Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүний мөрөөдөл 1.5 сая төгрөгийн “үнэтэй”

2020-12-21
0
ЖИРГЭХ

Томографын шинжилгээ өгөх гэж Улаанбаатарт ирээд, бүх нийтийн хөл хорионд орж, эхнэрийнхээ хамт ес хоногийг автомашиндаа өнгөрүүлсэн П.Билэгтсайханыг монголын ард түмэн эчнээ танидаг болсон бизээ. Гэхдээ тэр юуг туулж өнөөдөрт ирсэн, юунд зорьж тэмүүлж явааг хэн ч мэдэхгүй.

“Ямар хугацаанд амьд байхаа мэдэхгүй учраас” гэгчлэн ярихын шалтгаан нь тэрбээр ходоодны хорт хавдрын дөрөвдүгээр зэргийн оноштой. Энэ оношийг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард сонсож, хагалгаанд орж, гурван удаагийн хими эмчилгээ хийлгэсэн. Одоо яс янгинах байнгын зовиуртай учраас өвчин намдаах эмчилгээ тогтмол хийлгэж, улиралдаа нэг удаа томографын шинжилгээнд хамрагддаг байна.

Даарснаас болсон уу, үе үе ухаан алдаж унадаг болчихлоо

П.Билэгтсайхан дуу хуурын өлгий Дундговь нутгийнх. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тэмээчин н.Цэнд өвөөгийнхөө дэргэд мал маллаж, морин дэл дээр өссөн. Нас биед хүрч, цэргийн алба хаагаад, цагдаагийн газар, Оюутолгойд ажиллаж байсан нэгэн юм. Малчин өвөөгийнхөө байнгын баримталдаг зарчим, сургаалийг сонсож өссөн учраас газар шороо, эх дэлхийгээ хайрлах нь түүний амьдралын зарчим болжээ. Тийм ч учраас 2017 онд “Босоо хөх монгол” ТББ-ын Эрдэнэт хот дахь салбарыг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж эхэлсэн байна. Хоёр жил орчмын хугацаанд тухайлбал, Булганд зам тавьж байсан Хятад компани ажилчдынхаа цалин мөнгийг өгөхгүй байсныг хөөцөлдөн шийдүүлж, Орхон аймагтаа өрх толгойлсон эмэгтэйг газар, хашаа, гэр оронтой болгох,  хүүхдийнх нь эмчилгээний зардлыг хөөцөлдөн цуглуулах, 1000 мод тарих  гэгчлэн том бага гэлтгүй ажлуудыг хийж байжээ.

Дундговийн хүү П.Билэгтсайхан Эрдэнэтэд байгал, газар усны төлөө, зовсон нэгэнд туслахын төлөө ажиллаж эхэлсэн нь түүний гэр бүлтэй холбоотой. Учир нь тэрбээр долоон жилийн өмнө эхнэр  П.Гэрэлтбадамтайгаа танилцан, түүний төрсөн нутаг болох Эрдэнэт хотод гал голомтоо бадраан амьдралаа эхлүүлсэн юм.  Хань П.Гэрэлтбадам нь төрөлхийн сонсголын бэрхшээлтэй нэгэн бөгөөд ганц охин дүүтэй. Дүү нь хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй учир хэн хэндээ дэм болохын тулд нэг хүүхдийг нь үрчлэн авсан нь өдгөө П.Билэгтсайханы ганц хүүхэд, есдүгээр ангийн охин билээ.

Улаанбаатараас ирснээс хойш биеийн байдал тань ямар байна вэ?

Машинд ес хонохдоо бензинээ хэмнээд байнга асаагаад байж чадаагүй, нэлээд даарсан. Түүүнээс болсон уу гэртээ ирснээсээ хойш үе үе ухаан алдаж унаад байдаг болчихлоо. Биеийн байдал ерөнхийдөө хэвийн. Яс байнга янгинаж өвддөг. Өвчин намдаах эм тариагаа хэрэглээд л байж байна.

"Хамаг байдгаа судсаараа шахчихсан болохоор хүний гар хараад үлдэх эхнэртээ л зовох юм"

Би таны фэйсбүүк дэх нийтлэлийг олж харсан юм. “Миний мөрөөдөл” гэдэг тайлбартайгаар модны цахилгаан хөрөөний зураг нийтэлсэн байсан.

2019 оны 11-р сард хагалгаанд орсноосоо сар орчмын дараа мод, төмрөөр эд зүйл хийж, зарж борлуулж эхэлсэн. Өмнө нь ийм ажил хийж байсангүй, миний удамд ч дархан, мужаан хүмүүс байхгүй. Нэг ёсондоо амьдралын шаардлагаар хийж эхэлсэн гэхэд болно. Хагалгаанд орохын тулд хашаа байшингаа гэгчлэн өөрт байгаа бүхнээ үрж зараад, судсаараа шахчихсан хүн чинь амьдрахын тулд ажиллахаас өөр арга байхгүй. Ингээд л хийж эхэлсэн. Захиалга өгдөг хүмүүстэй ч болсон.

Миний эхнэр бүтэн өнчин, сонсголын бэрхшээлтэй хүн учраас ажил хийх боломжгүй. Хийсэн зүйлийн маань төлбөр эм тариа, хоол хүнснээсээ хэтрэхгүй юм. Уг нь багажтайсан бол амьдрал сэвхийгээд л босоод ирмээр санагдах юм.

Та одоо ямар багаж ашиглаж байна вэ? Таны “мөрөөдөж байгаа” багаж ямар үнэтэй байна, судлаж үзэв үү? Жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн зээл, тусламжууд бас байдаг.

Хагалгаанаас гарч, юм хийж эхэлсний дараа Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут надад туслаад, 800 мянган төгрөг шийдэж өгсөн юм. Тэр мөнгөөр хуучин хятад хөрөө худалдаж аваад, тэрүүгээрээ одоо юмаа хийдэг. Гол нь одоо тэр маань эвдэрч, муудчихаад байгаа юм. Ажлын байртай болох гээд зун рамыг нь босгосон ч мөнгө дутаад, хүйтрээд дуусгаж чадаагүй учраас одоо гэрийнхээ тал зайг зайчилчихаад л тэндээ гараараа шахуу “үзэж тараад” байна.

Миний “мөрөөдөөд” байгаа багажийг “универсал хөрөө, хятад хөрөө” л гэж нэрлэдэг юм л даа. Хөрөө, харуул хоёр нэг багажинд байдаг гэсэн үг. Үнийг нь судалж үзсэн. Улаанбаатарт шинэ нь 1.5 сая төгрөгийн үнэтэй байдаг юм байна лээ.

Манай Эрдэнэтийнхэн намайг сайн мэддэг, захиалга ч их өгдөг. Гол нь би багажгүй, ажлын байргүй учраас захиалга бүрийг аваад байж чаддаггүй. Олсон хэд маань хоол, эм тариандаа л таарчихаад байна.

Зээл тусламжийг ч ах нь бүгдийг нь судалж, хөөцөлдөж үзсэн. Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн зээл, Халамжаас олгодог зээл гээд л. Бүгд барьцаа хөрөнгө шаарддаг юм байна лээ. Байдгаа барчихсан хүн чинь юугаа барьцаалах билээ дээ. Нөгөө талаас би зээл тавихаас айж байна. Ямар хугацаанд амьд байхаа мэдэхгүй учраас тусалж дэмнэх хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй эхнэртээ нэг төгрөгийн ч гэсэн зээл үлдээгээд явмааргүй байна. Харин эсрэгээрээ хагалгааны зардалд алдсан гэр орноо бүтээж босгоод, энэ хүнийг амьдралын баталгаатай, хүний гар харахааргүй болгоод үлдээхсэн гэдэг ганцхан зорилго л надад байна. Сонсголгүй, хүчин дорой ийм эмэгтэй хүн ганцаараа үлдээд хэнээс тусламж гуйгаад явах билээ дээ.

                 Эх орон, газар шорооны төлөө андгай тангараг өргөж явсан хүмүүс болохоор                          мэндтэй явахсан гэж л боддог

Та “Босоо хөх монгол” ТББ-ын Эрдэнэт дэх салбарын тэргүүн хэвээрээ юу? Танай байгууллагаас тусламж, харилцаа байдаг уу?

Хагалгаанд орохынхоо өмнө “Босоо хөх монгол”- ын салбарын тэргүүний ажлаа хүлээлгэж өгсөн. Намайг өвдөж эхэлснээс хойш элдэв яриа гарч эхэлсэн. Албан тушаалд дуртай, хоорондоо хуйвалддаг, фракц үүсгэдэг зэрэг асуудал хаа сайгүй л байдаг. Тийм зүйл гарч, өвдөж байх үед маань дуулдсан юм. Тиймээс хагалгаанд орохоосоо өмнө ажлаа хүлээлгэж өгсөн. Би албан тушаал, нэр хүндэд дурлаж, энэ салбарыг байгуулаагүй. Газар дэлхий, байгал орчныхоо төлөө, бас зовсон нэгэнд дэм болохсон гэж байгуулсан. Харин бусдад танигдаж, хийгдсэн ажлууд маань энэ хугацаанд салхинд хийссэн үнс шиг болсон байна лээ. Ажлыг маань авсан хүмүүс ганц хүнд тусалдаггүй, ганц хүнээ өмөөрөөд дуугардаггүй болсон байна.

Хагалгаанд ороход маань “Босоо хөх монгол” ТББ-аас надад 4 сая орчим төгрөгийн тусламж үзүүлсэн. Энэ мөнгө намайг амьд гарахад нөлөөлсөн. Хагалгаанаас хойш бол ямар ч харилцаа, холбоо байхгүй. Намайг хүндээр өвдсөн болохоор байнга юм гуйна гэж айдаг уу, сайн мэдэхгүй юм. Хүн чанар гэдэг зүйл хэцүү болсон цаг үе байна. Би их л гайхдаг юм. Би тэднээс гуйгаад юу болох вэ. Уг нь эх орон, газар шорооны төлөө андгай тангараг өргөж явсан хүмүүс болохоор мэндтэй устай явахсан гэж л заримдаа боддог юм. Гэхдээ гомдоод яах вэ дээ. Амьдрал ийм л байдаг. Эрүүл саруул байхад манайх түм бужигнасан л айл байсан.

                                              “Хавдрын ганц эмнэлэг бариад өгөөч” гэж энэ өвчнөөр                                                зовж байгаа хүмүүс, тэдний ар гэрийнхний өмнөөс гуйя

Хавдар судлалын эмнэлэг пиг дүүрэн, улсдаа ганцхан учраас тийм байхаас ч өөр яах билээ. Уг нь эмч нар нь маш чадварлаг. Өнөө маргаашгүй болчихсон хүмүүс сарын дараах хагалгааны өдрөө хүлээсээр амиа алдаж байна. Хавдар судлалын ганцхан эмнэлэг нэмээд бариад өгөх сэтгэл төр засгийн маань удирдлагуудад алга. Би бүх л гишүүд, сайд дарга нар руу мессэж бичдэг. Бүгд “ойлголоо, анхаарна аа” л гэдэг. Гэхдээ хэлж ярьж байгаа нэг ч хүн алга л байна. Айл бүрт хорт хавдваар өвдсөн дор хаяж нэг хүн байна. Тэдний төлөө ганцхан эмнэлэг нэмээд бариад өг л дөө гэж энэ өвчнөөр зовж байгаа хүмүүс, тэдний ар гэрийнхний өмнөөс гуйя.

Хавдраар өвдсөн хүмүүс хамаг байдгаа зараад, эмчилгээ хийлгээд л, удалгүй  өнгөрдөг:. Ар гэр нь ядуусын эгнээнд шилжээд л үлдэж байна. Ялангуяа ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна шүү дээ. Өвдсөн гурван хүн тутмын хоёр нь амиа алддаг, нэг нь 5-10 жил амьдардаг хэмжээнд хүрсэн байна.

Эрт илрүүлэг, оношилгоо чухал байна гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг. Иргэдийн хэнэггүй байдалд ч өөрчлөлт хэрэгтэй байх.

Тийм ээ. Монголчууд хэнэггүй ард түмэн. “Цээж хорсоод байхаар нь сода уучихлаа” гээд л ярьцгаадаг. Тэр үед нь ядаж, бүтэн шинжилгээ өгчихдөг болмоор байна. Жилдээ нэг удаа шинжилгээ өгөөд байвал хэн ч над шиг оройтсон хойно нь амаа барихгүй. Дээрээс нь ходоод бол стрессний өвчин гэдэг шүү дээ. Нийгмийн стресс маш их нөлөөлж байна.

Нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал ч нэрмээс болж байна. Жилдээ нэг удаа бүтэн биеийн шинжилгээ өгч, эрүүл, зөв хоолохдоо анхаарч байж л хайртай хүмүүстэйгээ үлдэх, эдийн засгаар хохирохгүй байх боломж байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Хүмүүст анхааруулж хэлж, захимаар байна.

Тухайлбал, химийн эмчилгээ гэхэд л манай улс үнэндээ хариуцлагагүй. Гурван удаагийн эмчилгээний хоёрыг нь өвчтөн хувиасаа худалдаж авч хийлгэхээс өөр аргагүй байх жишээний. Уг нь улсаас үнэ төлбөргүй эмчлэх ёстой байтал улсын эм тарианы хангамж нь дуусаад тасарчихна. Гэтэл хувийн эмнэлэг, эмийн санд байж л байдаг. Нэг удаагийн химийн эмчилгээнд сая гаруй төгрөг шаардлагатай болдог. Томографын шинжилгээ зөвхөн хэвлийн хөндий гэхэд л 280 мянган төгрөг, тэгээд өөр эрхтэн үзүүлэхэд төлбөр нь нэмэгдээд явдаг гэх мэтээр иргэд рүүгээ чиглэсэн, тэдэнд дэмжлэг болсон бодлого бариасай, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийгээсэй, өвдсөн зовсон ард түмнээ сонсоосой гэж үнэхээр их хүсдэг. Над шиг бодол хүсэл тээж, амьдрахын төлөө тэмцэж, ар гэртээ санаа зовсон хүн  манай улсад жилдээ 4000-аараа шинээр нэмэгддэг гээд та бод л доо...

Тэр хөдөлмөрлөхийн тулд МӨРӨӨДӨЖ байна

Мөрөөдөл хязгааргүй шигээ бас үнэ цэнэ нь хэмжээлшгүй. Гэхдээ П.Билэгтсайханы мөрөөдөж буй зүйл болох модны хөрөө, харуул 1.5 сая төгрөгийн өртөгтэй. Тэр амьдралаа босгох гэж, ханьдаа санаа зовохгүй гэж, ажиллаж хөдөлмөрлөх гэж “мөрөөдөж” байна. Түүний мөрөөдөлд туслах бол Хаанбанк 5595037264- П.Билэгтсайхан.

Ярилцсан: Ц.Анхзул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    7 цаг 5 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    7 цаг 10 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    8 цаг 50 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    9 цаг 28 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    10 цаг 5 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    10 цаг 30 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    11 цаг 37 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    11 цаг 56 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    12 цаг 14 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    13 цаг 21 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    13 цаг 44 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    14 цаг 1 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    14 цаг 12 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    14 цаг 16 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    14 цаг 48 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    15 цаг 11 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    Өчигдөр 19 цаг 45 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    Өчигдөр 19 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Өчигдөр 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК