Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал

2021-1-12
0
ЖИРГЭХ

Өнөө өглөө буюу 2020.01.12-ны 05:33 минутад газар хөдлөлт болов. Энэ газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх суманд илүү хүчтэй мэдрэгдсэн байх магадлал доорх зургаас харагдаж байна. Ойролцоогоор 6.6-6.8 магнитуд.

Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэдэг.

Дэлхийн гадаргуу 20 салангид хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэг нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг. Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилтэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Энэтхэгийн хавтан бөгөөд нөгөө талаас Байгалийн рифтийн таталцал юм. Энэтхэгийн хавтан Ази тивийг 50 гаруй сая жилийн өмнө мөргөсөн ба одоо хүртэл жилд 5 см /GPS-ийн хэмжилтээр тогтоогдсон/ хурдтайгаар хойш шахаж байдаг байна.

 

Монголд тохиолдож буй том газар хөдлөлтүүд нь хойш шахаж буй дээрх хүчтэй шууд холбоотой юм. Ийнхүү Монгол орны газарзүйн онцгой байрлалаас шалтгаалан өнгөрсөн зуунд Монголын түүхэнд 4 хүчтэй /M>8/, олон тооны дунд /M>5-7/, бага /M>4/ хүчтэй газар хөдлөлтүүд болж байжээ.

 

 

 

Газар хөдлөлтийн учруулах хөнөөл нь хүч, байрлал, хүн амын нягтшил, цаг хугацаа, объектийн газар хөдлөлтийн тэсвэршилт, хүн амын дундах мэдлэг, хийгдсэн сургалтын түвшин, эрэн хайх аврах ажиллагааны бэлэн байдал, ур чадвар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

Дэлхийн газар хөдлөлтийн нөхцөл байдал:

Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 8 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 2.7-7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 18, 6-6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 120, 5-5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 800, 4-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 6200, 3-4 магнитудын газар хөдлөлт 49000, 1-2 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоногт дунджаар 8000 орчим удаа болж байна.

2010 онд Гаити улсад, 2011 онд Япон улсад 8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолдож олон хүн нэрвэгдэж их хэмжээний хохирол учруулсан байна. 2017 онд Иран, Иракийн улсын хилийн заагт 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 7000 орчим хүн нэрвэгдэж ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна.

Газар хөдлөлтийн хүч, түүнээс үүсэх зарим уршигт үзэгдэл (Рихтерийн шаталбараар) Балл, Газар хөдлөлтийн хүч

1 Хөрс үл мэдэгдэхээр хөдлөх. Зөвхөн газар хөдлөлтийн багаж мэдрэнэ

2 Маш сул түлхэлт. Багаж мэдэрнэ. Тайван байдалд байгаа зарим хүн мэдэрнэ.

3 Сул. Чийдэнгийн шил, онгорхой хаалга бага зэрэг ганхана. Хүн амын цөөхөн хэсэг нь мэдэрнэ.

4 Мэдэгдэм. Цонхны шил доргиж дуугарах, хана, хаалга шажигнана.

5 Хүчтэйвтэр. Гадаа ихэнх хүн, дотор бүх хүн мэдэрнэ. Байшин ерөнхийдөө хөдөлж тавилга ганхана. Цагийн дүүжин зогсоно. Цонхны шил, байшингийн шавардлага хагарна.

6 Хүчтэй. Бүх хүн мэдэрнэ. Хананд өлгөөстэй зүйлүүд унана. Шавардлага ховхорч унана.

7 Их хүчтэй. Өлгөөстэй зүйлүүд хүчтэй савлана. Тавилга байрнаасаа хөдөлнө. Чулуун байшингийн хананд цав гарна. Газар хөдлөлтийн тооцоотой барьсан байшин болон модон байшин зүгээр үлдэнэ. Голын эргүүд нурна.

8 Эвдлэн сүйтгэх. Эгц уруу газар, чийгтэй хөрсөнд ан цав гарна. Хөшөөнүүд байрнаасаа хөдлөх буюу унана. Байшин хүчтэй гэмтэнэ.

9 Цөлмөн сүйтгэх. Чулуун байшингууд хүчтэй эвдэрч нурна. Хуучин модон байшингууд хазайж нурна.

10 Устган сүйтгэх. Хөрсөнд 1 метр хүртэл өргөнтэй ан цав гарна. Зам эвдэрнэ. Уулаас нуралт үүснэ. Мөн шавар гулсана. Чулуун барилгууд нурна. Труба хоолойнууд тасарч, мод хугарна.

11 Егүүтгэн сүйтгэх. Газрын гадаргуу дээр өргөн ан цав гарна. Нуралт, гулсалт, мөлхөлт үүснэ. Чулуун барилгууд бүрэн нурна. Төмөр замын рельс тахийж, гулзайж нумарна.

12 Аюулт егүүтгэл. Газрын хөрсөнд асар их өөрчлөлт орно. Олон ан цав гарч (газар хагарч) нуралт, хөрсний мөлхөлт үүснэ. Шинээр хүрхрээ, нуур, цөөрмүүд үүсч, голын урсгалын сав өөрчлөгдөнө. Ямар ч барилга байшин бүрэн үлдэхгүй, Ургамал амьтан нуранганд дарагдаж сөнөнө.

Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал:

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 25 хувь буюу 392.0 мянган квадрат км талбай 6 ба түүнээс доош баллын (Рихтерийн шаталбараар) хүрээнд хамрагдаж, 7 ба 8 баллын ангилалд нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь, 9 ба түүнээс дээш баллын хvрээнд 19.6 хувийг эзэлж байна. Тийм ч учраас дэлхийд хүчтэй тооцогддог газар хөдлөлт манай оронд олон удаа болж байсан.

Тухайлбал 1957 онд Говь-Алтайн Гурван Богдод маш хүчтэй буюу 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болж 13 хүн нас барж, тухайн үеийн ханшаар 10 сая гаруй төгрөгийн хохирол учиржээ. Энэ газар хөдлөлт монголын бүх газар нутагт мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хотод 5 баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Монгол орны газар хөдлөлтийн чичирхийллийн идэвхжилтийн зураглал

Анх 1957 онд газар хөдлөлтийг бүртгэх станц байгуулснаас хойш өнөөдөр ОХУ-д үйлдвэрлэсэн газар хөдлөлт бүртгэх фото бичлэгтэй цахилгаан соронзон системийн 3 байгуулагчтай 9 станц орон нутагт ажиллаж байгаа бөгөөд 1994 оноос Франц Улсын орчин үеийн электрон системтэй алсаас мэдээлэл дамжуулдаг тоон бичлэгтэй 1 байгуулагч бvхий 5-6 станцтай бичил сүлжээг Улаанбаатар, Ховд хотод байгуулсан.

Мөн АНУ-ын геологийн албатай хамтран 3 байгуулагчтай тоон бичлэгтэй олон улсын өндөр зэрэглэлийн газар хөдлөлт бүртгэх автомат станцыг байгуулсан. Монгол орны нутаг дэвсгэр нь Төв Азийн эх газрын газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог.

Өнгөрсөн XX зуунд Монгол оронд магнитуд нь 8 болон түүнээс дээш хөнөөлт сүйрлийн хүчтэй газар хөдлөлт 4 удаа, магнитуд нь 7 хүрсэн эвдлэн сүйрүүлэх хүчтэй газар хөдлөлт 10 гаруй удаа болсон бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 260750 газар хөдлөлт болсноос 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2, 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт 113.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 936.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт 12579 удаа болсон байдаг.

2018 оны 1 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 37542 газар хөдлөлт болсон. Тус хугацаанд болсон газар хөдлөлтүүдийг хүчний хувьд ялган авч үзвэл:

– Магнитуд нь 2 хүртэлх (ML ≤ 2.4) газар хөдлөлт 36083 удаа

– Магнитуд нь 3-той (2.5 ≤ ML ≤ 3.4) газар хөдлөлт 1350 удаа

– Магнитуд нь 4-той (3.5 ≤ ML ≤ 4.4) газар хөдлөлт 104 удаа- Магнитуд нь 5-тай (4.5 ≤ ML ≤ 5.4) газар хөдлөлт 5 удаа болсон байна. Үүнээс Улаанбаатар хот орчмын газар хөдлөлт: 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний хооронд Улаанбаатар хот орчмын бүс нутагт нийт 926 газар хөдлөлт болсон байна. Эдгээр газар хөдлөлтүүдийг хүчний хувьд ялган авч үзвэл:

– Магнитуд нь 1 хүртэлх (ML ≤ 1.4) хүчтэй газар хөдлөлт 719 удаа

– Магнитуд нь 2-той (1.5 ≤ ML ≤ 2.4) газар хөдлөлт 183 удаа

– Магнитуд нь 3-тай (2.5 ≤ ML ≤ 3.4) газар хөдлөлт 23 удаа

– Магнитуд нь 5-тай (3.5 ≤ ML) газар хөдлөлт 1 удаа болсон байна.

2019 оны 1 дүгээр сарын 1-ээс 2 дугаар сарын 28-ны өдрүүдэд Улаанбаатар хот орчмын бүс нутагт нийт 205 газар хөдлөлт болсон. Эдгээр газар хөдлөлтүүдийг хүчний хувьд ялган авч үзвэл:

– Магнитуд нь 1 хүртэлх (ML≤ 1.4) хүчтэй газар хөдлөлт 176 удаа

– Магнитуд нь 2-той (1.5 ≤ ML≤ 2.4) газар хөдлөлт 22 удаа – Магнитуд нь 3-тай (2.5 ≤ ML≤ 3.4) газар хөдлөлт 6 удаа

– Магнитуд нь 4-тэй (3.5 ≤ ML≤ 4.4) газар хөдлөлт 1 удаа болсон байна.

2019 оны 1 сарын 26-нд Улаанбаатарын цагаар 01:32:05-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт буюу Сүхбаатарын талбайгаас урагш 9.7 километрт Богд хан ууланд (өргөрөг 47.83, уртраг 106.91) магнитуд нь 2.5-тай газар хөдлөлт болсон. Тус газар хөдлөлтийг Зайсан болон Их тэнгэрийн ам орчмын оршин суугчдад (хүчтэй дуу чимээ сонсох байдлаар) мэдрэгдсэн байна.

Монгол орны газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 баллаас дээш баллын бүс нутагт оршиж байна. 7 ба түүнээс дээш балл бүхий газар хөдлөлтийн бүс нутагт манай нийт хүн амын 86 хувь нь амьдарч байна.

Хот байгуулалтын хувьд 6 ба тvvнээс доош баллд хамрагдаж байгаа бол нэн тохиромжтой, 7-8 баллд хязгаарлагдмал тохиромжтой, 9 ба түүнээс дээш баллын ангилалд тохиромж муутай гэж үнэлгээ өгдөг. Газар хөдлөлт (чичирхийлэл)-ийн үнэлгээний дагуу хот, суурин газрын төлөвлөлтөд нэн тохиромжтой нөхцөлд Монгол орны өмнөд, зүүн өмнөд хэсэг, Дорнод Монголын тэгш тал нутгийг, тохиромж муутай ангилалд дундаас дээш уулархаг нутаг (Алтай, Хангай, Хан Хөхий гэх мэт) болон газар хөдлөлтөөс үүссэн эртний гүний хагарлын дагуух газар нутаг хамрагдаж байгаа юм.

2016 оны байдлаар манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хот, суурин газарт байнга суурьшдаг ба зөвхөн нийслэлд 40 орчим хувь нь амьдарч байна. Монгол орны газар хөдлөлтийн аюулын судалгаа Улаанбаатар хотыг газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй газарт тооцогдоно. Мөн өндөр нарийвчлалтай сансрын зураг, хээрийн ажлын судалгаагаар Улаанбаатар хот орчмын 200 км дахь хүрээнд хэд хэдэн шулуун ан цав тогтоогдсон учир болзошгүй газар хөдлөлтийн голомтууд болож болох бөгөөд зарим нь M>7.5 хүртэлх хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
С.Шаарийбуу: Би “уучлаарай” гэж хэлүүлэхийн төлөө явж байгаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • йыбахролдп (103.14.37.4)
    аравдугаар хороололд 2-3 минут мэдрэгдсэн шүү
    2021 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дулааны талын услалтын системийн барилга угсралтын ажлыг гэрээний хугацаанд дуусгахыг үүрэг болголоо
    2 цаг 55 мин
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
    3 цаг 35 мин
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
    4 цаг 9 мин
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
    20 цаг 31 мин
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
    21 цаг 29 мин
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
    21 цаг 55 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    23 цаг 32 мин
  • Happy Pay-тэй Happy March
    23 цаг 36 мин
  • С.Шаарийбуу: Би “уучлаарай” гэж хэлүүлэхийн төлөө явж байгаа
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
    Өчигдөр 12 цаг 05 мин
  • Афганистанд эрчүүдэд "яс хугалж, ил шарх үлдээхгүй" л бол эхнэрээ зодохыг зөвшөөрсөн хууль гарчээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
    Өчигдөр 11 цаг 13 мин
  • Өмнөд Америкийн үндэстэн Ойрхи Дорнодынхоос тэс өөр гэдгийг Д.Трамп гадарлаж байх ёстой
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • АНУ: Ираны эсрэг галын хүч огцом нэмэгдэх гэж байна
    Өчигдөр 10 цаг 33 мин
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • СТАТИСТИК: Сурвалжлагч нэртэй гурван хүн байна
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • “Тусгаар Тогтнол” Бошиг-сахигч УСК өнөөдөр нээлтээ хийнэ
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 113 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • Музей үзэх шинэ МООД
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар - 140 жил” үзэсгэлэн  нээлтээ хийлээ
  • BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
  • Өнөөдөр орой ЦУСАН УЛААН сар гарна
  • Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
  • Д.Ганмаа: Шаардлагатай бол Харвардын Анагаах ухааны их сургуулиар шалгуулж болно
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
  • Наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
  • Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, 5 байршилд авто замыг засаж шинэчилнэ
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
24 баримт
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК