Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дээд шүүхийн шүүгчийг томилох процедурын талаар судлаач Т.Мөнх-Эрдэнэ юу өгүүлэв

2020-11-10
0
ЖИРГЭХ

Улсын Дээд шүүхийн шүүгчийг томилох асуудал эдгээр өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг байнгын хороонд танилцуулаад буй. Тэгвэл Дээд шүүхийн шүүгчийг томилох процедурын талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Германын Шпайерын Нийтийн захиргааны судалгааны хүрээлэнгийн зочин судлаач Т.Мөнх-Эрдэнэ ийнхүү өгүүлжээ.


Тэрбээр "Аливаа орны Дээд шүүх гэдэг бол шүүхийн идэвхтэй байдлын зарчим (Judicial Activism) ба шүүх өөрийгөө хязгаарлах зарчим (Judicial Self-Restraint)-ын тэнцвэрийг хангах замаар дараах үндсэн 2 чиг үүргийг хөдөлбөргүй хэрэгжүүлэх учиртай байдаг. 1-рт, эрх зүйг хөгжүүлэх, 2-рт, эрх зүйн (шүүхийн шийдвэрийн) нэгдмэл байдлыг хангуулах. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүх хэрэг, маргааныг бус, харин эрх зүйн суурь зарчмын ач холбогдолтой кэйсийн хувьд, түүнчлэн, шүүхийн практикт хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай тохиолдол гэж үзсэн кэйсийн хувьд авч үздэг. Гэтэл манай улсын хувьд Дээд шүүхийн энэхүү чухал чиг үүргүүдийг төдийлөн авч үзэлгүй, хол орхигдуулсныг сүүлийн үед миний бие мэргэжлийн хэлэлцүүлэгт хэдэнтээ хөндөөд байгаа. За, энэ бол удиртгал болгож хэлж буй хэсэг юм.

Гол асуудал нь, ийм чухал чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас Дээд шүүхэд онолын өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн, практик туршлагатай, шударга ёс, эрх зүйт төрийн зарчмыг урьтал болгодог сэтгэлгээтэй хуульч нар ажиллах шаардлага дэлхий дахинд түгээмэл тавигддаг болно. Харин тийм хэмжээний шүүгч болж чадах нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах, тэдгээрийг томилох процесс дэлхийн улс орнуудад харилцан адилгүй байдаг болно.

Үүнийг тайлбарлахын тулд бидний үлгэр жишээ авдаг 2 улсын жишээг авч үзье. ХБНГУ-ын тухайд Холбооны дээд шүүхүүдийн шүүгчдийг томилохдоо 16 муж улсын Хууль зүйн сайд болон Холбооны Хууль зүйн сайд багтсан Бүндэстагаас сонгосон 16 гишүүн, нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй Шүүгчийг сонгох хорооноос Дээд шүүхийн шүүгчийг сонгодог. Тийнхүү сонгохдоо тус хороо нь нэр дэвшигчдийг мэргэжлийн болон хувийн байдлын хувьд Дээд шүүхийн шүүгчээр ажиллах чадвартай эсэхийг сайтар нягталдаг. Ингээд сонгосон нэр дэвшигчийг Холбооны Хууль зүйн сайд баталж, нэрийг нь Холбооны Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр шууд томилдог зохицуулалттай. Энэ үйл явцад Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Бүндэстагт танилцуулах процесс байдаггүй болно. Үүний цаад концепци нь Дээд шүүхийн шүүгчдийг Бүндэстаг томилох эрх хэмжээгүй байдагтай шууд холбогддог юм.

АНУ-ын тухайд асуудал өөрөөр яригдана. Тус улсын хувьд АНУ-ын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгч санал болгож, Сенат баталдаг. Сенат баталсан тохиолдолд Ерөнхийлөгч хэлбэрийн төдий (формально) томилох шийдвэр гаргадаг онцлогтой. ХБНГУ-аас ялгаатай нь энэ ажиллагаанд Сенат батлах эрх хэмжээтэй оролцдог учраас Сенат дээр Шүүхийн хороо байгуулагдаж, тус хороо нь нэр дэвшигчийг нийтийн сонсголд оруулах зэрэг бүхий л нарийвчилсан процедурыг хангуулах үүргийг хүлээдэг болно. Дээрхээс үзвэл, тус хоёр улсын зохицуулалт, процесс, туршлага өөр байгааг харж болно.

Манай улсын тухайд Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, ... Ерөнхийлөгч томилно ..." гэж заасан бөгөөд нэр дэвшигчийг томилох процесст УИХ-д танилцуулах процедурын шаардлага тавьснаараа онцлогтой. Нэр дэвшигчийг УИХ томилдоггүй бас баталдаггүй, харин Ерөнхийлөгч томилох эрх хэмжээтэй байдаг тул УИХ дээр энэ талаар ямар нэг хэлэлцүүлэг өрнүүлэх, санал хураалт явуулах, тэр бүү хэл нийтийн сонсгол явуулах эрх зүйн үндэслэлийг шууд үгүйсгэдэг болно. Зүй нь, Ерөнхийлөгч томилохоосоо өмнө өөрийн ажлын аппаратаар дамжуулж тухайн нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангасан эсэхийг урьдчилан хянах учиртай. Түүнээс биш энэ үүргийг УИХ огт хүлээгээгүй гэдгийг "... танилцуулснаар ..." гэдэг хууль зүйн томъёолол илтгэдэг.

Дээрх агуулгыг нотлох зохицуулалт бусад органик хуульд хуульчлагдсан. Тухайлбал, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно" гэж заасны дагуу баталсан органик (үндсэн хуульчилсан) хуулийн нэг болох Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд "Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулах журам"-ыг тогтоосон байдаг. Түүнд зааснаар:

"104.1. Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ.

104.2. Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна.

104.3. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

104.4. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд нэр дэвшигчийн талаар санал хураалт явуулахгүй.

104.5. Нэр дэвшигчийг танилцуулсан талаар Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ" гэж заажээ.

Уг процесс нь нэр дэвшигчийг УИХ-д танилцуулах л зорилготой учраас ямар нэг санал хураалт явуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Түүнчлэн, энэхүү Дэгийн тухай хууль нь УИХ-ын хувьд түүний "үйл ажиллагааны Үндсэн хууль" болохынхоо хувьд уг хуулиар зөвшөөрөгдсөн зан үйлийн горимын дотор л гишүүд ажиллах ёстой болдог. Тодруулбал, энэ дэгийн хүрээнд асуудлыг танилцахгүй гэх, эсвэл хойшлуулна гэх, эсвэл өөр хүн оруулж ир гэж шууд тулгах горим журам, тийм эрх хэмжээ, процедурыг огт зөвшөөрөөгүй болохыг дээр дурдсан 104 дүгээр зүйлээс шууд харж болно. Ер нь тийм буруу жишгийг өмнөх Их хурал тогтоогоогүй байсныг одоогийн хууль тогтоогч нар анхаараасай билээ.

Хэрвээ дээрх горим журмыг барихгүй гэвэл дураар аашилсан хэрэг болох төдийгүй үндсэн хуульт ёсны зарчим алдагдаж, цаашид УИХ Үндсэн хуулиар тогтоосон "танилцах" бүрэн эрхээ дур зоргоор хэтрүүлдэг болох, Үндсэн хуулиар бэхжүүлсэн өөр нэг институци болох Ерөнхийлөгчийн институцийн Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнд бүдүүлгээр халддаг болох "бүдүүлэг жишиг"-ийг тогтоох ихээхэн сөрөг үр дагавартай болно.

Үнэхээр нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангаагүй гэх "фактически" асуудалтай бол УИХ нь өөр "хууль ёсны" арга замаар нэр дэвшигчийг томилох эрх бүхий субъект болох Ерөнхийлөгчид "эрх зүйн соёлтойгоор" мэдэгдэх боломж бүрнээ байсан гэж би судлаач, хуульчийн хувьд үзэж байна.

P.S.: Энд миний бие ямар нэг хүний талаар огт яриагүй гэдгээ тодотгоод үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийн зарчим, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй байгууллага хоорондын эрх зүйн болон ажлын соёлын тухай асуудлыг ярьж байгаа болохоо цохон тэмдэглэж байна" гэжээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.29.2)
    Энэ шүүгч ч дээ. Гаргасан шийдвэр нь хэр ашиг сонирхолын зөрчилтэй байдаг юм бол доо. Хэрэг ч үүсгэдэггүй хаадаг нөхөр шүү дээ.
    2022 оны 09 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    49 мин
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    16 цаг 52 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    19 цаг 5 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    19 цаг 12 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    19 цаг 16 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    19 цаг 16 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    21 цаг 15 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    21 цаг 25 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Уржигдар 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Уржигдар 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Уржигдар 10 цаг 24 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    Уржигдар 10 цаг 00 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    Уржигдар 09 цаг 43 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК