Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мөнх-Эрдэнэ: Дарга, удирдлагуудын дарамт дор ажлаа хийх боломжгүй болчихоод байна

2020-12-27
0
ЖИРГЭХ

Цар тахлыг дотооддоо алдаж, ялангуяа халдварын голомт эмнэлгүүд болж буй нь эрсдэл дагуулж байна. Дайны хажуугаар дажин гэгчээр эрүүл мэндийн салбарынхны үл ойлголцол, дарамт дээгүүрээ бас дунд, доод шатандаа ч үргэлжилсээр байгаа аж. Энэ талаар Цэргийн төв эмнэлгийн лифтчин Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Цэргийн төв эмнэлэгт ямар нөхцөл байдал үүсээд байна вэ. Хүн хүч дутмагаас мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна гэсэн. Бодит байдлыг ярихгүй юү?

-Хүн хүч дутмаг нь худлаа юм. Цэргийн төв эмнэлэг өнөөдөр гэхэд л 600-700 ажилтантай. Хамгийн харамсалтай нь, эмнэлгийн удирдлагууд мэргэжлийн хүмүүсийг томилгоот ажлын байранд нь  ажиллуулдаггүй болоод удаж байна. Уг нь ангийн захирагчийн баталсан журмаар бол давхар бүрт эмч, сувилагч, асрагч, тархвар судлаач, ариутгагч гээд таван хүн ажиллах учиртай. Гэвч энэ байдал алдагдсан. Ковидын үед ээлжээр ажиллан өмнө 21, одоо 14 хоног тусгаарлалтад байгаад гарч ирээд ээлжийнхээ дагуу ажлаа үргэлжлүүлдэг. Миний хувьд гэхэд л олон сар ээлжинд гарсангүй, өнөөдрийг хүртэл сул зогсч байна. Хуваарийн дагуу ажилдаа оръё гэхээр оруулдаггүй, өргөдлөө өг. Эсвэл ажлаа хаяад явж болно гэдэг.

-Ямар шалтгаанаар тэр вэ?

-Аймгийн аваргын тэмцээнд ор, үүрэг өглөө гэж оруулчихаад одоо болохоор олон хоног ажил тасалсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, цагийн бүртгэлийг хүртэл худлаа зохиож биччихээд  дарамтлаад байдаг. Миний хувьд энэ байгууллагад 15 жил ажиллахдаа нэг ч удаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй. Нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл ердөө дээрх шалтгаанаар намайг ажлаа өг, заргалдаад яваарай хэмээн дарамталж байгаад үнэндээ гомдолтой байна.  

-Ямар албан тушаалтнууд гэдгийг нэр, устай нь хэлж болох уу?

-Ангийн захирагч хурандаа С.Батболд, Эмнэлэг эрхэлсэн дарга Р.Баянмөнх нар томилгоотой ээлжинд нь хүмүүсийг ажиллуулахгүй хэрнээ огт өөр мэргэжлийн хүмүүсийг ажиллуулаад байдаг. Тухайлбал, ангийн захирагчийн үүдэнд суудаг нарийн бичиг нь нярав хийгээд, сувилагчид асрагч, ариутгагч хийгээд яваад байдаг. Тэд яг мэргэжлийн дагуу хийж чадах уу. Дөнгөж сургуулиа төгссөн хүүхдүүдийг ажиллуулж байгаа бас. Манай нэг лифтчин охиныг дарга нар дарамталж, элдвээр хэлсээр байгаад жирэмсэн байсан зулбасан шүү дээ.

-Цэргийн төв эмнэлгээс хэд хэдэн эмч, сувилагч коронавирусний халдвар авсан. Ер нь орчин нөхцөл, хоол унд ямар байдаг юм бэ. Энэ талын гомдол сонсогдож байсан?

-Хоол хүйтэн ирдэг нь үнэн. Ажилтнууд өөрсдөө ч голоод иддэггүй. Гараас гар дамжин явсаар хөрөлгүй яах вэ дээ. Долоо хоногт ганцхан удаа бямба гарагт эргэлт оруулж байна. Ямар хоригдол биш дээ. Нэг жишээ хэлье. Ковидын үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Энэ нь халдвар хамгааллын хувцсыг зөв өмсч, тайлахаас эхэлдэг. Чанарын албанаас 300 гаруй ажилтнаас энэ талын шалгалт авахад ердөө дөрөвхөн хүн тэнцэж байгаа юм. Мөн 125 нь эрсдэлтэй гарсан.

-Танай  эмнэлэгт Үйлдвэрчний эвлэл байдаг биз дээ. Энэ байгууллага ажилтнуудынхаа эрхийг хамгаалдаггүй юм уу?

-Байдаг. Гэвч мөнгөөр амаа таглуулчихсан. Тиймээс ажилтнуудынхаа төлөө дуугарах нь бүү хэл харин ч нэмж буруутгах янзтай байдаг.

-Цаашид яахаар төлөвлөж байна вэ?

-Үнэн юм үнэнээрээ байх ёстой. Миний хувьд ямар ч алдаа дутагдал, зөрчил гаргаагүй мөртлөө ээлжийн дагуу томилгоот ажилдаа өнөөдрийг хүртэл орж чадахгүй байна. ЭМЯ, ХЭҮК-т гомдол гаргасан. Гэтэл ХЭҮК нөгөө худлаа бичсэн бүртгэлийг үзчихээд энэ нь танай байгууллагын дотоод асуудал гэсэн агуулгатай хариу өгч байна лээ.  

Эрүүл мэндийн салбар ихээхэн барцадтай байна. Салбар нь дэнжигнэж байхад эмнэлгийнхэн нь дотооддоо ийн хагаралдаж, үр дүнд нь жирийн ажилтан хохирч үлдэж байна. Засгийн газраас Ковидын халуун цэгт ажиллаж байгаа ажилтнуудад урамшууллыг олгож, тодорхой хэмжээний нэмэгдэл олгож эхэлсэн. Харин энэ нь эмнэлгийн удирдлагууд дураараа дургиж, мэргэжлийн бус өөрийн хүнээ тавьж, урамшуулал, нэмэгдлийг олгож буй нь харамсалтай.

Эрүүл мэндийн сайд аа, таны хариуцсан салбарт энэ мэт доголдол үүсч, ажил, амьдралаараа олон хүн хохирч байна. Мэдээллийг ил гаргасан нь, бодитоор дэлгэсэн нь Д.Мөнх-Эрдэнэ болохоос бус цаана нь ийм дарамтад хэчнээн хүн байгааг хэлж мэдэхгүй юм.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (34)

  • Зочин (66.181.182.36)
    ХЭҮК бүхэл бүтэн үндэсний хэмжээний комисс ажилаа энэ Мөнхэрдэнэ гэгч хүүхнээс дор хийхүү? Энэ хүнд хэцүү цагт ЦТЭ-ийг удирдаад явж байгаа удирдлагуудад алдах эрх байхгүй. Гэтэл ийм хариуцлаггүй хэдэн халтар төгрөгнөөс болоод бүхэл бүтэн эмнэлэг хамт олноо муулж суугаа энэ хүүхэн халуун шугманд орж ажиллаж чадах уу? Урд нь монголд дотооддоо алдаагүй ажиглалт тусгаарладтын горимд ЦТЭ ажиллаж байхад энэ хүүхэн тусгаалалтад орж ажилласан тэр үед эмч сувилагч нар харин хүнд өвчтэй хүмүүсийн амь насны төлөө нойр хоолгүй хоёргүй сэтгэлээр зүтгэж байхад мань лифтчин лифтээрээ тоглоод л бараг л амралтын байдалтай байж байгаад онцгой комиссоос тусгаарлалтад ажилласны урамшуулал авч байсан тиймдээ ч энэ удаад тусгаарлалтад орж ажиллаж урамшуулал гориллосон чинь хариуцлаггүй, хамт олондоо нэр хүндгүй, удирдагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэхчлэн тоочоод байвал олон арван дутагдалтай энэ хүүхэн тэнцсэнгүй. Тиймээс зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө ийм мундаг ажиллаж байгаа удирлага, хамт олныг уландаа гишгэх энэ хүүхэнд үнэн гэж нэг ч алга. Харин ч эсэргээр нь иймэрхүү хувиа хичээгсдийг олны өмнө ил гарган ичгүүрт унагаж нийгмийн хог шаар гэдгийг нь олонд түгээх хэрэгтэй. Энэ хүн цаашдаа магадгүй энэ ажлаасаа гараад өөр хамт олонтой болж чадахгүй л болуу ер нь бол энэ лифтчинд ийм том хамт олон ахдана л даа аль нэг байрны аль нэг орцонд лифт ухаад л байж байх байж хөөрхий.
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
    • Ямар нэг шаоналт ирээд надтай уулзахад миний бие маш олон бодит зүйл гаргаж ирнэ. Би лифтэнд тоглосон ч юмуу, ажлаа тасалсан ч юмуу, хуурамч акт авсан ч юмуу байлаа гэхэд Ажлын байран дээр энэ хүнд ковидын үед АРХИ ууж алдаа дутагдал гаргаагүй шүү. НАДАД ЮМ ХЭЛЭХ ГЭЭД, НАМАЙГ УНАГАХ ГЭЭД, ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭХЭД ДУРГҮЙЦЭЭД БАЙГАА ХҮН БҮХЭН САЙН УНШААРАЙ. БИ САЙДУУДЫН ӨМНӨ ГАРГААД ИРНЭ ШҮҮ. Энэ мэтчилэн алдаа дутагдлыг илчилнэ гэж айж ажиллуулахгүй байгаа юм. Бүр болохгүй бол тийм хүмүүсийн нэр, албан тушаалын нь бичээд тавья. Халагдах хүмүүс халагдаагүй байхад би халагдах алдаа хэзээч гаргаагүй. Хүний эрхийн үндэсний комисст би гомдлоо ингэж бичээгүй хүлээж байгаа миний буруу юу. Бүгд мундаг биш шүү. Эмч шигээ сувилагч, Захирагч шигээ дарга байнаа. Дарамт. Хамт олныг ингэж бухимдуулж талцуулж байгаа удирдлага нэг зүйл бодооч. Өөрийн ийм сайн хүмүүсээ аваад хувийн эмнэлэг байгуулаад ажиллаач. Та гараад таныг гэсэн хүмүүс ёо гэж муу хэлнэ. Над шиг нүүрэн дээр чинь хэлэхгүй. Байшингийн булангаар тойроход нь баярладаг байж муу заяандаа дуртай, нэр төр бодож ёстой хэдэн халтар төгрөгөөр шагнуулах гэж нэг их эмнэлэгээ, ажилчдаа бодсон болж жүжиглэх хэрэггүй.
      2021 оны 12 сарын 28
    • Хуурамч акт 3 удаа үйлдээд намайг олон удаа ажил таслуулсан эмч та нар дотор байгаа гэсэн, мөн 10 хоног ажлаа тасалсан байхад нь надад цалин олгоод байгаа гэсэн. Энэ эмнэлгийн нэр сүрийг унагаж хуурамч , итгэж болохгүй эмнэлэг болгож гүжирдсэн тан шиг арчаагүй Дарга нартаа гомд. Лифтэнд намайг тоглоод байгааг хараад сууж байсан та ямар ажил хийсэн бол. Ийм ухамсаргүй ажилтанг С. Батболд дарга өөрийнхөө төлөө бичүүлж байгаа. Р. Баянмөнх дарга эхнэрээрээ бичүүлсэн шиг. Та нар намайг муу хэлээд юу ч хожихгүй.Ингэж өөрт хүртээлгүй юманд хэрээ мэдэхгүй сая л мөнгө өгсөнгүй гээд алалцаад хэл ам хийгээд яваад байсан хүмүүс мөнгө хараад өөрчлөгдөж байх шиг бна. Хар хүн цагаан болж, тарган хүн турж,намайг доромжилсон эмч дарга сэнтийд очихгүй шдэ. Харин миний ард нуугдаж нуруу тэнийхнэ гэж баярлах хэрэгтэй байсын. Байгууллагын 80%дотроо баярлаж байгаа. Орцны лифтчины буяныг мэдрэхгүй бна гэдэг байранд амьдардаггүй хүн байх. Өөрөөсөө ич. Энэ том хамт олонд чи бүр үнэлэгдэхгүй.
      2021 оны 12 сарын 28
    • Хуурамч акт 3 удаа үйлдээд намайг олон удаа ажил таслуулсан эмч та нар дотор байгаа гэсэн, мөн 10 хоног ажлаа тасалсан байхад нь надад цалин олгоод байгаа гэсэн. Энэ эмнэлгийн нэр сүрийг унагаж хуурамч , итгэж болохгүй эмнэлэг болгож гүжирдсэн тан шиг арчаагүй Дарга нартаа гомд. Лифтэнд намайг тоглоод байгааг хараад сууж байсан та ямар ажил хийсэн бол. Ийм ухамсаргүй ажилтанг С. Батболд дарга өөрийнхөө төлөө бичүүлж байгаа. Р. Баянмөнх дарга эхнэрээрээ бичүүлсэн шиг. Та нар намайг муу хэлээд юу ч хожихгүй.Ингэж өөрт хүртээлгүй юманд хэрээ мэдэхгүй сая л мөнгө өгсөнгүй гээд алалцаад хэл ам хийгээд яваад байсан хүмүүс мөнгө хараад өөрчлөгдөж байх шиг бна. Хар хүн цагаан болж, тарган хүн турж,намайг доромжилсон эмч дарга сэнтийд очихгүй шдэ. Харин миний ард нуугдаж нуруу тэнийхнэ гэж баярлах хэрэгтэй байсын. Байгууллагын 80%дотроо баярлаж байгаа. Орцны лифтчины буяныг мэдрэхгүй бна гэдэг байранд амьдардаггүй хүн байх. Өөрөөсөө ич. Энэ том хамт олонд чи бүр үнэлэгдэхгүй.
      2021 оны 12 сарын 28
  • Зочин (64.119.26.61)
    Цэргийн төв эмнэлэг цар тахлын тусгаарлалт эхэлсэн үеэс эхлэн үүрэг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэх эмч, ажилчдын томилгоо болон өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажил цар тахлыг эрсдэлгүй давахын төлөө чиглэгдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тус эмнэлгийн хийсэн ажлыг харлуулах зорилготой ярилцлага өгөөд байгаа Мөнх-Эрдэнэ гэх мэт бүлэг хүмүүсийн мэдээлэл сошиалаар ихээхэн явагдаж байна хүмүүсээ.
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.75.69)
    Boditoi yum yrihaa ene hun meddeg bgaa. Uuriin tolgoi deerh temeeg harahgui baij gdg shig haa hamaagui hudlaa yrival huuliin hariutslaga gej yum baih l bh daa
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (202.179.21.239)
    Төрийн байгууллагуудын удирдлага нийтээрээ биш гэхдээ иймэрхүү хүн хогнууд байж л байгаа эд нараа цэвэрлэхгүй бол МУ хөгжихгүй төр иргэд хоёрын хооронд үл ойлгоцол үүсээд эцсийн эцэст иргэд л хохирч үлдэнэ ЕСайдаа цэвэрлэгээ хийх хэрэгтэй
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.176.177)
    Энэ бол эмч сувилагч ажилтанд хамаагүй зөвхөн хэдхэн цөөн тооны дарга удирдлагад байгаа хэрэг тэрнээс маш сайн ажиллаж байгаа хамт олон
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • zochin (64.119.18.41)
    Harin tiimee ene tsunh barigchdaas burdsen darga nariin gar hul bolson novshnuud uursdiin hamaatan sadan ,oir toirnii humuusee tavih gej chono boroonoor gegch l bolj bn Hurelsuh gej neg ih tom tom bult usersen nuhur uureg daalgavar helsen yarisniig ni bieluulj baigaa hun alga dalimduulan ashig honjoo oloh gesen dund gariin hulgaichuud zunduu tegeed shuumjilsen humuusiig hohichin shuu shiitgene shuu gej huuliar dalailgachihaad ,darga nariin bulhaich ug ni ilerch l bn l daa haramsaltai ni arga hemjee avahgui yam
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Иргэн (192.82.73.210)
    Хурандаа Батболдын вант улс шүү дээ. Аудит-ийн шалгалт оруулвал их юм гарж ирнэ дээ. Ялангуяа цалин урамшуулал дээр...
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
    • Яг үнэн, өөрсдийгөө байнга шагнана илүү өгч болох бүх л урамшуулал тусгаарлалтын мөнгө авна. Өөрийнхөө санхүүгийн даргыг 8, 9 сард гэхэд 2 сар дарааллаж шагнасан. 2 сар дараалж шагнал авдаг хүн байхуу
      2021 оны 12 сарын 27
  • Зочин (150.129.142.88)
    Манай ирэгний нисэхийн ерөнхий газарт яг бодит байдлыг бас хэлчиж энэ ярилцлагын хаягийг нь солиод л боллоо
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.25.162)
    Ёо арай л юмаа. 1 сайн тал нь эмч хангалттай бгаа нь ашгүй дээ.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Иргэн (66.181.178.172)
    Мундаг чадварлаг эмч нартай сайхан эмнэлэг. Цэргийн гэдэг нэрээр дарамт шахалт үзүүлдэг хуучны хэдэн ховхорж өгдөггүй хөгшчүүл нь зайгаа тавьж өгөх хэрэ гтэй.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Иргэн: (64.119.20.181)
    Өнөөгийн нийгэмд байгаа бодит дүр төрх ер нь иймэрхүү гэхэд хилсдэхгүй байхаа. Анхаарах хүн байхгүй л байх.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Иргэн (64.119.20.40)
    Цэргийн төв эмнэлэгийн хамт олондоо амжилт хүсье. Та нар минь ачааны хүндийг үүрэлцэж яваа шүү
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Сараа (192.82.74.151)
    Балай авгай. Юу яриад байгаан.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Иргэн (202.126.89.217)
    Жанжин Сүхбаатарын санаачлагаар байгуулагдсан Ардын журамт цэргийн анхны эмнэлэг. Ажлын амжилт хүсэн ерөөе. Энэ олон хүний хөдөлмөр зүтгэл амжилтыг иймэрхүү юмаар харлуулж болохгүй дээ.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИН (192.82.72.101)
    НЯМХҮҮ ЭМЧЭЭ Л БИТГИЙ СОЛИОРОЙ. БЭЛТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТЭН. УЛС ЭПИДЕМОЛОГИЙН САЛБАРТ ХЭДЭН ХҮН ЕР НЬ ТҮҮХЭНДЭЭ БЭЛТЭГСЭН ЮМ БЭ? ХЭДЭН ХҮН НЬ ДОКТОР, СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙЖ,ХЭДЭН ХҮН АНГЛИ ХЭЛТЭЙ БАЙЖ ЭНЭ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ЯВАГДАЖ БУЙ ВИРУУСИЙН ОМОГ, МУТАЦИ ЗЭРЭГ ТАЛААР ОЙЛГОЛТТОЙ ВЭ ГЭДЭГ ЧИНЬ АСУУДАЛ БОЛООД БАЙНА. АМБАСЭЛМА,НЯМХҮҮ ДОКТОРУУД ОДОО МАШ ХЭРЭГТЭЙ ЦАГ ШҮҮ. ДЭМБ -ААС ИРСЭН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ӨӨРСДӨӨ Ч МОНГОЛЫН НӨХЦӨЛ ОНЦЛОГИЙГ СУДАЛЖ ТОХИРУУЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА Ш ДЭЭ ЭНЭ ХОЁР ХҮН ЧИНЬ.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
    • Иргэн
      Хуцаад бай
      2021 оны 12 сарын 27
  • Зочин (103.57.93.202)
    олон жил өтөж явасан даа одоо яах аргагүй л илэрч байна даа цэргийн гэхээр худлаа тушаал гаргаж дарамталдаг биз дээ
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.181.36)
    ЭНЭ НЭГ Л ЮМ ХЭЛЭЭД БАЙНА ДАА. ЭМНЭЛЭГИЙН САЛБАРУУД ЧИНЬ ДОТРООСОО ӨТӨӨД ЭХЭЛЧИХСЭН ЮМ БИШ ҮҮ. ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙНЭ БАЙГАА ЭРХЭМ ЕРӨНХИЙ САЙДАА.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
    • ХЭҮК бүхэл бүтэн үндэсний хэмжээний комисс ажилаа энэ Мөнхэрдэнэ гэгч хүүхнээс дор хийхүү? Энэ хүнд хэцүү цагт ЦТЭ-ийг удирдаад явж байгаа удирдлагуудад алдах эрх байхгүй. Гэтэл ийм хариуцлаггүй хэдэн халтар төгрөгнөөс болоод бүхэл бүтэн эмнэлэг хамт олноо муулж суугаа энэ хүүхэн халуун шугманд орж ажиллаж чадах уу? Урд нь монголд дотооддоо алдаагүй ажиглалт тусгаарладтын горимд ЦТЭ ажиллаж байхад энэ хүүхэн тусгаалалтад орж ажилласан тэр үед эмч сувилагч нар харин хүнд өвчтэй хүмүүсийн амь насны төлөө нойр хоолгүй хоёргүй сэтгэлээр зүтгэж байхад мань лифтчин лифтээрээ тоглоод л бараг л амралтын байдалтай байж байгаад онцгой комиссоос тусгаарлалтад ажилласны урамшуулал авч байсан тиймдээ ч энэ удаад тусгаарлалтад орж ажиллаж урамшуулал гориллосон чинь хариуцлаггүй, хамт олондоо нэр хүндгүй, удирдагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гэхчлэн тоочоод байвал олон арван дутагдалтай энэ хүүхэн тэнцсэнгүй. Тиймээс зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө ийм мундаг ажиллаж байгаа удирлага, хамт олныг уландаа гишгэх энэ хүүхэнд үнэн гэж нэг ч алга. Харин ч эсэргээр нь иймэрхүү хувиа хичээгсдийг олны өмнө ил гарган ичгүүрт унагаж нийгмийн хог шаар гэдгийг нь олонд түгээх хэрэгтэй. Энэ хүн цаашдаа магадгүй энэ ажлаасаа гараад өөр хамт олонтой болж чадахгүй л болуу ер нь бол лифтчин хүнд ийм том хамт олон ахдана л даа аль нэг байрны аль нэг орцонд лифт ухаад л байж байх байж хөөрхий.
      2021 оны 12 сарын 27
    • За больж үз яахаараа ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эмч эмнэлгийн удирдлагуудыг ингэж харлуулж байдаг юм бэ
      2021 оны 12 сарын 27
  • Зочин (203.91.115.51)
    Tseregiin tuv embelgt aav maani 2 udaa gar huluu gemteegeed ochij emchiluulj bsan mash chadvarlag emch nartai zan ash ch saitai hool ni uneheer sain ged ergelteer hool avdaggui bsan ene hun muruuruu ajillaj bga hamt oloniig shuud gutgej bn gej bodoj bn yamar muuhai hun be!? Bi lav hezee ch iim balai yariad itgehgui
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
    • Энгийн эмч ажилчдыг хэлээгүй бна тэд ажлаа хийж байгаа, энэ удирдлагууд нэртэй удирдаж чадахгүй шизотой амьтадыг хэлээд бна. Бүх зүйл үнэн мөн нь илрэх байхоо
      2021 оны 12 сарын 27
    • Yag unen. Ooroo chadvarguiteed darga nar ni unelsench yum bilu. Mundag hamt olon shuu.
      2021 оны 12 сарын 27
  • Зочин (122.201.22.19)
    Аа мэдэхгүй! Ямар ч шалтгаан байж мэдэх л байх.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.187.63)
    БЗ дүүргийн эмнэлэгүүдийн удирдлагуудыг үр үндсээр нь өөрчлөх шаардлагатай болжээ. Ерөнхий сайд Хүрэлсүх ард түмнээрээ хамгаалуулсан, дахин сонгогдсон одоо ард түмнээ хамгаалах хэрэгтэй байна ш дээ.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
    • Жамбаа
      Хувийн хэвшлийн байгууллага харин одоо улс буцааж авах хэрэгтэй
      2021 оны 12 сарын 27
  • багш (64.119.27.164)
    Уул нь ном дүрмээрээ явах ёстой баймаар юм. 1. Цэргийн байгууллага 2. Эмнэлгийн байгууллага шүү дээ.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.18.13)
    Цэргийн эмнэлэгт дэг журам тогтооё гэвэл манай хамгийн том ЦЭРГИЙН БАГА ДАРГА чадах л ёстой доо!? Болохгүй бол даргыг нь шанаадаад унагана шдээ!!! П..зда минь ална шүү! гээд л дайрна шүү дээ.
    2021 оны 12 сарын 27 | Хариулах
    • Пизда гэдэг үг зүгээр амны уншлага шд энэ Батболд дарга
      2021 оны 12 сарын 27
    • Цэргийнхэн гэж ийм байдаг юмуу. Ямар аймаар юмбэ. Зулбах ч багадах юм байна.
      2021 оны 12 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    3 цаг 3 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    3 цаг 7 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    4 цаг 47 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    5 цаг 25 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    6 цаг 3 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    6 цаг 27 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    7 цаг 34 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    7 цаг 54 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    8 цаг 12 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    9 цаг 18 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    9 цаг 42 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    9 цаг 59 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    10 цаг 10 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    10 цаг 13 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    10 цаг 45 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    11 цаг 9 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    23 цаг 57 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    Өчигдөр 19 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Өчигдөр 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК