Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өрсөлдөөнийг хянадаг Б.Бат-Эрдэнэ тендер зарладаг компанийн ТУЗ-ийн дарга болсон нь ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ

2021-1-19
0
ЖИРГЭХ

Монголын төрөөс авлагатай юм шиг эрхэлж, албан тушаал, ашиг сонирхлоо хангаж байдаг хүмүүс мэр сэр гарч ирдэг.

Тийм хүмүүсийн нэг нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ боллоо. Намтрыг үзвэл “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,  Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, МХЕГ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Мөн 2018 оны эхээр ЗГХЭГ-ын дэд даргаар томилогджээ. ЗГХЭГ-ын дэд дарга болоод “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн дарга болж байв.

Арван сар ажиллаад ЖДҮ-гийн асуудлаар чөлөөлөгдсөн.

Буцаад өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур ШӨХТГ-ын даргаар томилогдсон. Энэ учир шалтгааныг сүүлд өгүүлнэ.

Харин ШӨХТГ-ын дарга болсон Б.Бат-Эрдэнэ нь  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2020 оны аравдугаар сарын 19-ний Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тус компанийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүн болов. Бүр ТУЗ-ийн дарга нь болоодохжээ.

Чухам энэ бол Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн явдал болоод байна. Тодруулбал, Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын дарга болгоод, нэмээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсонд гайхсан хүмүүс олон боллоо. “...Төрийн хуулийг хэн ингэж аймшиггүйгээр зөрчиж Б.Бат-Эрдэнэд өрсөлдөөнийг хянадаг атлаа өөрөө тендер зарладаг эрх мэдэл олгочихов оо. Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил бус уу” гэж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд ТУЗ-ийн дарга нь “... ТУЗ-ийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, биелүүлэх чиглэлээр компанийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүдэд шаардлага тавих, чиглэл өгөх”, “...Компанийг төлөөлөн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд гарын үсэг зурах” эрхтэй. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүхий л үйл ажиллагааг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ батлан төлөвлөдөг гэсэн үг. Уг журам дахь “...Компанийн үндсэн чиглэлийг тогтоох”, “...Компанийн зарласан хувьцааны төрөл болон тоонд багтаан хувьцаа гаргах”, “...Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох”, “...Компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, борлуулалтын орлого, өртөгтэй холбоотой гэрээ, хэлцэл байгуулах бүрэн эрхийг үнийн дүнгээс хамааруулан тогтоох”зэрэг заалтаас санхүүгийн үйл ажиллагаанд шууд хамааралтай болохыг харж болно.

Гэтэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг  зөрчжээ. Үүнийг хоёр хуулийг онцолъё.

Нэгдүгээрт, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн ажил үүргийг зохицуулдаг Өрсөлдөөний тухай хууль гэж бий. Өрсөлдөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлд “...Өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаалд ажиллахыг хориглох” тухай 9.1-т “...Давамгай байдалтай хуулийн этгээдийн удирдлага өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаал хавсран ажиллахыг хориглоно” гэж заажээ.

Энэ бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүй гэж шууд хэлсэн заалт юм.

Мөн хуулийн 15 дугаар зүйлд “...ШӨХТГ-ын бүрэн эрх”-ийг тодорхойлохдоо 15.1.4-т “...Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах” үүрэгтэйг нь заагаад өгчихсөн.

Гэтэл энэ хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувиар компанийг ашигтай болгох, тендер худалдан авалтыг зохион байгуулах ажилд оролцоод явж байдаг. Энэ хоёр ажил хоорондоо нийцэх үү.

 Энэ болохгүй гэдгийг Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлд “...ШӨХТГ-ын дарга, гишүүнийг томилох” гэсний 17.3-т “...ШӨХТГ-ын дарга, гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг 17.3.4-т “...Төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа этгээд” гэж заажээ. Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга болчихоод дараа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Гэхдээ энэ зүйл заалт үүнийг ч хориглох агуулгатай юм.

Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ хуулийн 55.1-т “...Тендерт оролцогч нь өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө ШӨХТГ-т ажлын таван өдрийн дотор гаргана”, 55.3-т “...ШӨХТГ гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх, тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах, зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах зэрэг шийдвэр гаргана” гэжээ.

Мөн 55.4-т “...Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг тендерт оролцогчийн гомдлыг хангах нь илүү үндэслэлтэй байгаа бол түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” гэсэн байна.

Энэ бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүйг тогтоосон хангалттай нотолгоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК бол зүгээр нэг аж ахуйн нэгж бус. Монгол Улсын эдийн засгийн том хөшүүрэг, стратегийн үй ажиллагаатай компани юм. Тэндхийн тендер, худалдан авалт байнга л хардалт дагуулж байдаг. Энэ утгаараа төрийн хяналт тавьж, худалдан авах үйл ажиллагаанд оролцогчдыг зохицуулах, өрсөлдөөнийг тэнцвэртэй явуулах үүрэгтэй ШӨХТГ-ын дарга хүн энэ компаниас хол байх учиртай. 

Гэтэл дээр нь гарч суугаад дарга нь болсон учраас Б.Бат-Эрдэнэ ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ болчихоод байна.

Гэхдээ Б.Бат-Эрдэнэ өөрөө эдгээр хуулийн зөрчлөө арилгах санаачилга гаргавал боломж бас бий. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд “...ТУЗ-ийн гишүүн нь өөрийн ажил, бизнесийн үйл ажиллагааны дагуу компанитай буюу түүний тодорхой үйл ажиллагаатай ашиг сонирхлын зөрчилтэй болсон бол энэ тухайгаа ТУЗ-ийн даргад даруй бичгээр мэдэгдэх” гарц байгаа юм. Эсвэл...
 


Эх сурвалж: Монголын өдөр тутмын сонинуудын

Эрэн сурвалжлагч нэгдэл ТББ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (103.212.119.167)
    Шар зангиатай пэйсбүүкийн хүүхэлдэйн баатар хайш яаш скаут хөгшин хүү. Мэдлэг туршлага гэж 0 салбарынхаа талаар ухаад өгье гэсэн ч өчүүхэн ч ойлголтгүй ийм хүнийг төрийн хариуцлагатай агентлагийн даргаар томилж байдаг үнэхээр харамсмаар. ШӨХТГ-ын дарга хуульч эдийн засагч байх ёстой байтал энэ нөхөр чинь түүхийн багш мэргэжилтэй гэж байгаа өнөө ажилласан жил мерит улс төрөөс ангид байх энэ тэр бол цаашаа наад захын шаардлагыг нь хангахгүй ийм цүнх баригч тавьж байна гэдэг чинь угаас ашиг сонирхол л гэж харагдаж байна шүү дээ.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • eh oronch (192.82.68.75)
    Ene erih barigchid huuli durmee durtai uedee zurchdug ene teneg uildleesee hezee salah vee, arai heterch bn ta nar iim baij ard irgedeesee huuliig bieluuleh estoi gej shaardah erihtei yu, uuniig chini haraad suuj baigaa ard irged duuraigaad huuli bieluuleh ni bagasana ta nar huuli bieluulehed ulger duurial uzuulehiin orond yaaj huuliig guuli bolgodog talaar mash sain ulgerlej bn archaagui hulgaichid nen darui ogtsor
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.195.135)
    Тамын тогооныхоны захиалгат бичвэр
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • иргэн (122.201.24.226)
    Ардын намд хууль дүрэм үйлчилдгүйн тод жишээ энэ
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    11 цаг 28 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    11 цаг 32 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    13 цаг 27 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    13 цаг 43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 59 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    15 цаг 11 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    15 цаг 14 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    15 цаг 15 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    17 цаг 33 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    18 цаг 1 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    18 цаг 8 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    18 цаг 46 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    19 цаг 6 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    19 цаг 24 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    19 цаг 37 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    19 цаг 42 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    19 цаг 52 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    19 цаг 56 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    20 цаг 1 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    20 цаг 1 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК