Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Доржханд: МАН-д 32 суудал ихдээд байвал гишүүдийнхээ талыг дарга болгочих

2020-10-27
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Хот шинэ даргатай боллоо. Шинэхэн томилогдсон хотын даргын талаар санал бодлоо хэлэхгүй юу?

-Энэ байдлыг гаднаас нь ажиж байхад их ёс зүйгүй зүйл болсон. Иргэдээсээ санал авч УИХ-д сонгогдсон. Хуулиа батлаад, бодлогоо тодорхойлоод явж байх ёстой хүн хотын дарга болоод илүү их боломжит албан тушаалын сонголт хийж байгаа нь харамсалтай байна. Эрх мэдлийн төлөө өөрийг нь сонгосон сонгогчийг хойш тавиад явна гэдэг зөв зүйл биш. Төрийн ажил тоглоом биш биз дээ.

Өмнөх сонгуулиар Хэнтий аймагт 42 дугаар тойрогт нөхөн сонгууль хийнэ гээд баахан бужигнасан. Одоо бас баахан бужигнах бололтой. Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх оны зургадугаар сард хийх юм бол энэ үеэр нөхөн сонгуулиа хийж төсвийн мөнгөө хэмнэх хэрэгтэй байх.

-Энэ хугацаанд иргэд өөрсдийг нь төлөөлөх нэг төлөөлөгчгүй байх нь байна?

-Иргэдийнхээ төлөөлөх эрхийг хойш тавьж өөрөө эрх мэдэлд очиж байгаа энэ байдалд Сонгинохайрханчууд дүгнэлтээ хийх байлгүй дээ. МАН-д 62 суудал ихдээд байгаа юм бол гишүүдийнхээ талыг дарга болгочих. Сонгуулдъя л даа. Болно шүү дээ.

-Ирэх баригч нам төсвийн алдагдлыг бууруулахад хэрхэн ажиллаж байна гэж дүгнэж байна вэ?

-Өр үүсэж байгаа шалтгаан нь төсвийн алдагдал. Төсвийн алдагдлыг бууруулж явж байсан. Ажил хийж байгаа салбар, яамынх нь хийж байгаа зүйлийг бодитой хэлэх ёстой. Өрийн төсөв 2016 онтой харьцуулахад хангалттай буурсан. Сангийн сайд маш сайн төсвийн сахилга баттай ажиллаж байна. Үүнийг олон улсын байгууллага, эдийн засагчид ч хүлээн зөвшөөрч байгаа. Коронавируст цар тахалтай холбогдуулан төсвийн хүндрэл ганц манай улсад биш дэлхий нийтэд үүсч байгаа. Эдийн засаг унаад агшиж байгаа үед төсөв болон мөнгөний бодлогоороо сөрж дэмждэг. Өөрөөр хэлбэл, зарлага талаа өсгөнө гэсэн үг. Дэлхий нийтэд үүссэн хүндрэл буураад эхэлбэл төсвийн алдагдлаа бууруул гэдэг шаардлага тавиад явах нь эрүүл. Өнөөдрийн нөхцөлд иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байраа хадгалах байгаа учраас төсөв дээрээ тусгаад явах нь зүйтэй.

-УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа 40 сая төгрөг төлөөд суллах шүүхийн шийдвэр гарлаа. ЖДҮ-тэй холбоотой болон бусад асуудлаар өмнөх парламентын хэд хэдэн гишүүн ял авсан. Тэднийг ч мөн ийм байдлаар суллах вий гэсэн хар нийгэмд байна. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хэвлэлд гарсан мэдээллээр Эрүүл мэндийн даатгалын сангаас 134 тэрбум, НДС-аас 104 тэрбум, ЖДҮХС-аас 47 тэрбум, Хөгжлийн банкнаас 52 тэрбум гээд нийт 340 тэрбум төгрөгийн асуудал байна гэсэн мэдээллийг харлаа. Уг нь дээрх асуудлаар хэрэг үүсгээд ялласан гэж ойлгосон.

Манай улсад байгаа гол зовлон нь НДС, ЭМДС гэдэг юм уу эдгээр сангууд зах зээлийнхээ зарчмаар явдаггүй. Сангууд дээр дарга эсвэл сайд шийдвэр гаргачихдаг. Эх үүсвэрийг нь банкуудад хуваарилаад хийчихдэг. Банкууддаа бага хүүгээр олгоод зөрүүгээс нь ашиг олдог юм шиг байгаа юм. Нөгөө талдаа мөнгийг нь хүлээж авсан банкууд зориулалтын бусаар ашиглах эсвэл өөр хуулийн этгээдээр дамжуулан зээл авдаг ч юм уу. Түүгээрээ дамжуулан барилга барьдаг. Ийм байдлаар яваад байгаа нь зовлон болчихоод байна. Эрүүл, зөв биш системтэй. Тиймээс яалт ч үгүй шинэчлэл хийх хэрэгтэй байна. Буруутай этгээд ял шийтгэл, хариуцлага ч үгүй өнгөрнө гэдэг байж болохгүй. Ийм байдлаар төсвийн хулгай үргэлжилсээр байна. Эрх баригч нам эр зориг гаргаж цэг тавих болов уу гэж бодсон ч харамсалтай нь шүүх нь хүртэл хараат болчихож. Дан захиалгын шийдвэр гаргадаг. Тиймээс шүүхийн шинэчлэлээ яаралтай хийх цаг болсон. Системийн хувьд хараат бус, бие даасан байдал руу явах хэрэгтэй байна.

-Сангуудын хяналтыг хэрхэн сайжруулах вэ?

-Олон сангуудын хөрөнгийг зүй бусаар ашиглаж, хорогдуулаад эцсийн үр дүнд нь татвар төлөгчдийн мөнгө үргүй урсаж байна. Төрийн өмчийн том компаниуд бий. Эрдэнэт, Тавантолгой, уул уурхайн бусад компаниудын эх үүсвэрүүдийг нь ил болгож, сангуудын мөнгийг арилжааны банкаар дамжуулахыг зогсоох хэрэгтэй. Оронд нь аль болох төрийн сангаар дамжуулж, авлигын чанартай зүйл орохгүй байх хаалгыг нь хаа. Зарим зүйл дээр Төв банк өөрөө төлбөр тооцоог нь хийгээд явах нь зөв. Ийм байдлаар санал оруулсан. Цаашид ийм байдлаар зохицуулалт хийхгүй бол банкууд нь хариуцлага хүлээдэггүй, дампуурчихаар эрсдэл нь татвар төлөгчдийн нуруун дээр ирдэг. Банк дампуурлаа гэхэд эзэд нь хохирол багатай, ашгаа, лобби хийгээд хуулийн хариуцлагаас мултардаг байж болохгүй. Тиймээс банкны шинэчлэл ч зайлшгүй чухал байгаа. Банкыг эрүүлжүүлэхийн тулд бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулиар боломжуудыг нь хааж өгөхгүй бол хулгай дээрэм үргэлжлээд байна шүү дээ.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (64.119.27.67)
    Э.з ийн мэдлэгтэй их зөв залуу шүү.Энхбаяр ,Сүхбаатар,Булгантуяа гээд зөв залуус байна аа.
    2020 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (64.119.19.209)
    Бүхнийг хуулиар зохицуулах санаачлага гаргаж бгаа нь зөв шүү дээ. Манай махан толгойтнууд хуулийг гууль болгож хуулиар даажигнаж бна шд . Энэ гишүүн маш зөв зүйл ярьж бна . Болохгүй бгаа бүхнийг, хулгайг хуулиар хааж өгөх хэрэгтэй . Хүн намын залуучуудыг мохоох харлужлахаа зогсоо!
    2020 оны 10 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.143.193)
    Энэ Доржханд Баасанхүү шиг хэрүүл хийхээс өөр юм мэдэхгүй харах царианий тэнэг чи сохор азаар гарсан тэнэг мин хийх ёстой юм хий
    2020 оны 10 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Чи сохор азмнд итгэдэг хүн үү? Доржханд болон ХҮН- н залуус мэдлэг боловсрол чадлаараа, ард түмний захиалгаар гарч ирсэн !!! Энэ залуусыг тултал нь дэмжинээ !!! Сайн цаг ирнэ!
      2020 оны 10 сарын 27
  • Зочин (103.9.90.130)
    Тохиолдлоор гишүүн болчихоод их мэдэмхийрч элий балай юм яриад байвал Баасанхүүгийн хувилсан дүр болно доо. Биеэ их тоож "Би" гээр өвчилөх хэрэггүй л болов уу. Монголчууд уйдамхай сониуч зантай хүмүүс тэр зангаараа чамайг сонгосон хэрэг дараа сонгохгүй л болов уу
    2020 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.176.43)
    Сарвайсан хэрүүлч юм чинь бас нэг юм болгонд оролцсон туучий юмаа!
    2020 оны 10 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Чамд бол хэрүүл гэж харагдаж бгаа бх, иргэдэд өол хуулийн зөв гаргалгаа ярьж бгаа гэж харагдаж бна даа
      2020 оны 10 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    10 цаг 42 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Өчигдөр 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Өчигдөр 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Уржигдар 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Уржигдар 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Уржигдар 10 цаг 24 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    Уржигдар 10 цаг 00 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК