зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх оны улсын төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2020-11-10
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.10) хуралдаан 11 цаг 27 минутад гишүүдийн 72.2 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

 

Хуралдааны эхэнд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийх үеэр нэр бүхий гишүүдээс Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөл дээр гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгүй, уг асуудлыг гүйцээн боловсруулах хуулийн төслийн холбогдох зүйл, заалттай уялдуулах чиглэлийг Байнгын хороонд өгсөн.

    Иймд хуулийн төслийн талаарх УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад оруулах зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ заалтад “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах” гэсэн үг нэмэх, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан “Үндэсний хэмжээнд бэлчээр, ургамалжилтын төрөл зүйл, бэлчээрийн доройтлын  талаар тооцоо судалгаа хийх, эдийн засгийн үр нөлөөг тооцох” гэсэн агуулгыг оруулах шаардлагатай гэсэн саналууд хэлж байлаа. 

    Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Малын тоо толгойн албан татвараас төвлөрөх орлогын зарлагыг тодорхой болгох шаардлагатай гэж олон гишүүд үзсэн. Иймд зарлагын тухай заалтыг Төсвийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 60.2.8 -д Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр, зарцуулалтыг тусгасан учир үүнтэй уялдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан” гэж байлаа. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн, Ц.Анандбазар нар хуулийн  төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “60.2.8.малын тоо толгойн албан татварын орлого. Энэ орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежмент сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах зардал болон гамшгаас хамгаалах,  малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, хортон мэрэгчтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна.”  гэсэн нэмэлт заалт оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. 

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

 

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудын гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

 

Хуулийн төслүүдийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотойгоор залруулга хийхээр Байнгын хороодын гишүүндээс гаргасан саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төсөлд тусгагдсан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэснийг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэж, “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэснийг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнбат “Оюутны дотуур байрны спорт заалны барилга Архангай, Эрдэнэбулган сум” гэснийг “Оюутны дотуур байрны спорт заалны барилга Улаанбаатар, Хан-Уул дүүрэг” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төслийн 2 дугаар хавсралтын “Эко хороо төсөл Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 7, 9,10,11,12 дугаар хороо" гэсэн төсөл арга хэмжээний нэрийг “Шинэ хороо Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 7,8, 9,10,11 дүгээр хороо” гэж өөрчлөх, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 2 дугаар хавсралтад нэмж тусгасан “Харилцаа холбооны сүлжээний өргөтгөл Өвөрхангай аймаг Богд сум Далан баг, Нарийн тээл сум Шарга баг, Өлзийт сум Борхошуу баг, Баруунбаян-Улаан сум 1-р баг" гэснийг “Харилцаа холбооны сүлжээний өргөтгөл Өвөрхангай аймаг” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд  оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг хэлэлцлээ

 

  Хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

    Хуулийн төсийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, хариулт авсны дараа  энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3,540.7 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.4 гэж,  Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 1.363.8 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.2 байхаар өөрчилснийг нэмж тусгасан байв.
 

Хуралдааны төгсгөлд "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. 

 

Уг тогтоолын төсөлд бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн үр ашиг, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж, бүх салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын жилийн төсвийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой шийдвэр гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах, нийгмийн халамжийн хамрах хүрээг оновчтой болгож, төрийн зүгээс тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг нэгтгэх, зарим үйлчилгээг бусад салбарт шилжүүлэх замаар давхардлыг арилган халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр Нийгмийн халамжийн багц хуулийн төслийг 2020 оны Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

 

    Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн төслөөс хасагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцон эрэмбэлж, төсвийн тухай хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн дараа оны төсвийн төсөлд тусгах асуудлыг шийдвэрлэх, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болгох ажлын санхүүжилтийг ТӨҮГ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн, энэ ажлыг 2020-2022 онд багтаан хэрэгжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг хагас бие даасан удирдлагын тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан төрийн өмчийн эруул мэндийн байгууллагын боловсон хүчнийг чадавхжуулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад шаардагдах багаж, тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах зардлыг 2021 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тус тус тусгасан байлаа. 

 

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Чинзориг нарын зүгээс “Коронавирус халдвар Ковид -19 цар тахлын үед  2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн зарим хуулийн хэрэгжилт удаашралтай байгааг харгалзан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хэрэгжих хугацааг сунгах эсэх асуудлыг судлан үзэж, саналаа 2020 оны 4 дүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулах гэсэн” заалтыг уг тогтоолд тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

 

    Ингээд тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    10 цаг 20 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    12 цаг 18 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    12 цаг 59 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    18 цаг 22 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    18 цаг 46 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    19 цаг 33 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    19 цаг 35 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    19 цаг 35 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    19 цаг 46 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    19 цаг 55 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    20 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    20 цаг 18 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    20 цаг 23 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    20 цаг 46 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Шинэ зуун жилийн хөгжлийн бодлогыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
    Уржигдар 15 цаг 20 мин
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
    Уржигдар 14 цаг 50 мин
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
24 баримт
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК