Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хар, саарал жагсаалтад буй 7-9 сая зээлийн мэдээллээ эргэн харна уу

2020-12-17
0
ЖИРГЭХ

Гар утасны төлбөр, орон сууцны болон цалингийн зээлээ төлөх хоногоо хэтрүүлсэн тохиолдолд та муу зээлтэй болж, Монголбанкны  хар, саарал жагсаалтад орно. Албаны эх сурвалжийн мэдээллээр бол, зээлээ 90 хоног хэтрүүлэн төлөөгүй тохиолдолд хар жагсаалтад оруулдаг гэх боловч үнэн чанартаа 2-7 хоног өнгөрөхөд л та муу, найдваргүй зээлдэгчийн тоонд ордог болсон. Өнөөдрийн байдлаар хар, саарал жагсаалтад 7-9 сая ширхэг мэдээлэл бий аж. Энэ нь нэг хүн хэд хэдэн шалтгааны улмаас муу зээлдэгчийн тоонд орсон гэсэн үг юм. Тухайлбал,

-Мобикомын дугаар худалдан аваад ганц нэг ашиглаад далд хийгээд мартчихсан хүн  нэг сарын 20 мянга, гурван сарын 60 мянган төгрөгийг олон сараар төлөөгүй хэмээн муу зээлдэгчийн тоонд автоматаар орсон.

-Ипотекийн зээлийг данснаас нь автоматаар татчихдаг байж. Гэтэл өөрсдөө хугацаандаа татаагүй мөртлөө хугацаа хэтрүүлсэн гэдгээр хар жагсаалтад оруулчихсан

-Банкны эдийн засагч зээлийн эргэн төлөлтийг буруу данс руу татсанаас хугацаа хэтэрсэн муу зээлдэгч болсон

-Ажил олгогч нь цалингаа хугацаандаа тавиагүйгээс хар жагсаалтад орчихлоо.

Ийм жишээ бишгүй. Санхүүгийн хариуцлага мэдээж байх ёстой. Гэвч энэ мэт хүсээгүй, санаатай бус үйлдлээс болж Монголбанкны хар, саарал жагсаалтад орсон хүн олон.

“Хар, саарал” жагсаалт гэдэг нь албан ёсны нэршил биш ба хэрвээ та зээл ба зээлийн хүүгийн эргэн төлөлтөө 90 хүртэл хоногоор хугацаа хэтрүүлсэн бол өөрийгөө “саарал” жагсаалт буюу анхаарал хандуулах жагсаалтад багтсан гэж ойлгож болно. Харин 90 ба түүнээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн бол “хар” жагсаалтын зээлдэгч болж байгаа юм.

Энэхүү жагсаалтад орсон л бол муу зээлдэгч болж, хаана ч, хэзээ ч зээл өгөхгүй. Монголбанкнаас муу зээлдэгчийн жагсаалтад орсон бол дахин зээл олгохгүй гэсэн журам, зохицуулалт уг нь байдаггүй аж. Гэвч үүнийг нь тоодог байгууллага ховор. Хамгийн гол нь төлбөрөө төлж барагдуулсан ч зургаан жилийн дараа мэдээлэл нь харагдахгүй болно. Зээлийн ангиллын мэдээллийг зургаан жилд нэг л удаа шинэчилдэг нь үнэхээр урт хугацаа юм.

“COVID-19”-тэй холбоотойгоор хар, саарал жагсаалтын нөхцөлийг зөөллөсөн хугацаа дуусчээ

“COVID”-тэй холбоотойгоор 2020 оны гуравдугаар сард Монголбанк ба Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны долоодугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй “түр хугацааны” зээлийн ангиллын журмыг баталсан. Ердийн нөхцөлд зээлдэгч 90-ээс дээш хоногоор хугацаа хэтрүүлснээр “саарал” жагсаалтад багтдаг байсан бол долоодугаар сарын 31-нийг хүртэл тус хугацаа хэтрэлийн нөхцөлийг зөөллөсөн байна. Энэ талын мэдээлэл иргэдэд муу хүрснээс зарим нь хожим л сонссон. Гэхдээ тодорхой арга хэмжээ авсан нь иргэдэд ихээхэн боломжийг олгосон байдаг юм.

25 мянган зээлдэгчдэд боломж олгож байв

2017 онд 25 мянган зээлдэгчид зээлээ нэг жилийн дотор төлөх гэрээний нөхцөлтэй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй, зээлийн эргэн төлөлтийн нэг удаагийн зөрчилтэй, хугацаа хэтрүүлсэн зээлээ 2017 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө төлсөн байх гэсэн шалгуураар 25 мянга орчим зээлийн мэдээлэлд зээлдүүлэгч байгууллагуудын зүгээс хандах хандалтыг хязгаарлаж байлаа. Тодруулбал, хар, саарал жагсаалтаас хассан, эсвэл зэрэглэлийг нь бууруулсан гэсэн үг юм.  

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойгоор төр, засгийн барих “бэлэг” юу байх вэ

Хамгийн гол нь 2021 оны долоодугаар сард Улсын их баяр наадмаар Ардын хувьсгалын 100 жилийн тэгш дүүрэн түүхэн ой тохионо. Тэгш ой гэдэг утгаараа төр, засгаас уучлал үзүүлдэг, өршөөн хэлтрүүлдэг жишиг бий. Энэ үүднээсээ Монголбанкны “хар, саарал”  жагсаалтад орсон иргэнийг төлбөрөө төлж барагдуулсан тохиолдолд муу зээлдэгчийн ангиллаас нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах тухай дуулдаад чимээ алдарсан. Дахин энэ асуудлыг эргэн харвал, олон олон хүний амьдралд ихээхэн дэм болно. Эдийн засаг ч дагаад сэргэнэ. Үүнээс илүү ард, иргэддээ барих том “бэлэг” гэж юу байх вэ.

У.Тэргэл 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (105.119.38.57)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 04 сарын 09 | Хариулах

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    10 цаг 30 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    10 цаг 35 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    12 цаг 15 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    12 цаг 53 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    13 цаг 30 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    13 цаг 55 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    15 цаг 2 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    15 цаг 21 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    15 цаг 39 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    16 цаг 46 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    17 цаг 9 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    17 цаг 26 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    17 цаг 37 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    17 цаг 41 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    18 цаг 13 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    18 цаг 36 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    Уржигдар 19 цаг 45 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    Уржигдар 19 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Уржигдар 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК