Улаанбаатар төмөр зам болоод түүнийг дагасан аймаг сумдад коронавирусний халдвар илрээд буй. Тиймээс төмөр замын нийт 15 мянга 956 ажилтанг шинжилгээнд хамруулахаас өнөөдрийн байдлаар 15 мянга 859-ийг нь хамруулжээ. Үлдсэн 97 нь ээлжийн амралт, урт хугацааны чөлөөтэйгээс гадна хөдөө ажиллаж буй юм байна.
Цаашид Чойр, Айраг зангилаанд байх долоон хүнийг шинжилгээнд яаралтай хамруулах, галт тэргэнд байрлаж байсан машинчдыг зочид буудал руу шилжүүлэх, сэлгээний бригад, ачаа бараа хүлээлцдэг ажилтнууд, туслах жижүүр, холбооны ажилтнуудад халуун цай, чацарганаар тогтмол үйлчлэхийг ЗТХ-ийн сайд Л.Халтар үүрэг болгожээ.
У.Тэргэл