Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ҮББХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2020-10-29
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.29/ хуралдаан 13 цаг 23 минутад 64.3 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

    Төсвийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв. Тэрбээр, ирэх онд үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэр, хөнгөн ба хүнд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлогын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй зээлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод, эзнээ олсон сонгон шалгаруулалтыг зохион байгуулах замаар сангийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах болно. Уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэн, экспортыг дэмжих төсөл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацаатай батлан даалттай санхүүжилт олгох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор зээлийн батлан даалтын системийг дэмжих төсөл, түүнчлэн, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариалан хөгжүүлэх зэрэг төслүүдийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төслүүдийг хэрэгжүүлснээр жижиг, дунд үйлдвэрлэгчдэд урт хугацаатай зээл авах боломж бүрдэн, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, өрсөлдөх чадвар, ажлын байр бий болж, гадаад болон дотоод зах зээлд нийлүүлж буй бараа бүтэгдэхүүн нэмэгдэж, экспортын зах зээл тэлэх боломж нэмэгдэнэ.

Нефть химийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор БНЭУ-ын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр жилд 1.5 сая дотоодын түүхий газрын тос боловсруулах хүчин чадал бүхий газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн барилгын ажлыг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт эрчимжүүлэхээр тус тус  төлөвлөөд байна гэж онцлов. 

    Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагддаг Барилга, хот байгуулалт, Зам, тээврийн хөгжил, Уул уурхай, хүнд үйлдвэр, Эрчим хүч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

    Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 204.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 4.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 406.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 168 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 179.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 300.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 91 барилга, байгууламжийг 136.5 тэрбум, шинээр 106.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 77 төсөл, арга хэмжээг 42.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 56.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 19.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 20 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна.

    Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 2020 оны тодотгосон төсвөөс 79.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 300.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна.

Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 580.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 76 барилга, байгууламжийг 212.7 тэрбум, шинээр 69.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 30 төсөл, арга хэмжээг 24.0 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 21.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын хөрөнгийн зардалд олон улсын болон улсын чанартай авто замын засвар, арчлалтын үйл ажиллагааг Улсын авто замын сангийн хөрөнгөөс 52.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 40.1 тэрбум  төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 4.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөгдсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны төсвийн төсөлд хөрөнгийн зардал 4.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв байгуулах бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 1 дүгээр үе шатны ажлыг эхлүүлэх зардал байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Хөрөнгийн зардлын дүнд геологи хайгуулын 27.4 тэрбум төгрөгийн зардал нэмж тусгагдсан байна.

    Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 85.8 тэрбум төгрөгөөр тооцсон нь 2020 оны тодотгосон төсвөөс 23.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөсөн байна.

Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 173.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 28 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 56.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Үүнд: Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 124.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл, арга хэмжээг 32.8 тэрбум, шинээр 49.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 төсөл, арга хэмжээг 23.3 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих 40.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 17.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 7 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 186.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсөвтэй харьцуулбал 176.1 тэрбум төгрөгөөр буюу 48.5 хувиар бууруулж тооцжээ. Төсвийн төсөлд урсгал зарлагыг 171.0 тэрбум, хөрөнгийн зардлыг 6.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 41.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 36 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 20.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Үүнд: Өмнөх оноос шилжин хэрэгжиж буй 11.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 12 төсөл, арга хэмжээг 6.2 тэрбум, шинээр 29.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 24 төсөл, арга хэмжээг 13.8 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Хөрөнгийн зардлын дүнд 7.4 тэрбум төгрөгийн стратегийн хөрөнгийг баталсан байна. Шинээр хэрэгжих 15.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 6 барилга, байгууламжийн хувьд Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т тусгасан төсөвлөлтийн шаардлагыг хангаагүй байна гэж танилцууллаа.

    Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Т.Энхтүвшин, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон төсвийн ерөнхийлөн захирагчид хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүд Дарханы зам баригдаж дуусах хугацаа тодорхойгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, бүрэн ашиглалтад орох хугацааг болон замын засвар, арчлалт, тохижилтод зарцуулах санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасан эсэх, мөн Дархан-Уул аймагт баригдаж буй арьс шир боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох талаар болон газрын тос боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл яаж боловсруулагдсан тухай, гэрээ хэрхэн байгуулагдсан талаар асуулт асууж,  хариулт авлаа. Мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар болон Засгийн газрын дэвшүүлсэн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн төсвөө төвлөрүүлэх, хүнс, шатахуунаа дотоодоосоо хангадаг болох чиглэлээр ямар ажил хийхийг тодруулж, хариулт авсан юм.

    Гишүүдийн асуултад Дарханы замын гүйцэтгэл хүндрэлтэй байгаа. 2, 4 дүгээр багцын гүйцэтгэгч БНХАУ-ын компани гэрээгээ цуцлах хүсэлт ирүүлсэн учир дахин сонгон шалгаруулалт зарлаж, хоёр талаасаа гэрээ байгуулж ажиллана. Ирэх сарын 15 гэхэд зарим багцын хөдөлгөөнийг нээнэ, Дарханы аж үйлдвэрийн паркийг ойрын хоёр жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулна. Төр дэд бүтцийг хариуцаж, хувийн хэвшил үйлдвэрээ барина. Ирэх онд 5 тэрбум төгрөг энэ ажилд туссан гэсэн хариулт өгч байв.

    Асуулт, хариулт дууссанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Н.Наранбаатар нар зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналаа тайлбарлан үг хэллээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн гаргасан Үндэсний урлагийн их театрын барилга барина гэснийг хасаж, логистик төв аймагт бүрт байгуулах саналын томъёоллоор санал хураалт явуулахад  гишүүдийн 20 хувийн саналаар дэмжигдсэнгүй. Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын гаргасан саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 70 хувийн саналаар дэмжсэн юм.

Төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ийнхүү явуулснаар санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    7 цаг 9 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    23 цаг 13 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Өчигдөр 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Өчигдөр 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Уржигдар 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Уржигдар 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Уржигдар 10 цаг 24 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    Уржигдар 10 цаг 00 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК