Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-д Үндсэн хууль нь Трампыг яллаа, манайх Х.Баттулгыгаа дийлэх үү?

2021-1-09
0
ЖИРГЭХ

АМЕРИКТ БОЛСОН ЯВДАЛ

Хоёр хоногийн өмнө АНУ-ын Конгрессын хоёр танхим Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахаар хуралдах үеэр Дональд Трампыг дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэж, Капитолын ордныг эзэлсэн. Энэ үеэр цагдаа нар, жагсагчид мөргөлдөж, үүндээ галт зэвсэг  ашиглажээ. Нэг хүн амь үрэгдэж, олон тооны хүн баривчлагдсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээллээ.

Үүний дараа дэлхийн олон улс орны тэргүүнүүд харамсал илэрхийлж, зарим нэг нь Дональд Трампыг “Хүчирхийлэлд уриалсан” гэж буруутгасан. Учир нь, Дональд Трамп дээрх чуулганыг эхлэхээс өмнө хийсэн мэдэгдэлдээ “Одоо бол хүлцэнгүй байх цаг биш” гэжээ.

Үйл явдлын дараа Жо Байден, Дональд Трамп нар ээлжлэн мэдэгдэл гаргасан. Тэгэхдээ Дональд Трамп “Та нарын уур хилэнг би ойлгож байна. Яагаад ингэснийг бүгд, Ялангуяа нөгөө талынхан мэдэж байгаа” гэсэн байна. Мөн уг үйл явдалтай холбогдуулан Twitter, Facebook  компаниуд Дональд Трампын албан ёсны хаягуудыг түр хугацаагаар хаасан юм.

Эцсийн бүлэгт АНУ-д болсон үйл явдал Үндсэн хууль ялж, Дональд Трамп “бууж өгснөөр” өндөрлөж байна. Гэхдээ хүний амь нас эрсэдсэн нь маш харамсалтай юм.

МОНГОЛД ЮУ БОЛОХ ВЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ зун болно. Ердөө таван сар гаруйхны дараа гэсэн үг. Энэ сонгуульд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд нэр дэвших эрхгүй. Ийм зүйл заалт бүхий Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2019 оны  арваннэгдүгээр сард баталсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшиж болохгүй. Гэхдээ өөрөө гаргалгаа олж, Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулах замаар дахин нэр дэвшиж болох юм. Ийм асуудлууд яригдаж буй ажээ.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихгүй бол юу болох вэ. Энэ асуултад бүрэн дүүрэн бус ч хариулт өгч мэдэх, бас ирэх саруудад ямар үйл явдал өрнөхийг хэлж тааж болохуйц нэгэн мэдээлэл интернет орчинд цацагдлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын талаас байж болох “Баттулга Ерөнхийлөгчийн барбарос төлөвлөгөө”  гээч нэгэн схем фейсбүүкийн пэйж хуудаст нийтлэгдсэн байна.Уг схем буюу төлөвлөгөөнд дурдсаныг сийрүүлбэл, “2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том даваа байна” гэж үзжээ.

Нэгдүгээрт Үндсэн Хуулийн Цэц:

-“Цэц дээр унавал У.Хүрэлсүх Засгийн газартай барьцах. 2020.5.20” гэжээ. Үндсэн хуулийн өөрчлөлт өнгөрсөн оны тавдугаар сарын 20-ноос хэрэгжиж эхэлсэн. “Барьцах” гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд давхар дээлтэй байхаар заасан. Гэтэл 2020 оны сонгууль болтол У.Хүрэлсүхийн Засгийн газар бараг тэр чигтээ давхар дээлтэй сайд нартай явсан.

Хоёрдугаарт, АН-аас нэр дэвших:

-“Ц.Элбэгдорж нам дотроо өрсөлдөх учраас АН-ын дүрмийг өөрчлөх замаар өрсөлдөгчгүй нэр дэвших” гэжээ. Үүний хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 6-нд Дээд шүүх дээр С.Эрдэнийн тамгыг гацаах” гэж бичсэн байна. Энэ хэрэгжиж байгаа гэхэд болно.

Түүнчлэн үзэл суртлын зорилгоор, оффшорын мөнгө оруулж ирж мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн гэх. Үйлдвэрчний эвлэлийг авах”  гэж бичсэн байна.

АН ДАХЬ ШИНЭ ФРАКЦЫН “МЭДЭГДЭЛ”

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлэх ёстой АН дотроос түүнийг эсэргүүцэгчид нэмэгдсээр байна. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө  АН-ын дотоод “вайбэр чаат”-д тус намын УТЗ-ийн гишүүн, ҮБХ-ны гишүүн Чимэдийн Энхтайван маш ноцтойгоор байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Ганбаяр аа, Чиний бичдэг олон зүйлтэй санал нийлдэг боловч МАНАН мафи, 49 хувийг хамгаалаад байгаа болон бас Монгол Улсыг болон өөрийгөө хэнд ч худалдахад бэлэн хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх гэж дэмжээд байгааг огт ойлгохгүй байна. МАНАН мафи нь Монгол Улсын аль өнгөтэй, өнгөтэй өмч хөрөнгө, орд уурхайнуудыг луйвардаж, олон хувь хүн, дотоод гадаадын компаниудын эздийг хэлмэгдүүлэн шоронд хорьж, өмч хөрөнгө, орд уурхайнуудыг дээрэмдэж, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж, Монгол Улсын төр засгийг самарч, ард түмний амьдралыг ядууруулж, өнөөдрийн бослого тэмцэл хийхэд бэлэн болгож байгаа гол буруутан нь гэдгийг мэдэж баймаар юм даа. Дараа нь Женко самарлаа.

Үр дүнд нь ард түмний олонхи нь сүүлийн 30 жилийн завхралын гол буруутнаар АН-ыг буруутгаж байна. Гэтэл МАНАН мафийн АН-ын талынхан нь зохион байгуулалттайгаар 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ыг ялагдуулсан. МАНАН, Женко хоёр 2020 онд АН-ыг дахин ялагдуулахад тусаллаа. Өнөөдөр ч манай АН дотор МАНАН, Женко-гийн хүмүүс амь бөхтэй байна. Эд нараас салахгүйгээр бид хайран цаг хугацаа, амьдралаа хий дэмий үрэн таран хийнэ шүү. Эд нарт олон удаа ашиглуулаад АН-ын нэр хүнд ямар байдалд орсныг та нар харж байгаа биз дээ. Тэд эрх мэдэл, албан тушаалд тансаглаж, хууль бусаар хагартлаа баяжсан боловч цадаж ханахгүй, дахин шуналдаа АН-ыг ашиглахаар зууралдсаар байна. Дахин нэг ашиглуулахад АН-ыг Монголын ард түмэн хүлээж авахгүй болох байх шүү. Олон арван мянган гишүүд дэмжигчид маань олон арван жил итгэл үнэмшилдээ үнэнч зүтгэсний хүчинд АН өдий хүрсэн. Эдүгээ олон гишүүд дэмжигч бурхан болж, үлдсэн нь итгэл үнэмшлээ алдаж, ядуурч, тамир тэнхээгүй болж, гутарч, олон мянган гишүүд дэмжигчдээ бид алджээ. Иймээс АН-аа дахин хүчирхэгжүүлье, гишүүдээ сэргэж, тэдний итгэлийг дахин олж, сонгуульд ялж улс орноо хөгжүүлье гэвэл МАНАН, Женко нарын бүлэглэлүүд болон АН-ыг ашиглан албан тушаалаа буруугаар ашиглаж, идэж ууж, улс орон ард түмнээ хохироосон бүх вируснүүдээс салахгүйгээр бид улс төр хийнэ гэж хайран сайхан цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зараад хохь нь л болно шүү.

АН-ын УТЗ-ийн хурал дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ярилцах үед би "Н.Энхбаяр Ерөнхийлагч анх хууль шүүхийн удирдлагууд томилдог эрх мэдлээ ашиглаж дарангуйлагч болсон. Ц.Элбэгдорж тэр технологийг бүр хөгжүүлж аймшгийн дарангуйлагч болсон. Х.Баттулга одоо тэр технологийг бүр хөгжүүлж насаараа хаан болохоор шунаж байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль шүүхэд нөлөөлөх эрх мэдлийг хязгаарлах хэрэгтэй " талаар саналаа хэлж АН-ын ҮХШ-ийн Ажлын хэсэг байгуулж идэвхтэй оролцох талаар санал гаргахад Дэлгэрмаа гишүүн дэмжиж Ажлын хэсэг байгуулсан. Дараа нь С.Эрдэнэтэй уулзаж удаа дараа сануулсаар байтал С.Эрдэнэ Женкогоос айгаад Ажлын хэсгийг олигтой хөдөлгөөгүйгээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дорвитой өөрчлөлт хийж чадаагүй. Тухайн үед АН-ын бүлэг идэвхтэй ажилласан бол тэр үеийн МАН-ын бүлгийн шударга гишүүдтэй хүч хавсарч Үндсэн хуулийн өөрчлөлтийг нилээд сайн хийж болох байсан.Тэр үед Женкогийн эсрэг дуугарч шүүмжилдэг хүн байсныг би санахгүй байна. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Женког шүдгүй арслан болгож байгаа тул зориг орсон зарим нөхөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж, аймшиггүй их зориг гаргаж хэвлэл мэдээллээр ярилцлага өгч попорч байгаа юм байна . Ийм хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Манай АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлыг нэр хүндтэй хийж чадах өндөр боловсролтой, ёс зүйтэй, шударга гишүүд олон бий. АН-аас дахиж ёс зүйгүй ,авилгач, хулгайч, дээрэмчин, улс орон ард түмнээсээ урвагч, өөрийгөө болон үр хүүхэд, эх орноо худалдахаас буцахгүй гэдгээ харуулсан адгийн хүмүүсийг дараа дараагийн сонгуулиуд, албан тушаалд нэр дэвшүүлж болохгүй гэдэгтэй Эрхэм журмын нөхөд та бүхэн санал нийлнэ гэж бодож байна” гэжээ.

Эх сурвалжийн мэдээллээр яг энэ байр суурь дээр нэгдсэн АН-ынхан нийлж шинэ фракц үүсгэж байгаа юм байна. Тун удахгүй фракцаа зарлаж үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ажээ.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө иймэрхүү үйл явдлууд маш хурцаар өрнөж байна. Маш товчоор хэлэхэд манай Ерөнхийлөгч Үндсэн хуультайгаа үзэж байна уу гэж харагдаж буй. Тэгэхээр эндээс “АНУ-д Үндсэн хууль Трампыгаа яллаа, манайх Х.Баттулгыгаа дийлэх үү” гэдэг том асуудал үүсч байх шиг байна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • А.ч (122.201.24.226)
    Энхтайван яг л үнэн хэлжээ одоо эрс өөрчлөлт зоригтой алхам хийх цаг ардчилсан намд хэрэгтэй байна
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.112.71)
    Хуулиараа болох болохгүй нь яадаг юм гэхээс сайн муугаа ярих дээрээ тулбал одоогийн ерөнхийлөгч түрүү түрүүчийн ерөнхийлөгч нараасаа хамаагүй илүү байсан шүү.
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.194.151)
    Ямарч байсан хуультай орон гэдгээ харууллаа.
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.183.53)
    америк д ч ардчилал алга
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.183.53)
    америк гонгонк
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.93.230)
    Баттулга чинь харин ч урьд урьдын ерөнхийлөгч нараасаа хавьгүй дээр ажилласан хүн шүү.Элбэгдорж яаж дураараа дургилаа.Үлгэрт гардаг хорон санаат одой шиг л байсан.Элбэгдоржийн буруу жишиг хулгай луйврын балаг нэг хэсэгтээ л тасрахгүй бололтой.Багабанди,Очирбат гээд чухам л
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.108.136)
    Энхбаяр гэдэг дарангуйлагчаас салж Элбэгдорж гэдэг бүр аюултай чонын гарт орсон. Дараа нь Баттулга Элбэгдоржоосоо илүү хор найруулагч хутган үймүүлэгч идэж цаддаггүй гадаададад ходоодтой мангас болсон. Энэ жил хонгилын шүүхийг өөрчлөх монголын төлөө сэтгэлтэй шударга, дайчин ерөнхийлөгч хэрэгтэй байна
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.72.7)
    er n bol ene undsen huuliin uurchlult n turinnii huuliin ued heregjeed hugatsaa n duusaagui yavj baigaa uildeluuded hamaarahgui shuu dee dandaa hog hiij hor nairuulj baidag hulgaich nar turd orchihoor uur uursdiinhuuruu tailbarlaad ard tumnii tolgoig erguuleed baih yumaaaaaaa
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.42)
    Battulga ch iimerhuu l yum hiine l dee mun bna
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.72.7)
    EHNII EELJIND HULGAICH LUIVARCHIDAA BUREN TSEGTSELEECHEE TEGEHGUI BOL TURIINII BUUSNUUD GEMT HEREGTNUUD ULS TURD GARCHAAD UURSDIIGUU ENHIIN TSAGAAN TAGTAA GEJ BODOTSGOOGOOD BUUR ITGETSGEEGEED BAINA BUGDIIG N TSEVERLEJ YALIIG N UGUH HEREGTEI
    2021 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    17 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    1 цаг 24 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    1 цаг 43 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    2 цаг 1 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    3 цаг 8 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    3 цаг 31 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    3 цаг 48 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ХЯЗААЛАН
    3 цаг 54 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    3 цаг 59 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн эхний хоёр давааг үнэгүй үзүүлнэ
    4 цаг 3 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    4 цаг 35 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    4 цаг 58 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    17 цаг 46 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    17 цаг 50 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    19 цаг 45 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    20 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    21 цаг 17 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    21 цаг 29 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 32 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    21 цаг 33 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК