Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү салбарын сайдтайгаа зөрчилдөх болсон шалтгаанаа тайлбарлав

2020-12-25
0
ЖИРГЭХ

Салбарын хэрүүл “Ковид”-ыг дарахгүй, даамжруулна 

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн удирлагуудын хооронд маргаан үүсч, халаа сэлгээний тухай асуудал хөндөгдөх болсон талаарх мэдээлэл сүүлийн үед газар аваад байгаа билээ. Тэгвэл ямар шалтгааны улмаас зөрчилдөөн үүссэн, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэх мэдээлэл зэрэгт Д.Нямхүү эмч хариулт өгсөн байна. Тэрбээр “АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас намайг шалгаж байгаа зүйл байхгүй. Надад л лав мэдэгдсэн, мэдсэн зүйл алга. Өмнө нь ажлын уялдаа, зохион байгуулалт маш сайн байсан тул дунд нь хийдэл гарч байгаагүй. Бараг цэргийн маягийн зохион байгуулалттай байсан. Одоо бол ажлын эрэмбэ дараалал алдагдаж, зохион байгуулалт эвдэрч, мэдээлэл буруу дамжигдсаар доголдол үүсч байна. Удирдагдах эрэмбэ дараалал алдагдсан. Хамгийн гол нь ХӨСҮТ-ийн бүх өвчтөнгүүдийг тэр дотроо сүрьеэгийн өвтөнүүдийг хүртэл нүүлгэж, ариутгаж, засварлана гэснээс зөрчилдөөн үүссэн. Халдварт өвчнийг аль болох хөдөлгөөнийг хязгаарлаж, хумидаг байтал нүүлгэн шилжүүлж болохгүй. Би энэ шийдвэрийг дэмжээгүй учир үүрэг даалгавар биелүүлээгүй гээд намайг ажлаа өгөөрэй гэсэн. Энд би урваж, аялдан дагалдсан бол миний албан тушаалаас илүү бидний мэргэжлийн байр суурь алдагдана. ХӨСҮТ-ийн хамт олны хувь заяа шүү дээ. Мөн Сэлэнгэ аймаг зэрэг газраас эмч нарыг авч ирж, ХӨСҮТ дээр бэлтгэ гэсэн чиглэлийг яамнаас өгсөн. Харин манай эмч нар “Энэ бол боломжгүй зүйл” гээд дургүйцсэн. Тиймээс сайдын даалгаварыг биелүүлээгүй. Энэ мэт шалтгаанаас болж зөрчилдөөн үүссэн нь үнэн” хэмээсэн байна.

Ямартай ч Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын дунд зөрчилдөөн үүссэн нь үнэн болоод шалтгааны учиг эхний байдлаар тайлагдав. Харин үүнд салбарын сайд нь ямар хариулт өгөх бол.

Т.Мөнхсайхан: Хүмүүсийг зөөвөрлөхөд эрсдэл бага гэж үзсэн

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлэх нь аюулгүй болохыг онцолсон. Тэрбээр “ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийг 14 хоногийн дараа Яармагийн эмнэлэг болон Цэргийн төв эмнэлэгт шилжүүлж байна. Шилжүүлсний дараа 7 хоног ажиглан эмчлэх шаардлагатай. ХӨСҮТ-д хүнд болон хүндэвтэр байдалтай 18 хүн байгаа. Хөнгөн хүмүүсийг Яармагийн эмнэлэг рүү шилжүүлж байна. Ерөнхийдөө 14-өөс дээш хонож байгаа хүмүүс халдвар тараах эрсдэл бага болно. Одоо ХӨСҮТ-д байгаа хүнд, хүндэвтэр 18 хүн 14-өөс дээш хоносон. Тиймээс эдгээр хүмүүсийг зөөвөрлөхөд эрсдэл бага гэж үзсэн. 

ХӨСҮТ-д коронавирусний эсрэг эмчилгээ хийж буй тасгийг 100 хувь суллаж, дахин улаан, шар, ногоон бүсээр зохион байгуулж эмч эмнэлгийн ажилчдын орчин нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авна. 

Өнгөрсөн 11 сарын хугацаанд коронавирустэй өвчтөнүүдийг эмчилсэн тул нэг удаагийн ариутгал хийж, зохион байгуулалтын орчин, нөхцөлийг сайжруулах шаардлага байна. Орны даац хэтэрсэн, хэт их ачааллын улмаас халдвар авч байна гэж дүгнэж болохгүй. ХӨСҮТ-ийнхэн 11 сарын турш байнгын ажиллаж байгаа тул ядарч, сульдсан тохиолдол байгаа. УОК-оос гарсан ажлын багийн шалгалтаар халдвар хамгааллын дэглэм алдсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан” гэх тайлбарыг өгсөн юм.

Д.Нямхүүд “дохио” өгч, ХӨСҮТ-ийг шалгасан уу

Коронавирусний эсрэг тэмцэж буй ХӨСҮТ-д шалгалт хийсэн, үүнд нь ХӨСҮТ бүдэрсэн нь ч дээрээс шидсэн “чулуу” байсан болох нь Д.Нямхүү эмчийн мэдээллээр баталгаажиж байх шиг.

Угтаа цар тахал газар авч, өдрөөс өдөрт дотоодын халдварын тоо нэмэгдэж байгаа энэ үед эв зүйгээ олоод ажлаа урагшлуулахыг хичээх бус сандал суудлын хэрүүл хийж, хэн хэндээ шилээ харуулаад байх нь зохисгүй үйлдэл. Ер нь салбарын хэрүүл нь “Ковид”-ыг дарах бус даамжруулна гэдгийг ч хэлэх хүн олон байгаа юм.

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.126.90.21)
    Энэ Нямхүү чинь айхтар баян амьтан гэж бичсэн бна лээ
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.69.147)
    Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газар яагаад зохион байгуулалтаа зөв хийгээд анхнаасаа эмнэлгүүддээ шалгалтаа хийгээд яваагүй юм бэ? Ажлаа хүлээж авчхаад , Зохион байгуулалт, хяналтаа хийгээд шалгалтыг хийгээд явсан бол юу гэж одоо ийм асуудал гаргах вэ дээ. Өөрсдийнхөө асуудлыг нэг хүн рүү чихээд ард нь нуугдах гээд байх юм
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.185.31)
    Зев залуу сайд зоригтой шийдвэрууд гаргаж байна голомтыг нь ариутгаж цэвэрлэнэ гэсний телее халдваргуйжуулэлт хийнэ гэсний телее шуумжлэгч байж болохгуй негее л хуучин арга барил голомттойгоо зууралдаад байж болохгуй шуу дээ Ажил хийж байгаа мэргэжлийн залуусаа дэмжиж ажиллах хэрэгтэй
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.70.98)
    "Covid-19" -ийг Улс дотроо алдсан Т.Мөнхсайханыг огцруулвал таарна !
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • zochin (202.179.26.149)
    Covid 19 !!! chumij daraachee !!! boon ydargaa .
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.25.47)
    Хэ хэ гэмгүй царайлсан хүн хамгийн гэмтэй ардаа айдастай байдаг юм даа.
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Хо (202.9.46.6)
    Мөнхсайхан сайд Самарч бндоо
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • багш (139.5.219.147)
    Энэ сүрхий халдварыг дарж авах нь л чухал байна. Бусад аймаг, сумдад руу алдахгүй байхад ганц ХӨСҮТ биш, бүх ард түмэн хичээж байгаа үед элдэв маргаан хэрэггүй байлтай. Бүх нийтээрээ хичээх ёстой. халахаас өөр арга хэмжээ, сануулга байж болох л юм.
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зулхүү (192.82.70.173)
    Манхсайхан сайдыг өөрийг нь огцруулах хэрэгтэй хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас эхлээд эрүүл мэндийн даатгал гээд олон болчимгүй алхам хийж байгааг иргэд яагаад дуугай хараад байнаа
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.9.46.189)
    Энэ хүнд үед ажил төрлийн маргаан удирдлагын хооронд гарч л байдаг. Удирдах удирдуулах зарчим ч бий. Хэн хэнд нь буруу өгөхөөс илүүтэй тахлыг даамжруулахгүй байхын төлөө л бүгд зүтгэж маргаж, заримдаа сэтгэл уужирч, сэтгэл зүйн хувьд хэцүү байгааг манай хүмүүс ойлгож хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Сошилоор ороод талцуулж хэрэггүйээ. Тэд биднээс илүү ажлаа мэддэг улс шүү дээ. ЭМЯ. Бүх шатны эрүүл мэндийн хамт олонд эрүүл энх, ажлын амжилт хүсье. Та нар маань үнэхээр мундаг шүү.
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • tt (66.181.171.26)
    kkkk
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    4 цаг 3 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    4 цаг 7 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    5 цаг 47 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    6 цаг 25 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    7 цаг 3 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    7 цаг 27 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    8 цаг 34 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    8 цаг 54 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    9 цаг 12 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    10 цаг 18 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    10 цаг 42 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    10 цаг 59 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 10 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    11 цаг 13 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    11 цаг 45 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    12 цаг 9 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    Өчигдөр 19 цаг 45 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    Өчигдөр 19 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Өчигдөр 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК