Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Төрийн мөнгөөр тансагладаг эрхмүүдийн толгойг илсээр байх уу

2020-10-26
0
ЖИРГЭХ

 

“Төрийн мөнгө уйлдаггүй” гэдгийг хэн үргэлжлүүлэн нотлох бол

 

Сүүлийн өдрүүдэд олон нийт “Төрийн мөнгө уйлдаггүй” гэдгийг жинхэнэ утгаар нь харж, халаглаж сууна. Хэдхэн хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байхдаа албаны 10.7 сая төгрөгөөр хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх мэдээлэл цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд байсан.

Гэтэл энэхүү дуулианы чимээ намжиж амжаагүй байтал дахин төрийн мөнгөөр тансаглаж, фитнессийн төлбөрөө улсаар төлүүлсэн гэх Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнийн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаж, гал мэт дүрэлзэж байна.

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ оффшорчин уу

Фитнессийн төлбөрөө улсаар төлүүлсэн гэх Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнийн талаарх мэдээлэл цахим орчинд олон хүний бухимдлыг төрүүлээд байгаа.

Олон нийтэд ил болоод буй баримтаас үзэхэд, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ 14.8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ байгуулжээ. Мөн 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон бөгөөд тэр дундаа өөрөө 45 сая төгрөгийг нь авчээ. Мөн SHANGRILA SPORT CENTER ийн YOGA өрөөг нэг сараар авахдаа 30 сая төгрөгийн төлбөрийг байгууллагаараа гаргуулсан байна. Мөн 100 мянган төгрөгийн membership картныхаа үнийг хүртэл төлүүлсэн байх аж.

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ нь 2015 онд СЗХ-ны дэд дарга байхдаа АТГ-т гаргаж өгсөн ХОМ-тээ 41 сая 449 мянган төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байжээ. Харин түүний орлого дөрвөн жилийн дотор дөрөв дахин өсөж, 171 сая 585 мянган төгрөг болсон байна. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн орлого 2015 онд хоёр сая 530 мянган төгрөг байсан бол 2019 онд 17 сая 255 мянга болж, найм дахин өссөн байна. Гэсэн ч тэрбээр иогийн төлбөрөө өөрөө төлж дөнгөлгүй, улсын мөнгөөр төлсөн байх юм.

Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн бас нэгэн таагүй мэдээлэл цацагдсан нь Х.Бум-Эрдэнийн оффшорын асуудал. Тэрбээр оффшор бүс дэх “ABROS” 2007-2016 “GUMAX” 2008-2012 “IMPOX” 2008-2012 “TSAYARS” 2008-2012 “DOLOWAY INTERNATIONAL” 2009-2013 гэсэн таван компанийнхаа талаарх мэдээллийг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдаж байгаагүй аж. Харин тэрбээр үүнийгээ дээрх компаниуд нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Хятадуудтай нийлж уул уурхайн компани байгуулж, үйл ажиллагаа явуулахаар оффшор бүсэд данс нээсэн ч амжилттай болоогүй хэмээн мэдээлж байсан байна.  

Түүнчлэн Шилэн Цогоо өчигдөр дахин нэг ноцтой баримт дэлгэсэн юм. Тодруулбал, "Х.Бум-Эрдэнэ нь Монголбанкны Ахлах хянан шалгагч Д.Ганбатад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлжээ. Хянан шалгадаг байгууллагын Ахлах шалгагч нь мөнгө авсан тул шалгахгүй байх нь аргагүй юм" хэмээгээд баримтыг хавсаргасан байна.  

152.6 сая төгрөгийн хадгаламжтай Г.Ёндон сайд төрийн мөнгөөр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2019 оны дөрөвдүгээр сард "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар томилогдсоноосоо хойш таван сарын дараа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10,700,000 мянган төгрөгийг байгууллагаасаа буюу 2019 оны есдүгээр сарын 2-нд төлүүлсэн гэх. Г.Ёндон нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар байхдаа сард дунджаар 17 сая төгрөгийн цалин хангамжийг авдаг байсан аж.

Ташрамд сонирхуулахад Г.Ёндон нь "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны ХОМ-дээ өөрийн орлогоо 204 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 40.3 сая, 460 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, гурван авто граж, 17 сая төгрөгийн үнэ бүхий нэг "Toyota Prius-1" маркын автомашин, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий 700м2-3 газар, 152.6 сая төгрөгийн хадгаламж, 13 сая төгрөгийн авлага, дөрвөн тусгай зөвшөөрөл, эрх, патенттай. Зээлгүй, компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй гэж мэдүүлсэн байна.

Ер нь энэ мэтээр улсын мөнгөөр тансаглаж суудаг эрхмүүдэд тавих хараа хяналт гэж байхгүй болсон бололтой. Угтаа аль нэг төрийн албаны толгойд заларвал хаан мэт аашлаж болдог болсны тод жишээ энэ болоод байна. Харин тэдний энэ жагсаалтыг хэн үргэлжлүүлж, аль байгууллагын, хэн гэж даргын тансаглал ил болох бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд байгаа нь нууц биш. Цаашлаад энэ мэтээр төрийн мөнгөөр тансаглаж, түрүүвчээ түнтийлгэдэг эрхмүүдийн толгойг илсээр байх уу гэдэг асуудал ч хөндөгдөх нь дамжиггүй буй за. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • харамсалтай (122.201.24.194)
    илж л таарна. тэр БҮҮ ХЭЛ ШОРОНД ял АВААД ОРСОНОО ялААС МУЛТАЛЖ ЧАДАЖ БАЙГАА. яанаДАА: өр НЭМЭХЭЭС ӨӨР ГАЙХУУЛАХ ЗҮЙЛГҮЙ ТӨРИЙГ ОЛОН ЖИЛ ХАРЖ БАЙНА
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (43.242.243.117)
    Төрийн өмчийг хувьчлахын эсрэг улайран зүтгээд байгаа (жишээ нь ГОК-ийн 49%) МАН-ынхны цаад жинхэнэ зорилго нь эзэнгүй өмчийг дураар идэж завших гэсэн ганц л зорилготой шүү дээ!!! Түүнээс ард түмэнд, улс орондоо хайртайдаа огтхон ч бишээ!!!!!
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    iim tsaichixsan lalaruudaasaa xezee salax ve xurelsuxee
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.104)
    muu hulgaich nar hurelsuhee boli
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    10 цаг 44 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Өчигдөр 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Өчигдөр 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Уржигдар 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Уржигдар 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Уржигдар 10 цаг 24 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    Уржигдар 10 цаг 00 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК