Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өрхөөс үндэсний үйлдвэрлэгч болох хүсэлтэй СҮЛЖМЭЛЧИН

2021-1-10
0
ЖИРГЭХ

Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн үндэсний болон өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг бүсгүйчүүдийг онцолцдог “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа ноос, ноолууран хувцас урлагч “Аttila” брэндийг үүсгэн байгуулагч Б.Алтанцэцэгийг урьсан юм. Хүмүүний амьдралын хуанлид өөрийн түүхээ гэгээн сайхнаар бичиж яваа хөдөлмөрч, хүнлэг бүсгүй 12 настайгаасаа дэрний  уут, хатгамал, орны бүтээлэг оёж эхэлжээ. Дорнод аймгийн Баян-Уул суманд төрж, өссөн тэрбээр ах эгч нарынхаа гэрт өнгө алагласан хатгамалыг оёж өгдөг хүүхэд байжээ. Ээжийнх нь талынхан гарын ур дүй сайтай хүмүүс байсан аж. Ур хийц сайтай буриад гутлыг өөрсдөө оёод өмсдөг байсан болоод ч тэр үү, Б.Алтанцэцэг багаасаа буриад хувцасны оёдолчин болно гэж боддог болжээ. Хэдийгээр уг бодол нь биеллээ олсон ч эсрэгээрээ ноос, ноолууран хувцас оёдог болсон нь энэ.


-Ээждээ амласан гуйлт биеллээ олсон нь-

Амьдралын босгыг ч даваагүй, эрх танхил 16-хан насандаа хайрт ааваасаа хагацсан нь түүнд тохиосон хүнд үеийн нэг. Хорвоогийн бор хоног, шаргал наран алсран холдовч аавыгаа үгүйлсэн өсвөр насны охины сэтгэлд гуниг харууслаар дүүрэн шаналж явсан үе болохоор арга ч үгүй юм. “Аавыг өнгөрсөн жил ээж, эгч, дүү нарынхаа хамт эмээгийндээ амьдарч эхэлсэн. Бага байхын гутланд халгаатай хүүхэд байлаа. Эмээгийндээ байх үед гутал ханзрахад, ээж загвар муутай, хямдхан гутал худалдаж авч өгсөн. Гэрээс гарч үнсээ асгах гэж яваад гутлаа түлчихэж билээ. Тэр үе одоо ч сэтгэлд минь тод харагддаг. Ээж хоёуланг нь ижилсүүлээд хар өнгийн даавуугаар нөхсөн. Аавгүй нэг л зутруухан жил дуусч, үеийнхэн оюутан болохоор явцгаасан” гэв.

Багын бие өвддөг, ороймтгой байсан учраас “Хотод очиж ажил хийнэ” гэсэн охиныхоо гуйлтыг ээж нь хориглосон ч “Болохгүй бол буцаад ирнэ” хэмээх амлалтад нь итгээд алсын зүг үджээ.

Их хотын  амьдралд дасан зохицож, аяга таваг угаагчаас эхлээд олдсон бүхий л  ажлыг гололгүй хийжээ. Хийж буй ажилдаа нямбай, чин сэтгэлээсээ хандаж байгааг харсан хамаатных нь эгч  Б.Алтанцэцэгийг найзынхаа ажил дээр очиход охидууд сүлжмэлийн машинаар цамц оёж байхтай таарчээ.

“Эгч маань “Алийн болгон аяга таваг угаах вэ дээ. Чамд оёх ур дүй байна уу” гэхэд “Заагаад өгвөл сурмаар байна” хэмээн хариуд нь хэлжээ. Ийнхүү эгч Сарантуяагийнхаа зааварласны дагуу сүлжмэл хувцсыг хэрхэн оёх, машин дээр ажиллахыг сурчээ. Хэдэн өдөр оролдож байж өөртөө цамц оёчихоод бөөн баяр гэртээ харьж байсан нь Б.Алтанцэцэгийн хамгийн гэгээхэн дурсамжийн нэг.

Тухайн үед анхныхаа бүтээлийг урлачихаад хэдэн жилийн дараа жижигхэн цехтэй болох юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд алхаж явсан нь өнөөдөр биеллээ олжээ. Жил орчим ноос, ноолууран хувцас оёх технологийг суралцаж ажилласан тэрбээр анхныхаа үрийн зулайг үнэрлэж, хэсэг хугацаанд гэртээ өнгөрүүлсэн байна. Түүнийг хүүгээ төрүүлсний дараа Сарантуяа эгчийнх нь үйлдвэр Багануур руу нүүжээ. Энэ үед зарын дагуу ажил хайж яваад хувиараа хөдөлмөр эрхлэгч Сэлэнгэтэй танилцаж ажилд оржээ. Хамт ажиллахад түшигтэй, үргэлж зааж зөвлөдөг Сэлэнгээс тэрбээр их зүйлийг сурсан аж. Цаашдаа олон хүнд сурсан мэдсэнээ зааж өгөх нь Б.Алтанцэцэгийн зорилго.

-Ханийхаа хүслийг сонсч, хийсэн хөрөнгө оруулалт-

Цаг тутамд шинэ загвар туршиж, хийхийг хүсдэг бүсгүй сүлжмэлийн машинтай болох тухайгаа ханьдаа хэлэхэд “Хүүхдээсээ илүү гарах цаг зав байгаа юу” хэмээн эелдгээр хариулсан байна. “Одоогоос есөн жилийн өмнө нөхөр өөрийнхөө автомашиныг зарж, сүлжмэлийн машин 900 мянган төгрөгөөр авч өгч байлаа. Тэр машинаар үйлдвэрийн ажил, массын захиалга гэртээ хийсэн. Гурван жилийн өмнөөс тоног төхөөрөмжөө сайжруулж, нэмж машин аваад илүү гэрээ урлан болгон тохижуулаад ажиллаж эхэлсэн дээ. Анх хамаатан, танил хүмүүсээс захиалга авч хувцас хийж өгдөг байсан. Хүн л болсон хойно хааяа нэг андуураад буруу загвараар оёх тохиолдол бий. Шүүмжлэлийн ширүүхэн үгийг ч сонсоно. Тэр бүрт загвар хийцээ бүр сайжруулах ёстой юм байна гээд хичээдэг. Ихэвчлэн цахимаар захиалга  авна. Хот, хөдөө, гадаадаас хүртэл захиалга ирдэг. Өдөр хоног өнгөрөх тусам захиалга өгөх хүний тоо нэмэгдэж, сэтгэл өөдрөг ажлаа хийж байна. Заримдаа ачаалалаа дийлэхгүй үед таньдаг эгч нараа дуудаж, хамтдаа хийцгээдэг” гэлээ.

Амжилттай яваа хүний ард сайн хань байдаг. Б.Алтанцэцэгийн түших багана, тулах цэг болсон хань нь ажлаасаа гарч, эхнэрийнхээ урласан хувцсыг захиалгын дагуу хүргэж өгдөг болжээ. Нэг машинтай эхэлж байсан бол өдгөө урлан болтлоо өргөжин тэлсэн байна. Энэ нь түүний ажилдаа тууштай ханддагийн илрэл биз.  

Илүү гэртээ үйл урладаг байсан бүсгүй ажлын байр түрээсэлж, хоёр ч хүнд ноос, ноолууран хувцас оёхыг зааж өгчээ. Ийнхүү ажил нь урагштай явж байх үед “Ковид-19”-ийн цар тахал гарч хөл хорио тогтоосноор гэр урландаа нүүж ирэхээс өөр сонголтгүй үлджээ. Хөл хорио тавигдаж, хэвийн горимд шилжихээр нэмж хүн сургаж, ажиллуулах бодол бий гэж инээмсэглэх тэрбээр “Би өрхөөс үндэсний үйлдвэрлэгч болтлоо өсч хөгжихийг хүсдэг. Бэрхшээл дотор ч боломж бий. Өнгөрсөн үеэ бодоход өвддөг гээд айгаад хотод ирээгүй  байсан бол яаж ч амьдарч яваа юм билээ. Нөхөөстэй гутал өмссөнөөр миний амьдралд асар их өөрчлөлийг бий болгож, өөрийгөө өөрчилж, аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэйг ойлгуулсан” гэдгийг онцлов.

Одоогоор 50 гаруй төрлийн загварын ноос, ноолууран хувцас хийж байгаа аж. Өвлийн улиралд захиалга өгөх хүмүүсийн тоо олширдог ч хувцасныхаа үнэлгээг иргэдийн амьжиргааны төвшинд тохируулахаас гадна ноосон бүтээгдэхүүн хийдэг брэндийн үнэлгээгээнээс хямд тогтоодог байна. Түүнийг ноосон хувцас оёж сурах үед утасны олдоц, өнгөний сонголт муу байжээ. Харин сүүлийн хэдэн жил хонь, сарлаг, хөөвөр, ноолууран утасны гарц нэмэгдэж, энэ хэрээр үндэсний үйлдвэрлэл хөгжиж байна.

“Ажил хийж байгаа хүн алдаа гаргана. Таалагдахгүй хувцас хийчихвэл сольж өгдөг. Харин алдаанаасаа суралцах зарчим баримталж ажилладаг. Нэг үе ноос, ноолууран хувцсыг хүмүүс төдийлөн тоодоггүй байсан. Одоо бол худалдан авалт харьцангуй сайжирсан. Улирлын чанартай ажил учраас зуны улиралд нөөц бэлтгэнэ. Хань минь бүхий л талаар дэмжиж, миний арын бүхий л асуудлыг хариуцдаг” гэснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм. “Хүссэн юмаа цаг алдалгүй хий. Удаан байсан ч үр дүнгээ заавал өгнө” хэмээсэн нь түүнийг хурцлах үгийн нэг.

Ээлжлэн эргэлддэг хүмүүний амьдралын жамаар ээждээ амлалтаа биелүүлж, эх орондоо үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэл эрхлэх хүсэл нь тун удахгүй биелнэ биз. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдраарай гэсэн аав ээжийнхээ захиасыг биелүүлж, үйл урлаж суугаа уран бүсгүйн урагшлах зам дардан байхыг хүсэн ерөөе.

С.Ичинхорлоо

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Unurjargal (202.126.89.10)
    Mundag bainaa minii naiz amjilt hvsie
    2021 оны 01 сарын 10 | Хариулах
  • Bolortsetseg (66.181.161.13)
    Vneheer mundag shvv
    2021 оны 01 сарын 10 | Хариулах
  • Naranmandah baatartsogt (59.153.115.60)
    Үнэхээр аав ээжийн минь үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж хэлдэг үг биeлэлээ олж үр дүн гарах байх гэж найдаж байна дүүдэйн амжилт хүсэe
    2021 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.55.191.205)
    Амжилт хүсье...мундаг байна ийм хүмүүс олон бол монгол улс хөгжинө дөө...
    2021 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    7 цаг 23 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    7 цаг 35 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    7 цаг 39 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    7 цаг 40 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    7 цаг 46 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    7 цаг 52 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    7 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК