Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Туурга тусгаар улс гэдгээ бусад улс үндэстнээр хүлээн зөвшөөрүүлсэн нь Монгол НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны гол ач холбогдол юм"

2020-10-25
0
ЖИРГЭХ

2020 онд НҮБ-ын байгуулагдсаны 75 жилийн ой  тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай цахим ярилцлага хийв.

- НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, өнөөгийн байр суурийн талаар товч өгүүлнэ үү?

- 1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотноо дэлхийн олон орны удирдагчид НҮБ-ын Дүрмийг баталж, улмаар эл дүрэм 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон байдаг. Манай яам НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчтэй хамтран  10 сарын 22-ний өдөр   НҮБ-ын 75 жилийн ойн арга хэмжээг ГХЯ дээр зохион байгуулахаар ажиллаж байна.

НҮБ нь дайны гамшгаас хойч үеийхнийг ангижруулах зорилгоор байгуулагдсан.  НҮБ-ын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэлийг энх тайван, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх хэмээн тогтоосон нь одоо ч хэвээр байна.

Энэ хүрээнд өнгөрсөн 75 жилийн хугацаанд НҮБ нь колончлолыг устгах, зэвсэг хураах,  сөргөлдөгч талуудын хооронд энхийг сахиулах ажиллагаа явуулах, олон улсын эрх зүйг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, гамшиг зовлонд нэрвэгдсэн сая сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, халдварт өвчнийг устгах, өлсгөлөнг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг дэлхий нийтийн сайн сайхны төлөөх бүхий л үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан юм.

Анх 51 гишүүнтэй байгуулагдсан НҮБ өнөөдөр 193 гишүүн улстай болж, эгнээгээ тэлсэн байна. НҮБ-ын 30 гаруй төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөр дэлхийн улс түмэнд дэмжлэг үзүүлж, хамтран  ажиллаж байна.

- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 9 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болж өндөрлөлөө. Энэ жилийн хуралдаанд НҮБ-ын  гишүүн орнуудын оролцоо, онцлог, гишүүн улсуудын удирдагчдын хэлсэн үгийг хэрхэн дүгнэж  байна вэ?

- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл дэлхий нийтэд КОВИД-19 цар тахлын гамшиг нүүрлээд буй онцгой цаг үед тохиолоо. Гэвч цахим технологийн эрин үед Ерөнхий санал шүүмжлэл саадгүй өрнөж, нийт 122 улсын Төрийн тэргүүн, 54 улсын Засгийн газрын тэргүүн, 18 улсын Гадаад хэргийн сайд үг хэллээ. Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цахимаар оролцож үг хэлсэн.

Гишүүн улсуудын удирдагч нар хэлсэн үгэндээ өнгөрсөн 75 жилд дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг роль, хувь нэмрийг сайшааж, КОВИД-19 цар тахалтай тэмцэх, цар тахлын дараа нийгэм, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөрчил зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах талаар тус тусын байр сууриа илэрхийлж байсан.

Мөн КОВИД-19 цар тахлын үеэр дэлхий нийтээр барьц алдаж буй нь бидний шинэ эрсдлийн өмнө эмзэг, бэлтгэлгүй байгааг харуулсныг хүлээн зөвшөөрч, дэлхийн том гүрнүүд хооронд болон зарим бүс нутагт зөрчил маргаан хурцадмал болж, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал нэмэгдэж буйг шүүмжилж байв. Улмаар хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд нэгдэн нягтрах, НҮБ-ын Дүрэм, түүний зорилго, зарчмуудыг чанд сахин мөрдөх, НҮБ-д суурилсан олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхийн ач холбогдлыг төлөөлөгчид санал нэгтэй тэмдэглэж байсан.

- Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой 2021 онд болно.  Манай улс НҮБ-д элссэний түүхэн ач холбогдлыг  та залуус хойч үед сануулан хэлж өгнө үү? 

Монгол Улс 1924 онд Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Гэсэн хэдий ч  1946 оныг хүртэл Монголын тусгаар тогтнол олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд тодорхой биш байсан. Манай улс 1946, 1947, 1948, 1949, 1952, 1955, 1956, 1957 онуудад НҮБ-ын гишүүнээр элсэх өргөдлөө  гаргаж, дөрвөн удаа хэлэлцүүлсэн ч амжилтад хүрээгүй. Гэхдээ манай улс төрч, дипломатуудын уйгагүй хичээл зүтгэлийн үрээр 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэн.

Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, бусад улс үндэстнээр хүлээн зөвшөөрүүлсэн явдал нь Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны хамгийн гол ач холбогдол юм.

Олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор Монгол Улсын өмнө гадаад бодлогоо өргөжүүлэх, НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орох, НҮБ болон бусад гишүүн улсын тусламж, дэмжлэгийг авч хамтран ажиллах өргөн боломж нээгдсэн юм.

Манай улс өнгөрсөн 59 жилд 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэж, 80 орчим олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагад элссэн байна. НҮБ-д элсэж байх үед Монгол Улс ердөө 19 улстай дипломат харилцаатай байсан бол өнөөдөр дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.

Мөн хугацаанд НҮБ болон түүний системийн  байгууллагууд Монгол Улсад мэргэжил, арга зүй, санхүү, техник технологийн асар их туслалцаа үзүүлсэн нь үндэсний нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд бодитой дэмжлэг болсныг бид бэлхнээ мэднэ. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсад суурин ажиллаж байна.

- Манай улс НҮБ-ын их гэр бүлд ямар хувь нэмэр оруулдаг вэ? Манай үйл ажиллагааны үр дүн гэж үзэж болох зүйл юу байна вэ?

- НҮБ-ын хүрээнд явуулж ирсэн идэвх, санаачилгатай үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн нэмэгдсээр ирсэн  юм.

Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, дуу хоолойгоо хүргэхэд манай улсаас НҮБ-ын хүрээнд явуулж буй бодлого, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулахыг чармайж ирэв. Түүний дотор олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энхийг сахиулах, зэвсэг хураах асуудлаас эхлээд ардчилал, боловсрол, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, хоршооллыг дэмжих, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлагыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг 20 шахам сэдвийн хүрээнд 90 гаруй удаа тогтоол батлуулсан байдаг.

Монгол Улс 1992 онд өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 2002 оноос эхлэн амжилттай оролцсон ба энэ талбарт туршлага хуримтлуулж, нэр хүндтэй болсныг та бүхэн сайн мэднэ.

Сүүлийн жилүүдэд манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд тогтмол 800-1,100 орчим цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулж, цэрэг хандивлагч 120 гаруй улсын дунд цээжний 30 дотор бичигдсээр ирлээ. КОВИД-19 цар тахлын энэ хүнд үед ч Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд 10 дахь ээлжийн цэргийн багаа энэ 10 дугаар сард илгээснийг дуулгахад таатай байна.

НҮБ, түүний системийн удирдах байгууллагад сонгогдож ажиллах явдалд анхаарч ирсэн. Тухайлбал, НҮБ-ын бүтцийн үндсэн зургаан байгууллагын хоёрт буюу Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр хоёр удаа (1973-1976, 2010-2012), Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нэг удаа (2016-2018) сонгогдон ажиллаж байв.

- Өдгөө НҮБ-ын өмнө тулгараад байгаа гол сорилтуудаас нэрлэнэ үү. Цар тахлын үед НҮБ өвөрмөц үүрэг гүйцэтгэж байх шиг байна?

- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш цар тахлын үеийг  “Энэ бол бидний нэгдэх, аливааг өөрчилж сайжруулах, илүү тэгш шудрага, уян хатан улс нийгмийг цогцлоох цаг” хэмээн үзэж, НҮБ-ыг энэ зарчмаараа удирдаж буйг би маш зөв зүйтэй хандлага хэмээн харж байгаа.

Нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтууд, түүний дотор Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээр зэрэг хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлийн гэрээ, хэлэлцээрээр авсан үүргээ биелүүлэх, хүн төрөлхтний өмнө тулгарч буй терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цахим гэмт хэрэг, зэвсгийн хууль бус  худалдаа, хүний наймаа зэрэг НҮБ-ын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх тулгамдсан асуудал олон байна.

Цар тахлын улмаас дэлхий нийт урьдчилан хараагүй эрсдэл, хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байна. Гэхдээ НҮБ нүсэр байгууллага гэхэд коронавирусийн гамшгийн үед асар уян хатан ажиллаж, үйл ажиллагааныхаа бүх чиглэлээр гишүүн улсууд, хүн зонд хүрч ажиллаж чадаж байгаа нь гайхалтай.

 

Эх сурвалж: ГХЯ

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    10 цаг 44 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Өчигдөр 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Өчигдөр 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Уржигдар 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Уржигдар 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Уржигдар 10 цаг 24 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    Уржигдар 10 цаг 00 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК