Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сүхбаатар: Засгийн газар Рио-Тинтотой хийх хэлэлцээг бүхий л боломжоо дайчлан алдаагүй хийх ёстой

2020-11-02
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг томилсон. ТУЗ-ийн гишүүн, Ерөнхийлөгч асан Н.Багабандийг дахин томилсон нь шүүмжлэл дагуулаад байна л даа. Сольж болдоггүй томилгоо юм уу. Та юу гэж харж байна вэ?

-Оюутолгойн асуудал дээр зөв эсвэл буруу гэхгүй. Засгийн газар Оюутолготой хэлэлцээрт орж байгаа. Хэлэлцээрийн үеийн алхам, тактик гэж бий. Цаад удирдамж нь ямар гарч байгааг мэдэхгүй. Өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан хүний хувьд зарим удирдамж, үйл ажилллагааг ил ярьдаггүй. Н.Багабандийн хувьд Оюутолгой дээр олон жил ажилласан учраас давуу тал байж болно. Бид хууль тогтоогч нар учраас шүүмжлэл чухал биш. Гол нь хэлэлцээ амжилттай болох ёстой. Оюутолгойн асуудал бол нэг талдаа үндэстэн дамнасан том корпорацитай хэлэлцээ хийж байгаатай ялгаагүй. Тиймээс дан ганц эдийн засаг биш геополитикийн асуудал яригдаж байгаа юм.

Тухайн үед Засгийн газрын хийж байсан хэлэлцээрт алдаа гарч байсан шүү дээ. Жишээлбэл, 34 хувийг иргэд буруу гээд байна. Гэтэл тэр үед анхны хөрөнгө оруулалтаар тооцож байсан юм. 4.5 тэрбумын хөрөнгө оруулалт гэж тооцоод түүнийх нь 34 хувийг Монголын төр хариуцах. Цаашлаад хөрөнгө оруулалт нь дуусангуут 50 хувь болно гэж тооцож байсан. Түүнээс биш ойлгоогүй гэрээлсэн зүйл биш. Их хурлын шийдвэр ингэж гараагүй. Одоо Засгийн газрын хэлэлцээ хийх нөхдүүд өмнөх Засгийн газрын хэлэлцээ хийсэн үеийн сул байдлыг гаргахгүй байх ёстой. Манай талын байр суурь хүчтэй байх ёстой.

-Ерөнхийлөгч асан Н.Багабанди олон жил ТУЗ-ийн гишүүн хийсэн учраас Рио-Тинто компанитай сайн ойлголцдог болсон гэж харж байна уу?

-Үүнийг хэлж мэдэхгүй. Дотод уур амьсгал, мэдээллийн нарийн нөхцөл байдлыг ТУЗ-д сууж байгаа хүн мэдэж байгаа. 10 жилийн өмнө ч хэлж байсан. Хэлэлцээ хийхдээ Засгийн газар сул байр суурьтай оролцож болохгүй. Нөхцөл байдал бидний гарт байна гэж хэлж байсан. Өмнөх Их Хурлын гаргасан дүгнэлтийн хүрээнд энэ Засгийн газар байж болох бүх хүрээнд арга хэмжээ авч алдаа дутагдлыг засах ёстой. Энэ удаагийн хэлэлцээрт орох хүмүүс байр сууриа чангаруулсан байдлаар оролцох байх гэж бодож байна. Хэлэлцээ камерын өмнө явагдахгүй шүү дээ. Маргана, мэтгэнэ. Ямар боломж байгаа талаар шийдэл гаргана. Тиймээс тэр хүн байх, байхгүй нь чухал биш.

-Их хурлын гишүүд цалингаасаа хэт давсан мөнгийг захиран зарцуулах эрхтэй байна. Энэ зөв үү?

-Энэ чинь өөрөө бодит зардал л даа. Тойрогтоо цалингаараа ажиллах боломжгүй. Миний хувьд Чинэглтэй дүүргийн 160 мянган хүнийг төлөөлж сонгогдсон. Ийм хэмжээний хүнтэй харилцана гэсэн үг. Бусад аймгийн төлөөлөгчид ч гэсэн ялгаагүй олон арван мянган хүнтэй ажиллаж байгаа хүн. Цалин, мөнгөтэй холбоотой асуудалд би өөрөө их тооцоотой хүн. Ний нуугүй хэлэхэд сая ахмадын баяр боллоо. Зарим сонгогчид бэлэг бий юу гэдэг хүлээлттэй байсан. Миний хувьд уучларай, төсөв мөнгө хүрэхгүй байна гэсэн. Ичиж нуулгүй хэлсэн. Дээр нь биднийг тодорхой хязгаарлалтад оруулчихсан. Мөнгө босгоё гэхээр элдэв асуудалд холбогдчих гээд байдаг. Бүх зүйл чангарчихаад байна. Илүү дутуу зүйлд холбогдох дургүй учраас ахмадын баяр дээр гэхэд иргэдээсээ хүлцэл өчсөн.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • иргэн (64.119.20.75)
    Энхбаярын гошного ямар байсан бэ?
    2020 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.104.2)
    Оюутолгойн ард манай хэдэн том компаниуд наалдчихаад суугаа. тэднийг анхаарч хянах ёстой. Багабанди гээд л хувь хүн хөөцөлдөөд давхих юм. Үнэндээ өөр их гарын шүрэн толгойнуудаа орхиод байна
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • ZOCHIN (124.158.120.154)
    nam avgai solij davhisan ene nuhriin shudraga gej yu baihav
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
    • Шударга ёс ил тод байдал
      нам сольдоггүй, эхнэр сольдоггүй гэх намаа ил далд зараад явдаг, хүүхнүүдтэй банзалддаг хүмүүсээс харин ч өөрийнхөөрөө ил шийдвэр гаргаад яваа хүн зөв байдаг юм за
      2020 оны 11 сарын 02
  • zochin (124.158.120.154)
    HA HA HUULI TOGTOOGCH BOLOHOOROO bagabandiig shuumjilj bolohgui genee uchigdurhun shuuh geed hunii asuudal yarij baihad dvbchigneed shudraga tsatailaad baisan yasan hoer nuurtee
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Gishuun baihda ene gereeg batlaltsan bish biluu.
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зөв хүн (202.21.104.20)
    МАН хятадын эрлийз хурлийзуудад эзлэгдээд байхад Сүхээ гишүүн тэдний эсрэг тэмцсэн. Тэд нам сольсон энэ тэр гээд харлуулах гээд явдаг. Үнэндээ үйл хэрэг тэмцэл нь зөвдөөд одоо намдаа яваа. Нам бүхэлдээ буруу явах үе тохиолддог. Түүнийг эрүүл саруул зоригтой хүн хэлдэг юм. Зөв хүний үйлдэл зөв л байдаг
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
    • Хэт үндэсэрхж цус нь ойртож дэбиль болсон хий чальчигч "цэвэр" монголоос хятадын эрлийз хурлийз нь хамаагүй эрүүл сэтгэнэ, бүтээнэ!!!
      2020 оны 11 сарын 02
  • Хуульч (202.21.104.20)
    Ж.Сүхбаатарт амжилт хүсье. Өмнөх шигээ зарчимч зоригтой байгаарай. Манан мафи дарагдаагүй байгаа шүү
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (58.109.221.157)
    MAN-d gomdood MAHN ruu orj uzsen baih shuu Tend bur ch hetsuu baisan bizeee
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.71.132)
    ОТ гэрээний хамгийн гол бөгөөд хортой алдаа нь 34%!!! Түүнийг л хасах ёстой!!! Бусад нь бол дайвар асуудлууд!!! Хэрэв 345%-ийг хэвээр үлдээх юм бол гэрээнд өөрчлөлт оруулна гэж цаг алдах шаардлагагүй!!! Дүр үзүүлсэн дэмий ажил болно!!!!!
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.92.115)
    Багабаньд ер нь ямар шалгуураар ТУЗ -д ороод энэ олон жил юу хийвээ Сүхбаатар бол худлаа шударга дүр үзүүлсэн НАМ СОЛИСОН УЛС ТӨРИЙН ЯНХАН Одоо Багабаньдийг ТУЗ -с хөөж зайлуулах хэрэгтэй ...Оюунэрдэнэ Аюурсайхан Энхбаяр нараа!!!!
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Болд (192.82.73.204)
    Намаа сольдог урвагч.
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
    • Mangas Manan sunug
      Suhbaataraas uur hen MANAN mafitai MAH dotor baisan yum. Suhbaatar harinch namiinhaa luivarchidtai temtseed yavsan. Chi Mie Enhboldiin buunii nohoi Suhbaataraas ih aij baigaa biz
      2020 оны 11 сарын 02
  • Khenchbish (66.181.161.37)
    Их хурлын шийдвэр ингэж гараагүй гэнээ Сонгуулийн өмнө ярилцлагад орохдоо ОТ гэрээг батасан чуулганд би байгаагүй гэж байсныг хэрхэн ойлгох вэ?
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Усан нүдэт (64.119.24.41)
    Энэ нэг шал буруу хазгай амныхаа зоргоор хуцдаг нөхөр УИХ-д гараад ирцэн байнлээ. ярьж байгаа юмнууд нь социализмын үеийн намын хнурган дарга ч юм шиг
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    5 цаг 43 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    21 цаг 47 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    Өчигдөр 11 цаг 47 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 43 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    Өчигдөр 09 цаг 34 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Уржигдар 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Уржигдар 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Уржигдар 10 цаг 24 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    Уржигдар 10 цаг 00 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК