Улсын Онцгой Комисс өнөөдөр 14:00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар хилийн авто замын боомтуудын асуудлыг хэлэлцэх мэдээлэл байна. Сүүлийн өдрүүдэд хойд хөршид халдварын тохиолдол нэмэгдэж, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илрэх болсон. Тиймээс эл асуудлыг хэлэлцэх магадлалтай юм.