Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлэх зорилтуудаа З.Мэндсайхан сайд ингэж тодорхойлов

2020-12-30
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Тухайн салбарын бодлогыг  тодорхойлохын тулд эд, эс бүрийг мэдэрч салбарт ямар өөрчлөлт гаргах вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй.  Уул уурхай дээр тулгуурласан эдийн засагтай манай улсын  солонгоруулах буюу олон тулгуурт эдийн засгийн гол баганын нэг нь хөдөө аж ахуйн салбар.

ЭШЛЭЛ 2

Хөдөө аж ахуйн салбар халамжийн салбар болчих вий гэсэн болгоомжлол байна. Татаас нэрийн дор мал аж ахуй, газар тариаланг дэмжиж ирсэн. Энэ нь тухайн цаг үедээ зөв бодлого байсан байж болох ч цааш үргэлжилбэл хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн тулгуур байх тэр боломж улам холдоно, дараагийн халамжийн салбар болно.

ЭШЛЭЛ 3

Хөдөө аж ахуйн салбарыг тулгуур салбар болгохын тулд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ бүрэн хангадаг болох ёстой. Нөгөө талаар Монголын хөдөө аж ахуй, газар тариаланг өрсөлдөх чадвартай олон улсын зах зээлд гаргах  боломжийг бий болгох ёстой.

ЭШЛЭЛ 4

Хүнсний гол найман төрлийн бүтээгдэхүүний мах, төмс, гурил, ургамлын тосоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах төдийгүй гадаад зах зээлд гаргах боломжтой. Сүү, өндөг, ногоо, жимсний хувьд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтыг тавина.

ЭШЛЭЛ 5

Манай улс ургамлын тосны боловсруулах үйлдвэртэй. Дотоодын зах зээлийн жилийн хэрэглээ болох 20 мянга орчим тонн ургамлын тосыг харамсалтай нь импортоор авч байна. Үйлдвэр баригдаж, дотоодын хэрэглээгээ хангах боломжтой учир бодлогоор дэмжинэ. Тухайн төрлийн бүтээгдэхүүний түүхий эдийг татвараас чөлөөлөхөөс гадна ковидын үед ургамлын тосны НӨАТ-ыг чөлөөлсөн юм. Цаашдаа хар рапс буюу ургамлын түүхий эдийг бодлогоор дэмжиж байж дотоодын зах зээлээ ургамлын тосоор хангана.

ЭШЛЭЛ 6

Манай улс жилдээ дотоодын хэрэгцээгээ хангах улаан буудай тариалдаг ч ургац хураахдаа алддаг. Энэ нь хөрс, бордоо, цаг уур, усжуулалт, үрийн чанар гэх мэт олон шалтгаантай. Атрын III аяны хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангаж байсан зурвас үе бий. 

ЭШЛЭЛ 7

Тариалан эрхлэлтийг дэмжих сан тодорхой хэмжээнд тариаланчдаа дэмжих нь зөв ч татаасыг аль болох багасгах, тариаланчдыг сангаар дамжуулан дэмжих бодлогыг өөрчлөх шаардлагатай.

ЭШЛЭЛ 8

Цаашид тариаланчдад сангаар дамжуулж урамшуулал олгох шаардлагагүй. Дайралт, шүүмжлэлээс айгаад хөдөө аж ахуйн салбарыг унагамааргүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдрийн байдлаар 350 орчим тэрбум төгрөгийн активтай. Эргэлтийн хөрөнгө нь 30 орчим тэрбум төгрөг. Бусад нь хугацаа хэтэрсэн буюу найдваргүй зээл байна. Энэ тооноос л харахад сангийн үйл ажиллагаа буруу явж байна.

ЭШЛЭЛ 9

Атрын IV аяныг газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан. Газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, малын гаралтай түүхий эд боловсруулах цогцолбор байгуулна. Үүнийг дагасан хөдөө аж ахуйн тээвэр борлуулалтын ложистик сүлжээ, биржийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тусгасан. Ийм 4 хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

ЭШЛЭЛ 10

Тариаланчид, ногоочдод тарих боломж нь байна, худалдан авагч нь байна. Хадгалах тээвэр ложистик, агуулахын сүлжээ байхгүй. Газар тариалангийн бүс буюу Дархан, Сэлэнгэ, Төв, Булган аймаг, орон нутагт сүлжээг бий болгох хэрэгтэй. Ингэвэл жилийн 4 улиралд дотоодын бүтээгдэхүүнээр хангах, импортын бүтээгдэхүүнээс хараат бус болно.

ЭШЛЭЛ 11

Атрын IV аяны хүрээнд усалгаатай газар тариалан хөгжүүлнэ. Дархан, Сэлэнгэ, Орхоны сав газар, хөрсний бүтэц сайтай. Усжуулалттай газар тариалан хөгжүүлж, 3 сая хүний хэрэглээг бий болгоно.

ЭШЛЭЛ 12

Үрийн аж ахуйг дэмжиж, үр сортын шинэчлэл хийх ёстой. Дарханы ургамал хамгааллын хүрээлэн дээрээ түшиглэн үрийн шинэчлэл хийснээр хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг хангана. Хэний, ямар бордоогоор хаана тарьсан нь мэдэгдэхгүй, хадгалалтын хугацаа нь тодорхойгүй буудайн үрийг оруулж ирсээр байх уу гэдгийг бодох цаг болсон.

ЭШЛЭЛ 13

Цахим хөдөө аж ахуйг салбартаа хэрэгжүүлнэ. Ингэхдээ Монгол Улсын хөдөө аж ахуйн зураглалыг цахимжуулна. Хөрс, үрийн шинэчлэлийг мэдээллийг нэг болгох ёстой. Хүнсний ногоо ямар бордоо хэрэглэж, ямар тээвэр ложистикээр дамжиж хэрэглэгчийн өмнө ирснийг тодорхой харуулдаг системийг бий болгоно.

ЭШЛЭЛ 14

Малын эрүүл мэндийн эргэн мөшгих системийг хэрэгжүүлж байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсан. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд малын гоц халдварт өвчин гараагүй. Мал эмнэлгийн үйл ажиллагааг дахин сэргээснээр төрөөс мал сүргээ харьцангуй эрүүлжүүлж чадсан.

ЭШЛЭЛ 15

Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд эрүүл махны асуудал хөндөгддөг. Хаана бэлтгэсэн, ямар технологийн дагуу, аль үйлдвэрт бэлтгэсэн, хэзээ вакцинд хамрагдаж байсан гэдгийг хянах мөшгих системийг хийсэн. Гурван жилийн өмнө  Монголд байдаггүй цэцэгт мялзан өвчин импортлогдож орж ирснээр Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг  гоц халдварт өвчинтэй бүс нутаг гэж зарласан. Сүүлийн хоёр жилд бид малаа эрүүлжүүлж чадлаа. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас монгол малын махыг эрүүл гэдгээр бүртгэж өгөөч гэсэн хүсэлт  хүргүүлсэн.

ЭШЛЭЛ 16

Баруун бүс нутагт  өвчин гардаггүй, эрүүл бүс. Хангайн бүсийг хяналтын, зүүн бүсийг вакцинтай эрүүл бүс гэж үзэж байгаа. Эхний ээлжинд баруун бүсээ хүлээн зөвшөөрүүлээд махны экспортыг нэмэгдүүлье гэж зорьж байна. Дэлхийн зах зээл рүү Монгол малын мах экспортод гаргах ёстой.

ЭШЛЭЛ 17

Хойд хөрш мах авах сонирхол багатай, импортын татварыг 60 хувиар тогтоочихдог. Хятад 45 хувь хүртэл гэж тогтоодог. Хоёр хөрш татварын бодлогоор  барьж байна. Бид малаа эрүүл болгох, хөршийг давсан зах зээл рүү гарах гарцаа хийх ёстой.

ЭШЛЭЛ 18

Газар тариалантайгаа уялдуулж эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх ёстой. Засгийн газрын тогтоолоор Дархан, Сэлэнгийн нутгийг газар тариалангийн бүс гэж зарласан учраас эрчимжсэн аж ахуйг энэ бүс нутагтаа хөгжүүлнэ. Эндээс уламжлалт буюу бэлчээрийн малыг гаргана.

ЭШЛЭЛ 19

Бэлчээрийн малтай газрын тариалалтад 20 хувийн хорогдол гардаг гэж. Уламжлалт мал аж ахуй, газар тариалан хоёр зэрэгцэж орших боломжгүй.

ЭШЛЭЛ 20

Монголын хөдөө аж ахуйн биржийг шинэ шатанд гаргах ёстой. Малчин хүн гэртээ сууж байгаад энэ биржээрээ дамжуулан зуучлалгүйгээр бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдэдээ зарж чаддаг системийг бүрдүүлэх ёстой. Малчид малынхаа араас явах биш урд нь явдаг байх ёстой. Энэ өөрчлөлтийг бодлогоор хийх хэрэгтэй. Хөрөнгийн эзэнд хөрөнгийн менежмэнтийг нь ойртуулчихвал эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Биржийг дагаад тээвэр ложистик явна. Мөн түүхий эдийг боловсруулах хэрэгтэй болно. Дархан, Ховдын арьс ширний боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна. Биокомбинатад шинэчлэл хийснээр шүлхий, мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаа дотооддоо бүрэн хангаж цаашлаад экспортод гаргах боломж бүрдэнэ. Малаас гарсан түүхий эдээ боловсруулан экспорт хийнэ. Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн кластер, ложистик, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бий болгож, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тээвэрлэлтийн зардал, хүндрэл багатай  бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргаж экспортыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах боломж нээгдэнэ.Энэ бүхэн хоосон уриа лоозон биш бодитой ажил гэдгийг нотлон хэлье.

ЭШЛЭЛ 21

Манай улс өндөгний дотоодынхоо хэрэгцээний 50 орчим хувийг өөрсдөө хангадаг. Ирэх жилээс өндөгний аж ахуйг нэмэгдүүлэх, туслах аж ахуй буюу тэжээлийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжих бодлого хэрэгжинэ.

ЭШЛЭЛ 22

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж өргөжүүлснээр дотооддоо үйлдвэрийн аргаар боловсруулж буй сүүний хэмжээг 200 саяд хүргэж чадвал импортоор хуурай сүү авах шаардлагагүй болно. Ийм зорилгоор Засгийн газраас сүүний урамшууллыг олгох шийдвэр гаргасан. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 01 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өвлийн хэрэгцээд сүү нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгож байх юм.

ЭШЛЭЛ 23

Махны квотыг байхгүй болгоё гэж зорьж байна. Бог мал дээр квотгүй олгодог болгох, экспортод гаргадаг аж ахуйн нэгжийнхээ тоог нэмэгдүүлье. Яам махны квот олгодог тогтолцооноос татгалзана. Энэ бодлогын хүрээнд МҮХАҮТ руу шилжүүлэх тухай ярьсан.

ЭШЛЭЛ 24

ЖДҮ санг Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх агентлаг болгосон. Жил болгон төсвөөс мөнгө аваад явбал ялгаагүй халамжийн байгууллага болно. Агентлаг өөрөө зээлийн хямд эх үүсвэр бий болгох, түүнийг олох талаар үндсэн чиглэлээ болгож ажиллах ёстой.

image

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Өдрийн сонин"-ы тоймч Д.Мөнгөндалайд өгсөн ярилцлагадаа хөдөө аж ахуй бол халамжаар угжигч биш, өрсөлдөх чадвартай байх ёстой гэдгийг онцлоод салбартаа хийж хэрэгжүүлэх шинэчлэлийнхээ тухай тодорхой тайлбарласан. Түүний ярилцлагаас онцлох 24 эшлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
"Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Баасансүрэн (202.126.88.225)
    Хэрэвзээ биелүүлж чадвал сайхан санаанууд байна. Газарын доорхи баялаг бүх ард түмний өмч учраас түүнээс олсон ашгаас хөдөө аж ахуй эрхлэгчиддээ ЖДҮХСангаар дамжуулан хүртээхийн тулд ЖДҮДСанд төрөөс төсөв хуваарилах шаардлагатай. ЖДҮДСан хүртээмжтэй болбол банкны зээл шаардлагагүй болж хадгаламжийн хүү багасна.
    2021 оны 01 сарын 03 | Хариулах
  • mongol (192.82.68.75)
    tegeed ene yarisan helsenee heregjuuleech dee,neg l ih tom tom yam yarisan darga said nar bh yam heregjsen ni yuch baihgui tanai umnuh zasgiin ued chini ene bugdiig yariad bas aimag bolgon bur sum bolgond mal aj ahuin garaltai tuuhii ediig bolovsruulah yam yariad l tomrood baisan tegeed haa bn yuch barigdsangui hiij ehleech dee uneheer tamtai yam aa hudal shoudaad salahgui
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.181.33)
    Энэ нэг тэнэг юм өмнөх сайдуудыг хийсэн ажлыг жагсаагаад бичэ жээ. Тэгээд тэд юу ч хийгээгүй бодлого гэж байгаагүй гэж солиороод яваад байгаа. Хүрэлсүхийн хамаатан гээ биздээ
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.9.46.14)
    Энэ үлдсэн хугацаанд хүнсний ногооны зоорь, өвөлд ургуулах хүлэмжийг нэмгдүүлж 100 хувь дотоодоосоо хангах зорилт таьж ажиллаарай. Амжилт хүсье.
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (43.242.243.26)
    Зөв урамшуулалаа болиод үнээ чөлөөл тэгвэл газар тариалан шудрага хөгжинө жинхэнэ сэтгэлтэй тариаланч ид хөдлөх боломж олдох болно
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.20.175)
    Сайд аа Та Монгол улсынхаа газар нутгийн хэдэн хувь тариалтанд хамрагдагийг мэддэгүй л хүн шүү дээ
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
    • хахахх
      чи тариалангийн сангаас мөнгө хусдаг мөн үү хахах
      2021 оны 12 сарын 30
  • Иргэн (66.181.190.23)
    Хэдхэн нөхдүүд л хөнгөлөлт эдлэж зээлийг баруун солгойгүй авдаг нь нууц биш. Тэгээд найдваргүй зээл гээд л хаалган. Энэ шудрага явдал уу сайдаа
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Юун хаах вэ. Арай үгүй байлгүйдээ. Тэгвэл хөгжих тухай бодохынч хэрэггүй. Зээлийг барьцаа хөрөнгөөр нь заавал эргэн төлүүлдэг байх хэрэгтэй
      2021 оны 12 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    2 цаг 1 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    2 цаг 5 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    3 цаг 45 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    4 цаг 23 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    5 цаг 1 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    5 цаг 25 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    6 цаг 32 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    6 цаг 52 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    7 цаг 10 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    8 цаг 16 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    8 цаг 40 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    8 цаг 57 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    9 цаг 8 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    9 цаг 11 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    9 цаг 43 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    10 цаг 7 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    22 цаг 55 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    22 цаг 58 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Өчигдөр 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК