Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг энэ сарын 10-наас авна

2020-12-01
0
ЖИРГЭХ

“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, сонгон шалгаруулах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд тогтоохоор төсөлд тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь Байнгын хорооны тогтоолыг төслийг батлахыг дэмжлээ.

“Хууль зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Үүний дараа “Хууль зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, энэ талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Э.Түвшинжаргал танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.23 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд Улсын Их Хурлын Тамгын газар өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргана гэж заасныг үндэслэн боловсруулсан Эрх зүйн дүгнэлт гаргах журмын төслийг Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Дээрх хуралдааны явцад гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн тусгажээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын саналын  дагуу нэр томьёоны хувьд “эрх зүйн дүгнэлт” гэснийг “хууль зүйн дүгнэлт” болгон өөрчилсөн. Улсын Их Хурын гишүүн Б.Энхбаярын гаргасан саналын дагуу шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргахад мэргэшсэн шинжээч, судлаачдыг татан оролцуулах зарчмыг нэмж тусгажээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын саналын дагуу тухайн зохицуулалтын хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг тооцож, шинжилгээ хийх асуудлыг мэргэжлийн байгууллага, мэргэшсэн судлаач, шинжээчээр гүйцэтгүүлэх, дүгнэлтийг шат шатанд нь албан тушаалтан хянахаар заасныг хасаж, Хууль эрх зүйн газрын дарга гарын үсэг зурж баталгаажуулахаар өөрчилсөн байна. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн саналын дагуу дүгнэлтийг хэлэлцэх эсэх, анхны, эцсийн хэлэлцүүлэгт гаргахаар тусгасныг хассан байна.

Мөн хууль зүйн дүгнэлт гаргах цогц үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлжээ. Энэ хүрээнд,

1. Хууль тогтоомжийн төслийн зөрчлийг тодорхойлох – нэг этгээдийн зан үйлийг ижил нөхцөлд хуульд зааснаас өөрөөр журамласан, Үндсэн хууль болон хууль тогтоомжийн эрэмбэлэлтийн аргын дагуу хамгийн дээд хүчин чадалтай, суурь харилцааг зохицуулж байгаа хуульд зааснаар өөр зохицуулалтыг тусгасан, өөр нэр томьёо хэрэглэсэн, зохицуулалтын агуулга нь үзэл баримтлалтайгаа зөрчилдсөн эсэх талаар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

2. Хууль тогтоомжийн төслийн давхардлыг тодорхойлох – хуулиар нэгэнт зохицуулсан харилцааг хэл зүйн хувьд хуулбарласан, эсхүл тэдгээрийн зохицуулалтын зорилго, агуулгатай ижил байдлаар томьёолсон эсэх талаар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

3. Хууль тогтоомжийн төслийн хийдлийг тодорхойлох – тухайн харилцаанд оролцогчдын зан үйлийг журамласан боловч түүнийг хэрэгжүүлэх арга зам, процедурыг заагаагүй, шаардлагатай зохицуулалтыг орхигдуулсан, эсхүл зохицуулалт нь хэл зүйн найруулгын хувьд зөрчилтэй буюу салаа утгатай байгаа эсэх талаар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, хариулт авлаа. Ингээд санал хураалт явуулахад “Хууль зүйн дүгнэлт гаргах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    1 цаг 46 мин
  • Монголын спорт тааврын тоглогчдын аюулгүй байдал шинэ түвшинд хүрлээ
    1 цаг 53 мин
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
    1 цаг 57 мин
  • Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
    1 цаг 57 мин
  • C.Бямбацогт: Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай
    3 цаг 56 мин
  • NO BRAND Монголд: Анхны салбараа шинэ хотын захиргааны дэргэд нээлээ
    4 цаг 6 мин
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    21 цаг 1 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    21 цаг 5 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    22 цаг 45 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    23 цаг 23 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    Өчигдөр 12 цаг 07 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    Өчигдөр 09 цаг 29 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК