Амгалан гаалийн газрын байцаагч болон хүүгээс нь халдвар илэрсэн. Энэ нь хүн амын дунд халдвар илэрсэн үү гэх таамаг олон нийтийн дунд тархаад буй. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "Амгалан гаалийн газрын байцаагч болон хүүгээс нь халдвар илэрсэн. Ойрын хавьтал гэж 58 хүн, дам хавьтлын 100 орчим хүн, нийслэлийн гаалийн газрын 100 гаруй хүн зэрэг нийт 200 гаруй хүнд тандалт, шинжилгээ хийсэн. Харин одоогийн хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна. Ер нь энэ өвчин агаар туслын замаар халддаг болохоор хаа нэг газраас хэн нэгэн хүн халдвар авах, тэр нь илрэх тохиолдол гарна. Тиймээс ард иргэд айж эмээх зүйл байхгүй. Халдварт өвчин нь нуух тусам улам эрсдэлтэй байдаг учраас бид нуух зүйл байхгүй" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)