Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Архангай аймгийн Батцэнгэл сум дахь Ковид -19 халдварын голомт хаагдлаа

2020-12-29
0
ЖИРГЭХ

Архангай аймаг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Коронавируст халдвараар Улаанбаатар хот дахь батлагдсан тохиолдолтой ойр байсан Батцэнгэл сумын иргэн, тэдний гэр бүлийн нийт 3 хүн уг халдварт өртсөнг илрүүлэн онош баталгаажууллаа. УОК, ЭМЯ, аймгийн Шуурхай хариу арга хэмжээний баг төлөвлөлтийн дагуу хариу арга хэмжээг шуурхай, оновчтой хэрэгжүүлсний дүнд уг голомтоос сүүлийн 28 өдрийн турш шинэ тохиолдол дахин бүртгэгдээгүй тул голомтыг хаагаад байна. 

Эхний хоёр тохиолдол эдгэрч 12 дугаар сарын 25-нд Аймгийн нэгдсэн эмнэлгээс эдгэрсэн иргэдээ татан авч, Батцэнгэл сумын Улаанчулуу багт  шууд гэрт нь хүргэсэн. Гурав дахь иргэний биеийн байдал хөнгөн, эмчлэн тусгаарлах ажил үргэлжилж байна.

Тус аймгийн хувьд нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ  “Бид кластер голомт орон нутагт гарахад хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөлтийн дагуу Архангай аймгийн Шуурхай хариу арга хэмжээний багтай хурдтай, оновчтой хамтран ажилласны дүнд голомтыг хязгаарласан. Ойрын хавьтлыг яаралтай илрүүлэх, шинжлэх зорилгоор Ковид-19 халдварын 14 мянган ширхэг түргэвчилсэн Ag тест, мөн ЗӨСҮТ-ийн  PCR шинжилгээний явуулын авто-лабораторийг 24 цагийн дотор голомтод илгээн лабораторийн нэг эмч, нэг генетикч, жолоочийн хамт 10 хоног  томилон ажиллууллаа. ЭМЯ-аас нийт 90 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах өмсгөл, эмнэлгийн хэрэгслийн хангалт, голомтод ажилласан эмнэлгийн мэргэжилтний урамшуулалд 16 сая, илүү цагийн хөлс 44 сая төгрөгийг шийдвэрлэсэн. ЭМЯ-аас эмнэлгийн тусламжийг өргөжүүлэх чиглэлд аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат нэг, гемодиалезийн аппарат нэг, компьютер томографын аппаратаар хангаж, нэмж таван амьсгалын аппаратаар хангах ажил хийгдэж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн Genе-Expert аппаратаар Ковид-19-г тодорхойлж байгаа бөгөөд шаардлагатай урвалж, картридж зэргээр хангаад байна.  Түүнчлэн тус аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээний буюу молекул биологийн шинжилгээ хийх лаборатори байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна” гэлээ.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа “Богино хугацаанд голомтыг цомхтгоход бидэнд эрсдэлийн үнэлгээг тухай бүр хийж, тодотгосон сайн төлөвлөгөө, тохиолдлын удирдлагын тогтолцооны багаа бүрдүүлж чадавхижуулсан, үүний дүнд салбар хоорондын хамтын ажиллагаа нягтарсан нь шуурхай үр дүнтэй ажиллах үндэс болсон. Энэ зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлууд зөвхөн нэг гэр бүлийн хүрээнд бүртгэгдэн хязгаарлагдсан нь бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжиж АОК болон эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааны дагуу аймгийн иргэд маань гарын эрүүл ахуйг сахиж, маск зүүж байсан, батлагдсан тохиолдлууд нь ихэвчлэн гадаа задгай агаарын идэвхитэй урсгал бүхий талбайд ойрын хавьтал болсон /идэш бэлтгэх гадаа талбайд, малын бэлчээрт, гудамжинд гэх мэт/ зэрэг онцлогууд байсан. Цар тахлын голомтын цар хүрээг тогтоож, өвлийн дүн хүйтэнд, хөдөө хот айлаас хот айлын хооронд явж хариу арга хэмжээ авч, голомтот сумын бүх иргэдийг идэвхтэй илрүүлэгт шуурхай, дэглэм барьж цэгцтэй хамруулахад эмнэлгийн ажилтан бидэнд  бүх түвшний хамтын ажиллагаа, дэмжлэг, зөвлөмж маш том хүч урам болсон юм.  Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсан Ковид-19 халдварын голомтын хариу арга хэмжээг шуурхай авч цомхтгоход: Бодлогын болоод нөөц, санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлсэн Эрүүл мэндийн сайд түүний баг хамт олон, хамтарч ажилласан Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамт олон, голомтод томилогдон бидэнтэй мөр зэрэгцэн хамтарч ажилласан ЗӨСҮТөвийн явуулын авто лабораторийн баг, ХӨСҮТ-ийн тахвар судлаач Алтмаа, Архангай аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны үндсэн 4 баг, 9 бүлгийн нийт бие бүрэлдэхүүн, аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олондоо гүн талархал илэрхийлье” хэмээн мэдээлэлжээ.
Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 178 сая төгрөгийг шийдвэрлэж, амьсгалын аппарат 2, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 85, зайнаас халуун хэмжигч 102, пульсиоксиметр 80, дуслын ПАМП 3 болон тарианы ПАМП 8 зэрэг тоног төхөөрөмж, 104 сая төгрөгийг шийдвэрлэж, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг аймгийн Онцгой комиссоос  эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажилласан байна.

Хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ.

Архангай аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал ирсэн тухай мэдээлэл 2020 оны 11 сарын 27-ны өдөр тус аймагт УОК, Тагнуулын хэлтсээс мэдээлэн ЭМЯ, холбогдох талууд мэргэжил арга зүйгээр ханган шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тус аймгийн  Шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн багийг 7 хүний бүрэлдэхүүнтэй 30 минутын дотор томилон гаргаж, тус суманд 2 цагийн дотор тэг зогсолт хийж, хариу арга хэмжээг шуурхай авч,  сэжигтэй тохиолдол болон түүний нэн ойрын хавьтал болох 9 хүнээс сорьц авч ХӨСҮТ-ийн лабораторид хүргүүлэн PCR шинжилгээнд хамруулахад 3 тохиолдол онош батлагдаж, тэднийг Цэргийн төв эмнэлэг рүү тээвэрлэж эмчилгээнд хамруулсан.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Шуурхай хариу арга хэмжээний баг, тандалтын багийнхан мэдээлэл авснаас хойш 24 цагийн дотор ойрын хавьтал болох 74 хүнийг бүрэн тогтоож, тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж, шинжилгээнд бүрэн хамруулсан. Хоёрдогч хавьтлын 869 хүнийг Өгийнуур, Батцэнгэл, Эрдэнэбулган сумдаас  48 цагийн дотор бүрэн тогтоож, гэрийн тусгаарлалтад оруулж, 72 цагт багтаан шинжилгээнд хамруулахад Ковид-19 вирусийн халдвар илрээгүй байна.

Халдварын батлагдсан тохиолдолын голомтыг өргөтгөн Батцэнгэл сумын хүн амын дунд халдварын тархалтыг тогтоох зорилгоор “Нэг иргэн-нэг шинжилгээ” идэвхитэй илрүүлэг 2020 оны 12-р сарын 02-ноос 12-р сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулж, сумын эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 10 лаборант, лабораторийн эмч ажилласан. ЭМЯ-аас  ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийг Батцэнгэл суманд ажиллуулан, нийт 3148 хүнийг PCR шинжилгээнд хамруулснаас эерэг гарсан тохиолдол байхгүй байжээ.

Архангай аймгийн ЗӨСТ-ийн эцсийг халдваргүйтгэлийн тус бүр 3 хүний бүрэдхүүнтэй 1, 2-р багийг голомтонд томилон 14 хоног ажиллуулж 207 обьектийн 17.9 мянган м.кв талбайд эцсийн халдваргүйтгэлийг хийсэн байна.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.72.7)
    BAYAR HURGIE GEHDEE TSAASHID BOLGOOMJTOI BAITSGAAGAARAI ARIIN SAIHAN HANGAINHAN MINE
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2 цаг 0 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2 цаг 4 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    3 цаг 44 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    4 цаг 22 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    5 цаг 0 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    5 цаг 24 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    6 цаг 31 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    6 цаг 51 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    7 цаг 9 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    8 цаг 15 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    8 цаг 39 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    8 цаг 56 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    9 цаг 7 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    9 цаг 10 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    9 цаг 42 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    10 цаг 6 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    22 цаг 54 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    22 цаг 57 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Өчигдөр 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК