Австралийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр, НҮБ-ын хүүхдийн сантай хамтран "хүүхдэд зориулсан сургалт, хөгжлийн" 60ш багцыг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй түр хамгаалах байр, асрамж халамжийн төв, нэг цэгийн үйлчилгээний төвүүд нийт 23 байгууллагын 35 төвд гардуулан өглөө.
Нэг багц нь 21 төрлийн ном, бичгийн хэрэгсэл, оюун ухааны тоглоомын бүрдэлтэй бөгөөд 15 хүүхдэд зориулагджээ.