Ideree’s Home Party нэвтрүүлгийн үер УОК-ын нэрийг барьж, марзагнасан асуудлыг шалгуулна хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ЭМЯ-ны мэдээллийн үеэр онцолсон.
Тэгвэл нэвтрүүлгийн оролцогчил УОК-ын үйл ажиллагаанд чирэгдэл учруулсандаа уучлалт хүсчээ. Б.Идэр-Од "Коронавирусний эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье.
Онцгой байдалд ажиллаж буй төрийн албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хүндэтгэж байгаагаа илэрхийлж маргаан үүсгэж буй контентын хэсгийг интернэтээс татан авснаа мэдэгдэж байна" гэжээ.
Сэтгэгдэл (3)