Арванхоёрдугаар сард гурван улсаас тодруулбал, Франкфурт, Токио, Сөүл руу тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ авахаар болсон билээ. Тэднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард татан авахаар болж, нэрсийг нь баталгаажуулаад байсан ч халдварын нөхцөл байдал хүндэрсэн учраас хойшлуулсан юм.
Харин явах өдрөө товлоод, байр саваа хүлээлгэн өгөөд байсан иргэд гэнэтийн энэхүү шийдвэрээс болж, хүнд байдалд орж, яаралтай татан авахыг шаардаж эхэлсэн билээ. Харин УОК энэ асуудлыг шийдэн өдрийг товлоод байна.
Мөн эдгээр иргэнээс 21 хоногийн тусгаарлалтын хугацааны төлбөрийг авчээ. Засгийн газраас ирэх даваа гарагаас хатуу хөл хорионы дэглэмийг сулруулснаар тусгаарлалтын 21 хоногийг 14 болгон шийдвэрлэсэн. Энэ дагуу Франкфурт, Токио, Сөүлээс ирэх иргэд шилжүүлгийн баримтын хуулбар, өргөдөл, бичиг баримтын хамт ОБЕГ-т авчирч , зөрүү мөнгөө авах боломжтой хэмээн тус газраас мэдээллээ.
У.Тэргэл