Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Захиа

2020-12-26
0
ЖИРГЭХ

Сайн байцгаана уу,

Монголын ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б. Отгонжаргал гэдэг, 31 настай. Нөхөр, 4 настай хүүгийн хамт амьдардаг. Миний бие ясны хавдар хэмээх өвчинөөр Монголд 2 удаа хагалгаанд орсон ч 3 дахиа дахиж  Монголд эмчлэх боломжгүй гэсэн заалттай  БНСУ-д хими эмчилгээ хийлгэж байгаа юм. Гэртээ өөрөө өөртөө өвчин намдаах тариа хийж байснаа бодоход солонгост эмнэлэгтээ ирээд  3 сар орчим болж байна. Төлбөр мөнгө нь л байвал эмчилгээ үйлчилгээ, сувилгаа үнэхээр сайн юм. Судас олдохгүй бүтэн цаг нухаж судас хагараад эсвэл судас нь олдохгүй цусандаа хутгалдаж тариагаа ч хийж чадалгүй, өвчнөө ч намдааж чадалгүй уйлаад суудаг байсан бол энд ирээд хиймэл судас суулгуулж ямарч зовлонгүй тариагаа хийлгэж эмчийн хяналтанд, өөр хүнд өөрийгөө даатгаж өөрийгөө бага ч болов чөлөөлөөд байна. Миний захидал,  ярилцлагыг нийтэлж, хандивын аяныг минь олонд хүргэхэд туслалцаа үзүүлсэн сайтууд, телевизүүдэд маш их баярлаж байгаагаа илэрхийлье.

Та бүхнийхээ хандив тусаар 3 удаагийн хими эмчилгээнд амжилттай ороод биеийн байдал маань өдрөөс өдөрт дээрдэж байна. Энд ирээд 14 хоногийн тусгаарлалт дуусахаас өмнө өвчин намдаах тарианы хордлого, хоол тэжээлийн дутагдал, өвчин намдахгүй зэрэг хүндрэлүүдээс болж  яаралтай түргэн тусламжаар эмнэлэгтээ хүргэгдэн ирж 8 хоногийн турш эрчимт эмчилгээнд орсон.  Хавдар өдрөөс өдөрт томорч байсан тул хими эмчилгээндээ  хурдан орохыг хүсч байсан  ч эрчимт эмчилгээнээс гараад бие маань сайн дээрдэхгүй байсан тул шууд орж чадаагүй. Хэд хоног  хүлээсний эцэст эхний хими эмчилгээ биеийн байдлаас шалтгаалан 70%-тай хийсэн. Бага тунгаар хийсэн тул хордлого өгөх нь бага байсан ч маш их ядарч хуруугаа хөдөлгөх ч чадалгүй болсон байсан, харин 2 дахь эмчилгээнээс биеийн байдал дээрдсэн гэж үзэн 100% буюу бүрэн тунгаар хими эмчилгээ хийсэн. Гэтэл эмчилгээний 3 хоногт  хавдар ясандаа янгинан өвдөж, амьсгал давчдаж амьсгалахад ч хүндрэлтэй болж, хордлого ихээр өгч,  хоол унд идэж чадахгүй бөөлжис цутган маш хүнд болсон. Харин 5,6 дахь өдрөөс хордлого тайлагдан амьсгал уужирч юм идэх хүсэл сонирхол нэмэгдэн юм залгих боломжтой болж байна. Гэхдээ л өвчин намдаах эм тариаг 2-3 цагийн зайтай байнга л хийхгүй бол өвдөлт маш их хэвээрэй. Баяртай мэдээ гэвэл хоёр хоногийн өмнө шинжилгээнүүдээ өгөхөд шинжилгээний үзүүлэлтүүд сайжирсан хими эмчилгээний үр дүн бага боловч мэдэгдэж эхэлсэн байна. Тийм учраас өөрөөсөө илүүчлэн хандив өргөсөн сайхан сэтгэлт монгол түмэндээ мэнд яваагаа дуулгахаар ийнхүү захидал бичиж байгаа минь энэ. Хүнд хэцүү өдрүүдэд эрүүл болоод ирнээ гээд үлдээсэн хүүгээ л бодож зоригжиж байна. Надад туслаж дэмжиж сэтгэлийн дэм өгч байгаа сайхан сэтгэлт хүмүүст талархан, надаас дутахгүй зовж шаналж байгаа хайртай хүмүүсээ бодон залбирсаар байна. Талархалын хүчээр хайрын хүчээр бурхан намайг сонсож хүнд хэцүү үеэ өдөр өдрөөр даван туулсаар байна.

Монгол оронд минь аймшигт тахал халдаж ард түмэн та  бүхэн минь айдас түгшүүртэй байгаа ч Монгол түмний минь заяа буян их тул даваад гарна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн минь дор бүрнээ хичээгээрэй. Эмчилгээний төлбөрийг минь олох гэж өөрсдөөсөө харамлан цуглуулаад явуулдаг байсан ах дүүсийн минь ажил төрөл зогсож, авах цалин байхгүй болж, авсан ажлаа ч гүйцэтгэж чадахгүй болсон тул эмчилгээний бус хэрэглээний төлбөрөө л арайхийж төлсөн. Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй юм. Эмчилгээний явцад гарсан хүндрэлүүдээс болж тооцоолж байснаас өндөр  төлбөр гарсан, нэмэлт үйлчилгээ ч их авсан.

Ковид намайг олон удаа хясаж, эрүүл болох хүслийг минь унтраах гэсэн шиг саад болсонч бурхан миний талд байгаа тул намайг гэсэн хайртай хүмүүсийнхээ хайраар, ядарсан нэгнээ орхидоггүй сайхан сэтгэлт ард түмнийхээ буянаар би эмчилгээгээ сайн хийлгээд эрүүл болоод хүү дээрээ очноо.

Цар тахалтай хүнд хэцүү үеийг туулж байгаа та бүхнээсээ хандив гуйхаас зүрхшээж байгаач эмчилгээний төлбөргүй бол дараа дараагийн эмчилгээ зогсож, зовж зүдрэн байж энэ хүртэл даван туулсан бүхэн минь  дэмий зүйл болох тул надад туслаж чадах  нэгэнд хүртэл түгээж өгч,  тав, арав гэлтгүй хандивийн аянд минь нэгдэж өгөөч хэмээн та бүхнээсээ гуйж байна. Одоо эмчилгээний төлбөрөөс 78 сая төгрөг дутуу байгаа юм. Хүнээс юм гуйх нь эрүүл саруул, өөр хүнд ичмээр юм шиг боловч төрүүлсэн ганц үрийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн юуг ч даван туулахад бэлэн байгааг минь ойлгоорой. Надад тусласан бүхэндээ маш их баярлалаа.

 

Хандивын данс: 

Хаан банк- 5018066681 – Б. Отгонжаргал

Хаан банк $: 5400666275 – Б. Отгонжаргал

ХАНА БАНК 144-91064786107 Б. Нацагмаа (Солонгос дахь воны данс)

Холбоо барих: 77815335, 88991169, 01029538118

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.179.27.49)
    eviidee , ymar chechuu um be??? ter tor zasag jaachanch gesen tuslaachee .
    2020 оны 12 сарын 26 | Хариулах
  • zochin (202.179.27.49)
    eviidee , ymar chechuu um be??? ter tor zasag jaachanch gesen tuslaachee .
    2020 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    3 цаг 2 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    3 цаг 6 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    4 цаг 46 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    5 цаг 24 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    6 цаг 2 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    6 цаг 26 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    7 цаг 33 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    7 цаг 53 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    8 цаг 11 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    9 цаг 17 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    9 цаг 41 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    9 цаг 58 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    10 цаг 9 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    10 цаг 12 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    10 цаг 44 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    11 цаг 8 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    23 цаг 56 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    23 цаг 59 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Өчигдөр 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК