувьд ямар өөрчлөлт оруулах, нийгмийг танин мэдүүлэх, боловсролын салбарт ямар өөрчлөлт оруулах зэрэг өргөн цар хүрээтэй авч үзэх шаардлага тулгарч байна. Хүчирхийллийг ихэнхдээ бие махбод эсвэл бэлгийн хүчирхийллээр ойлгодог. Гэтэл эдгээрээс гадна эдийн засгийн, сэтгэл санааны, нөлөөлийн зэрэг долоон төрлийн хүчирхийлэл бий. Зарим төрлийн хүчирхийллийг хууль хяналтын байгуулладаг хандах хэцүү. Энэ тохиолдолд сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг газарт ханддаг байх ёстой.

Харамсалтай нь хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 10 хувь нь л хуулийн байгууллагад ханддаг. Үлдсэн нь лам, бөө, эцэг эх, хамаатан садан гээд явдаг.

-Ялангуяа хүчирхийлэлд өртсөн хүүхэд хаана хэнд хандахыг тодорхой болгох хэрэгтэй юм шиг. Хүүхэд ээждээ, аавдаа хүчирхийлүүллээ гээд хандахад тухайн орон гэрийн байдлыг шалгадаг, эргэж тойрдог, төр байнгын хяналтандаа авдаг зохицуулалт хэрэгтэй байх?

-Гэр бүлийн хүчрхийллийн гэмт хэрэгт голдуу эмэгтэйчүүдийг яриад байдаг. Энэ удаад тусгайлан хүүхдүүд дээрээ чиглэх хэрэгтэй байна. Насанд хүрсэн хүн бол мэргэжлийн байгууллагадаа хандаж болно. Гэтэл хүүхдүүд хэнд ханадахаа мэддэггүй. Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд ээжтэйгээ хамт өртдөг. Ээж нь хуулийн байгууллагад хандахгүй л хүчирхийлэлд өртсөн хэвээр л байна гэсэн үг. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд энэ чиглэлээр мэдлэг олгодог болох нь чухал байна.

Мөн танихгүй хүн чихэр өгье гэхэд хэнд хандах, ямар үйлдэл үзүүлэх ёстой гэдгийг хүүхдүүд мэддэг байх ёстой. Сурагч нь ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй ул мөртэй ирвэл багш нь лавладаг болох хэрэгтэй. Анги дүүргэлт 30, 40 хүүхэдтэй байгаа болохоор тулж ажиллахад хэцүү байна гэж яриад байдаг. Тийм биш. Нүүрэн дээрээ хөх няц болсон эсвэл сэтгэл санааны гутралд орсон хүүхдийг багш хараад л мэднэ шүү дээ. Тэр хүүхдээ дуудаж ярилцаад нийгмийн ажилтангаараа ажлыг нь хийлгэдэг. Шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад ханддаг байх хэрэгтэй.

-Орон нутагт хүчирхийллийн эсрэг төв байгуулах шаардлагатай гэсэн санал гарч байсан. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх боломж бий юу?

-Өнөөдөр хүчирхийллийн эсрэг гуравхан төв байдаг. Тэр нь нийслэлд бий. Гэтэл орон нутагт энэ төв байдаггүй. Орон нутагт хүчирхийлэлд өртсөн хүн хэнд хандах юм бэ. Зөвхөн цагдаагийн байгууллагад л хандана. Сэтгэл зүйч байхгүй. Бүх зүйл уялдаа холбоотой байх ёстой.

Ихэнх эмэгтэйчүүд Хүчирхийлэлд өртсөнөө хэлж чаддаггүй нуудаг. Учир нь цагдаад хандлаа гэхэд хоёр, гурав хоног хориод л суллачихна. Эргээд хүчирхийлэл үйлдэж байгаа этгээд нь гарч ирээд дарамталдаг. Энэ асуудлыг шийдэх ёстой.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Zochin (202.126.89.65)
    Yum l bol lobby buleg gedeg bolj. Huulia batlah erh n baij yugaa eliireed bgan
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.46.211)
    Аливаа зүйлийг бүтээхийн төлөө явдаг залуу даа.
    2020 оны 09 сарын 26 | Хариулах
  • зочин (202.126.88.220)
    язгуур урлагийн баагий билүү энэ
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Юм болгон руу үсчээд энэ яадаг ЛАЛАР вэ.
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • Ats (202.179.26.233)
    Husuuriin T1 chin , yarij bgaa umaa oilgoj bgaa um bolov uu daa. Hed honood l MANgariin heden soliotoi umnuud chin LOBi geed l ulidag boljihoj. Jaahan daatstai, boditoi shineleg um yariaach malaa. Uy ch meddeggui um bol heden tugruguur dundaj zuvluh olj av ATS aa.
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • Иргэн (66.181.189.178)
    Салан баавгай юу даа
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • zochin (202.179.24.127)
    chudlaa gar ,tegeedch ich churliin gischuuniichee ajliig buurch chiij chadachgui
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • zochin (202.179.24.127)
    chudlaa gar ,tegeedch ich churliin gischuuniichee ajliig buurch chiij chadachgui
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (43.242.243.83)
    архины лоббины дэргэд арай л амьдралд хэрэгтэй эд бн
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.66.151)
    hudlaa gar
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • Bagaa (202.21.104.230)
    Khuuli sanaachilj, batalah uuregtei, UIH-iin Loobii buleg toogoo aldav. Ene baagii buh Loobii bulegt orj bh shig.
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • !!!! (49.0.137.164)
    naad Ymaan sahluudaa awch hayzgaa
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.105)
    Энэ ямар муухай хүйтэн царайтай залуу вэ? "Муухай дээрээ улцан" гэгчээр одооны залуус нээх муухай сахал шиг юм тавьдаг болж?!
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • ??? (49.0.137.164)
    huiten zarialsan chi yu daa odoo? ??? ??? Ug biz ? Yum hiine biz helsendee hurne biz ?
    2020 оны 09 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
    13 мин
  • Дэлхийн адууны өдөр-2026
    21 мин
  • ФОТО: Үндэсний бөх-2026
    56 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    2 цаг 40 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    2 цаг 46 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    19 цаг 24 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    19 цаг 58 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Уржигдар 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Уржигдар 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2026-07-10
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2026-07-10
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2026-07-10
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    2026-07-10
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    2026-07-10
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК