Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Мөнхсайхан : Дотооддоо халдвар тараахгүйн тулд хилийн боомтуудаа анхаарах нь чухал

2020-11-09
0
ЖИРГЭХ

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутагт сайжруулах, Ковид-19 цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийг халдвар хамгаалал, ажиллах орчинг сайжруулах, Алтанбулаг боомтод үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох албаныхан Сэлэнгэ аймагт ажиллалаа.

ЗӨСҮТ-д халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор Био аюулгүй байдлыг гуравдугаар зэрэглэлийн лабораторыг байршууллаа
Ковид-19 цар тахлын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед УОК болон ЭМЯ-аас хилийн боомтуудад ихээхэн анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. ЭМЯ-аас халдварын эрсдэл өндөр Цагааннуур, Боршоо боомтуудыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлсэн. Улмаар УОК-оос дээрх боомтуудыг түр хугацаанд хааж, халдвар хамгааллыг өндөржүүлээд байна. Энэ удаад эрсдэл хамгийн өндөр, асуудал үүсээд буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд УОК-ын гишүүд болох ЗТХ-ийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЦЕГ-ын Дэд дарга Ж.Амгалан, МХЕГ-ын дэд дарга Энхсайхан, Сэлэнгэ аймгийн онцгой комиссын гишүүд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМЯ-ны удирдлагууд, МХАҮТ-ын төлөөлөл болон холбогдох албаныхан оролцлоо. 

Өргөтгөсөн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хамгийн өндөр зэрэглэлийн гэгддэг явуулын гуравдугаар зэрэглэлийн лабораторыг илгээсэн. Тус явуулын лаборатор нь камаз авто машинд суурилагдсан, иж бүрэн тоноглогдсон  бөгөөд өнөөдөр ЗӨСҮТ-д хүлээлгэн өглөө. Тус явуулын лаборатор нь  Алтанбулагийн боомтод байршиж ажиллана. Ингэснээр алслагдасан хил залгаа боомтуудад тандалтын судалгаа, шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм. Одоо дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давлагаа эрчимтэй тархаж, улмаар манай хөрш ОХУ-ын Хиагт, Наушки зэрэг суурингуудад батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаа нь ийнхүү нөхцөл байдлыг өөрчлөхөд хүргээд байна. Сүүлийн 10 хоногт 9 ачаа тээврийн жолоочоос коронавирусын халдвар илэрлээ. Одоо бид халварын бүсэд ажиллаж буй мэргэжилтнүүддээ, хилтэй ойрхон оршиж буй 5000 гаруй суурин айлуудад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна. Тиймээс хамгаалалтын хувцас, хэрэгслийг илүү сайжруулах, хүйтний улиралд зузаан хувцасныхааа гадуур өмсөхөд хялбар болгох, сорьцын шинжилгээг Сэлэнгэ аймагтаа шуурхай хийж, цаг алдалгүй гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тус аймагт ажиллаж байна” хэмээн танилцууллаа. 

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар Алтанбулагийн боотыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлж, улмаар зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг төмөр замаар дамжуулан авах зохион байгуулалтын саналаа аймгийн онцгой комиссоос УОК-д хүргүүлэхээр болов. УОК-ын шийдвэрийг ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.

Сэлэнгэ аймагт шинээр байгуулсан PCR шинжилгээний лаборатор 24 цагийн турш шуурхай ажиллаж байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа. Энэ үеэрээ Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж санал бодлыг нь сонсох, шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангах асуудлыг шуурхай шийдвэрлэх, эрсдэлтэй цаг үед сайн ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг шагналаа. Мөн ЭМЯ-аас Сэлэнгэ аймагт шинээр Молекул Биологийн лабораторыг өнгөрсөн аравдугаар сарын 10-нд ашиглалтад оруулсан. Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд шинээр ашиглалтад орсон лабораторын үйл ажиллагааны явцтай танилцаж, эмч, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Тус лаборатор 24 цагийн турш PCR болон Gene expert шинжилгээг хилээр нэвтэрсэн ачаа тээврийн жолооч нарт шуурхай цаг алдагүй хийж байна.

Ашиглалтад орсноосоо хойш 800 гаруй хүнд Коронавирусын шинжилгээ хийжээ. Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас ачаа тээврийн жолооч нарын шинжилгээг Дархан хот руу явуулж хариуг нь авдаг байсан. Өдөр бүр Улаанбаатар хот руу эргэлзээтэй сорьц, халдвартай хүн тээвэрлэхэд 1-2 хоног зарцуулж, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл их, хүний нөөц хүрэлцэхгүй байх, санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан. Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгаас Дархан хотын лаборатор руу 4456 жолоочийн шинжилгээг явуулснаас 17 нь эерэг гарсан. Шинжилгээний хариуг хүргэж өгөх, авахад дунджаар 2-3 хоног зарцуулдаг байв. Ингэснээр цаг их алдах, зардал өндөр, хариугаа хүлээх хооронд халдвар тархах эсрдэл өндөр байсан. Ийнхүү ЭМЯ, Эрүүл мэндийн сайдын санаачлага, дэмжлэгтэйгээр бид аймагтаа Молекул биологийн лаборатортой болж, цаг алдалгүй коронавирусээс урьдчилан сэргийлж байна гэж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од албаныханд танилцууллаа. Цар тахлын үед Сэлэнгэ аймагт энэ төрлийн лаборатор ашиглалтад орсоноор вирус судлалын түвшинд том ахиц гарч байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хот руу халдвартай хүний шинжилгээг баталгаажуулахаар явуулаад байх шаардлагагүй болжээ.
Мөн ЭМЯ-аас Сэлэнгэ аймагт “Хамар, амны залгиураас сорьц авах” зориулалтын хоёр кабиныг хүлээлгэн өглөө. Нэг кабиныг нь Алтанбулаг шалган нэвтрүүлэх бүсэд, нөгөөг нь Эрүүл мэндийн газрын гадна талд байршууллаа.

Алтанбулаг боомтын эрсдэлтэй орчинд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн ажилчдын тоог нэмэгдүүлэх, ажиллах орчин, боломжийг сайжруулахаар болов
Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаныхан Алтанбулаг боомтод ажиллаж буй ЗӨСҮТ-ийн салбар дээр ажиллав. Алтанбулаг боомтод халдвар хамгааллыг цаг наргүй хийж буй мэргэжилтнүүдийн орон тоог нэмэх, хувцас хэрэглэлийг сайжруулах, холбогдох асуудлыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэхээр боллоо. Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “цар тахлын үед хариуцлагатай ажиллаж буй аймгийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд, халдвар хамгааллын эрсдэлтэй орчинд ажиллаж буй мэргэжилтнүүддээ талархаснаа илэрхийлж, ЭМЯ-аас бүх талын дэмжлэгийг үзүүлэхэд анхаарч ажиллаж байгаа” гээд сайн ажилласан ЗӨСҮТ-ийн биологич Г.Отгонсүрэн, лаборант Д.Номин нарыг ЭМЯ-ын жуух бичгээр шагналаа.

Сэлэнгэ аймагт урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэг,оношилгооны “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулахаар болов
Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллах үеэрээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд аймгийн иргэд Улаанбаатар хот руу зорьж компютер, томографийн шинжилгээнд ордог байсан. Тэгвэл ирэх жилээс эхлэн иргэд аймагтаа цаг алдалгүй, шуурхай Компютер, Томографийн шинжилгээндээ ордог болохоор болов. Сайдын бодлогод нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгосон.
Энэ хүрээнд Сэлэнгэ аймагт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулахаар боллоо. Ингэснээр тус аймгийн ард, иргэд жилдээ нэг удаа бүтэн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах, эрт илрүүлэх боломжоор хангагдах юм. Тус дэмжих төв нь 1.5-2 тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тохижилт, тоног төхөөрөмж гээд шаардлагатай бүх талын тоноглолоор бүрэн хангагдах юм байна. Түүнчлэн ЭМЯ-аас тус аймгийн найман суманд нэн хэрэгцээтэй байгаа зөөврийн ЭХО аппарат, аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын CRM аппарат, зөөврийн буюу хөдөө түргэн, дуудлаганд ашигладаг унтуулгын аппарат, Алтанбулаг сумын ЭМТ-д лабораторын шинжилгээний аппарат, Сайхан сумын Хөтөл сум дундын эмнэлэгт зөөврийн дижитал рентген аппаратуудыг шуурхай шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ковид-19 цар тахлын үед ачаалал өндөртэй ажиллаж байгаа хэмээн аймгийн Эрүүл мэндийн газарт шинэ авто машиныг гардуулан өглөө.

Эрсдэлтэй цаг үед сайн ажилласан  их эмч И.Ундармаа, Лабораторын эмч Б.Элбэгзаяа, жолооч Ү.Ганхуяг, Д.Бат, сувилагч Н.Цэцэгмаа, бага эмч А.Энхжаргал нарыг “Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан”-аар, Их эмч Б.Төртогтох, С.Эрдэнэтуяа, Лаборант Б.Баярцэцэг, Ж.Энхтуяа, бага эмч Г.Энхчимэг, үйлчилгээний ажилтан Л.Одонгэрэл, бага эмч Д.Хүслэн, их эмч Б.Бат-Эрдэнэ нарыг ЭМЯ-ны жуух бичгээр шагнаж, ажлын амжилтыг хүслээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    49 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    16 цаг 53 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    19 цаг 6 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    19 цаг 12 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    19 цаг 17 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    19 цаг 17 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    21 цаг 16 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    21 цаг 26 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Уржигдар 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Уржигдар 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Уржигдар 10 цаг 24 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    Уржигдар 10 цаг 00 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    Уржигдар 09 цаг 43 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК