Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НИТХ-ын зургаан хороо байгуулав

2020-11-23
0
ЖИРГЭХ

Нийслэлийн ИТХ ээлжит бус I хуралдаанаа хуралдуулж, Хурлын хороо, дэд хороодыг шинэчлэн байгуулж, түүний эрхлэх асуудал, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцлээ. Тэргүүлэгч М.Халиунбатаар ахлуулсан Ажлын хэсэг УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын Хороо, дэд хороод, эрхлэх асуудлыг томъёолжээ.

Төлөөлөгчид Ажлын хэсгийн санал болон намын бүлгүүдийн санал, дүгнэлтийг тусган 2020-2024 онд Хурал зургаан хороо, долоон дэд хороотой ажиллахаар баталлаа. Үүнд:
 1. Хүний хөгжлийн хороо, даргаар төлөөлөгч П.Наранбаяр

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Г.Гангамөрөн

2. Эдийн засаг, төсвийн хороо, даргаар төлөөлөгч М.Халиунбат

  • Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, даргаар төлөөлөгч М.Тулгат
  • Хөрөнгө оруулалтын хяналтын дэд хороо, даргаар төлөөлөгч С.Эрдэнэбаяр

3. Засаглал, эрх зүйн шинэтгэлийн дэд хороо, даргаар төлөөлөгч Б.Мягмар

  • Иргэдийн оролцоо, өргөдөл гомдлын дэд хороо, даргаар төлөөлөгч Ү.Оюунзул

4. Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, даргаар төлөөлөгч Л.Отгонбаатар

  • Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо, даргаар төлөөлөгч Л.Ариунтуяа

5. Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, даргаар төлөөлөгч М.Говьсайхан

  • Дэд бүтэц, дахин төлөвлөлт, дагуул хотын хөгжлийг дэмжих дэд хороо, даргаар төлөөлөгч Б.Өнөбат

6. Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо, даргаар төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар

  • Замын түгжрэлийг бууруулах дэд хороо, даргаар төлөөлөгч Г.Төгөлдөр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.

Хүний хөгжлийн хороо нь боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ, тусгай хэрэгцээт иргэдийн асуудал, биеийн тамир, спорт, хөдөлмөр эрхлэлт, хамгаалал, хүнсний аюулгүй байдал, нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлыг эрхэлнэ.

Эдийн засаг, төсвийн хороо нь хотын төсөв, түүний гүйцэтгэлд хяналт тавих, зээлийн бодлого татварын бодлого, бизнесийн орчныг сайжруулах, нийслэлийн өмчийн менежмент, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо нийслэлийн эрх зүйн шинэчлэл, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангахтай холбоотой асуудал, хэв журам, гэмт хэрэгтэй тэмцэх асуудал, хотын стандарт орчны аюулгүй байдалтай холбоотой зэрэг асуудалд хяналт тавина.

Харин Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо нь хүрээлэн буй орчин, агаар, хөрсний асуудал, усны бохирдол, хог хаягдлын менежментийг зэргийг хариуцах юм.

 Хот байгуулалт, дэд бүтцийн хороо гэр хорооллын дахин төлөвлөлт, дагуул хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх бол өнөө жил шинээр байгуулж буй Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх, нийтийн тээврийн орлого бүрдүүлэлтийг нэмэглүүлэх зэрэг асуудлыг эрхлэн хариуцах юм.

Ж.Батбаясгалан: Иргэд та бүхнийг цар тахлын дэгдэлтийг хумихад хувь нэмрээ оруулж, хамтарч ажиллахыг уриалж байна

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хуралдааны төгсгөлд “Хурлын хороо ба тэдгээр хорооны хурал нь төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэрийн нэг бөгөөд хууль тогтоомж, нийслэлийн ИТХ-ын шийдвэрийн биелэлт ба албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийх, тэдгээрээс илтгэл, сонсгол, асуулгын хариу авах зэрэг ажлыг хийх арга гэж ойлгож болно. Мөн хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, чиг үүрэгтэйгээр ажиллана.  

Эрхэм Төлөөлөгч та бүхнийг харьяалагдсан Хурлын хорооныхоо хуралд товлосон цагтаа ирж, хэлэлцэж буй аливаа асуудлаар ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлж, хорооны хурлаас гарах санал дүгнэлтийг үндэслэлтэй, тооцоо судалгаатай тодорхой асуудлыг тусган боловсруулж гаргахад өөрийн мэдлэг чадвар, ажлын туршлагаа дайчлан ажиллаж хувь нэмрээ оруулах чиглэлээр идэвхтэй ажиллахыг хүсье. Түүнчлэн коронавируст цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас болон Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хатуу хөл хорио тогтоосон нөхцөл байдал зэргийг харгалзан Хурлын Хороодын хуралдааныг цахим хэлбэрээр хуралдуулах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, нийслэлийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс албаны удирдлагуудтай ажлаа уялдуулах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж хамтарч ажиллахыг Хороод, дэд хороодын дарга нарт үүрэг болгож байна.

Мөн нийслэлчүүддээ хандаж, Иргэд та бүхэн Улсын болон нийслэлийн Онцгой комиссын заавар зөвлөгөөг онцгой сахиж мөрдөн, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж цар тахал халдварын дэгдэлтийг хумихад хувь нэмрээ оруулж хамтарч ажиллахыг Уриалж байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Олны танил эрхмүүд
    5 цаг 49 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    8 цаг 2 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    8 цаг 9 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    8 цаг 13 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    8 цаг 13 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    10 цаг 12 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    10 цаг 22 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    Өчигдөр 16 цаг 39 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    Өчигдөр 14 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Өчигдөр 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК