зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөрөнгөө нуусан С.Ганбаатар хуульд дуудагдах уу?

2021-1-21
0
ЖИРГЭХ

Авлигын эсрэг хуулийн10 дугаар зүйлийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”, 10.4-т “Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ” гэж заасан.


Тэгвэл УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар ХОМ-ээ үнэн зөвөөр гаргаж өгөөгүй гэсэн асуудалд орж болзошгүй болоод байна.


С.Ганбаатар нь 2012-2016 онд ХОМ-тээ өөрийн цалингийн орлогыг12,5-32,3 сая төгрөг, үйл ажиллагаа, хөрөнгө, бусад гэсэн нэмэлт орлогоор 2,5-10 сая төгрөгийг мэдүүлсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн XVIII хороонд байрлах 30 метр квадрат талбай бүхий нэг орон сууц, 2015 онд эхнэр Б.Тунгалагийнхаа нэр дээр бүртгэлтэй “Байгууллагын хөнгөлөлтөөр авсан” гэх тайлбартай хоёр ширхэг орон сууц мэдүүлжээ.

Мөн Toyota RAV-4 маркийн нэг ширхэг автомашин, 3,5 сая төгрөгийн үнэлгээтэй өвлөж авсан нэг ширхэг хөөрөг , үхэр, хонь, адуу нийлсэн 80-89 толгой мал, авлагагүй, аж ахуйн нэгжгүй гэсэн байдаг. Зээлийн тухайд 2013 онд “Хас” банкнаас 41,7 сая төгрөгийг 15 жилээр авсан. 2014 онд “Ариг” банкнаас 60 сая төгрөгийг хоёр жилийн хугацаатай авсан гэж мэдүүлж байв.
Харин 2019 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр хөрөнгө орлогоомэдүүлэхдээ гэр бүлийн орлогыг 31,8 сая төгрөг, нэг орон сууцтай гэжээ. Эхнэрийнх нь нэр дээр байдаг гэх 2 орон сууцыг “алга” болжээ. Автомашин гурван ширхэг буюу Toyota LC-100 маркийн хоёр машин нь эхнэр Б.Тунгалагийнх нь нэр дээр бүртгэлтэй боловч “Хүнийх” гэж тайлбарласан байна. Үнэт эдлэлийн тухайд 20 сая төгрөгийн үнэлгээтэй хөөрөг нэг ширхэг, 4-7 сая төгрөгийн үнэлгээтэй хазаар, хэт хутга, мөнгөн аяга, өөрийн болон эхнэрийн нэр дээр нийт 1,2 сая төгрөг, гурван хүүхдийнхээ нэр дээр нийт 49 сая төгрөгийн хадгаламжтай, авлага, зээл байхгүй гэжээ. Түүнчлэн “Цэцэн буурьхан” ХХК, “Баршим” ХХК-уудыг эхнэр Б.Тунгалаг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна. С.Ганбаатарын ХОМ-тээ мэдүүлсэн “Цэцэн буурьхан” ХХК /6327958/ 2018 оны долдугаар сарын 10-нд хүнсний дэлгүүр, гадаад худалдаа, интернэт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан байна. “Баршим” ХХК /6121209/ нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр 2016 оны арваннэгдүгээр сарын 11-нд байгуулагдсан. Энэ компанийг С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг, П.Оюунгэрэл нар эзэмшдэг.
С.Ганбаатарын ХОМ-ийн хөдөлгөөнийг харахад тэрээр одоо болтол 2002 онд худалдаж авсан Бяанзүрх дүүргийн XVIII хороонд байрлах 30 мкв орон сууцандаа амьдардаг ажээ. Түүний 2013 онд байгууллагын хөрөнгөөр худалдаж авсан гэх тайлбартай Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах хоёр ширхэг орон сууц нь ХОМ-д нь бүртгэгдээгүй байгаа юм. Тэрхүү хоёр орон сууцаа 2016 оны зургадугаар сард худалджээ. Харин орон сууцыг худалдаж авсан эх үүсвэр нь тодорхойгүй байгаа ажээ. Энэ талаар ХОМ-т мэдүүлсэн орлогодоо огт тусгаагүй байна.
Гэтэл С.Ганбаатар нь Авлигын эсрэг хуулийн 13.7-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй”, 13.8-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Ингэхээр мөн хуулийн 13 дугаар зүйлийн13.2-т “УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ” гэсний дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой энэ хуулийг зөрчсөн гэх асуудал үүсч мэдэхээр болсон байна.
 

Үүнээс гадна С.Ганбаатартай холбоотой ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг найман компанийн асуудал гарч ирж байна.
- “Андискауред монголиа” ХХК /2716208/. Энэ компани аялал жуулчлаын чиглэлээр ажилладаг. 2005 оны арваннэгдүгээр сарын 17-нд байгуулагдсан. С.Ганбаатар 10 хувь, эхнэр Б.Тунгалаг нь 90 хувийг эзэмшдэг.
-“Гурван анаг” ХХК /3001679/, тус компанийг 2008оны тавдугаар сарын 2-д бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулсан. С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 50 хувийг эзэмшдэг. Түүнээс гадна Б.Балжинням, Б.Туул нар хувь эзэмшдэг.
-“ Дархан ургах наран зүг” ХХК /5955486/-ийг 2010 оны хоёрдугаар сарын 3-нд байгуулсан. Гадаад худалдаа, Бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, Аялал жуулчлалын үйл ажиллагааны чиглэлтэй. С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 50 хувийг, Ц.Ууганбадрах үлдэх хувийг эзэмшдэг.
-“Альпс ПНҮ” ХХК /6343139/-ийг 2018 оны наймдугаар сарын 30-нд байгуулжээ. С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 50 хувийг эзэмшдэг. Бусад хувийг Д.Очбадралт, Б.Уянга нар эзмшдэг. Энэ компани Хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, Гар утасны худалдаа, Гадаад худалдаа, Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг.
-“Ворлд плас файв” ХХК /6317618/-ийг 2018 оны зургадугаар сарын 7-нд Худалдааны зуучлал, Гадаад худалдаа, Авто машинаар ачаа тээвэрлэх, Интернэт худалдааны чиглэлээр байгуулсан. С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 18 хувийг эзэмшдэг. Үлдэх хувь нь Б.Цээпилдорж, Д.Баярмаа, М.Бат, Ж.Энхжаргал, М.Ариунаа, Э.Энхмөрөн нарт байдаг.
-“Монгол малын бэлчээрийн менежмент” ХХК /6168256/-ийг 2017 оны дөрөвдүгээр сарын 4-нд Б.Тунгалаг 20 хувийг нь, Б.Баярбаатар, Д.Баасанхүү, Б.Баатар, О.Өнөржаргал нар бусад хувийг эзэмшиж байгуулсан байна. Энэ компани Гадаад худалдаа, Хүнсний дэлгүүр, Мал аж ахуй эрхлэх, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Фермерийн аж ахуй, Уран сайхны кино хийх, Зар, сурталчилгааны хийх, Худалдааны зуучлалын чиглэлээр ажилладаг.
-Мөн 2017 оны дөрөвдүгээр сарын 4-нд “Боорчи баатар” ХХК /6168442/-ийг С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 30 хувийг, О.Батжаргал, Б.Болд нар бусад хувийг эзэмшиж, Гадаад худалдаа, Гар утасны худалдаа, Үнэт эдлэлийн худалдаа, Торго, бөс, даавууны үйлдвэрлэл, худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулсан байна.
-“ Адвант трейд” ХХК /6279163/-ийг 2018 оны хоёрдугаар сарын 23-нд С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг 95 хувийг, Н.Ганцэцэг таван хувийг эзэмшин Гадаад худалдаа, Интернэт худалдаа эрхлэх зөвшөөрөлтэйгээр байгуулжээ.


 

Эх сурвалж: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Бухимдагч (124.158.96.171)
    Нийслэлд бүх насаараа амьдарч хөдөлмөрлөсөн иргэдээс 0,07 га газар харамладаг дарга нар хиншүү Гамбаад 13 га буюу 0,07 га-аар тооцоход 185 өрхөд ноогдох газрыг олгосон байна.Энэ юү болоод байнаа.Дээрэмдэж авсан хөрөнгийг нь улсын орлого болгохгүй бол нийслэлчүүд босно гэдгийг анхааруулъя.
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • Иргэн (124.158.96.171)
    Энэ муу зальт луйварчин этгээдэд монголын төр,засаг луйвардуулсаар байгаад одоо Ганбаатар шиг эх оронч цогтой тэмцэгч байхгүй мэт харагдах болсон..Хууль иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой гэчихээд ийм хулгайчуудад бууж өгөөд эгэл ардаа дарангуйлдаг төрийг ард түмэн хэзээ ч хүсэхгүй.Энэ хулгайчийг олны нүдэн дээр ил тодоор шалгаж ялыг нь яаралтай үүрүүлэх хэрэгтэй.
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.55.188.44)
    Za za umnu ni turd ajillaj baigaagui bizdee, yamar turuus ard tumnii tatvaraas hulgailsan bish, jijighen jaraahaitai huutsulduj baihaas jinhene turuus tursun terbumtan tom tom akuluudaa shalgaach
    2021 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.46.34)
    Даанч гэнэт өлсгөлөн зарлаад явциймаа АТГ-д дуудагдахаас айсан ПОП бнашдээ
    2021 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.43)
    Оюутолгойд худалдагдсан муусайн лалрууд. Арай юмаа. Ганбаагын хөрөнгө юу гэж тэгээд юу бгаам цаан чинь улсаар нь худалдаад авсан ч чадахаар хулгайчууд бна шүү дээ. 7 тэрбумыг идсэн хулгайч 1жил 7 мянга хулгайлсан нь 7 жил энэ шударга уу
    2021 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.186.123)
    Гөө мөн сайн ухжээ элбэгдоржийг ингэж ухвал 5 тивд суулгасан 5 эхнэр 50 иад хүүхэд гарах вий бондгор авгай нь хүртэл өшөөгөө авах гээд нууц амраг хийгээстэй. Хаха далай далай
    2021 оны 01 сарын 24 | Хариулах
  • СОДНОМ (150.129.142.52)
    БОСОО ГАНБАА БИД 3 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭХ ХӨӨРӨГТЭЙ. ЭЦГЭЭС НЬ ҮЛДСЭН ХӨӨРӨГ. АРАЙ ГАЙГҮЙ НЬ ХӨӨРӨГ Л ДӨӨ
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
  • BI MONGOL HUN. (178.115.129.229)
    Ganbaagiin ard 3 say mongol baigaa shuu..... Ganbaa uytai ch baisan hamaagui. RIO- TINTO Gambaag oroldoj ehellee dee.Mongoliig hamgaalj baigaa tsoohon humuusiin negiig mine oroldood ehellee dee.Ganbaa teseerei.ih ym uzeh baihdaa.Gehdee ard tumen chine odoo iim shog garaand itgehee baisan.bid Gambaa chamd l itgene.
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.185.31)
    ОТ яригдахаар л энэ хунийг ....
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Иргэн (66.181.187.202)
    Энэ Ганбаатар чинь аль хэзээний үл бүтэх заль этгээд хамгийн бүр хамгийн шудрага бус зальт этгээд хэдэн жилийн өмнө хүний хэдэн доллорыг яалаа иргэд мартаа юу
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
    • Троллууд сөнөтүгэй
      2021 оны 01 сарын 21
    • Tuuchi sug su batbold toi haritsuulvbal estoi gemgui haragdaj bn shtee, en hulsni bicheech sonini eren survaljlah holboo nd 24tsagiin inhan bas heden yum tuuchihsan bnlda, estoi zuv hunee olj bicheechee, zuvhun munguur taichuulchih yumaa hehe
      2021 оны 01 сарын 21
  • zochin (122.201.23.226)
    harluulah uymaa olj yadah uymaa,ehleed heden zuun sayar avilgal avsan humuusee yallachih
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин Г. (202.9.46.180)
    Хөөрхий Босоо Хөх Ганбаа бид хоёрт юу байх вэ дээ? Ямар Баяр, Баярцогт нар шиг оффшордчихсон биш Ийм юмыг хүмүүс захиалгаар бичиж байгаа шүү дээ ! Одоо ч Монгол хүний мөс чанар ор мөргүй арилж дээ Ум базарваань хум пад
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • зочин (66.181.180.150)
    10 компанитай юм уу
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Ямар ч олон компанитай туучий юм.
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.118.164)
    Хөөрхий энэ хэдэн компаниуд нь орлого авчирдаг юм боловуу
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • хо (202.9.46.116)
    УИХ дотор Рио Тинто-с цалинждаг маш олон урвагч хулгайчууд байгаа гэдэг нь ил байна.
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.137)
    За оюу толгойг ярингуут хөлсний сайт н ажтлдаа орж байгаа юм байна одоо монголчууд сэрэх цаг болсоон 8 жилийн өмнөх баярцогттой хийсэн мэтгэлцээнийг эргээд нэг хараарай одоо байдал ямар байна
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Баттулга (202.131.229.34)
    Рио Тинто-н талаар яриад эхлэнгүүт ийм явуулга гарч ирж байгаа хэрэг үү
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
    • s
      harintiimee
      2021 оны 01 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    2 цаг 46 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    3 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    3 цаг 57 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    3 цаг 59 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    3 цаг 59 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    4 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    4 цаг 19 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    4 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    4 цаг 42 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    4 цаг 47 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    5 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    20 цаг 58 мин
  • Шинэ зуун жилийн хөгжлийн бодлогыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна
    21 цаг 9 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    21 цаг 35 мин
  • Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
    22 цаг 46 мин
  • Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
    23 цаг 0 мин
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
    23 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ
    23 цаг 48 мин
  • Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
    23 цаг 52 мин
  • Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
  • ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
24 баримт
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК