Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Наранбаатар: Ёс суртахуунгүй нийгэм юунд хүрдэгийг "Анна Каренина" харуулна

2020-9-28
0
ЖИРГЭХ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Лев Толстойн “Анна Каренина” зохиолыг Монголд анх удаа тайзны бүтээл болгон толилуулахаар болоод байгаа билээ. Аравдугаар сарын гуравны өдрөөс үзэгчдийн хүртээл болох тус жүжгийн талаар өнөөдөр уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.

СТА Н.Баярмаа, АЖ Н.Сувд, СТА Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх, МУГЖ Б.Жаргалсайхан, СТА Д.Баттөмөр, МУГЖ Г.Урнаа, Д.Хулан, О.Хонгорзул, МУГЖ Л.Дэмидбаатар нарын 70 гаруй уран бүтээлч оролцон тоглосон “Анна Каренина” сонгодог жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан юм.

Харин Норовын Пүрэвдагва романыг жүжгийн зохиол болгон бичсэн бол зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажилласан байна.

Н.Наранбаатар:"Анна Каренина"-д амьдралын философи оршдог

Жүжгийн найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар "Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байсан "Анна Каренина" жүжиг маань цар тахал гарсантай холбоотойгоор хойшилж, хүлээлт үүсгээд байсан. Харин тун удахгүй бид үзэгчидтэйгээ цоо шинэхэн уран бүтээлээрээ уулзах гэж байна. Лев Толстойн “Анна Каренина” нь хэдийгээр 19 дүгээр зууны үеийн зохиолч гэлээ өнөөдөр дэлхийн улс орон бүрт бүх насныхан шимтэн уншисаар байна. Энэхүү зохиол нь хэн, хэдэн насны хүн уншиж байгаагаас шалтгаалан хүн бүрт өөр өөрийн бодрол эргэцүүллийг төрүүлж чаддаг дэлхийн сонгодог зохиол юм. Нэг үгээр хэлбэл амьдралын философи оршдог гэдгээрээ зохиол онцлогтой".

Энэхүү зохиолд гарах хүмүүсийн араншин, нэгнээ чичилсээр байгаад ямар аймшигтай байдалд хүргэж болдог тэр үзэгдэл өнөөгийн нийгэмд яг адилхан үзэгдэх болсон нь найруулагчийн сэтгэлийг эмзэглүүлж, зохиолыг жүжгийн хэлбэрт оруулж, тайзны бүтээл болгоход нөлөөлжээ. 

Энэ талаар Н.Наранбаатар найруулагч "Анна бол алдартай дуучин, жүжигчин, улстөрч, нийгмийн том зүтгэлтэн биш, жирийн нэг бүсгүй. Энэ жирийн нэг бүсгүйн амьдралыг тухайн цаг үед нийгэм даяараа шуугин хэлэлцэж, эцэст нь амиа хорлохоос аргагүй нөхцөлд хүргэж байна. Хүний хөнжлийг битгий сөх, өөр өөрийн замаар л яв, хов жив бүү хөөцөлд, бүтээлч бай гэсэн утга энэ зохиолын цаана оршиж байна. Бид ийм л эмгэнэлтэй байдалд орчихоод байна" гэсэн юм. 

Өдгөө манай улсад оюуны тусгаар тогтонол алдагдаад байгаа учир энэхүү жүжгээс ухаарал, амьдрах итгэл, дүгнэлт хийгээсэй гэж хүсч жүжгийн зохиолоо олны хүртээл болгож байгаа гэдгээ найруулагч онцолсон.

Мөн Дэлхийн том театрууд "Анна Каренина" зохиолыг жүжиг болгон тавьдаг. Үүний ард жүжигчдийн ур чадвар, мэдлэг оюун дээшилж байдаг. Нөгөө талаар үзэгчдийн оюуны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд тус жүжгийн гол зорилго оршиж байна. Лев Толстойн хэлсэн "Хүн бүхэн ертөнцийг өөрчлөх тухай боддог. Харин өөрийгөө өөрчлөх тухай хэзээ ч боддоггүй" гэсэн үгэн дээр гишгэлж энэ бүтээлээ хийсэн" гэлээ.

Жүжгийн зохиолын гол дүр болох "Анна Каренина"-гийн дүрийг СТА Н.Баярмаа бүтээж байгаа бол мөн түүнийг дотоод ертөнцийг илэрхийлэх "Анна Каренина"-гийн дүрийг АЖ Н.Сувд бүтээсэн байна. Энэ мэт найруулагч жүжгийн зохиолыг сонирхолтой анхаарал татахуйцаар найруулжээ. 

СТА Н.Баярмаа: Аннаг тодорхойлж чадахгүй бол миний энэ дүрд тоглосон зорилго биелэнэ

"Анна Каренина" жүжгийн гол дүрийг СТА Н.Баярмаа "Энэхүү жүжгийн гол дүрийг бүтээж байгаадаа маш их баярлаж байна. Жүжгийн зохиолд эмэгтэй хүний амьдрал, амьдралд тохиох нарийн мэдрэмжүүдийг тод тусгаснаараа онцлог. Тиймээс ч тэр торгон мэдрэмжүүдийг ил гаргаж, үзэгчдэд хүргэхээр хичээж ажиллаж байна. "Анна Каренина"-г үзээд тэрхүү эмэгтэйг тодорхойлж чадахгүй бол миний энэхүү дүрд тоглосон зорилго биелэх болно" гэлээ.  

Дашрамд сонирхуулахад "Анна Каренина" жүжгийн тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаарч 30-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.74.178)
    сувд гэх мэтийн чавганцуудаа одоо болиод залуу жүжигчдээ тоглуулаач
    2020 оны 09 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье
    1 цаг 30 мин
  • ФОТО: Сонгомол дээд насны уралдаан эхэллээ
    1 цаг 36 мин
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
    18 цаг 14 мин
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
    18 цаг 48 мин
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 06 цаг 10 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Уржигдар 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Уржигдар 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Уржигдар 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2026-07-10
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2026-07-10
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2026-07-10
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    2026-07-10
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    2026-07-10
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2026-07-10
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    2026-07-10
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    2026-07-10
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК