2019 оны тавдугаар сарын 15-аас нийслэлчүүд түүхий нүүрсийг халж, сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн. Үндсэндээ жил гаруйн хугацаанд утааны эсрэг "боож үхлээ" зэрэг элдэв төрлийн акц явагдаагүй юм байна.
Өнгөрсөн өвөл сайжруулсан түлш хэрэглээнд анх нэвтрэх үед түүхий нүүрс хэрэглэсэн мөн үеэс утаа бага байгаад талархах нэгэн байхад хүхэр их үнэртэж байна гэж шүүмжлэх нэг нь ч байсан юм. Одоо дэлхий нийтэд тархсан цар тахал гээд тэр тухай бодох ч сөхөөгүй л болсон байх даа. Таг чиг байхыг бодвол. Ингэхэд төр засгаас түүхий нүүрсийг халж сайжруулсан түлш рүү шилжсэнээр агаарын бохирдол 80 хүртэлх хувиар буурах зорилго тавьсан. Лав өнгөрөгч өвөл агаарын бохирдол 50 орчим хувь буурсан байх ёстой.
Энэ чинь манай өмнөх Засгийн газрын гол пи ар байсан шүү дээ.
Гэтэл үүссэн нөхцөл байдлын улмаас зарим аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа зогсож, иргэд гэртээ байгаагаас ч болов уу агаарын бохирдол, нөгөө аймшигт хар мангас утаа чинь аймар байна. Зарим иргэд цахим хуудастаа утаа 50 хувь буурчихаагүй бил үү хэмээн хошигнож бичсэн нь ч харагдаж байлаа. Засгийн газар 80 хувийн зорилтдоо хүрэхэд ямар нэгэн арга хэмжээ дахин хэрэгжүүлэх үү. Энэ байдлаар агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт ч хол харагдаж байна даа.
А.Сүх
Сэтгэгдэл (5)