зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тангаргаасаа "няцсан" гэх Ерөнхийлөгчид ҮХЦ итгэл үзүүлэх үү

2021-1-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээрээ огцроод буй. Ерөнхий сайд энэ үеэрээ нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж байна.

Тодотговол тэрбээр "Итгэж, найдаж явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга залуусыг үймээнд турхирч, санхүүжүүлж, улстөржүүлсэнд миний итгэл найдвар үнэхээр алдарлаа. Засгийн газрыг тогтворгүй байлгах, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах ийм зүйл төлөвлөж байгааг үгүйсгэхгүй. Улс төрийн янз бүрийн зүй бус харьцаа үүсэхвий, үүнээс болж олон нийтийг хамарсан үймээнд татагдан орохвий, монгол хүн амь насаа алдахвий гэхээс сэрэмжилж  байгаа юм. Долоодугаар сарын 1-ныг бид мартаагүй.  Ийм явдал  дахин бүү гараасай гэж хүсч байна. Миний шийдвэр ч үүнтэй холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Харамсалтай нь, энэ ажлаа хийж чадахгүй, зөвхөн сонгууль руу чиглэсэн  улс төрийн акцыг удаа дараа хийж ирлээ. Ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Цаашдаа ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Мөн энэ үйлдэлд нь хариуцлага тооцох ёстой гэж намын даргын хувьд бодож байгаагаа илэрхийлье" хэмээсэн.

Ерөнхий сайдын энэхүү мэдэгдэл баттай бол Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой. Үүнийг ч УИХ-ын гишүүн Т.Доржханд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцолсон. Тэрбээр энэ талаар "Ерөнхийлөгч үнэхээр өчигдрийн жагсаалыг санхүүжүүлсэн эсэхийг Ерөнхий сайд батлах хэрэгтэй. Хэрэв энэ нь батлагдвал Ерөнхийлөгч үүргээ зөрчсөн гэж үзээд хариуцлага тооцох асуудлыг тавих болно" гэсэн юм.

Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ умартаж, жагсаал цуглааныг ивээн тэтгэж, санхүүжүүлсэн бол ямар хариуцлага хүлээх вэ. 

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд, "Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" хэмээн заажээ.

Мөн тус хуулийн 32 дугаар зүйлийн 2-т зааснаар: Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөдөг.

Харин...

Үндсэн хуулийн 35 зүйлийн 2-т Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна,

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 зүйлийн 2-т Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ хэмээн тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэвэл УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцруулах юм.

Тэгвэл...

Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх үү. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд хэн хэн багтдаг вэ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, Гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо, Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Г.Баясгалан нар багтдаг байна.

Харин тэднийг Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх магадлалтай гэх таамаг хөвөрч эхэллээ. 

Тодруулбал, Н.Чинбатыг 2017 онд, Д.Солонго, Ш.Цогтоо нарыг 2013 онд Дээд шүүхийн саналаар, Д.Одбаярыг 2016 онд, Ш.Солонгыг 2018 онд, Г.Баясгаланг 2019 онд УИХ-ын саналаар, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Ерөнхийлөгч Х.Баттулгын саналаар 2018 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилж байсан аж.

Б.Баатар 

 

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (66.181.161.87)
    Хүүк огцрох мөрөөрөө огцрохгүй , араасаа хүн чирэх санаатай, хичнээн муу байлаач хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байхад нэг муу огцорсон ерөнхий сайд, сул гишүүний хүсэлтээр ҮХЦэц өөр шиг нь заваан юм хийхгүй биздээ, эрийн муу эр юм даа ХҮҮК ч, яасан ядруу эр вэ
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    1 цаг 38 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    2 цаг 2 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    2 цаг 49 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    2 цаг 51 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    2 цаг 51 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    3 цаг 2 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    3 цаг 11 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    3 цаг 23 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    3 цаг 34 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    3 цаг 39 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    4 цаг 2 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    19 цаг 50 мин
  • Шинэ зуун жилийн хөгжлийн бодлогыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна
    20 цаг 1 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    20 цаг 27 мин
  • Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
    21 цаг 38 мин
  • Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
    21 цаг 52 мин
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
    22 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ
    22 цаг 41 мин
  • Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
    22 цаг 44 мин
  • Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
    23 цаг 5 мин
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК