Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хонгорхон охиноороо овоглосон “Хонгоржин” брэнд

2020-12-26
0
ЖИРГЭХ

Хийж бүтээх хүсэл эрмэлзмээр дүүрэн үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг бүсгүйчүүдийг онцолдог “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувраллдаа “ХОНГОРЖИН” брэндийг үүсгэн байгуулагч дизайнер Э.Дөлгөөнийг урилаа.  Эмэгтэй хүний эрхэмсэг гоог илтгэсэн ихэмсэг энхрийхэн бүсгүйн бүтээл бүр тод өнгөний шийдлийг гоёл чимэглэлтэй хослуулан урласан нь түүний ертөнц тийм л чамин тансаг гэдгийг илтгэнэ. Ээж, охидын хос хувцсыг өнгө загварын өргөн сонголттой хийдэг “Хонгоржин” брэндийн түүхээр аялцгаая.


Хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж, хувцас загварын салбарт  өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж, оршин тогтнож чадсан чадварлаг дизайнер Э.Дөлгөөн ирээдүйн амжилтын зүг итгэл төгс алхаж явна. Зураг зурах авьяастай  охин өвөрмөц шийдэлтэй хувцасны загварыг гаргаж, бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлсээр долдугаар ангиасаа утас зүү шаглаж, үйл мэтгэж сурсан гэдэг.

“Дүрэмт хувцсаа янз бүрээр чимэглэн өмсөж, багшдаа их загнуулдаг сурагч байлаа. Хамгийн анх даашинз оёсон. Өөртөө зориулж хийсэн болоод ч тэр үү баярлаж бахархах сэтгэгдэл төрж байсан. Хананд өлгөсөн даашинзаа харахаар хайр хүрээд л. Хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан гэж боддог” гэв.

Түүнийг дизайнер мэргэжлийг сонгож, суралцахад ээжийнх нь шийдвэр зөв зүг рүү хөтөлжээ. Урлагт дуртай учир жүжигчин болох нууцхан хүсэл түүний сэтгэлд байсан гэдэг. Тиймээс ээжтэйгээ ярилцаж, эргэлзээгээ тайлж, урлаж шаглах уран үйлсийн эзэн болох хүсэлдээ хөтлөгдөн ИЗОУИС-ийн хувцас загварын дизайнерын ангид элсэн суралцжээ. "Луужингаар илэрхийлбэл ээж миний амьдралын чиглүүлэгч хүч. Мэргэжлийнхээ сонголтыг хийж чадахгүй эргэлзээд ээжтэй ярилцаж шийдэлд хүрсэн” хэмээн инээмсэглэв.

Хонгоржин охинтой учирсан түүх

Оюутны он жилүүд хөвөрч, завгүй өдрүүд үргэлжилж, бүтээл туурвиж, өөрийгөө цаг тутамд хөгжүүлэхийг эрхэмлэдэг байсан тэрбээр нэгдүгээр курстээ “Хаврын Гоёл” наадамд авангард загвар урлаж, амжилттай оролцжээ. Энэ үе нь түүний сэтгэлд тод үлдсэн гэдэг. Ажиллагаа ихтэй авангард загвар сонгож, өдөр шөнөгүй оёж сургууль дээрээ олон хонож байсан гэнэ. “Сэтгэл зүтгэлээ зориулж, нойргүй хонож хийсэн бүтээлээ тайзан дээрээс харах л үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж, торгон агшин” гэдгийг тэрбээр онцлон хэлж байсан юм. Хөлс хүчээ дуслуулж, хөдөлмөрөө шингээж урласан бүтээлийнхээ үнэ цэнийг салбарынхаа шилдгүүдэд үнэлүүлнэ гэдэг будаг нь ханхалсан шинэхэн оюутан охины урам зоригийг бадраасан биз.

No description available.

Хоёрдугаар курстээ хорвоо ертөнцийн хамгийн үнэт эрдэнэ, энгэрийнхээ шигтгээг элгэндээ тэвэрч эх хүний жаргалыг эдэлсэн он цаг үргэлжилжээ. Тэр үеэс хичээлдээ явах нь ховордож, гэртээ практик дээр суралцаж эхэлжээ. “Охиноо төрүүлсэн үеэс хойш сургууль дээрээ өнгөрүүлсэн цаг хугацаа ховорхон байх. Ангийнхаа хүүхдүүдээс дутахгүйн тулд гэртээ өөрөө эсгүүр гарган оёж өөрийгөө хөгжүүлдэг байсан. Практик дадлага бол маш чухал. Дизайнер хүн үргэлж шинийг сэтгэж, хийж бүтээх хүслээр хөглөдөгдөж амьдардаг” гэлээ.

No description available.

Их сургуулиа амжилттай төгссөж гэрийнхээ нэг өрөөг тохижуулж, ажилдаа ханцуй шамлан оржээ. Хорвоод хосгүй хонгорхон охиныхоо нэрээр брэндээ нэрлэсэн нь “Хонгоржин”. Хувцас загварын салбарт өрх тусгаарлаж, үүдээ нээсэн нь энэ. “Анх бол гэртээ үйлдвэрлэл хийж эхэлсэн. Шинэхэн төгсөгч намайг хөрөнгө санхүүгийн асуудал чөдөрлөж байсан. Гэхдээ хийж бүтээх хүслийг маань хэн ч унтрааж чадахгүй. Ганцаараа өрөөндөө ажлаа хийгээд өдөржин сууна. Гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр ажлаа өргөжүүлж, урлангаа нээсэн. Ээж болон найзаасаа санхүүгийн дэмжлэг авч байлаа” гэсэн юм.

Э.Дөлгөөн урлангаа гурван сая төгрөгийн санхүүжилтээр нээжээ. Тодруулбал, ажлын байрны түрээс, засвар тохижилтын зардал, түүхий эд материалаа худалдаж авчээ. Үйлчин хүний үнэнч зэмсэг бол оёдлын машин. “Онц” дүнтэй төгссөн охиноо ээж нь шагнаж, “Ирээдүйд их үйлс бүтээгээрэй” хэмээн ерөөн хоёр оёдлын машин авч өгсөн нь түүний амьдралд оруулсан томоохон хөрөнгө оруулалт.

Ээжийнхээ энэ хүслийг зүтгэлээр хариулж, өдгөө өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж чамин тансаг хувцас урладгаараа хэдийнэ танигдаж чадсан нь Э.Дөлгөөний хөлс дуслуулж, хөдөлмөрлөсний гавьяа. Эхийн цагаан сэтгэлээр үрдээ ерөөлөө хайрласан ээжийн хүсэл биелэлээ олж, охиноороо бахархаж суугаа нь дамжиггүй биз ээ.

                                “Хонгоржин”брэнд хос хувцас урладаг

“Хонгоржин” брэнд хос хувцсыг өнгө загварын өргөн сонголттой чамин тансаг бүтээлээр урладаг. Охин үрээ өлгийдөж авсан эх хүн бүхний хүсэл гоёж гангалах. Тиймдээ ч бяцхан охиндоо зориулж хувцас урлахыг эрхэмлэдэг байсан гэнэ. Энэ талаар “Эхлээд цор ганц загварыг хувцсыг охиндоо зориулж оёдог байлаа. Дараа нь охинтойгоо хослож өмсөх зорилгоор хос загвар гаргасан” гэв. Тус брэндийн дэлгүүрт ороход гялалзаж, гялтагнасан тансаг орчин таныг угтана. Учир нь, тод өнгөний шийдлийг гоёл чимэглэлтэй хослуулсан коллекцийг улирал тутамд гаргадаг нь түүний онцлог. Одоогоор 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргажээ.

Анх брэндээ нээхдээ хувцасны үнэлгээ өндөр байсан гэнэ. “Анх бол урласан хувцсаа нэлээд өндөр өртөгтэй худалдаанд гаргадаг байлаа. Ажил хийх тусам арга барилаа олж, салбараа хүртэл сайн судлах шаардлага тулгарсан. Тэр ч бүү хэл иргэдийн амьжиргаанд суурилж үнэлгээ гаргах нь чухалыг ойлгосон. Загвар гаргахдаа хүмүүст таалагдах болов уу гэж ерөөсөө бодож үздэггүй. Өөрт таалагдсан загвараа гаргадаг” гэв. No description available.

Үндэсний үйлдвэрлэл эрхэлж брэнд бүтээж буй бүсгүйчүүдэд тулгардаг асуудлын нэг нь түүхий эд, материал. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учир импортоор оруулж ирсэн материал худалдаж авдаг. “Материалын олдоц үнэхээр хүндрэлтэй. Хүмүүст таалагдсан гоё загвар гаргаад дахин үйлдвэрлэх гэхээр материал нь дуусчихсан. Дахиж ирдэггүй. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. No description available.

Э.Дөлгөөний ажил өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл үргэлжилнэ. Хэдэн метр даавууг хүний сэтгэлд нийцтэл урлана гэдэг тухайн хүнээс ухааны цар, урлагийн мэдрэмж, ур дүйг шаардана. “Метрийн даавууг бүхэл бүтэн өмсөж болох бүтээл болгоно гэдэг гайхамшиг. Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн хувцас оёчихоод “Үнэхээр гоё болжээ. Баярлалаа” гэх үгийг сонсоод өөрийгөө  эрч хүчээр цэнэглэж, илүү сайн бүтээл урлахыг хичээдэг” гэв. Ажилдаа чин сэтгэлээсээ хандахыг эрхэмлэж ажилладаг тэрбээр захиалагч бүрийнхээ хувцсыг өөртөө зориулж хийж байгаа гэж бодон, чин сэтгэлээ шингээж оёдог гэнэ. “Хүн болсон хойно алдаа дутагдал гаргана. Загнуулж, зэмлүүлнэ. Залуу хүн үг сонсч сурах хэрэгтэй. Мэргэжилдээ чин сэтгэлээсээ дуртай болохоор алдаагаа ухамсарлаад л ажиллаж эхэлдэг дээ” гэлээ.

No description available.

Эмээгийн оёдлын машинаар ирээдүйн ажлынхаа зураглалыг гаргасан ихэмсэг бүсгүйн хайраа шингээж урладаг хос хувцасны “Хонгоржин” брэнд айлаар яривал зургаан ам бүлтэй аж төрж байна. Амжилт ололт, алдаа оноогоо дүгнэж, өдөр өнгөрөх тусам өөрийн брэндийг хөгжүүлэхийг зорьж буй бүсгүйг гялтагнасан алтан шаргал өнгөнд дуртай хэмээх бүсгүйн туйлын хүсэл эх орондоо тэргүүлэх томоохон хэмжээний үндэсний үйлдвэрүүдийн нэг болохыг зорьж ажиллаж байна.

Цас бороо нар салхи цаг хугацаатай уралдан урагшилж хүмүүний амьдралын хуудсанд өөрийн гэсэн өнгө аястай түүхээ гэгээнээр сийрүүлсэн гэрэлтсэн сэтгэлтэй бүсгүйдээ ирээдүй нь улам тод гялалзахыг хүсье.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    15 цаг 6 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    15 цаг 19 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    15 цаг 23 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    15 цаг 24 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    15 цаг 30 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    15 цаг 35 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    15 цаг 38 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    2026-07-14
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК