Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хатуу хөл хориог дахин тогтоогоогүй бол Цагаан сар гэхэд 2800 хүн халдвар авах тооцоо гарчээ

2020-12-25
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Хатуу хөл хориог арванхоёрдугаар сарын 23-нээс дахин тогтоогоогүй бол Цагаан сар гэхэд 2800 хүн халдвар авах тооцоо гарчээ.

БАРИМТ 2

Аравдугаар сард амны хаалт зүүсэн байхад нэг хүнээс найман хүнд халдварладаг байсан бол одоо нэг хүнээс 1,5 хүнд халдварладаг болоод байна. Үүнийг нэг хувьд хүргэхээр Засгийн газар ажиллаж байна.

БАРИМТ 3

Ковидын тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан ба хэрэгжүүлж эхлээд найман сар болж байна.

БАРИМТ 4

Коронавирусний халдварын эсрэг вакцинжуулалтыг 2021 оны  нэгдүгээр улирлаас эхлүүлнэ.

БАРИМТ 5

Коронавирусний эсрэг вакцины эхний 20 хувийг халдварт өвчний голомтот ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын албаныхан, нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнууд, архаг хууч суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийнхэнд  нэн тэргүүнд хийнэ.

БАРИМТ 6

Гадаадад буй монгол иргэдээ авчрах хуваарьт нислэгээ цуцалснаас БНСУ-д  12 иргэн, тэр дундаа хоёр сартай жирэмсэн эмэгтэй өлсгөлөн зарлажээ. 

БАРИМТ 7

“Энхсаран” сувиллын удирдлагууд болон ажилтан болох 10 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Хэргийг удахгүй шүүхэд шилжүүлэх юм байна. 

БАРИМТ 8

Халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалд хамруулах, нөхөн төлбөр олгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд удахгүй өргөн барина.

БАРИМТ 9

Дэлхийн банкнаас авсан 5 сая ам. доллар буюу 15 тэрбумыг өвөлжилт хүндэрсэн аймгуудад хэрэгцээт зүйлсэд зарцуулна.

БАРИМТ 10

Өвөлжилт хүндэрсэн 10 гаруй аймгийн 75 сумдад 3800 тонн өнжмөл өвс, 1900 тонн тэжээл хүргүүлж, эхэлжээ. 

БАРИМТ 11

Гадаадаас ирсэн иргэдээ анх тусгаарлах 5000 байршилд хуваан байрлуулж байсан бол дараа нь 110 болж, одоо тусгаарлах 49 байршилд байрлуулаад байна.

БАРИМТ 12

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс голомтлон гарсан  халдварын ойрын болон дам хавьтлын 1131 хүнийг шинжилгээнд хамруулаад байна.

БАРИМТ 13

Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан халдварыг тархаахад хэн буруутайг тогтоох ажлын хэсэг тус эмнэлэгт ажилласан ба дүгнэлтийг өнөөдөр УОК-т танилцуулна. 

БАРИМТ 14

Замын-Үүдийн хувьд Хятадын талаас 50 жолооч авч байгаа. Тиймээс өдөрт гурван ээлжээр 150 автомашин орж ирж байна.

БАРИМТ 15

Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор нарийн ногооны үнэ 2-3 дахин өсч,  харин хүнсний бусад бүтээгдэхүүн сараас дээш хугацааны нөөцтэй байгаа аж.

БАРИМТ 16

Коронавирусний халдвар битүү орчинд ихээр тархаж байгаа тул хөнгөн ялаар шийтгүүлсэн ялтанг өршөөлд хамруулах судалгааг ХЗДХЯ-наас гаргасан байна.

БАРИМТ 17

Хүүхдийн хорих ангид 1300 хүүхэд ял эдэлж байгаа ба ШШГЕГ-ын харьяа нээлттэй болон хаалттай хорих анги, урьдчилан цагдан хорих, саатуулах төвд нийт 6300 хүн байна. 

БАРИМТ 18

Засгийн газрын шийдвэрээр өмгөөллийн байгууллага, нотариатын үйл ажиллагааг нээсэн. 

БАРИМТ 19

Дархан-Уул аймагт шинээр халдвар илрээгүй 20 хонож байна. Дахин найм хоногт буюу 28 хоноход халдвар илрээгүй тохиолдолд голомтыг бүрэн хумьсан гэж үзээд хатуу хөл хориог цуцалж, энгийн горим руу шилжүүлнэ.

БАРИМТ 20

Халдвар бүртгэгдсэн Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Архангай, Говьсүмбэр, Эрдэнэт аймагт тарсан коронавирусний халдварыг ерөнхийдөө хумьжээ.

БАРИМТ 21

Дархан-Уул аймгийг хойд бүс нутгийн шинжилгээний төв болгоно.

БАРИМТ 22

ДЭМБ-ын шугамаар коронавирусний эмчилгээнд зориулж, шинэ техник хэрэгслийг  оруулж ирэхээр болсон.

БАРИМТ 23

Хүнсний хангамжийн шуурхай штабыг ХХААХҮ-н дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж   байна.

БАРИМТ 24

Өндөг 50 хувиар буурсан нь Алтанбулаг боомтыг хаасантай холбоотой юм. ОХУ-ын талаас монголчууд өндөгнийхөө 50 хувийг хангадаг. Одоогоор өндөгний долоо хоногийн нөөцтэй байна. 

image

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Коронавирусний халдвар (COVID-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болоод мэдээллийн 24 баримтыг хүргэе. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
"Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • харамсалтай (64.119.16.138)
    Ажил нь хаагдсан иргэд хэцүүдэж байгаа. Нэгэнт халдвартай хүний хажуугаар гарахад л ковид халдах боломжтой юм бол ингэж хатуу хорих хэрэг байна уу? ИРГЭД өөрсдийн аюулгүй байдлаа хангаад, ажлаа хийгээд амьдарлаа үргэлжлүүлвэл яасан юм вэ? ЭМНЭЛЭГүүд тархалтын ЭХ болоод удлаа. ХАТУУ хорионы үр дүн бага байна. ТА нар бүр олуулаа ковид тусах байлаа гэж өөрсдийгөө УИК зөвтгөхөө болих хэрэгтэй
    2021 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.80.243)
    odoo hol horio togtoogoodch nemergui baina sh dee.
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.181.36)
    ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ТОГТООГООГҮЙ 2000 ХҮРЭХ ЮМ БИШ ҮҮ МӨНХСАЙХААААН. ЧИ Ч ИХ ЮМ МЭДЭХ ЮМАА. ЧИ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ӨӨРӨӨ МЭДЭРЧ БАЙНА УУ. ИЙМ ҮЕД Л ЧИНИЙ ИД ШИД ГАРАХ ЁСТОЙ ГЭТЭЛ ҮГҮЙ ЮМАА. АЖЛАА ӨГ ДӨӨ. ЧАДДАГ НЬ ХИЙГ.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.18.13)
    Бүх эрсдлийг 100% хаах боломж муу л байх л даа. Хамгийн гол нь манайхан маскаа зөв зүүж (хамраа ил гаргалгүй!!), хоорондын зайг сайтар барих хэрэгтэй байна шүү!!! Дэлгүүрийн кассанд очерлоод зогсож байхад ард тулж ирчихээд шилэн хүзүү рүү амьсгалаад байх юм!!! Лангууны худалдагчтай худалдаа хийж байхад хажуунаас шууд чихэлдэж орж ирээд л худалдагчаас юм асуугаад урдуур дайраад байх юм!!! Яг л үхэр мал шиг!!!! Хэлэхээр ойлгохгүй уцаарлана. Мөн ч бүдүүлэг байна даа!!!
    2020 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    4 цаг 3 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    4 цаг 7 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    5 цаг 47 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    6 цаг 25 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    7 цаг 3 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    7 цаг 27 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    8 цаг 34 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    8 цаг 54 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    9 цаг 12 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    10 цаг 18 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    10 цаг 42 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    10 цаг 59 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 10 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    11 цаг 13 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    11 цаг 45 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    12 цаг 9 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    Өчигдөр 19 цаг 45 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    Өчигдөр 19 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Өчигдөр 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК