Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийгээрэй гэж НИТХ-д 9 тэрбум төгрөг төсөвлөдөг

2020-11-12
0
ЖИРГЭХ

ХЗДХ-ийн сайдаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар зарим зүйлийг тодрууллаа.


-2021 оны төсөвт Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэдий хэмжээний төсөв төсөвлөгдсөн бэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Энд маш олон хөтөлбөрүүд хамрагдаж байгаа. Тухайлбал, хүчирхийлэл, урьдчилан сэргийлэх, хар тамхи мансууруулах бодистой тэмцэх гэх мэт олон төрлийн төсөл хөтөлбөрүүд бүхэлдээ санхүүжихээр төсөвлөсөн. Уг төсвийн төсөл батлагдвал арванхоёрдугаар сард Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зөвөлгөөнийг хийж, ирэх онд хийх төлөвлөгөөгөө хамтдаа гаргая гэж байгаа. Тухайн сумын хэсгийн байцаагч, хэсгиийн төлөөлөгч, нийгмийн ажилтан зэрэг хүмүүсийг багтаасан улсын зөвөлгөөнийг анх удаа зохион байгуулна. 1997 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсан. 2019 онд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болж шинэчлэн найруулагдаж батлагдсан. Өнөөдрийн гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэж байгаа арга барил 20-иод жилийн хугацаанд ерөөсөө өөрчлөгдөөгүй.

-Зөвлөлийг хэн хариуцаж хаанаас, яаж санхүүжих юм бэ?

Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөө хариуцдаг. Зөвлөл нь хүү, торгуулийн орлогын 40 хувиар санхүүждэг. Төвлөрүүлсэн зардлаа гэмт хэргээ урьдчилан сэргийлэхэд зарцуулахын хажуугаар өөр төрлийн зөвлөгөөн томилолтоор явах гэх мэт зүйлд зарцуулна. Тиймээс ХЗДХЯ өөрсдөө манлайлал үзүүлж, төвлөрүүлсэн хөрөнгөнөөсөө тодорхой хэсгийг нь анхан шатанд ажиллаж байгаа хүмүүст  эргүүлд явахад нь зориулж зардалд нь зарцуулъя. Яг энэ жишгээр НИТХ, аймгийн ИТХ, бусад байгууллага зарцуулах ёстой. Яам нь өөрөө 1.2 тэрбум төгрөгөөр усын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна гэж байна. Гэтэл зөвхөн НИТХ гэхэд 9 тэрбумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх жилийн төсөвтэй. Аймгийнх хэд байдгийг нь мэдэхгүй байна. Дорноговь, Дорнод зэрэг аймгуудад мөн өндөр байдаг. Энэ мөнгийг зохистой гэмт хэрэгтэй тэмцэж байгаа чиглэл рүү зарцуулах ёстой.

Хоёрдугаарт, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэхэд зөвхөн төрийн байгууллага хийх ёстой гэдэг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Энд иргэн, аж ахуын нэгж бүрийн оролцоо чухал. Адаглаад л дуудлага, мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх ёстой. 20 мянган хүнтэй хороонд хоёр хэсгийн байцаагч айл бүрд болж байгаа хэрүүл, зодооныг мэдэж, илрүүлэх боломжгүй. Энд хамгийн ойр хөршүүд цаг алдалгүй зохих байгууллагад мэдүүлж байх ёстой.

Гуравдугаарт, Эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хандлагыг хүүхдүүддээ тогтоож өгөх ёстой. Өнөөдөр 30, 40 настай гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийг жил бүр 5, 6 мянгаар нь баривчлаад байдаг. Дараа жил нь нөгөө тоо нь буурдаггүй. Энэ мэт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арай өөр бодлого барьж ажиллая гээд эхний ээлжинд арванхоёрдугаар сард анхан шатанд ажилладаг хүмүүсээ цуглууж, зөвлөгөөн хийнэ.

-Яамны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах мөнгө нийслэлээс хэд дахин бага төсөвтэй байдаг юм байна гэж ойлголоо?

-Нийслэлээс бараг 9 дахин бага улсын хэмжээнд зарцуулах мөнгөтэй. Энэ мөнгийг үйл ажиллагааных нь зардалд хуваарилна. Үүнийг аймаг, нийслэл, сум, дүүрэг нь дэмжиж ажиллах ёстой.

-Зориулалтаар бусаар зарцуулж байгаа тохиолдолд ямар хариуцлага тооцож юм бэ. Өмнө нь ийм асуудал гарч байв уу?

-Аудитын байгууллага жил бүр шалгаж зөрчилтэй, зөрчилгүй гээд гаргаад явж байгаа. Манай яамны шууд хариуцах ажил биш. Миний хэлээд байгаа зүйл нь гадаад, дотоодын томилолтод явахад зарцуулахаа болих хэрэгтэй гэж байгаа юм. Гэмт хэргийн эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл явж байгаа. Энд хүү, тоггуулийн тодорхой хэсгийг камержуулалтад зориулъя гээд ярьж байгаа. БНСУ-ын Засгийн газартай байгуулсан зээлийн хэлэлцээрт өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. 40 тэрбумаар авах гэж байсан цахим гавыг 15-20 дахин бууруулж авахаар болсон. Ирэх оноос шийдэгдээд эхэлнэ. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • vv (64.119.20.184)
    ter mungu ni haachdin tgd. yuu ch hiideggui shdeee. ungursun buh hugatsaaand yuuu ch higegui
    2020 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (202.179.25.118)
    baga nasnii chuuchduud ich chochirch bas ami nasaa aldaj bna !!! eniig yaach be !!! saidaa !!!
    2020 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    14 цаг 24 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    16 цаг 37 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    16 цаг 44 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    16 цаг 48 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    16 цаг 48 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    18 цаг 47 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    18 цаг 57 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Уржигдар 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Уржигдар 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Уржигдар 10 цаг 24 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    Уржигдар 10 цаг 00 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    Уржигдар 09 цаг 43 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК