Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Лхагвадорж: Оюутнууд тэдний ар гэр хүнд байдалд орсныг Ерөнхий сайд анхааралдаа аваасай

2021-1-11
0
ЖИРГЭХ

Оюутны хөгжлийн зээлтэй холбоотой дээд боловсролын салбарт үүсээд байгаа бухимдал, жилийн чөлөө авч байгаа оюутны тоо судалгаагаар огцом нэмэгдэх болсон шалтгааныг тодруулахаар Монголын оюутны хөгжлийн зөвлөлийн дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.


-Сүүлийн үед дээд боловсролын салбарт үл ойлголцол гарч байгаа талаар оюутнууд сошиал орчинд дуугарах боллоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ. Төрөөс олгож байсан оюутны хөгжлийн зээлийг хоёр хичээлийн жил дамнан олгохгүй, оюутнуудыг тэргүүлэх зэрэглэлийн мэргэжил нэрийдлээр ялгаварлаж байгаатай холбоотой оюутнууд, ар гэрийнхэн, сургууль, Боловсрол Шинжлэх ухааны яам, Боловсролын зээлийн сан хооронд үл ойлголцол үүсээд байна.

-Оюутны хөгжлийн зээлийг яагаад олгохгүй байгаа юм бэ?

-Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр 70 дугаар тогтоол гаргаж, "Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”-ыг зааж өгсөнтэй шууд холбоотой. Учир нь, тус тэргүүлэх чиглэлд  гэж бакалавр, магистр, доктор нийлсэн 70 орчим мэргэжил оруулж, зөвхөн эдгээр мэргэжлийн оюутнуудад зээл олгохоо зарласан. Өнгөрсөн хаврын байдлаар Боловсролын зээлийн санд оюутнуудад зээл олгохоор 31 тэрбум төгрөг байсан ч шалтгаангүйгээр 10 тэрбум болгон бууруулсан байгаа юм. Бодвол дээрх тогтоолтой холбоотой байх. Мөнгө байсан хэрнээ олголгүй өнөөдрийн түвшинд авчирч байгаад оюутнууд дургүйцэж байгаа.

-Өнөөдрийн байдлаар яг ямар асуудлууд үүсээд байна вэ?

-Шулуухан хэлэхэд Ковидын энэ хүнд цаг үед ар гэрийнхнийх  нь орлого зогссон, төрдөө итгэж, найдаж гэрээ байгуулсан оюутнуудын итгэл талаар болж, жилийн чөлөө авах, сургуулиа орхихоос өөр замгүй болж байна. Үнэхээр харамсалтай. Ер нь бол дан ганц оюутнууд гэлтгүй их, дээд сургуулиуд ч дургүйцэж байгаа. Аргагүй л дээ. Төр мөнгө байна, оюутнаа дэмжинэ гэж гэрээ байгуулчихаад гэнэт гэрээгээ зөрчөөд ялгаварлаж, зээл олгохоо зогсоохоор оюутан, сургууль гэлтгүй аль аль талдаа гэнэтийн хүндрэл авчирч таарна.  

No description available.

Оюутнууд төлбөр төлөх боломжгүй учир сургалтын төлбөрийн авлагууд сургуулиудад хуримтлагдан багш, ажилчдынхаа цалинг тавихад хүндрэлтэй болж, зарим сургууль эс хүссэн ч төлбөрөө нэхэж, хичээлд суулгахгүй, жилийн чөлөө олгох, хасах тухайгаа мэдэгдэж эхэлсэн байна. Ер нь ганц оюутны хөгжлийн зээл гэлтгүй бүр харамсмаар, дуугарахгүй байж чадахгүй байгаа бүлэг нь өнчин, хөгжлийн бэрхшээлтэй айлын хүүхдэд олгодог байсан буцалтгүй тусламжийг танаж, олгоогүйд нь их бухимдаж байгаа.

-Харьяа яам, холбогдох төрийн байгууллагад хандсан уу?

-Тийм ээ. Хамгийн эмгэнэлтэй нь БШУ-ны яам тодорхой шийдэл байхгүй, дээрээс гаргасан шийдвэр гэхээс өөр үггүй, сургалтын төлбөрөө оюутнуудаасаа нэхэж ав гэсэн чиглэлийг сургуулиудад өгч байна. Мөнгө байсаар атал байгуулсан гэрээгээ яагаад зөрчиж, оюутнуудын сургалтын төлбөрийг гацаав. Энэ хооронд сургалтын төлбөр төлөөгүйн улмаас өнгөрсөн хавар төгссөн олон зуун оюутан дипломоо авч чадаагүй, гэрээ байгуулсан бүх оюутан төрдөө хууртаж, хоёр хичээлийн жил дамнан хүнд байдалд  ар гэрээрээ орчихоод байна шүү дээ.

-Тэр 10 тэрбум төгрөг хайчсан гэдгийг холбогдох газрууд нь тайлбар хэлсэн үү?

-Өнгөрсөн хавар оюутнуудын дунд бухимдал үүсгэн байж төгсөх курсийн 1971 оюутанд олгосон. Холбогдох сайд нь түүнийгээ төгсөх ангийн бүх хүүхдэд олгосон мэтээр ярьж байна билээ. Бодит байдалд аваагүй маш олон оюутан байгаа. Сайд нь салбараа сайн мэдэхгүй, бодит байдлыг огт мэдрэхгүй байгаад гайхаж байгаа.

-Та бүхэн Засгийн газарт хүсэлт гаргасан уу. Төр оюутнуудаа сонсож байна уу?

-Өнгөрсөн хавраас хойш оюутнууд харьяа яамандаа хүсэлт гаргасан. Дээрээс гаргасан шийдвэр гээд нэг ч гэрэл ассан хариу өгөөгүй. Сүүлийн өдрүүдэд бид бүх сайд, УИХ-ын гишүүдэд туслалцаа хүссэн мессэж явуулж, сошиал орчинд идэвхжиж эхэлж байна.

-Ерөнхий сайдаас хариу ирэв үү. Ер нь хариу өгч байгаа төрийн түшээд бий юу?

-Ерөнхий сайдаас хариу ирүүлсэн. Гэхдээ сонслоо гэхээс өөр үггүй автомат хариулагч шиг л байсан. Өнөөдрөөс Ерөнхий сайдыг оюутнуудтайгаа цахимаар уулзалт хийхийг уриалах ажлыг эхлүүлж байгаа. Харин УИХ-ын гишүүд дэмжихээ илэрхийлж, маш сайн хариу өгч, зарим нь УИХ-ын чуулган дээр хүртэл дэмжиж, бидний дуу хоолойг хүргэсэн. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Амарсайхан, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Ц.Даваасүрэн, Ш.Адьшаа гээд олон байна. Онцгойлон Ц.Туваан гишүүн болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт баярлалаа гэж хэлмээр байна. Чуулганаар БШУ-ны сайдад оюутнуудын асуудлыг шийдэхийг сануулж байсан.

-Оюутны хөгжлийн зээлийг хэнд олгодог юм бэ?

-Би товчхон хариулъя. Анх Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг баталснаар жилд дунджаар 30 тэрбум орчим төгрөг төсөвлөж, дүнгийн голч нь 2,8-аас дээш бакалавр, 3,2-оос дээш магистр, докторантурын хүсэлт гаргаж, гэрээ байгуулсан оюутанд олгож эхэлсэн байдаг. Зээл олгохоор шийдвэрлэсэн оюутны төлбөрийг дүнгийн голчоос хамаарч улирлаар нь олгодог бөгөөд авсан зээлийг төгсөөд 6 жилийн дотор буцаан төлөх нөхцөлтэй байдаг.   Онцгойлон хэлэхэд, оюутнууд зүгээр мөнгө авах гээгүй шүү. Төрөөс гаргасан журам, байгуулсан гэрээнийхээ дагуу буцааж төлөх нөхцөлтэйгөөр энэ хүнд цагт сургалтын төлбөрөө төлүүлэхийг хүсэж байгаа.

No description available.

-Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг бидэнтэй цахимаар ярилцаж, бодит байдлыг сонсохыг уриалмаар байна. Оюутнууд, тэдний ар гэр үнэхээр хүнд нөхцөл байдалд орсон. Төр өгсөн амлалт, байгуулсан гэрээндээ эзэн болж, олон мянган оюутны амьдралд хар толбо үлдээх өндөр эрсдэлийг харж, яаралтай оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжийг гэрээ байгуулсан бүх оюутанд олгоогүй хугацааг нь нөхөж олгохыг хүсэж байна. Ер нь төрийн холбогдох албан тушаалтнууд чадахгүй, судлаагүй зүйлдээ худлаа амлалт өгөлгүй, бодитоор нь хэлдэг байгаасай гэж боддог. Энэ нь учирч болох олон эрсдэлийг хаана. Энэ цаг үед сургуулиуд ч хүнд байдалд орсон. Гэхдээ оюутны нөхцөл байдлыг ойлгож, хуулиа дагаж, төрөөс холбогдох шийдвэр эцэслэн гартал сургалтын төлбөрөө нэхэх, оюутныг сургалтаас завсардуулахыг үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Eegii (66.181.161.5)
    #savethestudent
    2021 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.22.217)
    iim bn da mai shuu gej bgaa hun bol oyutan
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Zochin (192.82.70.91)
    Oyutnii HolbooniiБ.Тэмүүлэн geed ohin ail ger uimuulj yawahaas icheesei buduun gahai dagawar ohinoo daguulchaad
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Zochin (192.82.70.91)
    Oyutnii HolbooniiБ.Тэмүүлэн geed ohin ail ger uimuulj yawahaas icheesei buduun gahai dagawar ohinoo daguulchaad
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Ахмад (202.21.107.77)
    Дэмий мэргэжлээр сургасан болж залуусын цаг, мөнгө, ирээдүйг хулгайлдаг луйврыг зээл нэрээр дэмжихээ больсон нь дээр.
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.185.31)
    Бух зуйлийг ЗГ Тер засагт даалгах гэдэг сэтгэхуйтэй болчихжээ залуучууд арай ч дээ байнаа Дээрээс нь бас хийж байгаа хумуусээ байнга шуумжилнэ
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
    • Энэ бол зээл дараа нь төлөх гэрээтэйгээр авдаг зээл. Түнээс биш тусламж биш пизда минь.
      2021 оны 01 сарын 11
  • и (64.119.21.84)
    Улс оронд болоод өөрт нь хожим хэрэг болохгүй мэргэжлээр зөвхөн диплом олж авахын тулд сурсан дүр үзүүлэгчид зээл өгч болохгүй. 5 жилийн дараа зээлээ төлж чадахгүй цайруулж өг гээд ёнгиноно. Уулаасаа хэрэггүй амьтад
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
    • Май шүү чамаас гуйгаагүй
      2021 оны 01 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    5 цаг 47 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    5 цаг 59 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    6 цаг 3 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    6 цаг 4 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    6 цаг 10 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    6 цаг 15 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    6 цаг 18 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Өчигдөр 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК