Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа

2020-11-13
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.11.13) нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад цахимаар эхэлсэн юм. Нэгдсэн хуралдааны ирцэд 68 гишүүн цахимаар бүртгүүлээд байгааг хуралдаан даргалагч гишүүдэд мэдээлэв.

Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно” хэмээн заагаад хуулийн 7 дугаар зүйлд “Цахим хуралдаан” гэсэн шинэ зохицуулалтыг тусгай бүлэг болгож оруулсан.

Энэ үндсэн дээр чуулганы хуралдааныг цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байхаар зохицуулсан.

Иймээс коронавирус /КОВИД-19/-ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу тав хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг цахим хэлбэрт шилжүүлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны "ИХ хуралдай" танхим болон байгаа газраасаа интернетэд холбогдсон гар утас, зөөврийн компьютер, iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан ZOOM-ээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцлоо.

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу гишүүн товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд цахим хуралдааны программд бүртгүүлсэн гишүүнийг хуралдаанд хүрэлцэн ирснээр тооцож, хуралдааны ирцэд бүртгэнэ.

Гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томьёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр чанга яригч нээгдэхэд үг хэлж, асуулт асуухаар зохицуулсан.

Ингээд чуулганы цахим хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүү, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан юм.

Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн чуулганы хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхэд эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 42.2 тэрбум төгрөгөөр нзмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.4 хувь болж, 0.1 хувиар нэмэгдэхээр, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 26.5 тэрбум төгрөгөөр буурч, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.2 хувь болж, 0.1 хувиар буурахаар байгааг Байнгын хорооны танилцуулгад дурджээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023-оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 2021 онд 7.2 хувь, 2022 онд 4.4 хувь, 2023 онд 6.5 хувь байх, харин хэрэглээний үнийн өсөлтийн төвшинг 2021 онд 7.0 хувь, 20122, 2023 онуудад тус бүр 6.0 хувь байхаар тусгасан байна. 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж тодруулан цаг үеийн нөхцөл байдал, шаардлагын үүднээс ажлаа шуурхайлахын тулд асуултаа таслаад төсвийн тухай хуулийн төслүүдийг шуурхай батлах нь зүйтэй гэж үзэж байна, шаардлага гарвал яваандаа төсөвт тодотгол хийх замаар зохицуулж болох юм гэсэн горимын санал гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдааныг хялбаршуулсан дэгээр явуулах тухай горимын саналаа бичгээр ирүүлсэн талаар хуралдаан даргалагч танилцуулсан юм. 

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, М.Оюунчимэг нарын гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 46 нь буюу 70.8 хувь нь дэмжсэн тул хуралдааныг хялбаршуулсан дэгээр явуулахаар тогтов.

Цахим хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан даргалж, хуралдааны хялбаршуулсан дэгийн дагуу гишүүдийн асуулт асуух, мөн асуултад хариулт тайлбар өгөх хугацаа нэг минут байхыг сануулсан юм.

 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Баттөмөр, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Г.Мөнхцэцэг, С.Амарсайхан, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин нар Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж тодруулсан гишүүд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нөхцөл байдалд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг анх удаа бүрэн цахимжуулан явуулж байгааг онцолж байв.  

Ингээд санал хураалт явуулахад чуулганы цахим хуралдаанд оролцсон 69 гишүүний 85.5 хувь нь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний олонх нь дэмжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.  

Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав

Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан цахим хуралдаанд хийсэн юм. Төсвийн байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.

Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах, малын тоо толгойн албан татварын орлогыг мал хамгаалах сан, малын бэлчээр хамгаалахад зарцуулах эрх зүйн бусад зохицуулалтгай уялдуулах талаар хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    11 цаг 40 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    13 цаг 53 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    14 цаг 0 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    14 цаг 4 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    14 цаг 4 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    16 цаг 3 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    16 цаг 13 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Уржигдар 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Уржигдар 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Уржигдар 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Уржигдар 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Уржигдар 10 цаг 24 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    Уржигдар 10 цаг 00 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    Уржигдар 09 цаг 43 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК